Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 51

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга  Н.Дэлгэрцэцэг
Улсын яллагч Д.*******
Шүүгдэгч С.*******
Шүүгдэгчийн хууль 
ёсны  төлөөлөгч Т.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******
нарыг оролцуулан  шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж,  Завхан  аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ид холбогдох 201613000081 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд

 ТОДОРХОЙЛОХ НЬ 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 03-нд Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 16 настай, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, ээж, 5 дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багийн ******* шинэ хэсэгт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* 
/Pегистрийн дугаар:*******/

Шүүгдэгч С.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад тодорхойлох нь:
           Шүүгдэгч С.******* нь 2016 оны 04 дүгээр сарын сүүлчээр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Улиастай захын хажууд байрлах Шовгор худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг компьютер, гар утасны дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг дэлгүүрийн цонхны онгорхой салхивчаар орж улаан өнгийн хөгжим, компьютерийн чихэвч 2 ширхэгийг хулгайлж мөн 2016 оны 05 дугаар сарын 06-ноос 07-ны шөнө  мөн С.ын дэлгүүрийн 2 давхар цонхны шилийг хагалан нэвтрэн орж 35.000 төгрөгний үнэтэй nokia 16-80 маркийн товчтой шинэ гар утас 1 ширхэг, 35.000 төгрөгийн үнэтэй Нокио 16-61 маркийн товчтой шинэ гар утас 1 ширхэг, 35.000 төгрөгний үнэтэй nokia 73-60 маркийн товчтой шинэ гар утас 1 ширхэг, 25.000 төгрөгний үнэтэй nokia 32-20 маркийн товчтой шинэ гар утас 1 ширхэг, 25.000 төгрөгний үнэтэй nokia 60-30 маркийн товчтой шинэ гар утас 1 ширхэг, 25.000 төгрөгний үнэтэй nokia 11-00 маркийн товчтой хуучин гар утас 1 ширхэг, нийт 6 ширхэг гар утас, нэг бүр нь 5.000 төгрөгний үнэтэй мобикомын 95131337, 95141315, 95160656, 95170757 гэсэн дугааруудтай 4 ширхэг сим карт, 15.000 төгрөгний үнэтэй спикер 1 ширхэг, нэг бүр нь 15.000 төгрөгний үнэтэй мемори карт 2 ширхэг /8 кв багтаамжтай, шинэ/, 11.000 төгрөгний үнэтэй мемори карт 1 ширхэг /4 кв багтаамжтай, шинэ/-ийг хулгайлсан мөн 8.000 төгрөгний үнэтэй цонхны шилийг хагалж  түүнд нийт 309000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн ”...2016 оны 05 дугаар сарын 07-ны өглөө 10 цаг өнгөрч байхад дэлгүүр дээрээ ирээд онгойлгох гэсэн чинь манай дэлгүүрийн 2 давхарын цонх хагарчихсан байсан. Тэгээд дэлгүүрийн хаалга онгойлгоод орсон чинь лангуун дээрээс 6 ширхэг гар утас, мемори карт, мобикомын 4 ширхэг сим карт, спикер 1 ширхэг зэрэг эд зүйлүүд алга болсон байсан...манай дэлгүүрт урьд нь хулгай орж байсан. 2016 оны 05 дугаар сараас өмнө 4 дүгээр сарын сүүлчээр хулгай ороод хоёр ширхэг компьютерийн чихэвч, нэг ширхэг улаан өнгөтэй жижиг хөгжим  алга болсон байсан. Тэр үед хулгайч манай дэлгүүрийн арын порчикоор орсон байсан...******* гэдэг хүүхдийн ах нь надад хонь өгнө гэсэн, хохирол төлөгдсөн...”гэсэн мэдүүлэг, 
Гэрч Б.ын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би гэдэг хүний дэлгүүрийн 2 давхарт өрөө түрээсэлж комиссын бараа зардаг юм. Тэр өглөө 09 цагийн орчимд ах миний утас руу залгаад дэлгүүрийн хоёр давхарын зүүн талын цонхыг хагалчихсан байна. Очсон чинь манай дэлгүүрийн хоёр давхарын зүүн талын цонхыг хагалчихсан байсан. ... ахын дэлгүүрийн тусгаарласан хаалтын доогуур нь хүн орсон бололтой байсан...Хулгай ордог өдрийн урд өдөр ажилласан санагдаж байна, дэлгүүрээ хаагаад явахдаа цонхны порчикоо хаагаад явсан... ахын дэлгүүрээс хэдэн гар утас алга болсон гэсэн, өөр ямар эд зүйл алга болсон талаар мэдэхгүй. Тэр дэлгүүр гар утас болон гар утасны цэнэглэгч, чихэвч, компьютерийн хэрэгсэл зардаг юм...Дэлгүүрт хулгай орохдоо дэлгүүрийн дээврээр дамжаад цонхны порчикоор орсон байсан... гэсэн мэдүүлэг, 
Насанд хүрээгүй гэрч  Ж.ийн “...Миний гар утас руу дээрх 95170757, 95160656 дугааруудаас ******* гэдэг хүн залгасан, би тэр дугааруудаас хэн гэдэг хүн залгасан талаар санахгүй байсан юм. Тэгээд саяхан ******* миний утас руу өөр дугаараас залгасан юм. Тэр үед би *******аас чи 95177057 гэсэн дугаарыг ашиглаж байсан бил үү гэсэн чинь ******* тиймээ тэр дугаар чинь миний дугаар гэсэн...Би *******тай 3 удаа уулзсан. ******* надтай уулзахдаа хар өнгөтэй, товчлууртай nokia маркийн гар утас барьж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч П.гийн “...Би 2016 оны хавар өөрийн найз ******* гэдэг хүнтэй хамт амьдарч байсан юм. ******* надтай байхдаа орой гадуур гараад явчихдаг байсан. Гадуур явж байхдаа миний утас руу 95170757 гэсэн дугаараас залгаад байдаг байсан. Тэр үед ******* өөрөө тогтсон дугаар байхгүй байсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байх ******* миний утас руу танихгүй дугаараас залгаад “Би Завханмандал суманд байна гэж ярьсан. Тэр үед би *******аас 95170757 гэсэн дугаарыг ашиглаж байсан бил үү гэж асуухад ******* тэр дугаарыг ашиглаж байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай  нотлогдож байна.
201613000061 дугаарын эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж  шийдвэрлэлээ.
         Шүүгдэгч С.*******ийн үйлдлийн улмаас хохирогчид нийт 306000 төгрөгний буюу Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээний хохирол учирсан нь эд зүйл үнэлгээ тогтоосон шинжээчийн  дүгнэлтүүдээр нотлогджээ.
Шүүгдэгч  С.*******ийг  бусдын орон байр, агуулах саванд нэвтрэн орж бага бус хэмжээний буюу 306000 төгрөгний  эд хөрөнгийг хулгайлсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул  С.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч  С.*******ид  ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хуулийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авсан бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
С.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогджээ. 
Шүүгдэгч  С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал болон хувийн байдал, ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй.
Хохирогч С.од учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох  нь хохирогчийн мэдүүлэг болон шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул түүний  эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох  нь зүйтэй. 
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч  С.*******ийг насанд хүрээгүй  байхдаа  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж үйлдсэн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал,  хувийн байдал зэргийг харгалзан түүнд  хорих ял оногдуулсан   шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.
         Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн  хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй  гэж үзээд
         
0Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг бусдын орон байр, агуулах саванд нэвтрэн эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр түүнийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дах хэсэгт зааснаар  шүүхийн  шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүргээ биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлдэг болохыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч С. *******ид 2016 оны  10  дугаар сарын 03-ны өдрийн гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр  зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч С.*******ийн хувьд ногдох хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай. 
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй  болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулсан сонсмогц хүчинтэй болно. 
10. Шийтгэх тогтоолыг ялтан түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,хохирогч түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ                          Н.ДЭЛГЭРМАА