Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 805

 

 

 

 

 

 

 

2019           8              8                                               2019/ДШМ/805

 

      Ж.Г-, Д.М-, Б.Б нарт

         холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч Ж.Г-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Ц.Нарантуяа,

шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Тамир, Р.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Ц.Б нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 886 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Г-, түүний өмгөөлөгч О.Баяраа, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Тамир, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Г-, Д.М-, Б.Б нарт холбогдох 1802001270049 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. .

 

2. .

 

3. .

 

Ж.Г- нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 04 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 6.4 грамм буюу Д.М-ын биеэс хураан авсан 1.6 грамм, Б.Бий биеэс хураан авсан 4.8 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгоор хууль бусаар Д.М-т 600.000 төгрөгөөр худалдсан,

2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 04 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 20.2 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

 

Д.М- нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 3 дугаар орцны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 1.6 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Г-аас 600.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн,

2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 3 дугаар орцны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 1.6 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

 

Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 3 дугаар орцны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 4.8 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Г-аас 600.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Д.М-, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: . Г-ыг "Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, худалдах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, . М-, . Б нарыг "Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах, бусдад өгөх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-т 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-, Б.Б нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.Г-т оногдуулсан 5 жилийн  хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Д.М-, Б.Б нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-ын цагдан хоригдсон 81, Д.М-ын цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Ж.Г-ын хувьд ногдох хөрөнгө, орлогоос 600.000 төгрөг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Д.М-, Б.Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Б урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн "Swiss Сhосоlаtе" гэсэн бичиглэл бүхий төмөр хайрцаганд савласан, тусад нь гялгар уутаар хуйлж савласан нийт 20.2 грамм /10,2 грамм байснаас 0.1031 граммыг, 10 грамм байснаас 0.0821 граммыг тус тус шинжилгээнд ашигласан/ "Шавар" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр, "Wild Веггу" гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн металл хайрцаганд савалсан 1.6 грамм /0.05 граммыг шинжилгээнд ашигласан/ "Шавар" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис,"Imрасt mints peach mints sugar free" гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн 4.8 грамм /0.0547 граммыг шинжилгээнд ашигласан/ "Шавар" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, тугалган цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт, хуйлсан байдалтай АҮ9572101 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол Улсын Банкинд тус тус шилжүүлж, пүүз 1 хосыг Ж.Г-т буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Би хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй бөгөөд зөвхөн надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг биеэр эдлүүлэхгүй хөнгөрүүлж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргаж байна.

Би анх удаа тохиолдлын улмаас уг хэрэгт холбогдсон бөгөөд ийм их хор уршгийг амсана гэж огт бодоогүй. Эхнэр маань хоёр нялх хүүхэдтэй ажилгүй, жирэмсэн бөгөөд ар гэрээ хүнд байдалд орхин, хоригдож байх хугацаандаа маш их гэмшиж, ухаарч ахин алдах эрхгүйгээ ойлголоо. Дахин ийм муухай зүйлд орооцолдохгүй, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө сайн хүү, сайн хань, сайн аав байхаа амлаж байна. Иймд гомдлыг хүлээн авч, надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, төрөөс ганц удаа энэрэнгүй хандаж өгөөч гэж гуйж байна. ...” гэжээ.  

 

Шүүгдэгч Ж.Г-ын өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Ж.Г-ын үйлдсэн гэмт хэрэгт бодитой дүгнэлт хийгээгүй, зөвхөн яллах талыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Ж.Г- нь уг бодисыг худалдаалах зорилгогүй, гэртээ хадгалж байсан, Д.М-т 2-3 удаа өгөхдөө зарж борлуулан ашиг олох зорилгогүй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Сүүлийн үйлдэлд Ж.Г-, Д.М- нарын хооронд уг бодисыг зарж борлуулах, худалдах талаар ямар нэгэн харилцаа үүсгээгүй, Д.М-ын гуйснаар өгсөн бөгөөд Д.М- 600.000 төгрөгийг пүүзний мөнгө гэж өгсөн. Харин худалдаалах, борлуулах, ашиг олох ажиллагаа Д.М-, Б.Б нарын хооронд явагдсан нь уг хүмүүсийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогддог. Ж.Г-ын хувьд худалдаалах зорилго байгаагүй тул хэргийг хянан үзэж, тохирсон ял шийтгэл оноож, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би мөрдөн байцаалтын шатнаас хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, мэдүүлгээ үнэн зөвөөр өгч байсан. Миний эрүүл мэндийн байдал муу, зүрхний үйл ажиллагаа хэмнэл алдалттай, бронхитны астматай, цөс хоёр том чулуутай, архаг үрэвсэлтэй учир байнгын эмчийн хяналтад байдаг.Ээж маань 85 настай, ганц бие, эрүүл мэндийн байдал муу, хүнд өвчтэй учир өндөр настай ээжтэйгээ уулзах боломжийг олгож өгнө үү. Би 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй цагдан хоригдож байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл 449 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх 81 хоног цагдан хоригдсон гэж буруу тооцсон тул дахин тооцож зөвтгөж өгнө үү. Анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 600.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Д.М-ын хувьд гэм буруугийн талаар маргахгүй байгаа бөгөөд холбогдсон хэргийн талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, холбогдсон үйлдэлдээ дүгнэлт өгч чин санаанаасаа гэмшиж байгаагаа дахин, дахин илэрхийлж байгаа. Миний үйлчлүүлэгч урьд өмнө ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. 10 жилийн сургуулиа үлгэр жишээч сурагчаар төгсөж, улмаар МУИС-ийн оюутан болж, одоо 4 дүгээр курст суралцаж байгаа. Д.М- нь өвөө, эмээ болон эхнэрийн хамт амьдардаг, төгсөх курсийн оюутан, эхнэр нь 5 сартай жирэмсэн, гэр бүлдээ тус дэм болж халамжилж ирсэн ганц хүн нь юм. Тэрээр гэмт хэрэгт холбогдсондоо маш ихээр гэмшиж, цаашид энэ төрлийн болоод бусад ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдохгүй явахаа энэхүү хүсэлтээр уламжилж байна зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Ц..Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн зүгээс гаргасан ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Б.Б нь гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн зэргээс харахад тэрээр анхнаасаа өөрт холбогдох хэргийн талаар үнэн зөв тогтвортой мэдүүлж, одоо хоригдож байх хугацаандаа маш их зүйл ухааран чин санаанаасаа гэмшиж, дахин хар тамхи хэрэглэхгүй, үр хүүхдээ асран сайн эцэг байхаа амлаж байгаагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлж байгаа юм. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт анх удаагаа холбогдсон, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж, чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээ оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Г-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс болон шүүгдэгч Ж.Г-ын зүгээс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй бөгөөд харин түүнд хэт хүнд ял оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно", мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т "энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах" гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ял оногдуулах талаар тусгасан. Миний үйлчлүүлэгч Ж.Г- нь 50 настай, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, шүүхийн шатанд өөрийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй. Ж.Г-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, насны байдал, сахарын шижин өвчтэй, цөсний хүүдийд 2 ширхэг том чулуутай зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Р.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Д.М- нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргахгүй байгаа. Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа Д.М-ын хувийн байдал, хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа. Хэрэг гадуур шалгагдаж байх үед Д.М- нь эхнэртэй болж, эхнэр нь удахгүй төрөх гэж байгаа. Манай улсын хуулийн зорилго нь хүнийг хатуу чангаар шийтгэж, олноос тусгаарлах биш, тухайн хүний гэмшиж байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзаж ялын бодлогыг зөв оновчтой оногдуулах нь тухай хүний цаашдын амьдрал, хувь заяанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Д.М- нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, Монгол Улсын Их Сургуулийн бизнесийн 4 дүгээр курсийн оюутан, удахгүй эцэг болох гэж байгаа учраас цаашид хүлээх үүрэг нь нэмэгдэж байгаа. Хүүхдээ төрж бойжих, өсгөхөд нь хамт байлцах боломжийг олгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч Ж.Г- анхан шатны шүүх хурал болох хүртэл 449 хоног цагдан хоригдсон байхад 81 хоног гэж буруу тооцон байх тул тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад: Шүүгдэгч Ж.Г- нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 04 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 6.4 грамм /Д.М-ын биеэс хураан авсан 1.6 грамм, Б.Бий биеэс хураан авсан 4.8 грамм/ “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Д.М-т 600.000 төгрөгөөр худалдсан,

2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 04 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 20.2 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

 

шүүгдэгч Д.М- нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 3 дугаар орцны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 1.6 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Г-аас 600.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн,

2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 3 дугаар орцны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 1.6 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

 

шүүгдэгч Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 3 дугаар орцны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 4.8 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Г-аас 600.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь:

 

Ж.Г-ын яллагдагчаар өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 12 цагийн үед М- гэрт ирээд “жаахан юм байвал өгөөч ахаа” гэсэн. Би М-ыг өвс, шавар хэрэглэдэг гэдгийг нь мэддэг болохоороо өөрт байсан шаварнаас хэсгийг тасалж өгсөн...М- надад пүүзний мөнгө гэж 600.000 төгрөг өгөх ёстой байсан ба тэр мөнгөө бэлнээр өгчихөөд  явсан...би том өрөөнд байдаг унтдаг орныхоо хөлний тэр хавиас хэрэглээгүй удсан шавар гэх бодисыг гаргаж өгсөн. ... /1хх 178-181/,

Д.М-ын сэжигтнээр өгсөн ...“Г- ахыг хар тамхи зарж борлуулдаг гэдгийг Б мэддэг ба намайг Г- ахтай ойр дотно харилцаатай байдаг болохоор “чи Г- ахаасаа хар тамхи аваад өгөөч” гэж гуйсан...би Г- ахад 600.000 төгрөг бэлнээр өгч хар тамхи худалдан авсан. ...” /1хх 188-189/, 

Б.Бий сэжигтнээр өгсөн “...надад байсан шаврыг би 2018 оны 3 дугаар сарын 6-ны орой 21 цагийн орчим Сансарт амьдардаг Маадай гэж дууддаг залуугаас 600.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /1хх 199-200/,

Б.Бий яллагдагчаар өгсөн “...М- Г- ахаас авч өгнө, 600.000 төгрөгөөр 5 граммыг өгнө гэж хэлсэн...би ямар нэгэн пүүзний төлбөр гэж Г-т М-аар мөнгө өгүүлсэн асуудал байхгүй. ...” /1хх 201-202/ гэх мэдүүлгүүд,

Ж.Г-ын гэрээс 20.2 грамм, Д.М-аас 1.6 грамм, Б.Бээс 4.8 грамм шавар мэт зүйл хураасан авсан тухай нэгжлэг хийсэн болон хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-15, 22-25, 29-30/, 

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх 27-28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2931 дугаартай “...шинжилгээнд “Дээж-1 2.8 грамм”, “Дээж-2 2.3 грамм” гэж хаягласан 2 ширхэг шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...” /1хх 104-106/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2932 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл, AV9572101 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...Шинжилгээнд ирүүлсэн “А.Тэлмэн”, “Д.М-” гэж хаягласан 2 ширхэг шээсэнд тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...” /1хх 109-111/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2929 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл, тугалган цаас зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...” /1хх 113-114/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2928 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн “Б.Б III/07 0145”, “З.Бат-Оргил III/06 0040” гэж хаягласан 2 ширхэг шээсэнд тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...” /1хх 116-118/ гэх дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ж.Г-ын 6.4 грамм  “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Д.М-т 600.000 төгрөгөөр худалдсан, 20.2 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, гэртээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

шүүгдэгч Д.М-ын 1.6 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Г-аас 600.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр Б.Бд өгсөн, мөн 1.6 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

шүүгдэгч Б.Бий 4.8 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Г-аас 600.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Г-ыг  хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, худалдах, шүүгдэгч Д.М-ыг хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах, бусдад өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Харин шүүгдэгч Б.Бийг хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, ял сонсгон, яллагдагчаар татаж ирүүлсэн байхад анхан шатны шүүх хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгөх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах зарчим, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шаардлагыг хангаагүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Г-, Д.М-, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан хорих ялыг буюу Ж.Г-т 5 жилийн хорих ял оногдуулж уг ялыг хаалттай, Д.М-, Б.Б нарт тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч Ж.Г-, түүний өмгөөлөгч О.Баяраа, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Тамир, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Нарантуяа нарын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Хэдийгээр шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Ж.Г-ын цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ж.Г-ын давж заалдах гомдлын “...цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон...” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Г-, түүний өмгөөлөгч О.Баяраа, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Тамир, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Нарантуяа нарын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 886 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “.... М-, . Б нарыг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах, бусдад өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэснийг “.... Бийг  “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай....” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-ын цагдан хоригдсон 81 хоногийг, Д.М-ын цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулж тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-ын цагдан хоригдсон 449 хоногийг, Д.М-ын цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулж тооцсугай. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г-ын давж заалдах гомдлын “...цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон...” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Г-, түүний өмгөөлөгч О.Баяраа, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Тамир, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Нарантуяа нарын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН