Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/274

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 222*******00000030******* дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ************** дүгээр сарын *******5-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: ЖК92*********************5*******6/.

 

Шүүгдэгч   овогтой нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” шатахуун түгээх газрын орчимд хохирогч үл ялих зүйлээр шалтгаалан маргаж тонгорч унагаах, өшиглөх зэрэг үйлдлээр зодож түүний   биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөг, хамар, уруулын зөөлөн эдийн няцрал, хөмсөг, хүзүүнд цус хуралт, дээд уруулын дотор салстын  язрал, хамар, эрүү, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тухайн хүнтэй маргаж зодсон. Хохирогчид 500.000 төгрөгийн хохирол төлбөр гаргаж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

   Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *******8 цагт шуудангийн унаанд суугаад Дорнод аймгаас Улаанбаатар хот руу явах ажилтай байж байгаад болиод 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* суманд буусан. Тэгээд Дорнод аймгаас манай авга ах ирж авна гээд колонкийн зүүн талд хүлээгээд байж байтал согтуу хүн ирээд намайг газарт унагаасан. Тэгээд бид хоёр ноцолдоод байж байтал машинтай 3 хүн ирээд салгасан... гэжээ. /хх-ийн *******3-*******4 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 5*******7 тоот дүгнэлтэд:

*******. биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөг, хамар уруулын зөөлөн эдийн няцрал, хөмсөг, хүзүүнд цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, хамар, эрүү, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 26-27 тал/

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 тал/

-“Анхны үзлэгийн тодорхойлолт” /хх-ийн 28 тал/

-Маршал мед рентген оношилгооны эмнэлэг “гавал яс, хамар дайврын 2 байрлалын рентген зураг” /хх-ийн 29-30 тал/

 

-Маршал мед рентген оношилгооны эмнэлэг “бараа үйлчилгээний төлбөр  30,000 төгрөг”  төлсөн талаарх баримт /хх-ийн 47 тал/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 тал/

-Шүүгдэгч яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” шатахуун түгээх газрын орчимд хохирогч үл ялих зүйлээр шалтгаалан маргаж тонгорч унагаах, өшиглөх зэрэг үйлдлээр зодож түүний   биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөг, хамар, уруулын зөөлөн эдийн няцрал, хөмсөг, хүзүүнд цус хуралт, дээд уруулын дотор салстын  язрал, хамар, эрүү, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Анхны үзлэгийн тодорхойлолт, Маршал мед рентген оношилгооны эмнэлгийн “гавал яс, хамар дайврын” 2 байрлалын рентген зураг, Маршал мед рентген оношилгооны эмнэлгийн “бараа үйлчилгээний төлбөр 30.000 төгрөг” төлсөн талаарх баримт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 5*******7 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******, *******.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь“ ...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй ...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ЖК92*********************5*******6 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4, 36.2 дугаар зүйлийн *******-4, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч ******* овогт ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э. 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч д 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн буюу бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ЖК92*********************5*******6 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн **************.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ