Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/745

 

 

 

 

 

 

 

 

  2022          9           20                                     2022/ШЦТ/745

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч А.Азжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль ёсны төлөөлөгч М.У,

гэрч А.Цэлмэг, Г.Тэргэлсаран, Б.Энхжин,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун

шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Баасандорж,

шүүгдэгч Ү.Ч, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан хаалттай хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М, Г.Ч, Ү.Ч нарт холбогдох эрүүгийн 2211 00000 1051 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эгч, хадам ахын хамт, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, М.М,

2. Монгол улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар их сургуулийн Хууль зүйн сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Г.Ч,

3. Монгол улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт, ... тоотод оршин суух хаягтай боловч одоогоор ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Ү.Ч.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М, Г.Ч, Ү.Ч нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинг түрээслэн найзуудын хамт А.Цэлмэгийн төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Б.Энхжинг оролдлоо” гэх шалтгааны улмаас Б.Ттэй маргалдаж түүний толгойн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр түүний биед зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт сорви, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт

Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийвдэрлэхдээ Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбаруудад түшиглэн, бататгах, няцаах замаар үйл баримтыг сэргээн дүрслэж, дотоод итгэл үнэмшилдээ үндэслэн эрх зүйн дүгнэлт хийсэн болно.

А. Шүүгдэгч М.М нь 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр найзуудын хамт Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинг түрээслэн А.Цэлмэгийн төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Б.Энхжинг оролдлоо” гэх шалтгааны улмаас Б.Ттэй маргалдаж бусадтай бүлэглэн түүний толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүний биед зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт сорви, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд буюу:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Мгийн өгсөн: “...Би өшиглөсөн. Манай гэр бүлээс хохирогч Тэмүүлэнгийн аавтай утсаар холбогдож ярьсан. Хохирол төлбөрөө барагдуулахад бэлэн байна. Үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл: “...Байж байгаад 23:00 цагаас хойш орон дээр хэвтэж байхад Цэлмэгийн 3 найз нь босгож ирээд өдөж шалтгаангүйгээр зодож эхэлсэн. Толгойруу хоёр гурван цохиход би унаж дараа нь нүүр, толгой цээж рүү өшиглөж эхэлсэн. Юу ч болоод байгааг мэдээгүй гараа нүүрнийхээ урд барьж өшиглүүлээд хэвтэж байхад Цэлмэгийн өөр хоёр найз нь Цэлмэгтэй нийлж салгаж болиулж намайг орон дээр хэвтүүлсэн...гомдолтой байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэсэг унтаж байтал Лувсанчүлтэм намайг сэрээгээд хоёулаа гаръя гээд Энхжин бид гурав байшингийн гадаа гартал Лувсанчүлтэм намайг Энхжингээс уучлалт гуй, өвдөг дээрээ сөгд гээд байхаар нь би яасан юм бэ? Би яагаач үгүй шүү дээ гэтэл зүгээр уучлалт гуй гээд байсан. Тэгтэл Цэлмэг гарч ирээд бид нарыг байшинд орцгооё гээд би нар орцгоосон. Байшинд ортол Энхжин орилж хашхираад, намхан Г.Ч над руу ирээд миний нүүр лүү гараараа 3 удаа цохитол би газар унасан. Би хана тал руу нүүрээрээ хараад газар хажуу талаараа хэвтэж байсан ба намайг тойроод Энхжин, намхан Г.Ч, М.М, том Ү.Ч нар зогсоод намхан Г.Ч, Энхжин нар гараараа нүүр, толгой руу цохиж байсан. М.М, Ү.Ч нар нь хөлөөрөө миний толгой руу жийгээд өшиглөөд дэвсээд байсан. Тухайн үед М.М, өндөр Ү.Ч нар миний нүүр лүү хөлөөрөө өшиглөснийг мэдэж байна. Харин Энхжин гараараа миний нүүр лүү цохиж байсан. Тэгтэл удалгүй гаднаас Цэлмэг, Өлзий, Лууяа гурав орж ирээд тэдгээр хүүхдүүдийг салгаад, намайг босгоод орон дээр хэвтүүлсэн. Тэгээд би дахиж босолгүй унтаад өгсөн. Дахиж миний биед халдсан зүйл байхгүй. Маргааш өглөө нь 10 цагийн үед сэрээд, өчигдөр юунаас болоод зодсон юм бэ гэтэл надад юм яриагүй. Миний зүүн шанаанд шалбарсан, хацар хавдсан, зүүн цээж хавиар хөндүүртэй байсан, зүүн чих тэр чигтээ хөхөрсөн, толгой өвдсөн, бие цээж хөндүүртэй байсан. М.М, том Ү.Ч нар нь миний нүүр лүү өшиглөж байсныг мэдэж байна. Энхжин, намхан Г.Ч нь миний нүүр лүү гараараа цохиж байсныг мэдэж байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

- Гэрч Э.Лувсанчүлтэмийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би бага уусан байсан ба над дээр Энхжин ирээд тэр Б.Т гэх Цэлмэгийн найз нь миний биед хүрээд, оролдоод байна, харж байгаарай, би ойр баймааргүй байна гэж хэлж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Энхжин байшин дотроос би гэртээ харилаа гэсээр гарахаар нь намхан Г.Ч бид хоёр араас нь гараад хайчих гэж байгаа юм бэ гэтэл “тайван байж чадахгүй байна, Б.Т намайг оролдоод байна, би харилаа” гэхээр нь харанхуй болсон хойно яаж явах вэ? Унтаж амраад яв гэж хэлсэн. Тэгээд би дотогш ороод унтаж байсан Б.Тийг сэрээгээд Энхжин явах гээд байна, андаа чи ороод уучлалт гуйчих аа гэтэл за гэж хэлээд бид хоёр гадагшаа хамт гарсан. Б.Т рүү М.М дайраад байхаар нь би салгаад Б.Тгийн хөлний ойролцоо салгахаар дараад байж байтал, би яах ч үгүй ээ гээд надтай ярилцаад байж байснаа Б.Тгийн нүүр лүү гутлын өсгийн хэсгээрээ өшиглөөд байсан. М.М хатуу тимберланд загварын гутал өмссөн байсан юм. Тэгэхээр нь би боль л доо гээд тухайн өрөөнөөс гаргаж, том өрөөний орон дээр суулгаад, би зуухны хажууд байсан намхан Г.Чий хажууд очсон. Тэгтэл гэнэт гал тогооны өрөөнд хүмүүс пижигнээд явчихаар нь хартал Б.Т газар хэвтээд дээрээс нь хөлөөрөө хүмүүс дэвсэж байсан. Өндөр Г.Ч өшиглөж байсныг би харсан. Тэгээд өндөр Г.Чд би арай хэтрүүлчихэж байгаа юм бишүү гэтэл харин тэглээ одоо болилоо гэж өөрөө хэлж байсан. М.Мг би салгаж байх үед гутлын өсгийгөөрөө нүүр лүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-39 дэх тал/,

- Гэрч А.Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...намхан Г.Ч Б.Т рүү “би чамайг ална, зөндөө удаан харлаа” гээд орилж байсан. Би буцаж ороод болсон байдлыг Цэлмэгт хэлээд бид гарч очиход Б.Т газар хэвтсэн, Лувсанчүлтэм Г.Чийг барьсан байдалтай байсан. Тэгээд Цэлмэг бид хоёр очоод юу болсон талаар асуухад Энхжин “Б.Т намайг үсдээд газар унагаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан орон дээр Б.Тийг хэвтүүлээд М.М нүүр лүү нь хөлөөрөө зүүн шанаа руу нь жийсэн. Том Г.Ч дээрээс нь нүүр лүү нь гараараа цохисон, яг хаашаа цохисныг хараагүй, Энхжин дээр нь гарч суугаад нүүр лүү нь гараараа алгадаад байсан. Өглөө нь 09 цагийн үед сэрэхэд Б.Тий нүүр баруун талдаа хавдсан, хөмсөг нь сэтэрсэн байсан. М.М нүүр лүү нь хөлөөрөө зүүн шанаа руу нь өшиглөсөн. Өндөр Г.Ч дээр нь гараад нүүр лүү нь цохихыг харсан. Яг хаашаа цохисныг мэдэхгүй байна. Лувсанчүлтэм хөлнийх нь үе рүү нь чи Энхжингээс уучлалт гуйчих гээд жийсэн. Нүүр лүү нь цохисон зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-57 дахь тал/,

- Гэрч Г.Зулсарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гал тогооны өрөөнд М.М, том Г.Ч нар цаад өрөөнд байхдаа зодож цохисон. Би хэн нь хаашаа яаж цохисныг хараагүй. М.М гарч ирэхэд нь цээж рүү нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/-ээр нотлогдон тогтоогдож байна.

Б. Шүүгдэгч Г.Ч нь 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр найзуудын хамт Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинг түрээслэн А.Цэлмэгийн төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Б.Энхжинг оролдлоо” гэх шалтгааны улмаас Б.Ттэй маргалдаж бусадтай бүлэглэн түүний толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүний биед зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт сорви, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд буюу:

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл: “...Байж байгаад 23:00 цагаас хойш орон дээр хэвтэж байхад Цэлмэгийн 3 найз нь босгож ирээд өдөж шалтгаангүйгээр зодож эхэлсэн. Толгойруу хоёр гурван цохиход би унаж дараа нь нүүр, толгой цээж рүү өшиглөж эхэлсэн. Юу ч болоод байгааг мэдээгүй гараа нүүрнийхээ урд барьж өшиглүүлээд хэвтэж байхад Цэлмэгийн өөр хоёр найз нь Цэлмэгтэй нийлж салгаж болиулж намайг орон дээр хэвтүүлсэн...гомдолтой байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэсэг унтаж байтал Лувсанчүлтэм намайг сэрээгээд хоёулаа гаръя гээд Энхжин бид гурав байшингийн гадаа гартал Лувсанчүлтэм намайг Энхжингээс уучлалт гуй, өвдөг дээрээ сөгд гээд байхаар нь би яасан юм бэ? Би яагаач үгүй шүү дээ гэтэл зүгээр уучлалт гуй гээд байсан. Тэгтэл Цэлмэг гарч ирээд бид нарыг байшинд орцгооё гээд би нар орцгоосон. Байшинд ортол Энхжин орилж хашхираад, намхан Г.Ч над руу ирээд миний нүүр лүү гараараа 3 удаа цохитол би газар унасан. Би хана тал руу нүүрээрээ хараад газар хажуу талаараа хэвтэж байсан ба намайг тойроод Энхжин, намхан Г.Ч, М.М, том Ү.Ч нар зогсоод намхан Г.Ч, Энхжин нар гараараа нүүр, толгой руу цохиж байсан. М.М, Ү.Ч нар нь хөлөөрөө миний толгой руу жийгээд өшиглөөд дэвсээд байсан. Тухайн үед М.М, өндөр Ү.Ч нар миний нүүр лүү хөлөөрөө өшиглөснийг мэдэж байна. Харин Энхжин гараараа миний нүүр лүү цохиж байсан. Тэгтэл удалгүй гаднаас Цэлмэг, Өлзий, Лууяа гурав орж ирээд тэдгээр хүүхдүүдийг салгаад, намайг босгоод орон дээр хэвтүүлсэн. Тэгээд би дахиж босолгүй унтаад өгсөн. Дахиж миний биед халдсан зүйл байхгүй. Маргааш өглөө нь 10 цагийн үед сэрээд, өчигдөр юунаас болоод зодсон юм бэ гэтэл надад юм яриагүй. Миний зүүн шанаанд шалбарсан, хацар хавдсан, зүүн цээж хавиар хөндүүртэй байсан, зүүн чих тэр чигтээ хөхөрсөн, толгой өвдсөн, бие цээж хөндүүртэй байсан. М.М, том Ү.Ч нар нь миний нүүр лүү өшиглөж байсныг мэдэж байна. Энхжин, намхан Г.Ч нь миний нүүр лүү гараараа цохиж байсныг мэдэж байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

- Гэрч А.Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...намхан Г.Ч Б.Т рүү “би чамайг ална, зөндөө удаан харлаа” гээд орилж байсан. Би буцаж ороод болсон байдлыг Цэлмэгт хэлээд бид гарч очиход Б.Т газар хэвтсэн, Лувсанчүлтэм Г.Чийг барьсан байдалтай байсан. Тэгээд Цэлмэг бид хоёр очоод юу болсон талаар асуухад Энхжин “Б.Т намайг үсдээд газар унагаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан орон дээр Б.Тийг хэвтүүлээд М.М нүүр лүү нь хөлөөрөө зүүн шанаа руу нь жийсэн. Том Г.Ч дээрээс нь нүүр лүү нь гараараа цохисон, яг хаашаа цохисныг хараагүй, Энхжин дээр нь гарч суугаад нүүр лүү нь гараараа алгадаад байсан. Өглөө нь 09 цагийн үед сэрхэд Б.Тгийн нүүр баруун талдаа хавдсан, хөмсөг нь сэтэрсэн байсан. М.М нүүр лүү нь хөлөөрөө зүүн шанаа руу нь өшиглөсөн. Өндөр Г.Ч дээр нь гараад нүүр лүү нь цохихыг харсан. Яг хаашаа цохисныг мэдэхгүй байна. Лувсанчүлтэм хөлнийх нь үе рүү нь чи Энхжингээс уучлалт гуйчих гээд жийсэн. Нүүр лүү нь цохисон зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-57 дахь тал/, гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 144-146 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

В. Шүүгдэгч Ү.Ч нь 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр найзуудын хамт Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинг түрээслэн А.Цэлмэгийн төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Б.Энхжинг оролдлоо” гэх шалтгааны улмаас Б.Ттэй маргалдаж бусадтай бүлэглэн түүний толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр  түүний биед зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт сорви, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд буюу:

- Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ү.Чий өгсөн “...Гэтэл гаднаас бөөн шуугиан майлан болсон. Тэгээд гарсан чинь хохирогч Тэмүүлэн нь шалдан байсан. Энхжин сая намайг үснээс зулгаагаад газар унагаачихлаа би юуг буруу хийснээ мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэр үед бид чи яагаад эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм бэ гээд чанга дугаар эрэгтэй хүн байж тэнэг юм уу гэж хэлсэн. Чамд дургүйгээ хэлээд байна Энхжин чинь эмэгтэй хүн  шүү дээ гэж хэлсэн. Би тэр үед хоёр удаа цохисон. Тэр үйлдлийнхээ бурууг хүлээж байсан. Гаднаас цус нөжтэй байхад нь хэтрүүлээд хэрэггүй гэж хэлсэн. Гал тогооноос бөөн шуугиан болсон. Энжин дээр нь гараад алгадсан. Тэр үед би нүүрэн тус газарт нь цохиогүй би хохирогч болох Б.Тгийн хөлөнд нь цохисон гэх,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл: “...Байж байгаад 23:00 цагаас хойш орон дээр хэвтэж байхад Цэлмэгийн 3 найз нь босгож ирээд өдөж шалтгаангүйгээр зодож эхэлсэн. Толгойруу хоёр гурван цохиход би унаж дараа нь нүүр, толгой цээж рүү өшиглөж эхэлсэн. Юу ч болоод байгааг мэдээгүй гараа нүүрнийхээ урд барьж өшиглүүлээд хэвтэж байхад Цэлмэгийн өөр хоёр найз нь Цэлмэгтэй нийлж салгаж болиулж намайг орон дээр хэвтүүлсэн...гомдолтой байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэсэг унтаж байтал Лувсанчүлтэм намайг сэрээгээд хоёулаа гаръя гээд Энхжин бид гурав байшингийн гадаа гартал Лувсанчүлтэм намайг Энхжингээс уучлалт гуй, өвдөг дээрээ сөгд гээд байхаар нь би яасан юм бэ? Би яагаач үгүй шүү дээ гэтэл зүгээр уучлалт гуй гээд байсан. Тэгтэл Цэлмэг гарч ирээд бид нарыг байшинд орцгооё гээд би нар орцгоосон. Байшинд ортол Энхжин орилж хашхираад, намхан Г.Ч над руу ирээд миний нүүр лүү гараараа 3 удаа цохитол би газар унасан. Би хана тал руу нүүрээрээ хараад газар хажуу талаараа хэвтэж байсан ба намайг тойроод Энхжин, намхан Г.Ч, М.М, том Ү.Ч нар зогсоод намхан Г.Ч, Энхжин нар гараараа нүүр, толгой руу цохиж байсан. М.М, Ү.Ч нар нь хөлөөрөө миний толгой руу жийгээд өшиглөөд дэвсээд байсан. Тухайн үед М.М, өндөр Ү.Ч нар миний нүүр лүү хөлөөрөө өшиглөснийг мэдэж байна. Харин Энхжин гараараа миний нүүр лүү цохиж байсан. Тэгтэл удалгүй гаднаас Цэлмэг, Өлзий, Лууяа гурав орж ирээд тэдгээр хүүхдүүдийг салгаад, намайг босгоод орон дээр хэвтүүлсэн. Тэгээд би дахиж босолгүй унтаад өгсөн. Дахиж миний биед халдсан зүйл байхгүй. Маргааш өглөө нь 10 цагийн үед сэрээд, өчигдөр юунаас болоод зодсон юм бэ гэтэл надад юм яриагүй. Миний зүүн шанаанд шалбарсан, хацар хавдсан, зүүн цээж хавиар хөндүүртэй байсан, зүүн чих тэр чигтээ хөхөрсөн, толгой өвдсөн, бие цээж хөндүүртэй байсан. М.М, том Ү.Ч нар нь миний нүүр лүү өшиглөж байсныг мэдэж байна. Энхжин, намхан Г.Ч нь миний нүүр лүү гараараа цохиж байсныг мэдэж байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

- Гэрч Г.Тэргэлсарангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өндөр Ү.Ч Б.Тий нүүр лүү гараараа бараг 10 удаа цохихыг би харсан. Цэлмэг, Лувсанчүлтэм нар нь Б.Тг газар хэвтэж байхад нүүр лүү нь гараараа нэг удаа цохиход нь би болиулсан. Өндөр Ү.Ч дахиж нөгөө өрөөнд Б.Тг унтаж байхад зодоод байх шиг болохоор нь очтол энийг яаж тайван унтуулах вэ харахаар дургүй хүрээд байна гэсэн. Бусад хүмүүс нь өндөр Ү.Чийг салгасан. Өглөө Б.Тг харахад баруун хацар шанаа нь хавдсан байдалтай байсан. Өндөр Ү.Ч нүүр лүү нь олон удаа цохисон. Цэлмэг нүүр гэдэс рүү нь гараараа цохисон. Лувсанчүлтэм нүүр лүү нь цохиж, хөл рүү нь хэвтэж байхад нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

- Гэрч А.Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...намхан Г.Ч Б.Т рүү “би чамайг ална, зөндөө удаан харлаа” гээд орилж байсан. Би буцаж ороод болсон байдлыг Цэлмэгт хэлээд бид гарч очиход Б.Т газар хэвтсэн, Лувсанчүлтэм Г.Чийг барьсан байдалтай байсан. Тэгээд Цэлмэг бид хоёр очоод юу болсон талаар асуухад Энхжин “Б.Т намайг үсдээд газар унагаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан орон дээр Б.Тийг хэвтүүлээд М.М нүүр лүү нь хөлөөрөө зүүн шанаа руу нь жийсэн. Том Ү.Ч дээрээс нь нүүр лүү нь гараараа цохисон, яг хаашаа цохисныг хараагүй, Энхжин дээр нь гарч суугаад нүүр лүү нь гараараа алгадаад байсан. Өглөө нь 09 цагийн үед сэрэхэд Б.Тий нүүр баруун талдаа хавдсан, хөмсөг нь сэтэрсэн байсан. М.М нүүр лүү нь хөлөөрөө зүүн шанаа руу нь өшиглөсөн. Өндөр Ү.Ч дээр нь гараад нүүр лүү нь цохихыг харсан. Яг хаашаа цохисныг мэдэхгүй байна. Лувсанчүлтэм хөлнийх нь үе рүү нь чи Энхжингээс уучлалт гуйчих гээд жийсэн. Нүүр лүү нь цохисон зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-57 дахь тал/,

- Гэрч Г.Зулсарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гал тогооны өрөөнд М.М, том Ү.Ч нар цаад өрөөнд байхдаа зодож цохисон. Би хэн нь хаашаа яаж цохисныг хараагүй. М.М гарч ирэхэд нь цээж рүү нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Г. Шүүгдэгч М.М, Г.Ч, Ү.Ч нарын дээрх гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд буюу:

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5456 дугаартай “...Б.Тгийн биед зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт сорви, нүүрний цус хуралт, зөөлөн здийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

- Шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Тухайн гэмтэл нь том талбайтай, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал нь хүндэвтэр зэрэгт, зүүн зовхины шарх нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Алгадах үед үүсэх боломжгүй, гараар цохих үед үүсэх боломжтой. Зүүн гайморын хөндийн урд ханын цөмрөл хугарал, зүүн зовхины шарх нь хамтдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Өшиглөх үед үүсэх боломжтой. Ир үзүүртэй ирмэгтэй зүйлээс бусад зүйлс хамаарна. Гар, гутал, хөл зэрэг зүйлс хамаарч болно. Дээр дурдагдсан мохоо зүйлүүдийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Зүүн хацар болон зүүн хөлийн нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсч болно. Харин том талбайтай зүйлээр цохих гэмтээх үед нэг удаагийн үйлчлэлээр үүсч болно. Том талбай гэдэгт атгасан гар, гутал, хөл зэрэг байж болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Д. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мгийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун: “...Шүүгдэгч М.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх утга агуулга бүхий саналыг,

            шүүгдэгч Ү.Чий өмгөөлөгч Б.Баатарбилэг: “...Шүүгдэгч Ү.Ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх утга агуулга бүхий саналыг,

            шүүгдэгч Г.Чий өмгөөлөгч Б.Баасандорж: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад 6 гэрч мэдүүлэг өгсөн байхад тэдгээрээс гэрч А.Цэлмэгийн мэдүүлэгт Г.Чийг Б.Тг зодсон гэсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч Энхжин болон гэрч Цэлмэг нар нь зодоонд жижиг Г.Ч оролцоогүй, галын хажууд сууж байсан талаар мэдүүлж байна. Хохирогчийг нэлээн согтолттой байсан талаар хэлж байна. Б.Т маргааш өглөө нь юу болсон талаар А.Цэлмэгээс асуухад А.Цэлмэг болсон үйл явдлын талаар ярьж өгсөн байдаг. Шүүгдэгч Г.Ч нь хохирогч Б.Тг зодсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх утга агуулга бүхий саналыг тус тус гаргаж, үндэслэлээ тайлбарлан мэтгэлцсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Цэлмэг мэдүүлэхдээ: “...Миний харснаар бол М.М, Ү.Ч, Энхжин нар хохирогч Б.Тий биед халдсан. Би Энхжинг хохирогч Б.Тий дээр гараад алгадаж байхыг нь харсан. М.М болон том Ү.Ч нарыг халдаж байхыг нь харсан. Жижиг Г.Ч бол гэрт ороод галын хажууд суусан. Мөрдөн шалгах ажиллагааны үед надаас мэдүүлэг авахаас өмнө над руу танихгүй дугааруудаас залгаад “чи тэгж мэдүүлэг өг, ингэж мэдүүлэг өг” гээд дарамтлаад байсан учраас би тухайн дарамтад ороод мөн Г.Чтэй муудалцсан байсан учраас тэгж худлаа мэдүүлэг өгсөн. Давхар Энхжингийн найз залуу над руу ална гээд чат бичээд байсан. Над руу танихгүй дугаараас ах нь залгаад яриад байсан. Би жижиг Г.Чтэй муудалцсан учраас тэгж мэдүүлэг өгсөн. Жижиг Г.Чийг хохирогч Б.Тг цохисон гэж мэдүүлсэн нь худлаа. Жижиг Г.Ч нь Энхжинг өмөөрөөд байсан учраас би түүнд гомдсон. Б.Т босож ирээд “миний нүүр яасан юм бэ” гэж надаас асуухад би түүнд болсон үйл явдлын талаар хэлж өгсөн. Өчигдрийн болсон явдлыг мэдэхгүй байсан надаас асууж, лавлаад байсан...” гэжээ.

Гэтэл гэрчээр А.Цэлмэг мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхээ: “...Б.Тг М.М, Энхжин, 2 Г.Ч нар зодож байхаар нь тэнд байсан Лууяа, Өлзий болон бусад хүмүүс болиулсан. Байшинд явж ороход Б.Т газар хэвтсэн байдалтай, түүнийг тойрч Ү.Ч, Г.Ч, М.М, Энхжин 4 зогсоод зодож байсан. М.М, Энхжин хоёр Б.Тий толгойных нь хоёр талд зогсож байсан. 2 Г.Ч цээж хавирга хэсэг рүү өшиглөж, зүүн хацар луу цохисон...” гэх /хавтаст хэргийн 41 дэх тал/ илтэд зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх тул гэрч А.Цэлмэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. Иймд гэрч А.Цэлмэг нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны шатанд худал мэдүүлэг өгсөн эсхүл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд худал мэдүүлэг өгсөн аль нь болохыг тогтоож, түүний энэхүү үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй юм.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч Г.Тэргэлсаран, Б.Энхжин нар зодоонд жижиг Г.Чийг оролцоогүй гэж мэдүүлж байх боловч энэ нь хохирогч Б.Тээс гаргасан гомдол мэдээлэл, хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч А.Өлзийгийн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандоржийн саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.

Гэрч Э.Лувсанчүлтэм, Б.Энхжин, Г.Тэргэлсаран нар нь 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Тий биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон гэх 2022 оны 5 дугаар сарын 13, 16-ны өдрийн 0,44328, 0344327, 0344326 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь хавтаст хэргийн 88-90 дүгээр талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

            Хүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд тухайн гэмт үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж, хүсэж үйлдсэн байхыг шаардах ба уг гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хуульчилсан

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах нь хохирогчийн амь насанд аюулгүй боловч эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж улмаар хохирогчийн хөдөлмөрийн чадварыг 3/1-ээс дээш хувиар алдагдуулдаг хор уршигтай юм.

            Хохирогч Б.Тгийн эрүүл мэндэд учирсан “...зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт сорви, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч М.М, Ү.Ч, Г.Ч нар бүлэглэж, гэм буруугийн шууд санаатай, идэвхтэй үйлдлээр хохирогчид учруулсан бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Прокуророос хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг зүйлчлэн ирүүлсэн хэргийн үйл баримттай тохирчээ.

            Иймд шүүгдэгч М.М, Г.Ч, Ү.Ч нарыг бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр найзуудын хамт Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинг түрээслэн А.Цэлмэгийн төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Б.Энхжинг оролдлоо” гэх шалтгааны улмаас Б.Ттэй маргалдаж түүний толгойн тус газарт хөлөөрөө өшиглөх,  гараараа цохих зэргээр түүний биед зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт сорви, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.М, Ү.Ч, Г.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагчаас: “...Шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Г.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Ү.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг,  

Шүүгдэгч М.Мн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуунаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгч Ү.Чий өмгөөлөгч Б.Баатарбилэгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаатайгаар төлж барагдуулахаар тогтоож өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгч Г.Чий өмгөөлөгч Б.Баасандоржоос: “...Хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шинжлэн судалсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.Чд ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй. Улсын яллагч хорих ялын санал тавьж байна. Хорих болон торгох гэсэн үндсэн 2 төрлийн ял байна. Торгох ялыг дээд хэмжээтэйгээр оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүхээс шүүгдэгч М.М, Ү.Ч нар нь хохирогчид учирсан хохирлоос өөрт ногдох хэсгийг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ. Харин шүүгдэгч Г.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодсонгүй.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг тус тус харгалзан шүүгдэгч М.М, Ү.Ч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

             Гурав. Хохирол, хор уршиг болон бусад асуулын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тд нийт 1,027,800 төгрөгийн хохирол учирсанаас шүүгдэгч М.М, Ү.Ч нар нь хохирлын төлбөрөөс өөрт ногдох хэсгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Г.Чээс 342,600 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Уад олгох нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 14,000 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч М.М, Ү.Ч, Г.Ч нараас хувь тэнцүүлэн Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж, насанд хүрээгүй хохирогч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгчөөс цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.М, Г.Ч, Ү.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.М, Г.Ч, Ү.Ч нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

            2. Шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр,

            шүүгдэгч Г.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр,

            шүүгдэгч Ү.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Г.Ч, Ү.Ч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч М.М, Г.Ч, Ү.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Чээс 342,600 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У /РД:/-д олгосугай.

6. Шүүгдэгч М.М, Г.Ч, Ү.Ч нараас тус бүр 4,667 /дөрвөн мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009 0002 0080 дугаартай дансанд хохирол төлж барагдуулахаар тотгоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч М.М, Ү.Ч нар нь гэмт хэргийн шууд хохиролд бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгчөөс цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

            9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ