Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч М.М

          Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн О.Б-т холбогдох эрүүгийн ..... дугаартай  хэргийг 2022 оны  04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1986 оны 3 сарын 15-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, Гор газ шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Д аймгийн С сумын 7 дугаар баг Залуус хорооллын 55 дугаар байрны 05 тоотод оршин суух, Х овогт О-ийн Б РД:/

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч О.Б нь Д аймаг С сум 7дугаар баг, Залуус хорооллын 55-5 тоотод оршин суух өөрийн гэртээ 2022 оны 03 дугаар 13-наас 14-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Х.О-тай маргалдаж, улмаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

 

             Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “ 2022 оны 3 сарын 13-ны 23 цагийн үед гэртээ ирээд унтсан. Эхнэр 2022 оны 3 сарын 14-ний 00 цаг өнгөрөөгөөд араас ирсэн. Эхнэр ирээд хаалга нүдэх үед нь би хаалгаа онгойлгож өгөөгүй. Өмнө нь намайг согтуу ирэхээр тэгдэг байсан юм. Өөрт нь ямар байдгийг үзүүлэх гэсэн юм. Би эхнэртэйгээ гэр бүлийн жоохон маргаан хийдэг байсан. Тэрнээс биш зодож, цохиж байсан удаа байхгүй. Согтуу ирэхээр нь хаалга онгойлгохгүй байхаар ямар байдаг гэдгийг мэдрүүлэх гэж хаалгаа онгойлгохгүй байсан юм. Түүнээс маргалдаж, муудалцах бодол байхгүй байсан. Би 4-5 пиво 2 найзтайгаа хувааж уугаад гэртээ очсон. Өөрийгөө юу хийж байгааг мэдэж байсан. Би тийм их согтоогүй байсан. Шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байгаа. Санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33/

 

          Хохирогч Х.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 03 сарын 13-ны өдөр нөхөр Б өглөө ажлаасаа буугаад гэртээ үлдсэн. Би ажилдаа явсан. Б хүүхдүүдийнхээ хувцсыг угаачхаад унтлаа гэж ярьсан. Би үдээс хойш 17 цаг өнгөрөөгөөд хүүхэд рүүгээ ярихад аав 14 цаг өнгөрөөгөөд гараад явсан гэж хэлсэн. Би архи уугаад явчихсан юм байна гэдгийг нь мэдсэн, архи уучихаараа гар утсаа авдаггүй юм. Орой 22 цаг гэж ажлаасаа тараад март, цэргийн баярыг хамт тэмдэглэх гээд “Үлэмж” караокед ороод хоорондоо тэмцээн зохиож, баяр тэмдэглээд гэртээ 2022 оны 03 сарын14-ний 00 цаг 20 минутын үед очиход хаалга онгойлгохгүй, зайл янхан минь гээд хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан. Тэгээд цагдаа дуудаад хаалга онгойлгуулаад манай нөхрийг амар гэж хэлээд цагдаа нар гараад явцгаасан. Цагдаа гэрээс гарснаас хойш нэг их удаагүй манай нөхөр Б жижиг өрөөнөөс том өрөө рүү орж ирээд над руу дайраад намайг үсдэж аваад толгой руу 2-3 удаа гараа цохисон. Тэгээд хүүхэд гарч гүйгээд хүнд хэлсэн. Цагдаа нар буцаж орж ирээд манай нөхрийг авч явсан. Нөхөр хамт явна гэсээр байгаад намайг цагдаагийн газарт авч ирээд тайлбар авсан. Архи уусан үедээ муухай авирлаад байдаг юм. Архи байнга уугаад байдаггүй юм. Өмнө нь ийм зүйл болж байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.”  гэх мэдүүлэг /хх-ийн17/

 

            Гэрч Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 03 сарын 14-ний шөнө унтаж байхад манай дээд талын айл түжигнээд байсан. Хэсэг байж байгаад хаалга тогшихоор нь хэн бэ? гэтэл хүүхэд дуугарахаар нь хаалгаа тайлж өгсөн. Тэгтэл манай дээд талын айлын хүүхэд байсан. Манай аав согтуу ирээд ээжийг зодоод байна та ороод салгаад өгөөч гэсэн. Ахынхаа араас 2 дүү нь бас ирсэн. Тэгэхээр нь би эмээг нь тоохгүй байх гээд хувцсаа өмсөөд гарах гэтэл дээд айлын залуу шатаар буугаад гарч байсан. Тэгэхээр нь би гэртээ үлдсэн. Эхнэрээ зодож байхыг нь би хараагүй. Хааяа маргалдаж байгаа бололтой түчигнэж байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

       

         Д аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн106 дугаартай:

         1. Х.О-ийн биед тархи доргилт, хүзүү, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

         4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/

 

        Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/

        Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 2/

        Согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 3/

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/

        Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38/

        Яллагдагч О.Бийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 40/

        Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/

        О.Бөмнө нь зөрчлийн хэрэгт холбогдож байсан эсэх лавлагаа /хх-ийн /42-46/

        Хохирогчид хийсэн аюулын зэргийн үнэлгээ “бага” гарсан тухай тэмдэглэл /хх-ийн 48-49 хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 03 дугаар 13-наас 14-нд шилжих шөнө Д аймаг С сум 7 дугаар баг Залуус хорооллын 55 дугаар байрны 5 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Х.Октябрийг толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүү, зүүн бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутай болох нь:

        шүүгдэгч О.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байгаа” гэх,

        хохирогч Х.О-ын: “...манай нөхөр Б жижиг өрөөнөөс том өрөө рүү орж ирээд над руу дайраад намайг үсдэж аваад толгой руу 2-3 удаа гараа цохисон.” гэх

        гэрч Н.А-ийн: “2022 оны 03 сарын 14-ний шөнө унтаж байхад манай дээд талын айл түжигнээд байсан. Тэгтэл манай дээд талын айлын хүүхэд байсан. Манай аав согтуу ирээд ээжийг зодоод байна та ороод салгаад өгөөч гэсэн. Ахынхаа араас 2 дүү нь бас ирсэн. Хааяа маргалдаж байгаа бололтой түчигнэж байдаг” гэх мэдүүлгүүд болон Д аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “...Х.О-ийн биед тархи доргилт, хүзүү, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Бнь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор хангаж, түүнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

      Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул улсын яллагчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан шүүгдэгч О.Б-т  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч О.Б-ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Х.О-ийн эрүүл мэндэд “тархи доргилт, хүзүү, зүүн бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүх шүүгдэгч О.Б-ийг “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

        Шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч О.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Х овогт О-ийн Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт О-ийн Б-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б-т мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.У