Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/113

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч М.Ү

          Хохирогчийн өмгөөлөгч Ч.С

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

          Шүүгдэгч Н.Ё нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ё-д холбогдох 2122001310027 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 сарын 25-ны өдөр Д аймгийн Д суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн С сумын 7-р баг Эрчмийн 2-10 тоотод оршин суух, Ч овогт Н-ийн Ё / /.

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Ё нь 2021 оны 07 сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Дундговь аймгийн С сумын 8 дугаар баг Айрагийн 7 дугаар гудамжинд “Соната-6” маркийн 65-57 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж О.Б-ын биед хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан,

мөн Н.Ё нь 2021 оны 07 сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө С сумын 8 дугаар баг Айрагийн 7 дугаар гудамжинд О.Б-ын“Huawei P-40 Lite” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Н.Ё шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

Шүүгдэгч Н.Ё-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Архи ууж байхдаа би найзууд болох М /машинаа бариулахаар дуудсан юм/, Ж /хамт юм уух гэж дуудсан/ тэгээд О.Б бид хоёр дээр эхлээд Э.М ирсэн ба удалгүй араас нь Ж, Ж гэх найзынхаа хамт ирсэн юм. Тэр үед би Ж-той хэрэлдэж маргалдаад зодолдсон юм. Тухайн үед Ж бид хоёрыг М, Ж, Б нар салгасан юм. Тэгтэл О.Б нь намайг цохиод авсан юм. Тэгээд л би О.Б-той хэрэлдэж маргалдаад би О.Б-ыг “гараараа цохиод мөн хашаанд нь хураалттай байсан модноос, нарийхан бөөрөнхий урт мод аваад О.Б-ыг цохих гээд машиныг нь тойруулан хөөсөн” юм. Тэгээд нэлээн тэгж хөөж байгаад болиход О.Б машинаа унаад хашаанаас гараад явсан юм. Тэгэхэд хашаанд М, Ж бид 3 үлдсэн ба Ж явчихсан байсан, хэзээ, хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Тэгээд би машинаа Маар жолоодуулаад Жийг гэрт нь хүргэж өгөхөөр явж байтал Б “фейсбүүк чатаар залгаад эгчийн чинь гадаа ирчихсэн байна, эгчид чинь орж хэллээ” гэхээр нь буцаж яваад Айрагийн 7 дугаар гудмын зүүн талд байх тасархай хашааны орчимд таарсан юм. Тэгээд би О.Б-той машинаасаа буугаад уулзаж байгаад дахин маргалдаж эхэлтэл Б нь Айрагийн 7 дугаар гудам руу руу гүйгээд зугтаасан юм. Тухайн үед М, Ж хоёр машины хажууд зогсож байсан тул би өөрийнхөө машиныг жолоодож Б-ын араас нь хөөж тулаад очтол О.Б эргээд харсан юм. Тэгэхэд нь би Б-ыг машинаараа мөргөөд унагаачихсан юм. Тэгтэл удалгүй араас Ж, М хоёр араас гүйгээд ирсэн юм. Тухайн үед нь би машинаасаа буучихсан Б-той юм яриад зогсож байсан юм. Тэгээд тэндээсээ О.Б бид хоёр алхаад Айрагийн 07-11 тоотод очсон юм. М, Ж хоёр араас машинаар очсон юм. Айрагийн 07-11 тоотод очоод байж байтал О.Б миний гар утас алга болчихсон байна гэж хэлсэн ба М, Ж хоёрыг би гар утсыг нь хай даа гэж хэлсэн юм. Тэгтэл миний санаж байгаагаар М гар утсыг нь олоод ирсэн юм. Тэгэхээр нь би май энэ утсаа ав гээд Б-од гар утсыг нь өгсөн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 152-153/

Хохирогч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ё-ад С сумын 8 дугаар баг Айргийн- 7-11 тоотод байх хашаан дотор зодуулж байгаад машин эвдлэх гээд байхаар нь машинаа унаад зугтаж машинаа Залуус хорооллын хамгийн зүүн талын байрны зогсоол дээр тавьчхаад явганаар буцаад Айрагийн 7-11 тоот хаягт очих гээд 7 гудам руу орж байх үед Ё нь намайг машинаараа мөргөсөн. Миний биед баруун шилбэ ясны хугарал, тархи доргилт, өвдөгт учирсан гэмтлүүд машинд мөргүүлсний улмаас үүссэн. Яагаад гэвэл хашаанд байхад өвдөг гэмтээгүй алхаж гишгэхэд зүгээр байсан ба би машинаа жолоодоод өөр газар тавьчхаад буцаад алхаад явж байх үед мөргөсөн. Тухайн машин урд купер хэсгээрээ миний зүүн өвдөг орчимд мөргөсөн. Би машинд мөргүүлээд биеийн баруун хэсгээр газарт унасан. Унахдаа толгойгоороо газар мөргөсөн гэж бодох байна. Машинд мөргүүлсний дараа Ё нь намайг татаж сэгсрээд байх үед Ё ганцаараа байсан. Дараа нь харахад М ирсэн байсан Жийг хараагүй. Машинд мөргүүлсний дараа би босож чадахгүй газар- хэвтэж байх үед Ё намайг татаад босгох үед өөрийн мэдэлгүй өмдөндөө өтгөнөөр алдсан байсан. Тухайн үед бол миний гэдэс эвгүйрхэх асуудал байгаагүй Дараа нь эмчээс асуухад бол машинд мөргүүлж доргилт авсны улмаас бөгсөн бие мэдээгүй болж өтгөн, шингэн алдах тохиолдол байдаг гэж байсан. Ё намайг зодоод байхаар нь би утсаа гарган цагдаа дуудлаа гэхэд миний утсыг булааж аваад одоог хүртэл өгөөгүй байгаа. Би тэр утсыг нэг сар орчмын өмнө 540.000 төгрөгөөр авсан. Ниаwei Р-40 маркийн гар утас байсан. Тэр утсаа олж авмаар байна. Би скайтелын 96446691 гэх дугаарыг Ниаwei Р-40 маркийн гар утсанд хийн ашиглаж байсан. Тэр утасны 1МЕ1 код байхгүй. Би тэр утсыг хүнээс худалдаж авсан ба хайрцаг сав нь байхгүй учраас 1МЕ1 кодыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-48/

Гэрч Ө.Ж-ийн: “... Ж бид хоёр Айрагийн 7-11 тоотод алхаад очсон. Тэгтэл Ё, Б хоёр 0.75 литрийн архи уугаад дуусаж байсан. Би очоод байж байгаад Ё-тай ар гэрийн асуудлаас болж маргапдаж Ётай маргалдаж байгаад би газарт унасан. Газарт хэвтэж байгаад өндийхөд манай найз Ж ирээд хоёулаа явъя, энэ хоёулангийх нь байх газар биш байна гэж хэлээд намайг татаад босгосон. Тэгээд би Жийн хамт хашаанаас гарч гэр лүүгээ явсан. Манайх руу явж байх үед Ж би Ё-ын машинд цүнхээ мартсан байна. Чи явж бай би цүнхээ аваад араас чинь очъё гэж хэлсэн. Би явсаар гэртээ ирж унтсан. Ё-тай би эхнэрээсээ болж маргалдсан. Ё миний нүүр шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон. Ё-ад зодуулсны улмаас миний биед гэмтэл шарх учраагүй. Ё цагаан өнгийн соната 6 маркийн машин, мөн Б приүс 30 маркийн цагаан өнгийн машин байсан. Тухайн уед Ё 88943470 дугаарын утас барьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

Гэрч Б.Х-ийн: “...Би тухайн дуудлага мэдээлэлд очсон. Тухайн дуудлага Залуус хорооллын хамгийн баруун талын байрнаас өгсөн. Дуудлагаар очиход үзүүлэгч нь хөл гишгэж болохгүй байна гэж хэлж байсан ил харагдах гэмтэл шарх байхгүй. биеийн байдал амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Мөн хөлийг нь үзэхэд илт хугарлын шинж байхгүй, зөөлөн алхаад байсан тул эмнэлэг рү. зөөвөрлөсөн Найзуудтайгаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад найзууд нь машинаар мөргөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 73/

Гэрч Э.М-ын : “...2021 оны 07 дугаар сарын 10-аас 11-нд  шилжих шөнийн 01 цагт би Дундговь аймгийн С сумын 8 дугаар баг Айрагийн 7- 11 тоотод очсон юм. Тухайн үед намайг манай найз Ё машин бариад намайг гэрт хүргээд өг гэж дуудахаар нь очсон юм. Намайг очиход Б, Ё хоёр архи ууж байсан ба тэр хоёр нэлээн согтсон байсан юм. Тэр хоёр О Б-ын машин болох цагаан өнгийн Приус-30 маркийн машин дотор сууж сууж байсан.- Би тэнд очоод Ё-ын машинд суугаад хүлээж байсан. Тэгтэл гэнэт тэр хоёр хэрэлдэж маргалдсаар машинаасаа бууж ирээд зодолдож эхэлсэн. Тэгэхэд  Б машинаа тойрч зугтаагаад Ё араас нь хөөгөөд байсан. тэр хоёрыг салгах гээд чадаагүй юм. Ё, Б хоёрыг зодолдож байх үед Ж, Ж хоёр ирсэн. Тухайн үед шөнийн 02 цаг е-'өр- байсан байх/цагийг нь тодорхой санахгүй байна/. Удалгүй Ж яваал өгсөн ба Ж үлдсэн юм. Ё, Б хоёр зодолдож байгаал хоорондоо эвлэрэх шиг болсон. Тэгэхэд Б машинаа унаад гараал явсан. Удалгүй Ё, Б хоёр хоорондоо утсаар ярьж байсан. Тэр үедээ гайгүй л байсан. Тэгээд тэр хоёр уулзахаар болж би Ё-ын машиныг жолоодоод Айрагийн 7-11 тоотоос гарч 7 дугаар гудмын зүүн талд байх тасархай хашааны урд очоод зогссон. Тэгэхэд Ё машинаас бууж Б-той юм ярьж байсан. Тухайн үед би Жийн хамт машинаас бууж тамхи татсан юм. Тэгтэл Б нь 7 дугаар гудам руу гүйгээд явчихсан. Тэгтэл Ё машиндаа гүйж суугаад машинаа асааж Б-ын араас хөдөлсөн. Ж бид хоёр араас нь харахад Айрагийн 7 дугаар гудмын үзүүрт очоод л Ё нь машинаараа Б-ыг мөргөөд унагаачих шиг болсон. Ж бид хоёр араас нь гүйгээд очтол Б босчихсон Ё-тай юм яриад зогсож байсан. Бид хоёрыг Б, Ё хоёр дээр очиход тэр хоёр хэрэлдэж маргалдаагүй байсан. Тэгээд Ё, Б хоёр Айрагийн 7-11 тоот хашаа руу алхаад явсан. Тухайн үед шөнийн 04 цаг болох гэж байсан. Намайг гэртээ ороход үүрийн 05 цаг болох гэж байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/

Гэрч Б.Жийн: “...Ё, Б хоёр хэрэлдэж маргалдаад зодолдож байсан. Тэгэхэд Б нь өөрийнхөө машиныг унаад гараад яваад өгсөн. Тэгтэл Ё намайг машинд суу гэж хэлээд М Ё-ын машиныг жолоодоод бид гурав хашаанаас гарсан юм. Тухайн үед Ё, Б хоёр гар утсаар хэрэлдэж байгаад тухайн хашаанаас зүүн тийш байх доголтой хашааны зүүн талд зогсож байтал Б залуус хорооллын орчмоос гараад ирсэн. Тухайн үед М бид хоёр хашааны хажууд тамхи татаад зогсож байсан юм. Тэгтэл Б баруун талын гудам руу гүйтэл Ё машины унаад араас хөөгөөд явсан. Тэгэхээр нь бид хоёр араас нь гүйгээд очиход Б газар хөлөө жийгээд суусан байсан ба миний хөл өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд Б-ыг машинд суулгах гэтэл “үгүй яахын гээд Айрагийн 7-11 тоот хашаа руу” алхаад явсан. Ё, М бид гурав машинтай дагаад явсан юм. Хашаанд зодолдож байгаад гараад явах үед нь ил харагдах юм мэдэгдээгүй. Машинд мөргүүлснийхээ дараа хөл өвдөөд байча гэж байсан ба баруун хөл нь доголж алхаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/

Гэрч Ц.Ц-ийн: Calling number гэдэг нь 96446691 тоот дугаар нь гадагшаа дуудлага хийсэн буюу залгасан дугаар” called number гэдэг нь 96446691 тоот дугаар луу гаднаас залгасан буюу дуудлага хүлээж авсан дугаар”, “time answer гэдэг нь хэрэглээ хийгдсэн огноо, цаг, минут, “duration гэдэг нь хэрэглээ хийсэн секунд”, “15 is messeje гэдэг нь 0 гэдэг нь яриа, 1 гэдэг нь мессеж гэсэн утгыг илэрхийлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/

Гэрч Ч.М-ийн: “...Тухайн үед дуудлагад очиход осол болсон гэх газарт дуудлага өгсөн иргэн болон мөргөсөн гэх тээврийн хэрэгсэл байгаагүй ба дуудлага өгсөн дугаар луу залгаж үзэхэд холбогдохгүй байсан юм. Тэгээд машинд мөргүүлсэн гэх иргэн нь эмнэлэг дээр байж магадгүй гэж бодоод аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиход хохирогч эмчид үзүүлчхээд гарч ирсэн. Тэндээсээ хохирогч О.Б-ыг автомашиндаа суулгаад осол болсон гэх газарт очиж үзсэн юм. Тухайн үед О.Боос холбогдогч гэх Н.Ё-ын гар утасны дугаарыг авч залгаж үзэхэд Н.Ё нь утсаа аваагүй. Тэгээд 2021.07.12-ны өдөр холбогдогч Н.Ё-ыг дуудан ирж мэдүүлэг авсан ба тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан тул согтуурал хэмжигч багажаар согтуурал шалгаагүй юм. Би тухайн үед өөрийн хайхрамжгүй үйлдэл мөн шинээр томилогдсон дадлага туршлагагүйн улмаас улмаас хойшлуулшгүй ажиллагаа явуулаагүй юм. Би энэ асуудлаасаа болж албаны шалгалт хийгдэж, сахилгын шийтгэл авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 9/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 15-18/

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23/

Хохирогч О.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзуүлэлт/хх-ийн 30-33 /

Гэрч Э.Мын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-37 хуудас/

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаартай нэмэлт шинжээчийн ““О.Б-ын биед тогтоогдсон баруун шилбэ ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, өвдөгний зөөлөн эдийн няцрал тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шуу, гуя, хонго, өвдөг, шилбэнд цус хуралт, дух, бугуй, тохой, нуруу, шилбэнд зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” дүгнэлт /хх-ийн 113-116/

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч М.Б-ийн “...О.Б-ын биед учирсан баруун шилбэ ясны хугарал гэмтэл нь машинаар мөргөх үеэс үүссэн байх боломжтой. Хүний биед шилбэ ясны хугарал гэмтэл учирсан үед хүн алхах үйлдэл чөлөөтэй хийх боломжгүй доголох, хөлөө чирэх, гишгэж чадахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрнэ ' гэсэн дүгнэлт /хх-ийн 119/

Дундговь аймгийн С сумын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаартай “...Huawei P-40 Lite загварын гар утас 540.000 төгрөг'” гэх дүгнэлт /хх-ийн 122

2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай “...65-57УАЕ улсын дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125-126 /

96446691 утасны дугаарын 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн орсон гарсан дуудлага хийсэн мэдээлэл /хх-ийн 156 хуудас/

Хохирогч О.Б-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 218- 220 хуудас/

65-57УАЕ улсын дугаартай хюндай соната 6 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 161 хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 158/

Н.Ё-ын жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 160/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 164/

Дундговь аймгийн Хас банкны албан бичиг  /хх-ийн 170/

Дундговь аймгийн Төрийн банкны албан бичиг  /хх-ийн 171/

Дундговь аймгийн Хаан банкны албан бичиг  /хх-ийн 172/

Хохирлын баримт хүлээлгэн өгсөн жагсаалт /хх-ийн 178-199/

Хохирлын баримт хүлээлгэн өгсөн жагсаалт /хх-ийн 205-215/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 218-220 / зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ё нь 2021 оны 07 сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Дундговь аймгийн С сумын 8 дугаар баг Айрагийн 7 дугаар гудамжинд “Соната-6” маркийн 65-57 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж О.Б-ын биед хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан, мөн Н.Ё нь 2021 оны 07 сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө С сумын 8 дугаар баг Айрагийн 7 дугаар гудамжинд О.Б-ын“Huawei P-40 Lite” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 540.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Гэм буруу, зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч Н.Ё нь 2021 оны 07 сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Дундговь аймгийн С сумын 8 дугаар баг Айрагийн 7 дугаар гудамжинд “Соната-6” маркийн 65-57 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж О.Б-ын биед хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан, мөн Н.Ё нь 2021 оны 07 сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө С сумын 8 дугаар баг Айрагийн 7 дугаар гудамжинд О.Б-ын“Huawei P-40 Lite” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 540.000 төгрөгийн хохирол учруулсан буруутай болох нь:

шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн: “...Архи ууж байхдаа би найзууд болох М /машинаа бариулахаар дуудсан юм/, Ж /хамт юм уух гэж дуудсан/ тэгээд О.Б бид хоёр дээр эхлээд Э.М ирсэн ба удалгүй араас нь Ж, Ж гэх найзынхаа хамт ирсэн юм. Тэр үед би Ж-той хэрэлдэж маргалдаад зодолдсон юм. Тухайн үед Ж бид хоёрыг М, Ж, Б нар салгасан юм. Тэгтэл О.Б нь намайг цохиод авсан юм. Тэгээд л би О.Б той хэрэлдэж маргалдаад би О.Б-ыг “гараараа цохиод мөн хашаанд нь хураалттай байсан модноос, нарийхан бөөрөнхий урт мод аваад О.Б-ыг цохих гээд машиныг нь тойруулан хөөсөн” юм. Тэгээд нэлээн тэгж хөөж байгаад болиход О.Б машинаа унаад хашаанаас гараад явсан юм. Тэгэхэд хашаанд М, Ж бид 3 үлдсэн ба Ж явчихсан байсан, хэзээ, хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Тэгээд би машинаа Маар жолоодуулаад Жийг гэрт нь хүргэж өгөхөөр явж байтал Б “фейсбүүк чатаар залгаад эгчийн чинь гадаа ирчихсэн байна, эгчид чинь орж хэллээ” гэхээр нь буцаж яваад Айрагийн 7 дугаар гудмын зүүн талд байх тасархай хашааны орчимд таарсан юм. Тэгээд би О.Бтой машинаасаа буугаад уулзаж байгаад дахин маргалдаж эхэлтэл Б нь Айрагийн 7 дугаар гудам руу руу гүйгээд зугтаасан юм. Тухайн үед М, Ж хоёр машины хажууд зогсож байсан тул би өөрийнхөө машиныг жолоодож Б-ын араас нь хөөж тулаад очтол О.Б эргээд харсан юм. Тэгэхэд нь би Б-ыг машинаараа мөргөөд унагаачихсан юм. Тэгтэл удалгүй араас Ж, М хоёр араас гүйгээд ирсэн юм. Тухайн үед нь би машинаасаа буучихсан Б-той юм яриад зогсож байсан юм. Тэгээд тэндээсээ О.Б бид хоёр алхаад Айрагийн 07-11 тоотод очсон юм. М, Ж хоёр араас машинаар очсон юм. Айрагийн 07-11 тоотод очоод байж байтал О.Б миний гар утас алга болчихсон байна гэж хэлсэн ба М, Ж хоёрыг би гар утсыг нь хай даа гэж хэлсэн юм. Тэгтэл миний санаж байгаагаар М гар утсыг нь олоод ирсэн юм. Тэгэхээр нь би май энэ утсаа ав гээд Бод гар утсыг нь өгсөн юм..." гэх

Хохирогч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ё-ад С сумын 8 дугаар баг Айргийн- 7-11 тоотод байх хашаан дотор зодуулж байгаад машин эвдлэх гээд байхаар нь машинаа унаад зугтаж машинаа Залуус хорооллын хамгийн зүүн талын байрны зогсоол дээр тавьчхаад явганаар буцаад Айрагийн 7-11 тоот хаягт очих гээд 7 гудам руу орж байх үед Ё нь намайг машинаараа мөргөсөн. Миний биед баруун шилбэ ясны хугарал, тархи доргилт, өвдөгт учирсан гэмтлүүд машинд мөргүүлсний улмаас үүссэн. Яагаад гэвэл хашаанд байхад өвдөг гэмтээгүй алхаж гишгэхэд зүгээр байсан ба би машинаа жолоодоод өөр газар тавьчхаад буцаад алхаад явж байх үед мөргөсөн. Тухайн машин урд купер хэсгээрээ миний зүүн өвдөг орчимд мөргөсөн. Би машинд мөргүүлээд биеийн баруун хэсгээр газарт унасан. Унахдаа толгойгоороо газар мөргөсөн гэж бодох байна. Машинд мөргүүлсний дараа Ё нь намайг татаж сэгсрээд байх үед Ё ганцаараа байсан. Дараа нь харахад М ирсэн байсан Жийг хараагүй. Машинд мөргүүлсний дараа би босож чадахгүй газар- хэвтэж байх үед Ё намайг татаад босгох үед өөрийн мэдэлгүй өмдөндөө өтгөнөөр алдсан байсан. Тухайн үед бол миний гэдэс эвгүйрхэх асуудал байгаагүй Дараа нь эмчээс асуухад бол машинд мөргүүлж доргилт авсны улмаас бөгсөн бие мэдээгүй болж өтгөн, шингэн алдах тохиолдол байдаг гэж байсан. Ё намайг зодоод байхаар нь би утсаа гарган цагдаа дуудлаа гэхэд миний утсыг булааж аваад одоог хүртэл өгөөгүй байгаа. Би тэр утсыг нэг сар орчмын өмнө 540.000 төгрөгөөр авсан. Ниаwei Р-40 маркийн гар утас байсан. Тэр утсаа олж авмаар байна. Би скайтелын 96446691 гэх дугаарыг Ниаwei Р-40 маркийн гар утсанд хийн ашиглаж байсан. Тэр утасны 1МЕ1 код байхгүй. Би тэр утсыг хүнээс худалдаж авсан ба хайрцаг сав нь байхгүй учраас 1МЕ1 кодыг мэдэхгүй байна...”

Гэрч Ө.Жийн: “... Ж бид хоёр Айрагийн 7-11 тоотод алхаад очсон. Тэгтэл Ё, Б хоёр 0.75 литрийн архи уугаад дуусаж байсан. Би очоод байж байгаад Ё-тай ар гэрийн асуудлаас болж маргапдаж Ё-тай маргалдаж байгаад би газарт унасан. Газарт хэвтэж байгаад өндийхөд манай найз Ж ирээд хоёулаа явъя, энэ хоёулангых нь байх газар биш байна гэж хэлээд намайг татаад босгосон. Тэгээд би Жийн хамт хашаанаас гарч гэр лүүгээ явсан. Манайх руу явж байх үед Ж би Ё-ын машинд цүнхээ мартсан байна. Чи явж бай би цүнхээ аваад араас чинь очъё гэж хэлсэн. Би явсаар гэртээ ирж унтсан. Ё-тай би эхнэрээсээ болж маргалдсан. Ё миний нүүр шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон. Ёад зодуулсны улмаас миний биед гэмтэл шарх учраагүй. Ё цагаан өнгийн соната 6 маркийн машин, мөн Б приүс 30 маркийн цагаан өнгийн машин байсан. Тухайн уед Ё 88943470 дугаарын утас барьж байсан” гэх

Гэрч Б.Х-ийн: “...Би тухайн дуудлага мэдээлэлд очсон. Тухайн дуудлага Залуус хорооллын хамгийн баруун талын байрнаас өгсөн. Дуудлагаар очиход үзүүлэгч нь хөл гишгэж болохгүй байна гэж хэлж байсан ил харагдах гэмтэл шарх байхгүй. биеийн байдал амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Мөн хөлийг нь үзэхэд илт хугарлын шинж байхгүй, зөөлөн алхаад байсан тул эмнэлэг рү. зөөвөрлөсөн Найзуудтайгаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад найзууд нь машинаар мөргөсөн гэж хэлсэн...” гэх

Гэрч Э.М-ын : “...2021 оны 07 дугаар сарын 10-аас 11-нд  шилжих шөнийн 01 цагт би Дундговь аймгийн С сумын 8 дугаар баг Айрагийн 7- 11 тоотод очсон юм. Тухайн үед намайг манай найз Ё машин бариад намайг гэрт хүргээд өг гэж дуудахаар нь очсон юм. Намайг очиход Б, Ё хоёр архи ууж байсан ба тэр хоёр нэлээн согтсон байсан юм. Тэр хоёр О Б-ын машин болох цагаан өнгийн Приус-30 маркийн машин дотор сууж сууж байсан.- Би тэнд очоод Ё-ын машинд суугаад хүлээж байсан. Тэгтэл гэнэт тэр хоер хэрэлдэж маргалдсаар машинаасаа бууж ирээд зодолдож эхэлсэн. Тэгэхэд  Б машинаа тойрч зугтаагаад Ё араас нь хөөгөөд байсан. тэр хоёрыг салгах гээд чадаагүй юм. Ё, Б хоёрыг зодолдож байх үед Ж, Ж хоёр ирсэн. Тухайн үед шөнийн 02 цаг е-'өр- байсан байх/цагийг нь тодорхой санахгүй байна/. Удалгүй Ж яваал өгсөн ба Ж үлдсэн юм. Ё, Б хоёр зодолдож байгаал хоорондоо эвлэрэх шиг болсон. Тэгэхэд Б машинаа унаад гараал явсан. Удалгүй Ё, Б хоёр хоорондоо утсаар ярьж байсан. Тэр үедээ гайгүй л байсан. Тэгээд тэр хоёр уулзахаар болж би Ё-ын машиныг жолоодоод Айрагийн 7-11 тоотоос гарч 7 дугаар гудмын зүүн талд байх тасархай хашааны урд очоод зогссон. Тэгэхэд Ё машинаас бууж Б-той юм ярьж байсан. Тухайн үед би Жийн хамт машинаас бууж тамхи татсан юм. Тэгтэл Б нь 7 дугаар гудам руу гүйгээд явчихсан. Тэгтэл Ё машиндаа гүйж суугаад машинаа асааж Бын араас хөдөлсөн. Ж бид хоёр араас нь харахад Айрагийн 7 дугаар гудмын үзүүрт очоод л Ё нь машинаараа Б-ыг мөргөөд унагаачих шиг болсон. Ж бид хоёр араас нь гүйгээд очтол Б босчихсон Ё-тай юм яриад зогсож байсан. Бид хоёрыг Б, Ё хоёр дээр очиход тэр хоёр хэрэлдэж маргалдаагүй байсан. Тэгээд Ё, Б хоёр Айрагийн 7-11 тоот хашаа руу алхаад явсан. Тухайн үед шөнийн 04 цаг болох гэж байсан. Намайг гэртээ ороход үүрийн 05 цаг болох гэж байсан байх...” гэх

Гэрч Б.Жийн: “...Ё, Б хоёр хэрэлдэж маргалдаад зодолдож байсан. Тэгэхэд Б нь өөрийнхөө машиныг унаад гараад яваад өгсөн. Тэгтэл Ё намайг машинд суу гэж хэлээд М Ё-ын машиныг жолоодоод бид гурав хашаанаас гарсан юм. Тухайн үед Ё, Б хоёр гар утсаар хэрэлдэж байгаад тухайн хашаанаас зүүн тийш байх доголтой хашааны зүүн талд зогсож байтал Б залуус хорооллын орчмоос гараад ирсэн. Тухайн үед М бид хоёр хашааны хажууд тамхи татаад зогсож байсан юм. Тэгтэл Б баруун талын гудам руу гүйтэл Ё машины унаад араас хөөгөөд явсан. Тэгэхээр нь бид хоёр араас нь гүйгээд очиход Б газар хөлөө жийгээд суусан байсан ба миний хөл өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд Б-ыг машинд суулгах гэтэл “үгүй яахын гээд Айрагийн 7-11 тоот хашаа руу” алхаад явсан. Ё, М бид гурав машинтай дагаад явсан юм. Хашаанд зодолдож байгаад гараад явах үед нь ил харагдах юм мэдэгдээгүй. Машинд мөргүүлснийхээ дараа хөл өвдөөд байча гэж байсан ба баруун хөл нь доголж алхаж байсан...” гэх

Гэрч Ц.Ц-ийн: Calling number гэдэг нь 96446691 тоот дугаар нь гадагшаа дуудлага хийсэн буюу залгасан дугаар” called number гэдэг нь 96446691 тоот дугаар луу гаднаас залгасан буюу дуудлага хүлээж авсан дугаар”, “time answer гэдэг нь хэрэглээ хийгдсэн огноо, цаг, минут, “duration гэдэг нь хэрэглээ хийсэн секунд”, “15 is messeje гэдэг нь 0 гэдэг нь яриа, 1 гэдэг нь мессеж гэсэн утгыг илэрхийлнэ...” гэх

Гэрч Ч.М-ийн: “...Тухайн үед дуудлагад очиход осол болсон гэх газарт дуудлага өгсөн иргэн болон мөргөсөн гэх тээврийн хэрэгсэл байгаагүй ба дуудлага өгсөн дугаар луу залгаж үзэхэд холбогдохгүй байсан юм. Тэгээд машинд мөргүүлсэн гэх иргэн нь эмнэлэг дээр байж магадгүй гэж бодоод аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиход хохирогч эмчид үзүүлчхээд гарч ирсэн. Тэндээсээ хохирогч О.Б-ыг автомашиндаа суулгаад осол болсон гэх газарт очиж үзсэн юм. Тухайн үед О.Боос холбогдогч гэх Н.Ё-ын гар утасны дугаарыг авч залгаж үзэхэд Н.Ё нь утсаа аваагүй. Тэгээд 2021.07.12-ны өдөр холбогдогч Н.Ё-ыг дуудан ирж мэдүүлэг авсан ба тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан тул согтуурал хэмжигч багажаар согтуурал шалгаагүй юм. Би тухайн үед өөрийн хайхрамжгүй үйлдэл мөн шинээр томилогдсон дадлага туршлагагүйн улмаас улмаас хойшлуулшгүй ажиллагаа явуулаагүй юм. Би энэ асуудлаасаа болж албаны шалгалт хийгдэж, сахилгын шийтгэл авсан...” гэх, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаартай нэмэлт шинжээчийн ““О.Б-ын биед тогтоогдсон баруун шилбэ ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, өвдөгний зөөлөн эдийн няцрал тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шуу, гуя, хонго, өвдөг, шилбэнд цус хуралт, дух, бугуй, тохой, нуруу, шилбэнд зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” дүгнэлт ,

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч М.Б-ийн “...О.Б-ын биед учирсан баруун шилбэ ясны хугарал гэмтэл нь машинаар мөргөх үеэс үүссэн байх боломжтой. Хүний биед шилбэ ясны хугарал гэмтэл учирсан үед хүн алхах үйлдэл чөлөөтэй хийх боломжгүй доголох, хөлөө чирэх, гишгэж чадахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрнэ ' гэсэн дүгнэлтүүдээр

нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Н.Ёнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

           Эрүүгийн хариуцлагын талаар:

Хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Ё-ын үйлдлийн улмаас хохирогч О.Б-ын О.Б-ын биед тогтоогдсон баруун шилбэ ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр хохирол учруулсан байна. Хохирогч О.Б-ын эрүүл мэндийн хохиролд 2.300.000 төгрөгийг, гар утасны хохиролд 540.000 төгрөгийг нөхөн төлсөн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ч овогт Н-ийн Ё-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч овогт Н-ийн Ё-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ч овогт Н-ийн Ё-ад Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ё-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг тус тусад нь биелүүлэхээр тогтоосугай.

 5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ё нь шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 6.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ё нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 7. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Ё-ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 8. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ё нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Б-ын эрүүл мэндийн хохиролд 2.300.000 төгрөгийг, гар утасны хохиролд 540.000 төгрөгийг нөхөн төлсөн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д хохирогч О.Б нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, өмгөөллийн хөлс 700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалагдаж байгаа 3 метр, 20 см урттай, 9 см өргөнтэй цагаан шаргал өнгийн 2 үзүүртэй хадаастай модны гол хэсгээр бор хүрэн өнгийн нимгэн төмрөөр 2 газарт модыг ороож хадаасаар тогтоосон бөөрөнхий хэлбэртэй модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ё-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13.  Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.У