Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

Орчуулагч, хэлмэрч А.А

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  А.Д,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2213000000156 дугаартай, шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс Казак, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Д-ын Б, регистрийн дугаар Б369122511.

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хуст”, “Цаст” гэх газруудаас 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн үеэр зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн байгаль экологид 286179 төгрөгийн хохирол учруулж, уг зөвшөөрөлгүй бэлтгэсэн модоор гарал үүслийн гэрчилгээгүй, мод, модон материал бэлтгэн эсгий гэрийн унь хийж, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэн С.М-эд худалдсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

1.1 Улсын яллагч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.

1.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан.” гэв.

1.3. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

            2. Эрүүгийн 2213000000156 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. Хэргийн   газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07, 12-14 дэх тал/,

2.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

    1. Гэрч А.Тийн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,
    2. Гэрч М.Алын мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
    3. Гэрч К.Тйн мэдүүлэг /хавтаст хэргийн 48, 50-51 дэх тал/,

2.6. Баян-Өлгий         аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 79-83 дахь тал/,

2.7. Яллагдагчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 89-94 дэх тал/,

2.8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 106 дахь тал/,

2.9. Яллагдагч Д.Бийн мэдүүлэг /хавтаст хэргийн 123-124 дэх тал/, зэргийг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

2.10. Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Бахыт нараас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

3.3. Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

4 Хэргийн үйл баримт:

4.1. Шүүгдэгч Д.Б нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хуст”, “Цаст” гэх газруудаас 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн үеэр зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн байгаль экологид 286179 төгрөгийн хохирол учруулж, уг зөвшөөрөлгүй бэлтгэсэн модоор гарал үүслийн гэрчилгээгүй, мод, модон материал бэлтгэн эсгий гэрийн унь хийж 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэн С.Мэд худалдсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Үүнд:

4.1.1. Хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07, 12-14 дэх тал/,

4.1.2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-18 дахь тал/

            4.1.3. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.Жкийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Ногооннуур сумын “Улаан чулуу” баг хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаад 5 жил гаруй болж байна. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн иргэн Д.Б нь Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар мод бэлтгэж, эсгий гэрийн унь хийж бусдад зарж, борлуулсан гомдол бүртгэгдсэн байна. Иймд Ногооннуур сумын Засаг Даргын Тамгын газрыг төлөөлөн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Дэвлийн арал”, “Ачит нуур” зэрэг газрууд нь улсын тусгай хамгаалалттай газар юм. Харин Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Цаст”, “Хуст” гэх газрууд нь улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй. Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр нь ой модтой, бургас, улиас, хус зэрэг моднууд элбэг байдаг ой сан бүхий газар юм. Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах ой сан бүхий газраас эсгий гэрийн мод бэлтгэх зориулалтаар эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ сүүлийн 5 жилд олгогдож байгаагүй. Эсгий гэрийн модыг нойтон модыг тайрч хатааж байгаад хийдэг. Ийм учраас Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах ой сан бүхий аль ч газраас эсгий гэрийн мод бэлтгэх зориулалтаар \хэрэглээний зориулалтаар\ эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгогдож байгаагүй..., ...би экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

            4.1.4. Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хадам ээж болох М над руу өчигдөр орой 17 цагийн үед залгаад Ногооннуур сумын Ховд багаас Б гэдэг хүнээс гэрийн унь авахаар болсон хамт яваад ирье гэхээр нь би хадам ээжтэй хамт жимс ногоо зардаг Мухтарын Ахжол гэх залуугийн 24-03 БӨТ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг хөлслөөд бид нар оройн 23 цагийн үед Ногооннуур сумын Ховд багийн төвд байдаг иргэн Бейсений гэрт очоод цай уугаад, амбаартаа бэлдэж тавьсан байсан 4 багц 78 ширхэг \унь\ модыг 1800000 төгрөгөөр худалдан аваад Истанагийн арын суудалд ачаад наашаа аймаг руу ирж байхад шөнө 03 цагийн үед Ногооннуур сумын цагдаа зогсоож зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн байна гэж хэлээд цагдаа нар аймгийн цагдаагийн газар луу авч ирсэн юм. Бид нарт мод тээвэрлэх зөвшөөрөл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

            4.1.5. Гэрч М.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн үед хамт ногоо зардаг М гэгч миний дугаар луу залгаж Ногооннуур сумын Ховд гол гэх газар луу яваад, эсгий гэрийн мод аваад ирье гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн “Истана” маркийн 24-03 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, М, түүний хүргэний хамт Өлгий сумын төвөөс гарч Ногооннуур сумын 3 дугаар багийн төвд үл таних нэг айлд очоод, эсгий гэрийн шинээр хийсэн унь ачаад Ногооннуур сумын 3 дугаар багийн төвөөс Өлгий сумын төв руу явж байхад Ногооннуур сумын “Табалтай” гэх газарт цагдаа нар зогсоож, модны гарал үүслийн гэрчилгээ асуусан, бид нарт гарал үүслийн гэрчилгээ байхгүй учраас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын хашаанд авч ирж, миний машиныг түр саатуулсан юм...,

            ...Цагдаа нар зогсоож гарал үүслийн гэрчилгээг асуухад М цагдаа нарт гарал үүслийн гэрчилгээ байхгүй гэж хэлсэн юм. Би тус модыг өөрийнхөө эзэмшлийн “Истана” маркийн 24-03 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дотор талд ачаад явж байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

            4.1.6. Гэрч К.Тн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 2 дугаар баг Чихтэй, 3 дугаар баг Ховд баг хариуцсан байгаль хамгаалагч ажилтай. Би байгаль хамгаалагчаар ажиллаад 16 жил гаруй болж байна. Харин Ногооннуур сумын 3 дугаар баг хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаад 3 жил гаруй болж байна. Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Дэвлийн арал”, “Ачит нуур" зэрэг газрууд нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг юм. Харин Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших бусад газрууд нь улсын тусгай хамгаалалттай газар, нутагт ордоггүй..., ...Эсгий гэрийн модыг ихэнхдээ бургас модоор хийдэг ба нойтон бургас модыг зориуд тайрч байгаад, эсгий гэрийн мод \унь\ хийдэг, тэрнээс биш байгалийн жамаар унасан модоор эсгий гэрийн мод \унь хийдэггүй, хийсэн ч олигтой эсгий гэрийн мод \унь\ хийх боломжгүй байдаг...,

            ...Бт Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших ой сан бүхий газраас мод бэлтгэж, эсгий гэрийн мод /унь/ хийхээр хэн ч зөвшөөрөл өгөөгүй, надад мэдэгдээгүй, энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Иймд иргэн Б нь гарал үүслийн гэрчилгээгүй, хууль бусаар, нууцаар эсгий гэрийн мод /унь/ бэлтгэсэн гэж бодож байна...”,

            “...Д.Бийн зүгээс 2020, 2021 оны хугацаанд нийт 34,000 төгрөгт түлээний зориулалтаар мод бэлтгэх зөвшөөрлийг авч байсан байна. Тэгэхээр ийм хэмжээний мөнгөн дунд 78 ширхэг гэрийн унь мод бэлтгэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48, 50-51 дэх тал/,

            4.1.7. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “...Тус бэлтгэсэн гэх моднууд нь бургас буюу навчит моднууд байна. Эсгийн гэрийн унь хийсэн мод нь байгалийн жамаар унасан эсхүл зөрүүд тайрч бэлтгэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Тухайн модны эзлэхүүний хэмжээг Стандартчилал, Хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан стандартын дагуу эзлэхүүний хэмжээг гаргав. Эзлэхүүний хэмжээ нь “0.6318м3” Тухайн моднууд нь хатаж хуурайшсан байна. Ногооннуур сумын 3 дугаар багийн иргэн Д.Б нь Ногооннуур сумын 3 дугаар баг “Хуст”, “Цаст” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй хууль бус мод бэлтгэсэн ба моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь 0.6318м3х251644х1.8=286,179.6 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна. Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хуст”, “Цаст” гэх газар нь Улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 79-83 дахь тал/,

            4.1.8. Шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт алга, би өөрийнхөө хийсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна..., ...гэрийн унь модыг 2020 оны 11 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл бэлтгэсэн гэж мэдүүлж байгаа боловч яг үнэндээ унь мод болгож 2022 оны 5 дугаар сарын 18-20-ны өдрийг хүртэл 2 хоногийн хугацаанд хийж дуусгасан. Харин модыг цуглуулсан хугацаа нь 2020 оны 11 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл байсан. Гэрийн унь модыг заавал шинэ модоор хийнэ гэсэн асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл өвлийн цагаар авсан модыг зуны цагаар “Тез” нэртэй гар аргаар хийсэн төхөөрөмжид бэлтгэдэг. Хугацааг нь өөрөөр хэлбэл мод тайрсан өдрийг яг тэдний өдөр гэж хэлж чадахгүй байна. Ямар ч гэсэн түлээний мод бэлдэх үеэр гар хөрөө ашиглан унь модыг хөрөөдөж авч байсан. Хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сард 10 орчим тооны модыг тайрч авч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 123-124 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

 

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

5.3. Мөн тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Д.Бийн гарал үүслийн гэрчилгээгүйгээр зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн байгаль экологид 286179 төгрөгийн хохирол учруулж, уг зөвшөөрөлгүй бэлтгэсэн модоор гарал үүслийн гэрчилгээгүй, мод, модон материал бэлтгэн эсгий гэрийн унь хийж бусдад худалдах гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт, ахуйн амьдрал нь нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Д.Бийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль бусаар мод бэлтгэх, худалдах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Бийг гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар мод бэлтгэх, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 

5.4. Шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид 286179 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

6.1.Шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид 286179 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.

6.2. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Бийн зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 286179 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 859000 төгрөг болгож төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан Төрийн банкны 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Бээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлэ

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүгдэгч Д.Б нь ойд мод бэлтгэн байгаль экологид 286179 төгрөгийн хохирол учруулж, уг зөвшөөрөлгүй бэлтгэсэн модоор гарал үүслийн гэрчилгээгүй, мод, модон материал бэлтгэн эсгий гэрийн унь хийж бусдад худалдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

2.3. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

2.4. Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2.5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600000 төгрөгийн торгох ял оногдуулах тухай саналыг Д.Бт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

2.7. Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 106 дахь тал/ тогтоогдож байна.  

2.8. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 600 нэгж буюу 600000 төгрөгөөр  торгох ял оногдуулав.

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 600 нэгж буюу 600000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

2.10. Шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдэж олсон 78 ширхэг бургас модыг худалдан борлуулж, улсын орлого болгохыг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө 1 ширхгийг устгахыг эд мөрийн комисст даалгаж шийдвэрлэв.

2.11. Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг дурдах нь зүйтэй.

2.12. Шүүгдэгч Д.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Дын Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Бийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 78 ширхэг бургас модыг худалдан борлуулж, улсын орлого болгохыг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт даалгасугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 78 ширхэг бургас модыг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шинжээчийг байлцуулан нэг бүрчлэн хүлээлгэж өгөхийг Цагдаагийн газрын Цагааннуур тосгон дахь төлөөлөгчид даалгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөөг  устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

           

            7 Шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

           9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           А.Д