Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1210

 

2022        08         15                                   2022/ШЦТ/1210

 

   

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч М.Ариунцэцэг,

хохирогч Б.И,

насанд хүрээгүй хохирогч Г.М, түүний хууль ёсны төлөөлөгч П.Э,

шүүгдэгч *******,

шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Н-ийн М, Б овогт Г-ийн Т нарт холбогдох эрүүгийн 2206 01132 1787 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Т овогт Н-ийн М

 

Монгол Улсын иргэн,

Б овогт Г-ийн Т

 

Холбогдсон хэргийн талаар:    

 

Шүүгдэгч******* нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан цайз” спорт зааланд насанд хүрээгүй хохирогч Г.М-ийг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамрын хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан цайз” спорт зааланд хохирогч Б.И-г хүүхэд цохихоо боль гэж шаардлага тавьсны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өвдөглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь духны хөндийн зүүн хэсэгт хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Б.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нөхөн төлбөрөө авсан болохоор гомдолгүй. Цаашид гарах хохирлоо нөхөн төлүүлнэ гэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:******* миний хамар луу цохиж хамрыг хугалсан. Хохирлоо барагдуулаагүй учраас гомдолтой байна. Эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсний төлбөрт 270.000 төгрөг гарсан гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Баримтаар хохиролд 270.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байгаа. 270.000 төгрөгийн хохирлоо гаргуулж авмаар байна. Мөн хүүхдийнхээ эрүүл мэнд дээр анхаарч хувийн эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх болно. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.И-ийн “...Бид нарыг тоглож байхад дээд ангид сурч төгссөн эрэгтэй орж ирээд манай найз Б-ийг гадаа чамайг хүн дуудаж байна гэсэн. Батзоригийг бид нар гаргаагүй тэгтэл манай сургуулийн дээд ангид төгссөн 3 ах орж ирээд Батзориг дээр ирээд юм яриад байсан. Тэгсэн 170-175 см өндөртэй хар куртиктэй эрэгтэй Батзоригийг 2-3 удаа алгадсан. Хамт явсан 185-190 см өндөртэй  туранхай хар цамцтай эрэгтэй нь Батзоригийг цохих гээд байхаар нь би боль гэсэн. Тэгтэл Батзоригийг алгадсан залуу чи яадаг болчихсон юм гээд нүүр рүү 1 удаа гараараа цохисон. ... дух руу нэг удаа өвдөглөөд цаашаа Мөнх-Эрдэнэ гээд манай найзыг зодох гээд явсан. Намайг зодсон эрэгтэй буцаж ирээд миний дух руу дахиж өвдөглөөд гараад явцгаасан. ...*******, ******* нар нь намайг хоёулаа зодсон боловч гэмтлийн зэргийн дүгнэлтэд байгаа гэмтлийг ******* нь надад учруулсан. Эхлээд намайг******* баруун шанаа руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Дараа нь ******* намайг нүүр рүү цохиод байхаар нь нүүрээ гараараа дараад суухад өвдгөөрөө миний дух хэсэг рүү хоёр удаа өвдөглөж дух цөмлөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-30 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч Г.М-ийн “... 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр найзуудын хамт заал авч тоглосон. Заалыг 16-18 цагийн хооронд авсан бөгөөд 17 цагийн орчим гаднаас нэг хүүхэд орж ирээд Батзоригийг дуудаж байна гэхээр нь бид нар гаргаагүй. Тэгтэл гаднаас М гэх залуу орж ирээд Батзоригийг загнаад юм ярьж эхэлсэн. Араас нь дахин хоёр залуу орж ирээд /.../ Батзоригийг алгадсан. Гэтэл И, М гэх хүүхдийн хоёр гарыг бариад боль гэж хэлтэл И-г М нь нүүр хэсэг рүү нь 3-4 удаа цохихоор нь нүүрээ хамгаалаад доошоо суусан. Гэтэл уг хүүхэд И-н дух хэсэг рүү өвдгөөрөө 2-3 удаа хүчтэй өвдөглөхөд духаа бариад атийгаад байсан. М нь дараа нь намайг дуудаж авч ирээд баруун гараа зангидаж байгаад зүүн хацар руу цохисон. Би бага зэрэг хойшлоод ухрахад араас дагаад цохиод байхаар нь би зугтаасан. Буланд очоод зогссоны дараа дөхөж ирээд өшиглөхөд миний нүүр рүү цохисон. Дараагаар нь баруун, зүүн гараараа толгой руу цохиод байхаар нь би нүүрээ хамгаалаад доошоо бөхийсөн байхад өвдгөөрөө 2-3 удаа өвдөглөсөн тэгтэл миний нүүр халуу төөнөж, хамар янгинаад хамраас цус гоожиж эхэлсэн юм ... тухайн гэмтлийг надад******* надад учруулсан. Б.И-г эхлээд******* нүүр рүү нь гараа атгаж байгаад цохисон ба тэгтэл Б.И нүүрээ дараад суусан. Гэтэл ******* нь М-ын хажуугаар ороод Б.И-н нүүр хэсэг рүү нь цохиод дух руу нь өвдөглөөд зодоод байсан. Үүний дараа******* нь намайг зодсон. Би баримттайгаар 270,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Би хохирол мөнгөө барагдуулж аваагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-41 дүгээр хуудас/,

- Гэрч Ө.О-ийн “... 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо А-н 29-468 тоот гэртээ байхад 15 цаг өнгөрч байхад манай хүү Б.И найзуудтайгаа заал авна гээд гарсан. 17 цагийн орчимд манай хүү залгаад хүнд зодуулчихлаа гэсэн. Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан цайз гэх зааланд очиход манай хүүгийн духыг нь цөмлөчихсөн байхаар нь цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

- Гэрч О.Ш-ын “... 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр арван жилийнхээ 10 найзын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан Алтан цайз спорт зааланд 14 цагаас 16 хооронд заал авч сагс тоглосон. Тэгээд цаг дуусаад гарж байхад намайг танихгүй хэдэн хүүхдүүд мөрлөөд гарсан ба би тоохгүй хувцсаа солиод гарсан. Тэгээд гадаа зогсож байхад манай найз М бид нарт саяны хүүхдүүд намайг 2021 оны 12 сард 69-р сургууль дээр нийлж зодсон доод үеийн хүүхдүүд байна гэж хэлсэн. Тэгээд М тэр хэдтэй одоо уулзаж учраа олно гээд намайг толгойдоо хар алчуур зүүсэн хүүхдийг дуудаад гараад ир гэхээр нь би орж дуудсан боловч гарч ирэхгүй тоохгүй болохоор нь найз М-д хэлэхэд заал руу явж орсон бөгөөд би араас нь найз Т-ийн хамт орсон. Тэгээд бид хоёрыг орох үед М толгойдоо хар өнгийн алчуур зүүсэн хүүхэдтэй ярилцаж байсан. Тэгээд Т бид хоёр М тэнд очиход Төгөлдөр толгойдоо хар өнгийн алчуур зүүсэн хүүхдийн хацар хэсэг рүү алгадсан чинь М уг сандал дээр сууж байсан хоёр хүүхдийг хэд хэдэн удаа цохиж байгаа харагдсан би биеийнх нь аль хэсэгт хэдэн удаа цохисныг анзаарч хараагүй бөгөөд би заалнаас гарахын өмнө тэр толгойдоо хар өнгийн алчуур зүүсэн хүүхдийн хамар орчимд нэг удаа алгадсан ба Мөнгөнтулга талбай дээр тоглож байсан ягаан өнгийн подвалктай хүүхдийн цохиж өшиглөж байхыг харсан өөр харсан зүйл байхгүй би өөр ямар нэгэн хүний биед гар хүрээгүй тэндээс гараад гэр рүүгээ харьсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2965 дугаартай “... Г.М-д хамрын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2957 дугаартай “...Б.И-д духны хөндийн зүүн хэсэгт хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч******* нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан цайз” спорт зааланд насанд хүрээгүй хохирогч Г.М-г шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамрын хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан цайз” спорт зааланд хохирогч Б.И-г хүүхэд цохихоо боль гэж шаардлага тавьсны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өвдөглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь духны хөндийн зүүн хэсэгт хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь:  

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2965 дугаартай “... Г.М-д хамрын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2957 дугаартай “...Б.И-д духны хөндийн зүүн хэсэгт хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт  хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.   

 

Улсын яллагч шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч *******,******* нар нь И, М нарт хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.    

 

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.И-н, шүүгдэгч******* нь насанд хүрээгүй хохирогч Г.М-н эрүүл мэндэд халдаж зодсон байдал зэрэг нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.И-н, шүүгдэгч******* нь насанд хүрээгүй хохирогч Г.М-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдлүүд, хохирогч нарт учруулсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.  

 

Иймд шүүгдэгч *******,******* нарын үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:    

 

Прокуророос шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах, шүүгдэгч*******-д 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг тус тус шүүхэд гаргаж байна гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. 

 

Шүүх шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч *******-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 300 цаг, шүүгдэгч *******-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэлээ.  

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч *******,******* нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.И нь шүүгдэгч *******-өөс 491.200 төгрөгийн хохирол  нэхэмжилсэн, насанд хүрээгүй хохирогч Г.М нь шүүгдэгч*******-аас 270.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь хохирогч Б.И-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 491.200 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгч******* нь насанд хүрээгүй хохирогч Г.М-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч *******-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн материалд хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирол нөхөн төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Н-н М, Б овогт Г-н Т нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч *******-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 300 цаг, шүүгдэгч *******-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-аас 270.000 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Баянзүрх дүүргийн ...тоот хаягт оршин суух Г.М  /.. /-д олгосугай.

 

6.  Хохирогч нар нь цаашид энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

 

7. *******,******* нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн материалд хавсаргасугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ