Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 506

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, *******,******* тоотод оршин суух, ******* овогт О.О   /РД:...................../

        Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт Ч.Ө  /РД:................/

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг*******18 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч,*******18 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.О , хариуцагч Ч.Ө , нарийн бичгийн дарга ******* нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие О.О  нь Ч.Ө той ерөнхий боловсролын сургуульд нэг ангид хамт суралцаж улмаар*******14 онд дотносож,*******16 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Ө.М төрсөн. Охин Ө.М нь одоо 1 нас 11 сартай. Ч.Ө той хамт амьдарч байх хугацаанд гэртээ болон охин бид хоёрт ямар ч шалтаг шалтгаангүй хэдэн долоо хоног сараар алга болдог. Ч.Ө  нь охин бид хоёрт ямар ч тус дэмгүй амьдарсаар ирсэн. Сүүлийн 3 сар бид хоёртой амьдрах хүсэлгүй гэдгээ хэлсэн. Миний бие Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасагт ээлжийн сувилагч хийдэг. Ээлжтэй үед хүүхдийг авч ирж хүргүүлэх, цэцэрлэгт хүргэж өгөх, авах гэх мэтчилэн эцэг хүний үүргийг ухамсарлуулах, Ө.М охинд сар бүр тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Хамт амьдрах, охиноо асрах, тэтгэх тухай зөндөө ярьж үзсэн боловч энэ хүн миний үгийг хүлээж авдаггүй” гэжээ.

Хариуцагч Ч.Ө  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.О гийн гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрч байна. О.О тэй харилцан тохиролцож хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шийдвэрлэмээр байна. Миний бие нь тогтсон ажилгүй учраас сар сараар төлөхгүйгээр нэг жилд тогтсон хугацаанд бөөн хэлбэрээр төлөх саналтай байна. О.О тэй ярилцаж тохиролцоод тэтгэлэг тогтоолгомоор байна. Цаашид хамт амьдрах сонирхол байхгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.О  нь хариуцагч Ч.Ө од холбогдуулж*******16 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ө.М-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч “хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг зөвшөөрч байна.” гэх тайлбар /хх-11/ гаргажээ.

О.О , Ч.Ө од нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдраагүй боловч тэдний дундаас*******16 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Ө.М төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул шүүх О.О гийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Ч.Ө оос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин *******д сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болголоо.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын охин Ө.М нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул хариуцагч Ч.Ө той охин Ө.М г уулзуулж байхыг нэхэмжлэгчид даалгах нь зүйтэй байна.

Хүүхдийн тэтгэлгийг тогтоохдоо тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшинтэй уялдуулан тогтоох бөгөөд хүн амын амьжиргааны доод түвшин*******18 оны байдлаар Өмнөговь аймагт 175 600 төгрөг байна. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүүхэд 11 нас хүрээгүй тул амьжиргааны доод түвшингийн 50 хувь буюу 87 800 төгрөгийг сар бүр хариуцагч Ч.Ө оос гаргуулан охин Ө.М-д олгох үндэстэй байна.

Хүүхдийн тэтгэлэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 болон 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэвэр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу 1 хүүхдийн сарын тэтгэвэр 87 800 төгрөгийг 1 жил буюу 12 сарын хугацаанд төлөх үнийн дүн 1 756 000 /87 800 х 12 сар= 1 756 000/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43 046 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод, 70*******0 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Даланзадгад сумын *******т оршин суух, *******  овогт Ч.Ө  /РД:................/-оос*******16 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин *******г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Ч.Ө  нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

3.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар*******16 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ө.М, эцэг Ч.Ө той уулзуулж байхыг нэхэмжлэгч О.О д даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар О.О гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******0 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ө оос 43 046 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод, 70*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.О д тус тус олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.ЭНХТӨР