Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар  2022/ШЦТ/79  

 

 

 

 

 

 

 

 

2022          06             15                                                        2022/ШЦТ/79                                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Гантулга,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч А.Баасандагвын өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч А.Баасандагва,

Шүүгдэгч: Ш.Жулдыз,

Шүүгдэгч: Ш.Алтанхуяг нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос А.Баасандагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ш.Жулдыз, Ш.Алтанхуяг нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2129001380117 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  “Гуа Хуа” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 10-р хороо, 1-р хэсэг 2064 тоот хаягт оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хорих ялыг тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Жантекей овогт Шапийгийн Жулдыз /РД:УК91021322/,

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймаг Жийнст суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Баянзам Транс” ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, 1-р хэсэг 2064 тоот хаягт оршин суух, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шийлэгбатын Алтанхуяг /РД:АЮ84041411/,

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг, Орхон суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Дархан-Уул аймагт хар замаскны үйлдвэрт портероор элс зөөдөг ажил хийдэг, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Шандын 13Б тоот хаягт оршин суух, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн  2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтангэрэлийн Баасандагва /РД:МЙ88040813/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Баасандагва нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Хероесвин” ХХК-иас нүүрс тээвэрлүүлэхээр итгэмжлэн хариуцуулсан тус компанийн эзэмшлийн 48-62 ӨМА улсын дугаартай, Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 73-84 ГЧ улсын дугаартай чиргүүлийн хамт 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарт 10,000,000 төгрөгөөр худалдан завшиж, бусдад 53,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш.Жулдыз, Ш.Алтанхуяг нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр нүүрс тээврийн авто замын 3 дахь км-т “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн 48-62 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн чиргэч хэрэгслийг, 73-84 ГЧ улсын дугаартай чиргүүлийн хамт иргэн А.Баасандагва нь хууль бусаар худалдан борлуулж байгааг мэдсээр байж гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр худалдан авсан, чирэгч тээврийн хэрэгслийн эд анги болон чиргүүлийг бусдад худалдан шилжүүлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэн иргэн Р.Гантулгад 29,860,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос А.Баасандагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ш.Жулдыз, Ш.Алтанхуяг нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Баасандагва, Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарт холбогдох эрүүгийн 2129001380117 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Баасандагва мэдүүлэхдээ:

Ажлаа хийж байгаа болохоор найдвартай хохирлоо барагдуулна. Дархан Уул аймагт хувь хүн дээр хар замасканы үйлдвэрт дээр портероор элс зөөдөг ажил хийж байгаа. Гэм буруугийн хувьд маргахгүй хийсэн хэргийнхээ хохирол төлбөрийг төлж барагдуулна. Сард 1.500.000 төгрөгийн цалин авдаг бөгөөд цалингийнхаа 50 хувиар нь хохирлоо төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Алтанхуяг мэдүүлэхдээ:

Ийм хямдхан машин байна гэдэгт нь итгээгүй. Дахин дахин лавлаад байхад ийм машин байна гэсэн тэгээд хямдхан юм хараад шунал хөдлөөд хүний машинаар явснаас өөрсдийн машинаар рейс тээвэр хийвэл амьдрал дээшлэх юм байна гэж ухаарсан тэгээд үүнийг хийсэн. Бичиг баримтгүй хууль бус гэдгийг мэдэж байсан. А.Баасандагва хятад босс бид хоёрын хооронд мөнгө төгрөгийн өгч авах асуудал байгаа энэ машиныг бичиг баримтгүйгээр нь чамд зарчихад дараа нь хятад босстойгоо өөрөө учраа олно гэсэн утгатай юм ярьсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо бүрэн төлсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Жулдыз мэдүүлэхдээ:

Өөрсдийн машинтай болно гэж бодоод тухайн машиныг худалдаж авсан. Би өөрийнхөө Хаан банкны данснаас 10,000,000 төгрөгийг бэлнээр аваад өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо бүрэн төлсөн. Бид 11 настай, 2 ихэр хүүхэдтэй, нэг хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байж, эм тариа ихээр хэрэглэдэг, тиймээс ажил хөдөлмөрөө эрхлэх, үр хүүхэд рүүгээ ирж очиход зорчих эрх хязгаарлавал бидэнд хүндрэл үүснэ. Иймд тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Баасандагвын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Миний үйлчлүүлэгч А.Баасандагвыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналаа гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үйлдсэн гэмт хэрэгт, тохирсон зүйлчлэлийг хийсэн байна. Мөн хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудаар болон А.Баасандагва, Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарын мэдүүлгээр бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдож байна. Хохирол төлбөртэй холбоотой улсын яллагчийн гаргаснаар 35,000,000 төгрөгийг “Хероесвин” ХХК-д гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл завшсан гэмт хэргийн улмаас тухайн машин 35,000,000 төгрөгөөр үнэлэгдэж орж ирж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд бол сая шүүх хуралдааны явцад хэлсэн. Компанид биш хувь хүнд өдрийн 100,000 төгрөгөөр цалинжиж, ажил хийж байгаа учраас хувь хүний зүгээс хөдөлмөрийн гэрээ хийх боломжгүй байсан учраас гэрээг хэрэгт гаргаж өгөөгүй. Шүүгдэгч хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байгаа. Улсын яллагчийн торгох ялыг дэмжиж байна, гэхдээ торгох ялын хамгийн бага хэмжээгээр буюу 2.700.000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст “Хероесвин” ХХК-ийн гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “Хероесвин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Хашбатын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Р.Гантулгын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33, 36-37 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батцэрэнгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Отгонцэцэгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Автомашин техникийн үнэлгээний тайлан” /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Автомашин техникийн үнэлгээний тайлан” /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Алтанхуягийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 87, 90 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Жулдызын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 95, 98 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд А.Баасандагвын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

 

-Иргэний нэхэмжлэгч Р.Гантулгын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтас хэргийн 110-111 дэх тал/

 

-Шүүгдэгч А.Баасандагва, Ш.Жулдыз нарын “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 123-148, 149-151 дэх тал/,

 

-Шүүгдэгч А.Баасандагвын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 19-ний 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 190, 193-198, 200-203 дахь тал/,

 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 204-214, 216-217 дахь тал/,

 

-Шүүгдэгч Ш.Алтанхуягийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 173,176-189, 225, 227, 228 дахь тал/,

 

-Ш.Жулдызын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,  иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн  67, 170-172, 229, 230, 231 дэх тал/,

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 232-237 дахь тал/,

 

-Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 238-239 дэх тал/,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч А.Баасандагва нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг дэвсгэрт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Хероесвин” ХХК-иас нүүрс тээвэрлүүлэхээр итгэмжлэн хариуцуулсан “Нордбенз” маркийн 48-62 ӨМА улсын дугаартай чирэгч болон 73-84 ГЧ улсын дугаартай чиргүүлийг Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарт 10,000,000 төгрөгөөр худалдан завшиж, “Хероесвин” ХХК-д 53,000,000 төгрөгийн хохирол учруулан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч Ш.Жулдыз, Ш.Алтанхуяг нар нь бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 3 дахь км-т “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн “Нордбенз” маркийн 48-62 ӨМА улсын дугаартай чирэгч болон 73-84 ГЧ улсын дугаартай чиргүүлийг иргэн А.Баасандагвыг хууль бусаар худалдан борлуулж байгааг мэдсээр байж гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр худалдан авсан, чирэгч тээврийн хэрэгслийн эд анги болон чиргүүлийг бусдад худалдан шилжүүлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэн иргэн Р.Гантулгад 29,860,000 төгрөгийн хохирол учруулсан “Мөнгө угаах” гэмт хэргийг тус тус үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “Хероесвин ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Хашбатын өгсөн: "Би Хероесвин ХХК-д тээврийн менежер ажил хийдэг юм. Манай компанийн эзэмшлийн 48-62 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 01 дүгээр сард А.Баасандагва гэх залуу нүүрс тээвэр хийхээр хариуцан хүлээж авсан, Тэгээд 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл тээвэр хийж байгаад тээврийн гэрээ дуусахаар нь нүүрс тээврийн автозамын 2 дахь км-т төлбөртэй зогсоол дээр байрлуулчихсан гэж мэдэгдсэн байсан. Манай компанийн нүүрс тээврийн гэрээ орж 2021 оны 05 дугаар сарын 09-нд тухайн машиныг хаана байгаа талаар нь А.Баасандагваас асуух гэхэд утсаа авахгүй байхаар нь 2 дахь км-ийн Амар төлбөртэй зогсоол дээр ирж үзэхэд манай компанийн эзэмшлийн 48-62 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн машин байхгүй байхаар нь хайгаад олдохгүй байсан учир Цагдаагийн байгууллагад хандах болсон" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Р.Гантулгын өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өөрийнхөө эзэмшлийн 15-тай хүнд чиргүүл болох 0332 БЧ дугаартай чиргүүлийг зарчихаад 13-тай хөнгөн чиргүүл яаралтай худалдаж авна гэж 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зар оруулсан. Тэгээд над руу 07 дугаар сарын 29-ны 20:17 минутад 88090350 гэсэн дугаараас нэг залуу залгаад 13-тай хөнгөн чиргүүл 30.000.000 төгрөгөөр зарна гэж ярьсан. Би тухайн хүнд доошоо хэдэд өгөх бэ гэхэд 27.000.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Улаанбаатар хот 4 дүгээр цахилгаан станц дээр уулзахаар тохиролцож уулзахад 35-36 орчим настай нэг залуу зарах чиргүүлээ улаан өнгийн фотон маркийн машинаар чирээд авчирсан. Тэгээд  би тухайн чиргүүлийг үзэж харж шалгаад "ямар ч асуудалгүй биз дээ” гэхэд асуудал байхгүй гэж хэлснээр би худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд маргааш нь буюу 07 дугаар сарын 30-ны өдөр төлбөр тооцоог нь 3 хувааж нийт 26.700.000 төгрөгийг шилжүүлээд 6417 БЧ улсын дугаартай чиргүүлийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Тэгээд би тухайн чиргүүлийн дугаарыг "Зүүн хөхий" ХХК-ний нэр шилжүүлж тээвэрт явсан. Тэгтэл 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цэций сумын цагдаагийн хэлтсээс залгаад таны худалдан авсан чиргүүл нь хулгайд алдагдсан чиргүүл байна, та ирж уулзах шаардлагатай байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батцэрэнгийн өгсөн “...Би 2021 оны 05 сарын 01-ний өдөр 15-16 цагийн орчимд ажил дээрээ буюу нүүрс тээврийн автозамын 3 дахь км-т байрлах Амар сэлбэгийн дэлгүүрт байж байтал төлбөртэй зогсоолоос 4862 ӨМА улсын дугаартай машиныг авах гэсэн юм гэж хүзүүн дээрээ могойны шивээстэй 165-170 см  орчим шар залуу хүрч ирсэн. Тэгээд би зогсоолын бүртгэлийг харахад тухайн машиныг 04 дүгээр сарын 09-ний өдөр 88026546 гэсэн утасны дугаарыг бүртгүүлээд парклан тавьсан байсан. Зогсоолын төлбөр болох 21 хоногийн 105.000 төгрөгийг тухайн залуугаас авч, улаан хүрэн өнгийн чирэгчтэй Хероесвин гэсэн бичиглэлтэй машиныг бүрэн бүтэн хүлээлгэн өгч явуулсан, "Манай төлбөртэй зогсоол нь анх машин оруулж тавихад нь жолоочийн утасны дугаар, машины улсын дугаар, орсон он сар өдрөөр нь бүртгэл хөтөлж машиныг зогсоолд байрлуулдаг. Дараа нь машинаа авахад нь тухайн тэмдэглүүлсэн утасны дугаар руу залгаж асууж тодруулаад машины төлбөрөө аваад гаргадаг. Харин 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 4862 ӨМА улсын дугаартай машиныг тавьсан хүзүүн дээрээ шивээстэй залуу 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр машинаа авахаар ирсэн болохоор нь бид нар таниад төлбөрөө аваад машинаа гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Отгонцэцэгийн өгсөн: "...Тиймээ би Баасандагва гэж хүнийг танина. 2020 оны 11 сард танилцсан фэйсбүүзийн найзууд байгаа юм. Хамгийн сүүлд 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баасандагва над руу залгаад “таксинд явах уу, нүүрс тээврийн автозамын 3 дахь км-т байрлах Амар авто сэлбэгийн дэлгүүрийн авто зогсоолоос машин гаргаж найздаа өгчихөөд буцна гэж хэлсэн. Тэгээд би Баасандагвын хамт нүүрс тээврийн автозамын 3 дахь км дээр очиход Амар авто сэлбэгийн дэлгүүрийн гадна зогсоход Баасандагва машинаас буугаад дотогшоо орчихоод буцаж гарч ирээд миний машины аккумлятор суучихсан байна, асахгүй байна манай найзын машины аккумляторыг тайлж авчраад миний машиныг асаая гэж хэлээд Амар авто сэлбэгээс баруун тийш ойролцоогоор 500 метр зайд замын эсрэг талд байсан улаан чирэгчтэй шланз машин дээр очиж 2 ш аккумляторыг салгаад миний машины багажид ачаад буцаж Амар сэлбэгийн дэлгүүрийн төлбөртэй зогсоол дээр очоод Баасандагвын улаан чирэгчтэй машин дээр очиж асаасан. Тэгээд би Баасандагвын найзынх нь аккумляторыг өөрийнхөө машины багажинд хийгээд найзад нь буцааж хүргэж өгсөн. Тэгээд Баасандагва руу залгаад Амар сэлбэгийн дэлгүүрийн зүүн талд зогсож байна гэж хэлэхэд нь Баасандагва дээр очиход “одоо хоёулаа машины бичиг баримт, түлхүүрийг манай найзад хүргэж өгчихөөд сум руу буцъя гэж хэлсэн. Баасандагва бид хоёр миний машинтай найз дээр нь очиход дугуй болон бусад техникийг хүлээлгэж өгнө гэж хэлээд Баасандагвын найзыг миний машинд суулгаад буцаад машин дээр нь очсон. тэгээд Баасандагва машинаа хүлээлгэж өгчихөөд ууттай мөнгө бариад миний машинд суусан. Ингээд Баасандагва бид хоёр шууд явцгаасан ба надад таксины төлбөр болох 40.000 төгрөг бэлнээр өгөөд сумын төв дээр буугаад үлдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 07 дугаар 04-ний өдрийн 1000825 дугаартай автомашиныг техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 73 дахь тал/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 07 дугаар 08-ны өдрийн 1000825 дугаартай автомашиныг техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 78 дахь тал/,  

 

-Иргэний нэхэмжлэгч Р.Гантулгын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтас хэргийн 110-111 дэх тал/,

 

-Шүүгдэгч А.Баасандагва, Ш.Жулдыз нарын “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 123-148, 149-151 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ш.Жулдызын яллагдагчаар өгсөн ”...би 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр нөхөр Алтанхуягтай хамт явж Цогтцэций сумын нүүрс тээврийн автозамын 2 дахь километрийн ойролцоо зогсож байгаа Баасандагватай уулзсан юм. Тэгээд Баасандагватай уулзаж байхад Баасандагва надад зарах машин байгаа мөнгөний хэрэг байна гэхээр манай нөхөр ямар үнэтэй юм гэхэд Баасандагва 10.000.000 төгрөг гэж хэлсэн...бид хоёр 10.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болж би Цогтцэций сум руу явж өөрийн данснаас 10.000.000 төгрөг аваад нөхөр Алтанхуягт өгсөн...тэгээд би 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Чойр луу очоод Хүүтийн уурхай руу нүүрс тээвэрт явж байхад машины кабинаас гэнэт гал гарч кабин бүрэн шатаад дууссан...чиргүүлээ 26.000.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 98 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Баасандагвын яллагдагчаар өгсөн “...би 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн танил болох Ш.Алтанхуяг, Жулдыз нартай Тавантолгойн 2 дугаар км дээр уулзаад архи ууж Ш.Алтанхуяг...одоо корона гараад хужаа нар машинаа нэг их ойшоохгүй байх зарчихгүй юу гэхээр нь би Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарт бэлнээр шууд 10.000.000 төгрөгөөр өгчихөөд Улаанбаатар хот руу явсан. Би ямар нэгэн зорилго гээд байх зүйлгүй хамт архи ууж байгаад зарчих гэхээр нь би бэлэн мөнгөөр буюу 10.000.000 төгрөгөөр зарсан...уг машиныг зарсан талаараа “Хероесвин” ХХК-наас өөрөө хятад хөтөчтэй wechat-аар холбогдож авсан болохоор “Хероесвин” ХХК-ийн хүмүүст хэлэх шаардлагагүй гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 105-106 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ш.Алтанхуягийн яллагдагчаар өгсөн “...Баасандагва бид хоёр руу утсаар 2, 3 хоног ярьж тэгээд надтай утсаар ярихаар нь тэр машиныг 10.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон юм...тэгээд машиныг очиж үзэхэд бүх дугуйнуудыг хуучин дугуйгаар сольсон, машины улсын дугаар болон бичиг баримт байхгүй их л засвартай машин байсан. Би тэгээд яасан муу дугуйтай юм бэ гэхэд би өөрөө дугуйнуудыг салгаж аваад зарчихсан юм гэхээр нь би мөнгөө өгөхдөө “би наад машиныг чинь хужаагийн машин гэдгийг мэдэж байна, хэрэв цагдаад баригдвал чи өөрөө асуудлаа зохицуулаарай гэж хэлээд машиныг аваад машины гэрэл болон ойр зуурын юмыг засчихаад тэр оройдоо худалдаж авсан машинаа унаад Чойрын чиглэлд явсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 90 дэх тал/

 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 232-237 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

               

Шүүгдэгч А.Баасандагва нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Шүүгдэгч Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлөх, шүүгдэгч А.Баасандагватай хэргийн талаар харилцан эсрэг сонирхолгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг хэлэх ба шүүгдэгч А.Баасандагва нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг дэвсгэрт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Хероесвин” ХХК-иас нүүрс тээвэрлүүлэхээр итгэмжлэн хариуцуулсан “Нордбенз” маркийн 48-62 ӨМА улсын дугаартай чирэгч болон 73-84 ГЧ улсын дугаартай чиргүүлийг Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарт 10,000,000 төгрөгөөр худалдан завшиж, “Хероесвин” ХХК-д 53,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

“Мөнгө угаах” гэж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдлийг хэлэх ба шүүгдэгч Ш.Жулдыз, Ш.Алтанхуяг нар нь бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 3 дахь км-т “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн “Нордбенз” маркийн 48-62 ӨМА улсын дугаартай чирэгч болон 73-84 ГЧ улсын дугаартай чиргүүлийг иргэн А.Баасандагвыг хууль бусаар худалдан борлуулж байгааг мэдсээр байж гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр худалдан авсан, чирэгч тээврийн хэрэгслийн эд анги болон чиргүүлийг бусдад худалдан шилжүүлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэн иргэн Р.Гантулгад 29,860,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч А.Баасандагва, Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарын дээрх үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Баасандагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Баасандагвыг “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарыг “Мөнгө угаах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Баасандагва түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор “Хероесвин” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгчөөр Т.Хашбатыг, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Р.Гантулгыг иргэний нэхэмжлэгчээр тус тус томилсон нь үндэслэлтэй, тэд гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 23, 66 дахь тал/

 

Хохирогч “Хероесвин” ХХК нь өөрийн эзэмшлийн “Нордбенз” маркийн 48-62 ӨМА улсын дугаартай чирэгч болон 73-84 ГЧ улсын дугаартай чиргүүлийг завшуулж, нийт 53.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1000825 дугаартай “Автомашин, техникийн үнэлгээний шинжээчийн ““Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн 48-62 ӨМА улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн, Beiben маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж, 2021.07.04-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 35.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1000827 дугаартай “Автомашин, техникийн үнэлгээний шинжээчийн ““Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн 73-84 ГЧ улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол Улсад орж ирсэн, хагас чиргүүл маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж, 2021.07.08-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 18.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

 

Хохирогч “Хероесвин” ХХК нь завшуулсан 73-84 ГЧ улсын дугаартай чиргүүлээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр буцаан авсан болох нь эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 238 дахь тал/

 

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Баасандагваас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Хероесвин” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Р.Гантулга нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохиролд 29.860.000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч тэрээр хохирол болох 29.860.000 төгрөгийн оронд 46-88 ГЧ чиргүүлийг дүйцүүлэн авч хохиролгүй, гомдолгүй болсон болох нь түүний 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Р.Гантулга миний бие нь Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нараас нэхэмжилсэн 29.500.000 төгрөгийн тооцоо хохиролд 46-88 ГЧ чиргүүлийг дүйцүүлэн авсан тул одоо хохирол болон гомдол байхгүй” гэх тайлбараар тогтоогдож байна. /2 дугаар хавтас хэргийн 9 дэх тал/

 

Иймд иргэний нэхэмжлэгч Р.Гантулга нь шүүгдэгч Ш.Алтанхуяг, Г.Жулдыз нараас “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

 

 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч А.Баасандагва нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг дэвсгэрт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Хероесвин” ХХК-иас нүүрс тээвэрлүүлэхээр итгэмжлэн хариуцуулсан “Нордбенз” маркийн 48-62 ӨМА улсын дугаартай чирэгч болон 73-84 ГЧ улсын дугаартай чиргүүлийг Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарт 10,000,000 төгрөгөөр худалдан завшиж, “Хероесвин” ХХК-д 53,000,000 төгрөгийн хохирол учруулан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч Ш.Жулдыз, Ш.Алтанхуяг нар нь бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 3 дахь км-т “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн “Нордбенз” маркийн 48-62 ӨМА улсын дугаартай чирэгч болон 73-84 ГЧ улсын дугаартай чиргүүлийг иргэн А.Баасандагвыг хууль бусаар худалдан борлуулж байгааг мэдсээр байж гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр худалдан авсан, чирэгч тээврийн хэрэгслийн эд анги болон чиргүүлийг бусдад худалдан шилжүүлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэн иргэн Р.Гантулгад 29,860,000 төгрөгийн хохирол учруулсан “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “шүүгдэгч А.Баасандагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг,

 

Шүүгдэгч А.Баасандагвын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг “...Улсын яллагчийн торгох ялыг дэмжиж байна, гэхдээ торгох ялын хамгийн бага хэмжээгээр буюу 2.700.000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал”-ыг,

 

Өөрийгөө өмгөөлж оролцсон шүүгдэгч Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нар нь “Бид 11 настай, 2 ихэр хүүхэдтэй, нэг хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байж, эм тариа ихээр хэрэглэдэг, тиймээс ажил хөдөлмөрөө эрхлэх, үр хүүхэд рүүгээ ирж очиход зорчих эрх хязгаарлавал бидэнд хүндрэл үүснэ. Иймд тэнсэж шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан.

 

Шүүх улсын яллагчаас шүүгдэгч А.Баасандагвад оногдуулах хариуцлагын талаар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж дүгнэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баасандагвад 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

 

Шүүх шүүгдэгч Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарын гаргасан “Бид 11 настай, 2 ихэр хүүхэдтэй, нэг хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байж, эм тариа ихээр хэрэглэдэг, тиймээс ажил хөдөлмөрөө эрхлэх, үр хүүхэд рүүгээ ирж очиход зорчих эрх хязгаарлавал бидэнд хүндрэл үүснэ. Иймд тэнсэж шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг харгалзан үзэж, эцэг, эх үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүднээс гэмт хэрэг үйлдсэн хүний дээрх хувийн байдлыг харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарт хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд тогтоосон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 10.000.000 төгрөгийг шүүгдэгч А.Баасандагваас гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан.

 

Шүүгдэгч А.Баасандагва, Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарт хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Баасандагва, Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Алтангэрэлийн Баасандагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

-Шүүгдэгч Боржигон овогт Шийлэгбатын Алтанхуяг, Жантекей овогт Шапийгийн Жулдыз нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Алтанхуягт хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Жулдызид хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баасандагвад 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарт хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баасандагвад оногдуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Баасандагваас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 35.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Хероесвин” ХХК-д олгосугай.

 

9. Иргэний нэхэмжлэгч Р.Гантулга нь шүүгдэгч Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нараас “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 10.000.000 төгрөгийг шүүгдэгч А.Баасандагваас гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

11. Шүүгдэгч А.Баасандагва, Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  А.Баасандагва, Ш.Алтанхуяг, Ш.Жулдыз нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

13. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН