Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар    2022/ШЦТ/746

 

    2022        5         24                                       2022/ШЦТ/746

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч *******,

шүүгдэгч*******,

шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан******* , мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 ахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан*******,******* нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 1492 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, “..................... ” их сургуульд сэтгэл зүйчийн ажил эрхэлдэг, ам бүл 3, *******

Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ....................................... нягтлан бодох бүртгэлийн 4 дүгээр курст суралцдаг, ам бүл 2,*******

Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, дээд боловсролтой, сэтгэл судлал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь*******тай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн .................... тоотод үл ялих зүйлээс болж иргэн*******тэй маргалдан улмаас үсдэж, түлхэж газар унагаан толгой, цээж, гар, хөл рүү гуталтай хөлөөрөө өшиглөн, биед нь баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн гуя, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, баруун доод зовхи, хамрын угалз, баруун шанаа, зүүн чамархай, эрүү, өвчүү, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч******* нь *******той бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн ..................... тоотод үл ялих зүйлээс болж иргэн*******тэй маргалдан улмаас үсдэж, түлхэж газар унагаан толгой, цээж, гар, хөл рүү гуталтай хөлөөрөө өшиглөн, биед нь баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн гуя, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, баруун доод зовхи, хамрын угалз, баруун шанаа, зүүн чамархай, эрүү, өвчүү, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч******* нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн .......................................тоотод үл ялих зүйлээс болж *******той маргалдан улмаар үсдэж, газар унагаан хөл рүү нь өшиглөн, биед нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, зүүн бугалга, баруун тохой, хоёр шуу, хоёр гуя, өвдөгний цус хуралт, зүүн тохой, хоёр шуу, баруун гарын дунд хуруу, зүүн мөр, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...23 цагийн орчимд манай хаалгыг хүн тогшихоор нь онгойлгосон чинь Цогтжавхлан, Н, Энхмаа нар орж ирээд Н шууд үгийн зөрөөгүй намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдээд авсан чинь Нг найз залуу нь араас нь тэврээд салгаад авсан. Би айгаад том өрөөндөө ороод утсаа аваад жижиг өрөөндөө яваад орсон чинь Н намайг түлхэж унагаагаад дээрээс толгой, цээж, гар, хөл рүү гуталтай хөлөөрөө өшиглөөд байсан. Хажууд нь явсан Энхмаа гэх охин чинь дахиад Нгийн хажууд үзэгдээд үзээрэй гээд намайг үсдэхээр нь би зөрүүлээд үсдэж аваад шалан дээр өвдөглөсөн чинь хөлөөрөө нүүр, толгой, цээж, гар хөл рүү жийгээд байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Н болон Энхмаа хоёр учруулсан. Тэр хоёр хоёулаа миний биед халдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Эийн гэрт очиход Э хаалга онгойлгож өгөөд шууд гараараа толгой руу цохиод 2 гараараа үсдээд авахаар нь би нэг гарыг нь арай гэж тавиулаад түлхэж байгаад үсдэлцэж, миний хөл рүү жийх маягтай өшиглөсөн. Надад учирсан гэмтлүүдийг Э үсдэж, үснээс татаж унагаах, хөл рүү өшиглөж, гараас чанга базах явцад үүссэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Гэрч Д.Оюуннасан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Н нь Эийг үснээс нь зулгааж, нүүр лүү нь хөлөөрөө 2 удаа жийж, газар луу түлхэж унагаан цээж рүү нь хүчтэй жийж унагахад Э хойшоо савж унасан. Э буцаж босож ирэхэд нь Н ахин цээж рүү нь жийж унагасан. Сүүлд нь Энхмаа гэх эмэгтэй Эийн үснээс зулгааж газар унагаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- Гэрч Б.Цогтжавхлан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Эийн гэрт очиход Э гэрийн хаалга онгойлгож өгөхөд коридорт үгийн зөрүүгүй нэг нэгнийхээ үснээс зулгаагаад байхаар нь би найз охиноо салгаад жижиг өрөө лүү авч ороод орон дээр дараад тайвшруулж байтал Э араас орж ирээд чи яаж байгаа юм бэ гээд ороод ирсэн. Э Энхмаагийн үснээс зулгаасан чинь хоорондоо үсдэлцээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5546 дугаар:

1.*******ийн биед баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун тохой, баруун шуу, сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн гуя, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, баруун доод зовхи, хамрын угалз, баруун шанаа, зүүн чамархай, эрүү, өвчүү, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх- ийн 27-28/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5723 дугаар:

1. *******гийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, зүүн бугалга, баруун тохой, хоёр шуу, хоёр гуя, өвдөгний цус хуралт, зүүн тохой, хоёр шуу, баруун гарын дунд хуруу, зүүн мөр, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 35-36/,

- Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-43/,

- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Э бид 2 үсдэлцээд нэг нэгнийгээ гарнаас зууралдаад ноцолдоод газар унахад үүссэн гэмтлүүд гэж бодож байна. Би Эийн нүүр, цээжний хэсэгт хөлөөрөө жийгээгүй. Ноцолдож байхдаа хөл рүү өшиглөсөн шиг санагдаж байна. Э ч гэсэн намайг өшиглөөд байсан. Бид 2 бүлэглэж зодоогүй ээ. Манай найз залуу Цогтжавхлан намайг салгаад орон дээр дараад байж байхад нөгөө өрөөнөөс Э над руу дайраад байхаар нь Энхмаа миний байсан өрөөний хажууд байхдаа “одоо болиоч ээ” гэсэн чинь Э Энхмааг “чи муу одоо хэн юм бэ, яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд Энхмааг үсдээд авсан чинь Энхмааг зөрүүлээд үсдээд тэр 2 үсдэлцээд байгаа харагдсан. Би салгах гэсэн боловч Цогтжавхлан намайг тавихгүй байсан юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

- Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Нтой бүлэглэн Эийг зодсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эийн гэрт очоод Н, Э 2 муудалцаад зодолдож байхад Цогтжавхлан бид 2 Н, Э хоёрыг салгасан. Тэгээд Нг Цогтжавхлан жижиг өрөөнд оруулаад орон дээр дарж тайвшруулсан, харин Э том өрөөндөө ороод уйлаад Нг яаж байгаа юм бэ гээд орилоод тайвширч чадахгүй бачуураад байхаар нь би амьсгалын дасгал хийлгээд тайвшруулсан. Тэгсэн чинь Э тайвшраад том өрөөнөөс утсаа барьж гараад жижиг өрөөнд ороод дахиад Н руу дайраад байхаар та 2 одоо боль, бие биенээсээ хол байгаарай гээд хэлсэн чинь Э “чи хэн болчихоод надад ингэж хэлээд байгаа юм бэ?” гэж хэлээд миний үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би салах гээд хойшоо гэдийсэн чинь үснээс зулгаасан хэвээрээ миний дээр дарж үснээс тавихгүй байхаар нь үснээс зулгаагаад босгох гээд ноцолдож байтал Эийн гэрт нь байсан найз болох Оюуннасан ирж салгахаар би Нг дагуулаад гэрээс нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,

- Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед Н миний үснээс зулгаагаад татахаар нь би өөрийгөө хамгаалахын тулд Нгийн үснээс татсан асуудал байгаа. Надад Нг цохиж өшиглөсөн асуудал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 71/,

- Шүүгдэгч *******,*******,******* нарыг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 97-99/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь*******тай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн ......................... тоотод үл ялих зүйлээс болж иргэн*******тэй маргалдан улмаас үсдэж, түлхэж газар унагаан толгой, цээж, гар, хөл рүү гуталтай хөлөөрөө өшиглөн, биед нь баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн гуя, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, баруун доод зовхи, хамрын угалз, баруун шанаа, зүүн чамархай, эрүү, өвчүү, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч******* нь *******той бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн ......................... тоотод үл ялих зүйлээс болж иргэн*******тэй маргалдан улмаас үсдэж, түлхэж газар унагаан толгой, цээж, гар, хөл рүү гуталтай хөлөөрөө өшиглөн, биед нь баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн гуя, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, баруун доод зовхи, хамрын угалз, баруун шанаа, зүүн чамархай, эрүү, өвчүү, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч******* нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн .......................... тоотод үл ялих зүйлээс болж *******той маргалдан улмаар үсдэж, газар унагаан хөл рүү нь өшиглөн, биед нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, зүүн бугалга, баруун тохой, хоёр шуу, хоёр гуя, өвдөгний цус хуралт, зүүн тохой, хоёр шуу, баруун гарын дунд хуруу, зүүн мөр, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул *******,*******,******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

******* нь*******тай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн .............................. тоотод үл ялих зүйлээс болж иргэн*******тэй маргалдан улмаас үсдэж, түлхэж газар унагаан толгой, цээж, гар, хөл рүү гуталтай хөлөөрөө өшиглөн, биед нь баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн гуя, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, баруун доод зовхи, хамрын угалз, баруун шанаа, зүүн чамархай, эрүү, өвчүү, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч******* нь *******той бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн ................................................. тоотод үл ялих зүйлээс болж иргэн*******тэй маргалдан улмаас үсдэж, түлхэж газар унагаан толгой, цээж, гар, хөл рүү гуталтай хөлөөрөө өшиглөн, биед нь баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн гуя, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, баруун доод зовхи, хамрын угалз, баруун шанаа, зүүн чамархай, эрүү, өвчүү, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч******* нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн .................................... тоотод үл ялих зүйлээс болж *******той маргалдан улмаар үсдэж, газар унагаан хөл рүү нь өшиглөн, биед нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, зүүн бугалга, баруун тохой, хоёр шуу, хоёр гуя, өвдөгний цус хуралт, зүүн тохой, хоёр шуу, баруун гарын дунд хуруу, зүүн мөр, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...23 цагийн орчимд манай хаалгыг хүн тогшихоор нь онгойлгосон чинь Цогтжавхлан, Н, Энхмаа нар орж ирээд Н шууд үгийн зөрөөгүй намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдээд авсан чинь Нг найз залуу нь араас нь тэврээд салгаад авсан. Би айгаад том өрөөндөө ороод утсаа аваад жижиг өрөөндөө яваад орсон чинь Н намайг түлхэж унагаагаад дээрээс толгой, цээж, гар, хөл рүү гуталтай хөлөөрөө өшиглөөд байсан. Хажууд нь явсан Энхмаа гэх охин чинь дахиад Нгийн хажууд үзэгдээд үзээрэй гээд намайг үсдэхээр нь би зөрүүлээд үсдэж аваад шалан дээр өвдөглөсөн чинь хөлөөрөө нүүр, толгой, цээж, гар хөл рүү жийгээд байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Н болон Энхмаа хоёр учруулсан. Тэр хоёр хоёулаа миний биед халдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Эийн гэрт очиход Э хаалга онгойлгож өгөөд шууд гараараа толгой руу цохиод 2 гараараа үсдээд авахаар нь би нэг гарыг нь арай гэж тавиулаад түлхэж байгаад үсдэлцэж, миний хөл рүү жийх маягтай өшиглөсөн. Надад учирсан гэмтлүүдийг Э үсдэж, үснээс татаж унагаах, хөл рүү өшиглөж, гараас чанга базах явцад үүссэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Гэрч Д.Оюуннасан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Н нь Эийг үснээс нь зулгааж, нүүр лүү нь хөлөөрөө 2 удаа жийж, газар луу түлхэж унагаан цээж рүү нь хүчтэй жийж унагахад Э хойшоо савж унасан. Э буцаж босож ирэхэд нь Н ахин цээж рүү нь жийж унагасан. Сүүлд нь Энхмаа гэх эмэгтэй Эийн үснээс зулгааж газар унагаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- Гэрч Б.Цогтжавхлан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Эийн гэрт очиход Э гэрийн хаалга онгойлгож өгөхөд коридорт үгийн зөрүүгүй нэг нэгнийхээ үснээс зулгаагаад байхаар нь би найз охиноо салгаад жижиг өрөө лүү авч ороод орон дээр дараад тайвшруулж байтал Э араас орж ирээд чи яаж байгаа юм бэ гээд ороод ирсэн. Э Энхмаагийн үснээс зулгаасан чинь хоорондоо үсдэлцээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5546 дугаар:

1.*******ийн биед баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун тохой, баруун шуу, сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн гуя, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, баруун доод зовхи, хамрын угалз, баруун шанаа, зүүн чамархай, эрүү, өвчүү, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх- ийн 27-28/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5723 дугаар:

1. *******гийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, зүүн бугалга, баруун тохой, хоёр шуу, хоёр гуя, өвдөгний цус хуралт, зүүн тохой, хоёр шуу, баруун гарын дунд хуруу, зүүн мөр, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 35-36/,

- Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-43/,

- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Э бид 2 үсдэлцээд нэг нэгнийгээ гарнаас зууралдаад ноцолдоод газар унахад үүссэн гэмтлүүд гэж бодож байна. Би Эийн нүүр, цээжний хэсэгт хөлөөрөө жийгээгүй. Ноцолдож байхдаа хөл рүү өшиглөсөн шиг санагдаж байна. Э ч гэсэн намайг өшиглөөд байсан. Бид 2 бүлэглэж зодоогүй ээ. Манай найз залуу Цогтжавхлан намайг салгаад орон дээр дараад байж байхад нөгөө өрөөнөөс Э над руу дайраад байхаар нь Энхмаа миний байсан өрөөний хажууд байхдаа “одоо болиоч ээ” гэсэн чинь Э Энхмааг “чи муу одоо хэн юм бэ, яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд Энхмааг үсдээд авсан чинь Энхмааг зөрүүлээд үсдээд тэр 2 үсдэлцээд байгаа харагдсан. Би салгах гэсэн боловч Цогтжавхлан намайг тавихгүй байсан юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

- Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Нтой бүлэглэн Эийг зодсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эийн гэрт очоод Н, Э 2 муудалцаад зодолдож байхад Цогтжавхлан бид 2 Н, Э хоёрыг салгасан. Тэгээд Нг Цогтжавхлан жижиг өрөөнд оруулаад орон дээр дарж тайвшруулсан, харин Э том өрөөндөө ороод уйлаад Нг яаж байгаа юм бэ гээд орилоод тайвширч чадахгүй бачуураад байхаар нь би амьсгалын дасгал хийлгээд тайвшруулсан. Тэгсэн чинь Э тайвшраад том өрөөнөөс утсаа барьж гараад жижиг өрөөнд ороод дахиад Н руу дайраад байхаар та 2 одоо боль, бие биенээсээ хол байгаарай гээд хэлсэн чинь Э “чи хэн болчихоод надад ингэж хэлээд байгаа юм бэ?” гэж хэлээд миний үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би салах гээд хойшоо гэдийсэн чинь үснээс зулгаасан хэвээрээ миний дээр дарж үснээс тавихгүй байхаар нь үснээс зулгаагаад босгох гээд ноцолдож байтал Эийн гэрт нь байсан найз болох Оюуннасан ирж салгахаар би Нг дагуулаад гэрээс нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,

- Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн үед Н миний үснээс зулгаагаад татахаар нь би өөрийгөө хамгаалахын тулд Нгийн үснээс татсан асуудал байгаа. Надад Нг цохиж өшиглөсөн асуудал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 71/,

- Шүүгдэгч *******,*******,******* нарыг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 97-99/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул*******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд”,*******, ******* нарыг “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******,*******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,******* , ******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******,*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА