Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 114/ШШ2021/0011

 

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 114/ШШ2021/0011

Дархан-Уул аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй т холбогдох Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын Музей, номын сангийн цогцолбор /Дархан-Уул аймаг, Дархан сум/-ын ажлын СОЯ/202103007 тоот тендер шалгаруулалтыг хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан МУЗЕЙ, НОМЫН САНГИЙН ЦОГЦОЛБОР /ДАРХАН-УУЛ АЙМАГ, ДАРХАН СУМ/ тендерт хамгийн бага үнэ өгч 4,956,061,947.0 төгрөгөөр оролцсон боловч 2021.06.25-ны өдрийн 2-10/805 мэдэгдлээр тендерт шалгаруулаагүй тухай мэдэгдэл ирүүлсэн болно.

Тендерт шалгарсан компанийн мэдээллийг www.tendergov.mn хуудсанд олон нийтэд ил болгодог бөгөөд уг материалтай танилцаж зарим нэг материалыг эх материалтай харьцуулж үзлээд тендерийн үнэлгээний хороо нь ТОӨЗ 5.3(б)-д сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй ижил төстэй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн байх гэсэн заалтыг ноцтой зөрчсөн ******* ХХК-ийг шалгаруулсан байна.

******* ХХК ТОӨЗ 5.3(б)-д заасан заалтыг хангах материалдаа иргэн *******тай хуурамч барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ хийсэн, барилгыг хүлээлгэж өгсөн улсын комиссын дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн нь Нийслэлийн архивт байх Иргэн *******гийн 12 давхар, 10 машины дулаан зогсоолтой, 77 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын барилга байгууламжийг ашиглалтанд оруулах 2019/119 тоот дүгнэлтэнд барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ******* ХХК /9011403060, БУ12-1710/17/ ажиллаж, туслан гүйцэтгэгчээр ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, ХХК-ууд ажиллаж хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал иргэн *******гийн барилгад ******* ХХК ямар нэг байдлаар оролцож, БУА хийгээгүй нь Нийслэлийн архивт байх материалаар нотлогдож байгааг нотолсон хуулбарыг хавсаргав.

Иймд Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчийн газраас 2021.05.25-ны өдөр зарласан СОЯ/202103007 тоот Музей, номын сангийн цогцолбор /Дархан-Уул, Дархан сум/-ын ажлын тендер шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэхэмжлэгч Цонбон тоосго ХХК нь аас 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зарласан / Дархан-Уул, Дархан сум/ СОЯ/202103007 дугаар бүхий Музей, номын сангийн цогцолбор тендерт 2021 оны 06 сарын 24 өдөр оролцож 2021 оны 06 сарын 25 өдөр тендерт шалгараагүй тухай 2-10/805 тоот мэдэгдэл хүлээн авсан. Бид тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн 2021 оны 7 дугаар сарын 02 өдөр Сангийн яаманд гомдол, 2021 оны 07 дугаар сарын 26 өдөр танайд нэхэмжлэл тус тус гаргасан.Тендерийн үнэлгээний хорооноос хамгийн сайн тендер ирүүлсэн ******* ХХК-тай Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар 2021 оны 07 дугаар сарын 03 өдөр гэрээ байгуулсан байх тул Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материап худалдан авах тухай хуулийн 56.3 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй т холбогдох Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын Музей, номын сангийн цогцолбор /Дархан-Уул аймаг, Дархан сум/-ын ажлын СОЯ/202103007 тоот тендер шалгаруулалтыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Цонбон тоосго ХХК-ийн т холбогдуулан Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын Музей, номын сангийн цогцолбор /Дархан-Уул аймаг, Дархан сум/-ын ажлын СОЯ/202103007 тоот тендер шалгаруулалтыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 08/08 албан тоотоор шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Цонбон тоосго ХХК-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй т холбогдох Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын Музей, номын сангийн цогцолбор /Дархан-Уул аймаг, Дархан сум/-ын ажлын СОЯ/202103007 тоот тендер шалгаруулалтыг хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

 

ШҮҮГЧ З.ЭНХТУЯА