Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар  2022/ШЦТ/748

 

 

   2022         5          24                                        2022/ШЦТ/748

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Ц.Сайнхүү,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-т яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 01536 1408 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “...................” ХХК-д авто ачигчийн жолооч ажилтай, ам бүл 4, урьд

- Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан,

- Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан, *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн ..................... тоотод оршин суух Б.Мийн гэрээс хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 43 инчийн скайворт загварын телевизорыг хулгайлж бусдад 529.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                         

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,

- Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай  нөхөр Баярсайхан бид 2 хонож ажиллахаар болоод 14 цагийн орчимд хүүхдээ аавындаа аваачиж өгсөн. Тэгээд нөхөр бид 2 ажлаасаа 09 цагт буугаад гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэж гэрт хулгай орж зурагт хулгайд алдсан. Скайворт брендийн 43 инчийн хар өнгийн лед зурагт байсан. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Арина” электрониксоос 949.900 төгрөгөөр худалдаж авч байсан...Би авсан үнэ болох 949.900 төгрөгөөр үнэлж байна...”, “...Би тухайн өдөр ажил дээр байж байсан. Тэгэхэд над руу ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай залгаад танайд очъё гэж хэлээд байхаар нь архи уучихаад яах гээд байгаа юм бэ? гэж хэлээд шууд гар утсаа тасалсан. Дахин залгаад байхаар нь аваагүй. Би ажилтай байсан юм. ******* нь манай дүү Мөнхзултай гэр бүл болоод дундаасаа 2 хүүхэдтэй юм. Манай хашаанд хамт хүртэл амьдарч байсан. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манайд орж ирж хоноод байдаг юм, хааяа нөхөр Баярсайхантай ирж хамт архи уудаг юм. Архи уучихаараа гэртээ харихгүй манайд ирээд байдаг. Учир нь манай төрсөн дүү Мөнхзул нь *******ийг архи уусан үед гэртээ оруулдаггүй, хэрүүл маргаан болдог юм шиг байна лээ. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, манайх зурагтаа бүрэн бүтэн хүлээгээд авчихсан байгаа юм.::” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/,

- Гэрч Б.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би эхнэр Б.Мийн хамт “Апу” ХХК-д хамт ажилладаг бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 24 цагийн ажилтай байсан учир өглөө нь 08 цагийн үед гэрээсээ гарч яваад маргааш өглөө 09 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн, гэр рүү ороод харсан чинь зурагт маань алга болсон байхаар нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны орой над руу залгаад “андаа би танай гэр рүү ороод авчихсан, ломбарданд барьцаалчихсан байгаа удахгүй аваад өгье” гэж өөрөө залгаж хэлсэн. Тэгээд л учир нь олдож 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр надад Батбилэг нь зурагтыг авчирч өгсөн юм. Манай зурагтанд ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэг найзынхаа хамт архи ууж байгаад баз болох Баярсайханы гэр рүү очиж хонохоор Баярсайхан руу залгасан чинь гар утсаа аваагүй, тэгэхээр нь би Баярсайханы эхнэр Мөнхцэцэг рүү залгасан чинь Мөнхцэцэг нь гар утсаа аваад согтуу байж яах гээд байнаа юм бэ гэж хэлээд гар утсаа таслаад дахиад залгахад гар утсаа аваагүй юм. Тэгэхээр нь би гэрт нь очиж хонохоор очиход түлхүүр хийдэг байсан газраа түлхүүрээ үлдээгээгүй болохоор цоожийг нь эвдээд гэрт нь орж хэвтэж байгаад зурагтыг нь авч буцаж гараад ломбардад 400.000 төгрөгөөр барьцаалсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/,

- Хохирогч Б.М, яллагдагч ******* нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 58-59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн .......................... тоотод оршин суух Б.Мийн гэрээс хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 43 инчийн скайворт загварын телевизорыг хулгайлж бусдад 529.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,

- Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай  нөхөр Баярсайхан бид 2 хонож ажиллахаар болоод 14 цагийн орчимд хүүхдээ аавындаа аваачиж өгсөн. Тэгээд нөхөр бид 2 ажлаасаа 09 цагт буугаад гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэж гэрт хулгай орж зурагт хулгайд алдсан. Скайворт брендийн 43 инчийн хар өнгийн лед зурагт байсан. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Арина” электрониксоос 949.900 төгрөгөөр худалдаж авч байсан...Би авсан үнэ болох 949.900 төгрөгөөр үнэлж байна...”, “...Би тухайн өдөр ажил дээр байж байсан. Тэгэхэд над руу ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай залгаад танайд очъё гэж хэлээд байхаар нь архи уучихаад яах гээд байгаа юм бэ? гэж хэлээд шууд гар утсаа тасалсан. Дахин залгаад байхаар нь аваагүй. Би ажилтай байсан юм. ******* нь манай дүү Мөнхзултай гэр бүл болоод дундаасаа 2 хүүхэдтэй юм. Манай хашаанд хамт хүртэл амьдарч байсан. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манайд орж ирж хоноод байдаг юм, хааяа нөхөр Баярсайхантай ирж хамт архи уудаг юм. Архи уучихаараа гэртээ харихгүй манайд ирээд байдаг. Учир нь манай төрсөн дүү Мөнхзул нь *******ийг архи уусан үед гэртээ оруулдаггүй, хэрүүл маргаан болдог юм шиг байна лээ. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, манайх зурагтаа бүрэн бүтэн хүлээгээд авчихсан байгаа юм.::” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/,

- Гэрч Б.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би эхнэр Б.Мийн хамт “Апу” ХХК-д хамт ажилладаг бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 24 цагийн ажилтай байсан учир өглөө нь 08 цагийн үед гэрээсээ гарч яваад маргааш өглөө 09 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн, гэр рүү ороод харсан чинь зурагт маань алга болсон байхаар нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны орой над руу залгаад “андаа би танай гэр рүү ороод авчихсан, ломбарданд барьцаалчихсан байгаа удахгүй аваад өгье” гэж өөрөө залгаж хэлсэн. Тэгээд л учир нь олдож 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр надад Батбилэг нь зурагтыг авчирч өгсөн юм. Манай зурагтанд ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэг найзынхаа хамт архи ууж байгаад баз болох Баярсайханы гэр рүү очиж хонохоор Баярсайхан руу залгасан чинь гар утсаа аваагүй, тэгэхээр нь би Баярсайханы эхнэр Мөнхцэцэг рүү залгасан чинь Мөнхцэцэг нь гар утсаа аваад согтуу байж яах гээд байнаа юм бэ гэж хэлээд гар утсаа таслаад дахиад залгахад гар утсаа аваагүй юм. Тэгэхээр нь би гэрт нь очиж хонохоор очиход түлхүүр хийдэг байсан газраа түлхүүрээ үлдээгээгүй болохоор цоожийг нь эвдээд гэрт нь орж хэвтэж байгаад зурагтыг нь авч буцаж гараад ломбардад 400.000 төгрөгөөр барьцаалсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

- Хохирогч Б.М, яллагдагч ******* нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 58-59/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч *******т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Б.М гомдол саналгүй, хохирогчид хулгайлсан гэх 43 инчийн скайворт загварын зурагтыг хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА