| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2022/0755/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/763 |
| Огноо | 2022-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/763
2022 5 27 2022/ШЦТ/763
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Ц.Сайнхүү,
шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 1511 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....................... ”-ын 20 дугаар салбарт түгээгч ажилтай, ам бүл 6, *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын тунелын ойролцоо байх “Ви” нэртэй байрны гадна үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар Д.Б-ын нүүр хэсэгт 3-4 удаа цохиж, газарт унагааж, түүний биед зүүн чамархайн дээд хэсэг, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, зүүн тохойд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
- Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны шөнийн 00 цаг өнгөрөөгөөд тухайн байгууллагаас гараад хажууд нь байрлах “VIP” гэх нэртэй бааранд ороод бүжиглэж байгаад шөнийн 3 цагийн орчим миний үйлчлүүлж байсан бааранд намайг цохисон гэх эрэгтэй хүн найзуудын хамт орж ирсэн. Харин энэ үед 03 цаг орчимд намайг тайзан дээр бүжиглэж байхад 30 орчим насны нэг эмэгтэй хүн миний хажууд ирээд намайг гар хэсгээс сугадаад өдөөд байсан. Харин би энэ үед өөрийн гараа буцаагаад аваад боль гэж хэлсэн чинь тэр эмэгтэй надад нүүрээ өгөөд байхаар нь болиулсан чинь нэг эрэгтэй хүн ирээд тэр эмэгтэйг татаад намайг нэг удаа гараараа цохисон. Дахиад нэг залуу ирээд дайраад байхаар нь би тэр хүнийг гарын алга хэсгээрээ түлхээд хоорондоо салаад ширээн дээрээ очоод суусан энэ үед би 00 өрөө орчихоод ирэхэд манай найзууд надад хандаж хэлэхдээ нөгөө хүмүүс яваад өгсөн гэж миний дараагаар манай найз Намсрай болон түүний эхнэр Даваажаргал нар гэртээ харьлаа гээд явсан. Харин би тухайн баарнаас тамхи татахаар гарахад бааранд надтай маргалдсан гэх хүмүүс гадаа байж байснаа над дээр ирээд чи жоохон юм байж яасан том юм бэ гэж хэлээд над руу дайраад байж байхад манай 2 найз намайг харчихаад над дээр ирээд намайг өмөөрсөн. Тэр зүс танихгүй нэг ах миний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиод унасан. Тэрнээс хойш ямар нэгэн зүйл санахгүй байна. Манай найз надад хэлэхдээ “намайг ухаан алдсан хойгуур намайг 2-3 удаад нүүрэн дээр цохисон” гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
- Гэрч О.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баттулга нь үл таних нэг залуутай маргалдаж үл таних залуу нь баруун гараараа Б-ийн толгой руу нь 10 орчим удаа цохиход Баттулга газар унаад /биеийн аль хэсгээрээ унасны анзаараагүй/ босж ирсэн ба үл таних залуу нь баруун гараараа цээж рүү нь нэг удаа цохиход Баттулга газарт дагзаараа унасан. Тэгээд 1 минут орчим ухаангүй хэвтэж байгаад босож ирэхэд Б-ийн дагзнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
- Гэрч Ж.Орхон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Сансарын тунелийн ойролцоо байрлах бааранд очоод тухайн байгууллагад үйлчлүүлж байхдаа бүжиглэж байгаад бүжгийн талбайд миний бие Бийн хамт ойролцоогоор 3-4 хүнтэй маргалдаж байгаад тухайн хүмүүстэй баарнаас маргалдсан гэх хүмүүсийн нэг хүнийг нь түлхэж унагаах шиг болсон. Би сайн хараагүй. Харин түлхэж унагаалгуулсан залуугийн толгойноос нь цус гараад эхэлсэн. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ч.Эрдэмболорын 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 5855 дугаар:
1. Д.Б-ын биед зүүн чамархайн дээд хэсэг, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээр нэгдүгээр шүдний сулрал, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Бусадтай тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй.
3. Дээрх гэмтлүүдээс зүүн чамархайн дээд хэсэг, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” Гэх дүгнэлт /хх-ийн 16-17/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баттулга гэх хүнтэй манай найзууд маргалдсан. Харин би юунаас болж маргалдсан болохыг санахгүй байна... Харин уг өдөр бааранд тухайн хүнтэй маргалдаж байгаад гадаа гараад Баттулга гэх хүнтэй маргалдсанаа санаж байна. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Орхоныг аваад явсан. Харин би гэртээ харьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/,
- Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 53-54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас *******нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын тунелын ойролцоо байх “Ви” нэртэй байрны гадна үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар Д.Б-ийн нүүр хэсэгт 3-4 удаа цохиж, газарт унагааж, түүний биед зүүн чамархайн дээд хэсэг, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, түүний биед зүүн чамархайн дээд хэсэг, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, зүүн тохойд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул ******* холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
*******нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын тунелын ойролцоо байх “Ви” нэртэй байрны гадна үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар Д.Б-ийн нүүр хэсэгт 3-4 удаа цохиж, газарт унагааж, түүний биед зүүн чамархайн дээд хэсэг, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, түүний биед зүүн чамархайн дээд хэсэг, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, зүүн тохойд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
- Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны шөнийн 00 цаг өнгөрөөгөөд тухайн байгууллагаас гараад хажууд нь байрлах “VIP” гэх нэртэй бааранд ороод бүжиглэж байгаад шөнийн 3 цагийн орчим миний үйлчлүүлж байсан бааранд намайг цохисон гэх эрэгтэй хүн найзуудын хамт орж ирсэн. Харин энэ үед 03 цаг орчимд намайг тайзан дээр бүжиглэж байхад 30 орчим насны нэг эмэгтэй хүн миний хажууд ирээд намайг гар хэсгээс сугадаад өдөөд байсан. Харин би энэ үед өөрийн гараа буцаагаад аваад боль гэж хэлсэн чинь тэр эмэгтэй надад нүүрээ өгөөд байхаар нь болиулсан чинь нэг эрэгтэй хүн ирээд тэр эмэгтэйг татаад намайг нэг удаа гараараа цохисон. Дахиад нэг залуу ирээд дайраад байхаар нь би тэр хүнийг гарын алга хэсгээрээ түлхээд хоорондоо салаад ширээн дээрээ очоод суусан энэ үед би 00 өрөө орчихоод ирэхэд манай найзууд надад хандаж хэлэхдээ нөгөө хүмүүс яваад өгсөн гэж миний дараагаар манай найз Намсрай болон түүний эхнэр Даваажаргал нар гэртээ харьлаа гээд явсан. Харин би тухайн баарнаас тамхи татахаар гарахад бааранд надтай маргалдсан гэх хүмүүс гадаа байж байснаа над дээр ирээд чи жоохон юм байж яасан том юм бэ гэж хэлээд над руу дайраад байж байхад манай 2 найз намайг харчихаад над дээр ирээд намайг өмөөрсөн. Тэр зүс танихгүй нэг ах миний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиод унасан. Тэрнээс хойш ямар нэгэн зүйл санахгүй байна. Манай найз надад хэлэхдээ “намайг ухаан алдсан хойгуур намайг 2-3 удаад нүүрэн дээр цохисон” гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
- Гэрч О.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баттулга нь үл таних нэг залуутай маргалдаж үл таних залуу нь баруун гараараа Б-ийн толгой руу нь 10 орчим удаа цохиход Баттулга газар унаад /биеийн аль хэсгээрээ унасны анзаараагүй/ босж ирсэн ба үл таних залуу нь баруун гараараа цээж рүү нь нэг удаа цохиход Баттулга газарт дагзаараа унасан. Тэгээд 1 минут орчим ухаангүй хэвтэж байгаад босож ирэхэд Б-ийн дагзнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
- Гэрч Ж.Орхон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Сансарын тунелийн ойролцоо байрлах бааранд очоод тухайн байгууллагад үйлчлүүлж байхдаа бүжиглэж байгаад бүжгийн талбайд миний бие Бийн хамт ойролцоогоор 3-4 хүнтэй маргалдаж байгаад тухайн хүмүүстэй баарнаас маргалдсан гэх хүмүүсийн нэг хүнийг нь түлхэж унагаах шиг болсон. Би сайн хараагүй. Харин түлхэж унагаалгуулсан залуугийн толгойноос нь цус гараад эхэлсэн. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ч.Эрдэмболорын 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 5855 дугаар дүгнэлт /хх-ийн 16-17/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баттулга гэх хүнтэй манай найзууд маргалдсан. Харин би юунаас болж маргалдсан болохыг санахгүй байна... Харин уг өдөр бааранд тухайн хүнтэй маргалдаж байгаад гадаа гараад Баттулга гэх хүнтэй маргалдсанаа санаж байна. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Орхоныг аваад явсан. Харин би гэртээ харьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
- Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 53-54/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: .
Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******ид оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, *******нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА