Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Ц.Урангуа, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: А.Амгалан,

Нарийн бичгийн дарга: Н.Номинтунгалаг,

Иргэдийн төлөөлөгч: Н.Биндэрмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Цэвэлмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Хохирогч: Н.Хүрэлбаатар

Шүүгдэгч: Б.Батзаяа, түүний өмгөөлөгч И.Олонмөнх,

Шүүгдэгч: Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ, тэдний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Б.Батзаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 97 дугаар зүйлийн 97.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, Б.Энхтөрд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар, Д.Мөнх-Эрдэнэд холбогдуулан 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201616010069 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын  иргэн, 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, энэ жил 25 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын операторч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн Оюутын 2-10 тоотод оршин суух, ам бүл 4, эцэг эх, эгчийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай. Бундаг овгийн Борын Батзаяа /Регистрийн дугаар: КЮ91032810/  

2. Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, энэ жил 30 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн операторч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ “Очир төв” ХХК-д түрээсээр ковш жолоодох ажил эрхэлж байсан, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Гоёотын 16-2 тоотод оршин суух, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овгийн Баянмөнхийн Энхтөр /Регистрийн дугаар: ЗГ86070318/  

G:\Ajil\Shiitgeh togtool\2016 on\2016_11_15_№50_91.1_B.Batzaya_B.Enkhtur_D.Munkh-Erdene.doc

3. Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, энэ жил 25 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын операторч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ “Очир төв” ХХК-д ковшийн операторчоор ажиллаж байсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар багийн Согоотын 6 дугаар хорооллын 1 дүгээр байрны 74 тоотод оршин суух, ам бүл 5, эцэг эх, ах, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 8 сарын хорих ял жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлэх ялаар шийтгүүлж, биечлэн эдлэн, 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдөр суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай. Тайчууд овгийн Дэлгэрцогтын Мөнх-Эрдэнэ /Регистрийн дугаар: ФА91101910/  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Б.Батзаяа нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтонд тус аймгийн Даланзадгад сумын харьяат иргэн Ц.Гантулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргах явцдаа түүний толгойд архитай шилээр цохиж, санаатай алсан, мөн цаг хугацаанд хохирогчийг амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас өөрийгөө удирдах чадваргүй болсон үед яллагдагч Б.Энхтөрийн хамт тээврийн хэрэгсэлд зөөвөрлөж оруулах, буулгах үедээ “ходоодны ханын урагдал, цооролт” буюу хүнд гэмтлийг болгоомжгүй учруулсан, дээрх хугацаанд иргэн Н.Хүрэлбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүний бие махбодид “тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины язарсан шарх, цус хуралт, нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт” буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Энхтөр нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтод иргэн Ц.Гантулгыг амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас өөрийгөө удирдах чадваргүй болсон үед нь яллагдагч Б.Батзаяагийн хамт тээврийн хэрэгсэлд зөөвөрлөж оруулах, буулгах үедээ “ходоодны ханын урагдал, цооролт” буюу хүнд гэмтлийг болгоомжгүй учруулсан, хохирогчийг толгойдоо архины шилээр цохиулсны улмаас өөрийгөө удирдах чадваргүй болж, амь биед аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, мөн тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтод иргэн Ц.Гантулгыг толгойдоо архины шилээр цохиулсны улмаас өөрийгөө удирдах чадваргүй болж, амь биед аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, мөн тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Хүрэлбаатар шүүх хуралдаанд: “2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай ажил эрт тарсан. Тухйан үед Мөнх-Эрдэнэ, Энхтөр, Батзаяа нартай таарч архи уухаар болж Баялаг дэлгүүрээс 0.5 гр-ын архи авч ууцгаасан. Удалгүй талийгаач Гантулга ирээд Батзаяагийн машинийг авч Цагаан хад руу явсан. Ирэхдээ 2 залуутай хамт нэг шил 0.75 гр-ын архи авчихсан. Дараа нь Цагаан хады төв дээр очиж хоол идсэн. Миний хувьд хоолонд ороогүй. Согтсон байсан учир буудалд хоносон байсан. Өглөө нь манай ажлын залуу гоймон, 2 лааз пивотой ирсэн. Удалгүй Гантулга Батзаяа 2 ирсэн. Буудлын эгч архи ууж болохгүй гэж хэлсэн бөгөөд хөдөө салхинд гарч уухаар болсон. Би амархан согтдог тул тасарчихсан байсан. Нэг мэдэхэд тогтоол усанд хамараас гойжсон усыг угааж байсан. Батзаяа намайг нэг удаа цохиж хөшиглөсөн юм байна лээ. Өглөө нь манай үйлдвэрийн хөдөлмөр хамгаалалтын ажилтан нар ирж Мөнх-Эрдэнэ, Мөнхболд 2-ыг авч явсан. Урьд нь хоносон буудлын урд талын буудалд байхад цагдаа нар ирсэн. Хүний амь нас хохирсон талаар мэдээгүй. Дараа нь мэдсэн” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цэвэлмаа шүүх хуралдаанд: “Тухайн үед би нөхөрөө алдаад 4 сар гаруй болж байсан. 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 20 минутын үед  манай хүү над руу ярьж хэдүүлээ сайхан амьдарна. Хүү нь ажилд орохоор болсон. Машинаа хүргэж өгчихөөд нэг дэх өдөр шинжилгээ хийлгэчихээд буцна гэж ярьсан. Маргааш нь өглөө нь би гандан орж буян үйлдэхээр хот явсан. 9 цаг 40 минутын үед гэргий Цэрэндолжид нь над руу залгаж  миний хүүг нас барчихсан талаар хэлсэн. Надад үнэхээр хэцүү байна. Батзаяатай найзалж нөхөрлөж байгаа талаар мэддэг байсан. Миний хүүг өш хонзон санаж алсан гэж бодохгүй байна. Залуу хүний гэнэн томоогүй зангаас болсон байх. Ганц түшиж тулах хүүгээ алдсанд харамсаж байна. Манай  охин 12 дугаар  анги төгсөөд их сургууль авсан боловч явж чадаагүй. Нэг охин Анагаах ухааны их сургуульд сурдаг. Гэр ороноо авч явдаг хүүхэд амиа бүрэлгэх гээд намайг цохь гэж хэлсэн гэдэгт итгэхгүй байна. Батзаяа оршуулгийн зардал болгож 8.000.000 төгрөг өгсөн. Бодит зардлын талаар гомдолгүй байна. Энхтөр, Мөнх-Эрдэнэ 2 нэг сая төгрөг өгсөн. 500.000 төгрөгийг нь талийгаачийн эхнэрт өгсөн. 500.000 төгрөгийг банкны зээлэнд өгсөн. Өнөөдөр би банкны зээлийн асуудалтай байгаа. Худалдаа хөгжилийн банк зээлээ хугацаандаа төлөхгүй бол 2 байшинг хурааж авна гэсэн. Үр хүүхдээ алдсандаа харамсаж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Батзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр талийгаач Гантулгатай Цагаан хадны төв дээр дэлгүүрийн гадаа таарсан. Би тухайн үед адуундаа явж байсан учир манайд очих уу? гэж Гантулгаас асуусан. Тэр үед Энхтөрийн ажил тарж байсан тул Энхтөр, Гантулга бид 3 манайд очсон. Дараа нь Энхтөр манай ажлын 2 залуу Цагаан хадан дээр байгаа очиж уулзах уу? гэж хэлсэн тул манай аавын ланд 80 маркийн машинаар Цагаан хад руу очих замд  Мөнх-Эрдэнэтэй таараад Цагаан хадны төв дээр очоод Хүрэлбаатартай таарсан.  Бид хэд архи уухаар болж дундаасаа мөнгө нийлүүлж Баялаг дэлгүүрээс архи авж Цагаан хаднаас баруун тийш зайдуу гарсан. Тухайн үед талийгаач Гантулга Буяа ахынд машинаа янзалж байсан учир бид нарын байсан газар алхаад ирсэн. Манай 2 найз аймгаас ирсэн гэж намайг хэлэхэд талийгаач би аваад ирье гэж хэлсэн бөгөөд ирэхдээ 1 шил архи авчирсан. Талийгаачийн авчирсан архийг ууж дуусаад Цагаан хадны төв дээр очиж гэр буудалд орж хоол идсэн бөгөөд Мөнх-Эрдэнэ, Энхтөр, Хүрэлбаатар нарыг буудалд унтуулсан. Талийгаач Гантулга бид 2 Цагаан хаднаас зүүн тийш 1 км гаруй зайд байдаг манай гэрт очиж хоносон. Өглөө нь манай аав Энхтөр мотоцикль аваад явсан ирэхгүй байна гэж хэлсэн бөгөөд Гантулга бид 2 Цагаан хадны төв дээр очиж Энхтөр, Мөнх-Эрдэнэ, Хүрэлбаатар нарын байрласан буудалд очиход тэр 3 пиво ууж байсан. Аавын мотоциклийг өгөх талаар ярихад талийгаач “би хүргээд өгчихье. Найз нь ойрд мотоцикль унасангүй” гэж хэлээд явсан. Талийгаач 20 гаруй минутын дараа ааваар чинь хүргүүлээд ирлээ гэсээр орж ирсэн. Тэр үед Энхтөр дэлгүүрээс 2 шил архи авчирсан бөгөөд түүнийг ууж дууссан.  Бидний байсан буудлын эгч төлбөрөө хий, энд архи ууж болохгүй гэж хэлсэн учир бид нар дэлгүүрээс 3 шил 0.75 гр-ын ерөөл архи, талх, тамхи, гахайн мах зэрэг зүйлийг аваад хөдөө гарч авсан архи ууссан. Эхний шил архи ууж дууссаны дараа  Талийгаач Гантулга бидэнд агсарч та нарыг энд алаад булчихсан байхад хэн ч мэдэхгүй гээд агсам тавиад байсан. Би талийгаачид хандаж “чи хэзээ хүн алдаг болсон юм бэ?” гэж хэлсэн. Тэр үед Энхтөр та нар яагаад муудаад байгаа юм бэ? боль гэж хэлсэн. Би сүүлийн архийг аяаглаж байсан. Тухайн үед талийгаач намайг чи миний толгой дээр архины шилээр цохичих би бөө учраас зүгээр гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн боловч талийгаач би зүгээр намайг бөө гэдгийг мэднэ биз дээ гэж хэлсэн. Тухайн үед  согтуу байсан учир талийгаачийн толгой руу цохисон. Талийгаач цохиулсныхаа  дараа 10-20 минут хэртээ миний хажууд суугаад юм ярьж байгаад хажуугаар чинь ороод хэвтье гэж хэлсэн бөгөөд түүнээс хойш сэрээгүй. Хухираад унтаад байсан. Цагаан хад руу явах болоход өмхий үнэртээд байна гэж нэг нь хэлсэн. Талийгаач Гантулга өмдөндөө хүндэрсэн байсан. Энхтөр талийгаачийн өмдийг тайлж машины ард байсан хөнжил дээр хэвтүүлээд Цагаан хадны төв дээр очиж нэг шил архи, нэг дотуур хувцас аваад Очир төвийн хажуу талын тогтоол усанд угаасан. Тухайн үед Хүрэлбаатар намайг хамаа гээд яриад байсан. Би наад үг чинь шоронгийн үг хэлж болохгүй гэж хэлэхэд улам чанга хэлээд байхаар нь би Хүрэлбаатарын нүүр рүү нэг цохиж, нэг хөшиглөсөн. Архи дууссан тул Цагаан хадны төв дээр очсон. Энхтөр, талийгаач Гантулга бид 3 Буянбат ахынд очоод нэг шил архи хувааж ууж дуусаад унтсан. Орой 10 цагийн үед Буянбат ах гахайн хоолонд явна гээд явсан. Дараа нь  хоол хийж идэх гэсэн боловч хоолны материал байгаагүй. Цагаан хадны төв дээр очиж Энхтөр Баялаг дэлгүүрээс хоолны материал, нэг шил архи аваад буцаж ирж хоол хийж идсэн. Талийгаач унтаад сэрэхгүй байсан. Буянбат ах наад хүн чинь яагаад сэрэхгүй байгаа юм бэ? эмнэлэгт үзүүлэх юм уу? гэж хэлсэн. Энхтөр бид 2 Энержи ресурсын эмнэлэг орж үзэхээр машины арын суудал дээр хэвтүүлээд очиход хамгаалагч нь гарч ирэн эмч нь байхгүй байна гэж хэлсэн. Бид 2 Цагаан хадны эмнэлэгт үзүүлэхээр явсан. Эмнэлэгийн гадаа очоод Энхтөр эмнэлэгийн цонхыг тогшсон тул нэг эгч гарч ирээд оруулаад ир үзий гэж хэлсэн. Эмч талийгаачийг үзээд хурдаг Ханбогдын эмчид үзүүл хүүхэн хараа нь томорчихсон байна гэж хэлсэн. Энхтөр Ханбогдын эмч рүү нь залгаж дуудлага өгсөн. Ханбогдын эмч яасан хүн юм бэ? гэхэд Архи уугаад унтсан сэрэхгүй байна өмнөөс тосоод ир бид хэд Цагаан хаднаас гараад явж байна гэж хэлээд явсан. Замдаа талийгаач хурхираад унтаад байгаа юм шиг байсан бөгөөд хамараас нь цус гараад байсан. Оюутолгойн засмалаас гараад 8-9 км явж байхад эмнэлэгийн машин ирээд нас барчихсан байна гэж хэлээд Ханбогдын эмнэлэгт ирсэн. Миний бие нь хайхрамжгүй байдлаас болж найзыхаа амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Би ял шийтгэлээ эдэлж дууссаны дараа талийгаачийн 2 хүүхэд, эхнэр, ээж, 2 дүү нарыг харж хандаж байх болно. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү?” гэв.

Шүүгдэгч Б.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед намайг ажлаасаа буух гэж байхад Батзаяа надтай утсаар танай ажлын хажууд байна.Ойрд уулзаагүй уулзах уу? гэж ярьсан. Би Батзаяатай ойрд уулзаагүй учир тэгье гэж хэлсэн. Удалгүй Батзаяа талийгаач Гантулгатай хамт ирсэн. Бид 3 Бор ахын гэрт очиж цай ууссан. Тэр үед талийгаач Гантулга аймаг явах гэж байгаа учир машинаа янзлах хэрэгтэй байна гэж хэлсэн учир Буянбат ахынд Гантулгыг хүргэхээл явсан. Явж байх замдаа Мөнх-Эрдэнэтэй таарсан. Бид хэд Буянбат ахынд талийгаачийг хүргэж өгсөн. Буцаж Цагаан хадны төв дээр очиж Хүрэлбаатар, Мөнхболд нартай таарч өнөөдөр ажил эрт тарсан учир нэг шил архи хувааж уучихаад амархаар болсон. Бүгдээрээ мөнгө нийлүүлж Хүрэлбаатарыг дэлгүүр лүү явуулж 2 шил 0.5 гр-ын архи авчируулж Буянбат ахын гэрээс баруун тийш 200 м-ийн зайдуу гарч уусан. Тухайн үед талийгаач Гантулга хүрч ирээд  машинаа өгчих Цагаан хадын төв дээр очиж хүнээс машины шил авах гэсэн юм гэж хэлээд Батзаяагийн машиныг аваад явсан бөгөөд эргэж ирэхдээ Эрка болон өөр нэг залуутай хамт нэг шил 0.75 гр-ын архитай ирсэн. Бид хэд талийгаачийн авчирсан архийг хувааж дуусны дараа Цагаан хад руу явсан. Тухайн үед би согтсон байсан тул нэг буудалд унтчихсан байсан. Маргааш өглөө нь ажилтай байх гэж бодоод өглөө нь эрт боссон. Миний утас байхгүй байсан тул Батзаяагийн унаж байсан машинд очиж үзэхэд байхгүй байсан. Би Бор ахаас мотоциклийг гуйж урьд нь архи ууж байсан газраа очиж үзэхэд байхгүй байсан тул хоносон буудалдаа очсон. Тэр үед Мөнхболд Хүрэлбаатар Мөнх-Эрдэнэ бид 3 байж байхад манай ажлын залуу нэг бэлэн гоймон 2 лааз пиво авчирсан. Тухайн үед Батзаяа, Гантулга 2 аав яав хурдан аваад ир гэж байна гэсээр орж ирсэн. Гантулга найз нь аваачаад өгье ойрд мотоцикл унасангүй гэж хэлээд явсан. Гантулгын Бор ахын гэрлүү явсны дараа  2 шил 0.5 гр-ын архи, ундаа, тамхи авсан. Удалгүй Гантулга ирээд авсан архиа ууж байхад буудлын эгч энд архи ууж болохгүй өөр газар оч гэж хэлсэн бөгөөд хэдэн шил архи зээлээр аваад салхинд гарч уухаар болж Баялаг дэлгүүрээс 3 шил 0.75 гр-ын архи, тамхи, талх, гахайн утсан мах зэргийг авч хээр гарсан. Очсон газартаа майхан барьж хонохоор болсон. Эхний шил архи ууж дууссаны дараа талийгаач Гантулга Мөнхболд, Хүрэлбаатар, Мөнх-Эрдэнэ 3-руу элдэв үгээр хэлж агсан тавьж эхэлсэн. Намайг боль гэж хэлэхэд талийгаач дуугүй болсон. Боловч хэсэг хугацааны дараа дахин агсан тавьж эхэлсэн. Тухайн үед Батзаяа талийгаачид хандаж чи хэзээ хүн алдаг болсон юм бэ? гэж хэлж байсан. Талийгаач Гантулга Батзаяад хандаж миний толгой дээр наад архины шилээрээ цохь энэ банди нарт харуульяа, Та нарыг алаад энд булчихсан байхад хэн ч мэдэхгүй гэж хэлсэн. Тэр үед Батзаяа битгий муухай зүйл ярь хүнийг ална гэдэг чинь сайхан үг биш гэж хэлсэн. Дараа нь Батзаяа талийгаачийн толгой руу архитай шилээр цохисон. Талийгаач толгой руугаа цохиулсны дараа ийм зүйл байдаг юм та нар чадахгүй, би бол бөө хүн гэж хэлж байсан. Цагаан хад руу буцах болоход талийгаач өмдөндөө хүндэрсэн байсан. Батзаяа бид 2 өмдийг нь тайлж  машины ард хөнжил дээр хэвтүүлсэн. Дараа нь Цагаан хаднаас зүүн хойн байх тогтоол усан дээр очиж биеийг нь угааж шинээр авсан дотуур хувцасыг өмсгөсөн. Тэрнээс хойш юу болсныг би сайн санахгүй байна. Орой 21-22 цагийн үед сэрээд Батзаяа Буянбат ах, бид 3 гахайн хоол авчирсан. Дараа нь Цагаан хадны төв дээр очиж хоолны материал авсан. Би Баялаг дэлгүүрт утсаа барьцаалж зээл авсан байсан тул Баялаг дэлгүүрт 130.000 гаруй төгрөг төлж утсаа авсан. Урьд нь буусан буудалд очиход манай компаний хөдөлмөр хамгаалтын ажилтан ирсэн байсан. Тухайн үед намайг үлээлгэх гэж оролдсон боловч би татгалзсан. Учир нь Оюутолгой ру мэдэгдээд ажилгүй болчих байх гэж бодсон. Дараа нь би уучлалт гуйгаад маргааш ажилдаа очих талаар хэлсэн. Буцаж Буянбат ахын гэрт очиж хоол хийж идсэн. Тухайн үед талийгаачийг хоол ид гэж дуудсан боловч сэрээгүй. Мөн цээжин дээр нь ус хийсэн боловч сэрээгүй. Буянбат ах талийгаачийг яагаад сэрэхгүй байгаа юм бэ? бие нь өвдөөд байгаа юм болуу эмчид үзүүл гэж хэлсэн. Батзаяа бид 2 талийгаачийн урьд нь ажилдаг байсан Энержи ресурс компаний эмчид үзүүлэх гэсэн боловч эмч амарсан гэсэн хариу өгсөн. Би Цагаан хадны эмчийг таньдаг учир талийгаач Гантулгийг үзүүлсэн. Эмч талийгаачийг үзээд Ханбогд сумын эмчил хурдан  үзүүл гэж хэлсэн. Бид 2 Ханбогд сумын эмч рүү ярьж сумын төв рүү явсан. Батзаяа миний бие салганаад байна миний найз машин барьчих гэж хэлсэн. Оюутолгойн засмал замаас гарч явахад эмнэлэгчийн машин ирсэн бөгөөд талийгаачийг  нас барсан талаар хэлсэн. Ийм хэрэг болсонд харамсаж байна. Ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрийн хүмүүсээс уучлалт гуйж байна. Шүүх бүрэлдэхүүн үнэн зөвөөр шийдвэрлэж хөнгөн ял оноож өгнө үү?” гэв.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.Би Цагаан хаданд түрээсийн ковш барьдаг. 7 хоног тутам засварт оруулдаг байсан. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Энхтөр ах, Батзаяа, Гантулга нартай таарсан. Цагаан хаднаас баруун тийш явж Гантулгыг айлд буулгасан. Дараа нь бид 3 Хүрэлбаатар, Мөнхболд нартай таарсан. Бид нар ярилцаж байгааад архи уухаар болсон тул мөнгөө нийлүүлж дэлгүүрээс 2 шил 0.5 гр архи авч салхинд гарсан.  Удалгүй Талийгаач Гантулга нь алхаад ирсэн. Гантулга Батзаяагийн машинийг аваад Цагаан хад руу явсан. Удалгүй Эрдэнэбат, Ууганбаяр гэх 2 залуутай хамт нэг шил архи авчирсан. Талийгаач манай 2 найз аймгаас ирсэн бүгдээрээ явж хоол идье гэж хэлсэн. Хоолонд орж байх үед нэг шил архи гаргаж ирсэн. Дараа нь Хүрлээ, Мөнхболд бид 3 Сутай нэртэй буудалд очсон. Араас энхтөр ах ирж бүгдээрээ буудалд хоносон. Энхтөр ахын ковш үйлдвэр дээр байсан тул түрүүлээд яваад өгсөн. Удалгүй Энхтөр ах мотоциль унасан хүрээд ирсэн. Та яагаад хүрээд ирсэн юм бэ? гэж намайг асуухад ах нь утсаа хайгаад ирлээ гэж хэлсэн. Манай ажлын залуу гоймон, 2 лаазтай пиво авчирсан. Батзаяа, Гантулга 2 хүрээд ирсэн. 2 лаазтай пивийг уучихаад дараа нь 2 шил архи уусан. Тухайн үед буудлын эгч архи ууж болохгүй гэж хэлсэн. Бид хэд буудлаас гарч дэлгүүрээс 3 шил 0.75 гр-ын ерөөл архи, гахайн мах, талх зэрэг зүйлийг аваад салхинд гарсан. Эхний нэг шил архи ууж дууссаны дараа талийгаач Гантулга та нарыг алаад булчихсан байхад хэн ч мэдэхгүй гэж хэлээд агсам тавиад байхаар нь би хонох нь худлаа юм байна гэж бодоод майхан хураагаад байж байтал Батзаяа талийгаачийн толгой руу архитай шилээр цохисон. Би талийгаачийн хажууд очоод зүгээр үү? гэж асуусхад “зүгээрээ та нар шиг бацаанууд ингэж чадахгүй” гэж хэлээд агсан тавиад байхаар нь би дахиж ойртоогүй. Удалгүй Цагаан хад руу явах болоход Гантулга өмдөндөө хүндэрсэн байсан. Батзаяа, Энхтөр ах 2 талийгаачийн өмдийг тайлж машины ард хэвтүүлж тогтоол усанд очиж биеийг нь угаасан. Тэр үед Батзаяа Хүрэлбаатар 2 муудалцаад Батзаяа Хүрэлбаатрыг 2 удаа цохисон. Дараа нь Бид хэдийг буудалд хүргээд өг гэж Заяад хэлсэн учир биднийг буудалд хүргэж өгсөн. Орой 21 цаг 30 минутын үед ажил руугаа явахаар ирэхэд манай үйлдвэрийн хөдөлмөр хамгаалтын ажилтан Хосоо ирсэн. Хүрэлбаатарыг Цагаан хаданд үлдээгээд Мөнхболд бид 2 кемп дээр очоод унтсан. Маргааш нь цагдаа нар ирж Ханбогд сум руу авчирсан. Энэхүү гэмт хэрэг болсонд маш их харамсаж байна. Уучлалт гуйж байна. Надад оноосон хэргийн зүйлчлэлтэй маргахгүй байна. Нийгэмтэй харилцаж ээж, аавынхаа хажууд байх боломжийг олгож өгнө үү?” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудаст/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гар схема зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-16 дугаар хуудаст/,

Цогцос болон түүний өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-23 дугаар хуудаст/,  

Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-28 дугаар хуудаст/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 33-37 дугаар хуудаст/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /хавтаст хэргийн 38 дугаар хуудаст/,

Хохирогч С.Цэрэндолжидын өгсөн “...07-р сарын 02-ны өглөө 07 цаг 10 минутын үед байх нөхөр маань над руу өөрийнхөө утсаар залгаад “Хань нь одоо аймаг руу машинаараа гарлаа ажил төрөл сайхан бүтсэн, миний хүүгийн бие нь яаж байна, орой уулзая хайртай шүү” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэж ярихдаа ч мөн эрүүл байдалтай ярьсан. Тэгээд би нөхрийгөө аймаг руу ирж байгаа  юм байна гэж ойлгоод утас энэ тэр лүү нь залгаагүй байж байтал үдээс хойш 17 цагийн үед аймагт байдаг Улсболд гэдэг найз нь над руу утсаар залгаад Ганаа Цагаан хаднаас гарлаа, Цэций дээр 10, хорин литр бензин бэлдүүлээч гэж ярьсан юм. Би бензин бэлдүүлчихсэн чинь ирж авсангүй гэнэ, утас нь холбогдохгүй байна хаана яваа юм бол гэж надаас асуусан. Тэгээд нөхрийнхөө 86252568 дугаарын утас руу залгатал холбогдох боломжгүй байсан. Тэгээд бараг 24 цагийн турш нөхрөөс маань ямар ч сураг чимээ дуулдаагүй юм. Тэгтэл 07-р сарын 03-ны 06 цаг 40 минутын үед 80000091 гэсэн дугаараас эмэгтэй хүн залгаад Ганаагийн ээжийн дугаарыг өгөөч гэсэн. Түүний дараа цагдаагийн ажилтан яриад нөхрийг маань нас барсан байдалтай эмнэлэгт байгааг хэлсэн. ....Нөхөр маань Батзаяатай нэг компанид ажиллаж байхдаа танилцсан байх, нэг их дотно найз нөхөрлөж байгаагүй боловч сүүлийн үед Батзаяатай нийлж архи дарс уугаад нөхөрлөөд байсан юм. Хоорондоо маргалдаж муудалцаж байсныг би мэдэхгүй, нөхөр маань ч тийм зүйл надад ярьж байгаагүй, нөхөр маань надаас юм нуудаггүй, бүх зүйлээ ярьдаг байсан. Манай нөхөр шүтээнтэй бөө хүн байсан, хүзүүндээ бөөгийн толь, холбог байнга зүүж явдаг, мөн гарын хуруунууддаа 3 ширхэг бөгжтэй, зүүн бугуйндаа мөнгөн бугуйвч зүүдэг байсан. ...Сонгуулийн маргааш өдөр нь буюу 06-р сарын 30-ны өдөр цагаан хаданд байна гэж ярихдаа жаахан уучихсан бололтой ярьсан, түүнээс бусад үед түүнтэй утсаар ярихад дандаа эрүүл байдалтай ярьсан. ...Манай нөхөр яаж ч архи дарс уугаад өмд хувцсандаа бие засахаар хүн бишээ. Архийг тэгтлээ хэтэрхий их согтотлоо ууж байсныг нь би санахгүй байна. Хамт архи дарс уусан хүмүүс нь цохиж зодсон байх, толгой нь хавдартай байсан гэж би дуулсан, өмнө нь толгой тархиндаа ямар ч гэмтэлгүй хүн байсан. Буруутай хүмүүсээс бидэнд учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудаст/,

Хохирогч А.Цэвэлмаагийн өгсөн “...Одоогоор оршуулгатай холбоотой гарсан 5.954.436 /таван сая есөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгний баримтыг гаргаж өгч нэхэмжилж байна. ...Хүүгийн маань толгой руу архины шилээр цохихыг харсан байж яагаад эмнэлэг, цагдаад мэдэгдээгүй юм, яагаад хүүг маань эмнэлгийн бараа харуулаагүй юм гэдэгт би гайхдаг. Тийм учраас тэнд хамт байсан бүх хүмүүст гомдолтой байна. Магадгүй хүү маань эрт эмнэлэгт хүргэгдсэн бол амь нас нь яах ч байсан юм билээ гэж боддог. Энэ хэрэгт буруутай хүмүүс бидний сэтгэл санааны хохирлыг хэзээ ч нөхөж барагдуулж чадахгүйгээс хойш талийгаачийн өнчин үлдсэн хоёр хүүхэд, эхнэрийг харж хандаасай, хүүхдүүдийг нь насанд хүртэл тэжээж тэтгэж яваасай гэж хэлэх байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудаст/,

Хохирогч Н.Хүрэлбаатарын өгсөн “...Цагаан хадны төвд Мөнх-Эрдэнэ, Энхтөр, Батзаяа гуравтай уулзсан. Тэд ногоон өнгийн Ланд 80 маркын машинтай ирсэн, машиныг Батзаяа жолоодож явсан. Бид ярилцаад архи уухаар болоод дундаасаа мөнгө нийлүүлээд би Баялаг гэдэг дэлгүүр лүү орж хоёр шил 0.5 литрийн Ерөөл архи аваад машинтайгаа хойш яваад нэг кемпийн урдхан талд очиж машинаас бууж тойрч суугаад архиа ууцгаасан. Тэгэж байтал бидний сууж байсан газрын ойролцоо байсан гэрийн зүгээс Ганаа /одоо талийгаач болсон/ гэдэг залуу алхаж ирсэн. Тэгэхэд тэр залууг би анх харсан, тэр залуу Батзаяа, Энхтөр хоёрын найз бололтой байсан. Тэр залуу Батзаяагийн Ланд машиныг унаж яваад хэдэн найзуудыгаа дагуулж ирсэн, тэгэхдээ дахин нэг шил 0.75 литрийн Ерөөл архи авчирсан. Түүнийг ууж дуусах үед гадаа харанхуй болоод бид машиндаа суугаад Цагаан хадны төв рүү ороод Сутай гэдэг гэр буудалд ороод унтсан. Би тийшээ яаж орсноо сайн санахгүй байгаа юм. ....Тэгээд байж байтал Батзаяа, Ганаа хоёр орж ирсэн. Бид ажилдаа явахаа болиод Энхтөр гарч яваад хоёр шил 0.5 литрийн хоёр шил Ерөөл архи авчирсан. Түүнийг бүгд хуваан уусан. Тэгээд гэр буудлаас яаж гарснаа би мэдэхгүй байгаа юм. Нэг сэргэхэд  бид хөдөө хүн амьтангүй элсэрхэг газар оччихсон архи уугаад сууж байсан. Тэгээд нэг мэдэхэд нэг шалбаагтай газар оччихсон би Батзаяатай маргалдаад тэр намайг өшиглөж цохиод миний хамарнаас цус гараад би явган суучихсан, шалбаагны усаар цусаа угааж байснаа санаж байна. Тэгээд Батзаяатай буцаж сайндаад дахин архи уусан. Нэг сэргэхэд Цагаан хадны Сутай буудалдаа унтаж байсан, дараа нь манай ажлын хөдөлмөр хамгааллын ажилтнууд ирчихсэн байсан. Батзаяад цохиулаад миний нүд хавдчихсан байсан. Түүнийг хэн яасан ийсэн гэж асууж байсан. Тэгээд маргааш өглөө нь цагдаа нар ирээд биднийг саатуулсан. ...07-р сарын 02-ны өглөө Батзаяа, Ганаа хоёр бидэн дээр ирэхэд Ганаа зүгээр байсан. Түүний биед ямар нэг гэмтэлтэй зүйл харагдаагүй. Түүнийг хэн яаж гэмтээсэнг би мэдэхгүй байна. ....07-р сарын 02-ны өдөр хамт архи уухдаа маргалдаж Батзаяа намайг цохиж зодон тэр гэмтлийг надад учруулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудаст/,

Гэрч Д.Мөнх-Эрдэнийн өгсөн “...буудлын эгч архи уулаа гар гэж хөөхөөр нь бид тэндээс гараад дэлгүүрээс 0.75 литрийн гурван шил архийг гахайн утсан мах, талх, ундаа, тамхи зэргийг аваад Цагаан хадны баруун зүг рүү хээр хөдөө гарсан. Тэнд очоод майхан бариад хээр хоноцгооно гэж ярьцгаасан. Тэгээд Цагаан хаднаас баруунтай хүн амьтнаас зайдуу газар очоод эхлээд нэг шил архиа задлаад ууж эхэлсэн. Би хонох юм чинь гээд машины ард явсан жижиг майхныг барих гэтэл Ганаа нь Мөнхболд, Хүрэлбаатар бид гурав луу хандаж агсан тавьж эхэлсэн. Тэр “Та гурвыг алаад булаад нуучихсан байхад хэн ч олохгүй шүү” гэж хэлж байсан. Түүний урдаас Хүрэлбаатар “тэгвэл булчихаач харъя” гэж  хэлээд хэрэлдсэн. Би тэгэхээр нь ер нь хонох шинжгүй юм байна гэж ойлгоод майхан барихаа болиод Хүрлээгийн хажууд суусан. Хүрлээг янз бүрийн юм хэлэхээр нь боль энэ тэр гэж би хэлсэн. Тэр үед хоёр дахь шил архиа задлаад уугаад дуусч байх үед Ганаа эхний уусан Ерөөл архины хоосон шилийг газарт цохиж хагалаад гартаа хүзүүтэй хэсгийг нь барьчихсан ирээд “энэ гурвыг алчих уу,алаад булчихъя” гээд дахиад агсгаад эхлэсэн. Тэр үед Батзаяа нь Ганаад хандаж чи хэдийдээ хүн алчихдаг болсон юм гээд хэдэн үг хэлсэн. Энхтөр ах болохоор наад хэд чинь манай дүү нар байгаа юм гээд Ганаагийн гараас хагалаад барьчихсан архины шилийг нь салгаж авах шиг болсон. Ганаа нь “за за чамайг эдэнд итгэж байгаа бол би ч гэсэн итгэнэ” гээд гартаа барьсан шилээ газарт шидсэн санагдаж байна. Тэр үед Хүрлээ нилээд согтсон байсан. Тэр Ганаа руу хандаж үг хаяад хэрэлдэх шинжтэй байхаар нь би дагуулж яваад Ланд 80 машины арын суудалд суулгачихаад би эргээд нөгөө хэд дээр очиход Энхтөрийн хоёр хажууд Ганаа, Батзаяа хоёр өөд өөдөөсөө хараад суучихсан Батзаяа задлаагүй бүтэн шил 0.75 литрийн ерөөл архийг баруун гартаа бариад “энүүгээр чамайг цохьчих уу” гэж Ганаад хэлсэн. Ганаа нь үл ялиг тонгойгоод “цохь” гэтэл Батзаяа шилтэй архиар түүний толгой руу нэг удаа цохьтол архины шил бут үсэрч хагараад доторх архи нь асгарсан. Тэгтэл Ганаа би эр хүн байгаа биз дээ гээд инээсэн. Түүний толгойны хуйх улайж харагдахаар нь “чи зүгээр үү” гэж намайг асуухад Ганаа “та нар бол ингэж цохиулж чадахгүй” гэсэн утгатай зүйл надад хэлэхээр нь би дуугүй болсон. Дараахан нь Ганаа Батзаяагийн дэргэд очоод суучихсан чи манийгаа нээрэнгээсээ цохьчихож байгаа юм уу гээд гомдонгуй хэлээд сууж байсан, би тэр хэдийг ер нь бүтэхгүй хүмүүс байна гэж ойлгоод майхнаа хураагаад явъя гэж тэдэнд хэлээд Хүрлээг машинд унтаж байхад нь дуудаж сэрээсэн. Шилтэй архиар цохиулсны дараа 10-аад минут орчим Ганаа өмнөх шигээ хэвийн байдалтай байж байснаа намайг майхан хураачихаад хартал машины буруу талд дээшээ хараад газарт тэрийгээд жаахан эвгүй амьсгаадсан байдалтай босохгүй хэвтээд байсан. Түүнийг өмдөндөө баачихсан байна гээд өмдийг нь бандаажны хамт  Энхтөр ах тайлж тэнд нь орхиод өөрийг нь ямарч хувцасгүй шалдангаар нь Ландны арын багажны хаалгаар машинд өргөж оруулсан. Тэгээд бүгдээрээ машинд суугаад Батзаяа машиныг унаад Цагаан хад чиглээд явсан. Тэр үед Батзаяа Хүрлээ хоёр хоорондоо үг хаялцаад маргалдсан. Тэгээд би хэсэг унтаж байгаад сэргэтэл бид Очир Төвийн үйлдвэр заводын хашааны хойгуур зүүн тийш гараад явсан. Нэг их хол явалгүй жаахан тогтоол усны дэргэд зогссон. Машинаас буугаад Батзаяа Хүрэлбаатарын нүүр лүү нэг удаа гараараа цохьсон, дараа нь дахиад нэг цохих шиг болсон, юугаар цохьсныг мэдэхгүй, Мөнхболд бид хоёр тэднийг салгасан. Хүрэлбаатарын хамарнаас цус гараад байсан тул би ус энэ тэрээр угааж цэвэрлэж өгсөн. Тэр хооронд Ганааг машинаас Батзаяа өргөж буулгаад тогтоол усанд хэвтүүлсэн, Ганаа сэргэхгүй ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй тасарчихсан хүн шиг байсан. Тэгээд усны захад дахиад нэг шил архи уусан, тэр архийг намайг унтаж байхад Цагаан хадаар дайрахдаа авсан байсан. Тэдэнтэй хамт байхад агсраад Хүрлээ, Мөнхболд, бид гурвыг дээрэлхэж харьцаад байхаар нь бид гурав нөгөө буудал руугаа хүргүүлж үлдээд тэндээ унтсан, Ганааг машиныхаа багажинд өргөж аччихаад Энхтөр, Батзаяа хоёр бид гурвыг буудлын гэрт үлдээгээд явсан. Түүнээс хойш тэдэнтэй тааралдаагүй, тэгтэл өнөөдөр цагдаа нар манай ажил дээр ирээд биднийг саатуулж сум руу авчирсан. ...Гантулгатай 07-р сарын 02-ны өглөө уулзахад түүний биед мэдэгдэхээр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. ....Батзаяаг архитай шилээр Ганаагийн толгой руу цохьсныг би өөрийн нүдээр харсан. Түүнээс өөрөөр хэн нэгэн Гантулгыг цохиж зодохыг би хараагүй. ....Ганаагийн тэр агсан зангаас болж Батзаяа уурлаад түүнийг цохьсон байх гэж бодож байна. Энхтөр бид хоёр тэдний дэргэд хамт байсан учраас нүдээр харсан. Хүрэлбаатар машинд унтаж байсан, Мөнхболд машины сүүдэрт байж байсан болохоор энэ явдлыг харсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Архинаас бүгд л уусан, Хүрэлбаатар бусдаас арай их согтоод байсан. ...Ганаа ...огт сэргээгүй, архи дарс нэмж уугаагүй,  унтаад байгаа бололтой байсан. Сонин авиагаар бөөлжих гээд ч байгаа юм шиг амьсгаадаад байсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-57 дугаар хуудаст/,

Гэрч Э.Мөнхболдын өгсөн “...Энхтөр ах нэг дэлгүүрээс 3 шил 0.75 литрийн Ерөөл архи, ундаа, тамхи, гахайн мах зэргийг зээлээр аваад Цагаан хаднаас буруун тийш уул руу явсан. Тэнд очоод машинаас майхан гаргаад барьсан, Энхтөр ах энэ миний овоо гээд хойд уулыг зааж байсан. Бүгд газар тойрч суугаад архиа задлаад тойруулаад уусан. Хоёрдох шил архи дуусч байхад Ганаа Хүрлээ рүү дайрч давшлаад ална та нарыг гээд агсраад байсан. Тэр гартаа архины шил барьчихсан байсан /шил нь хагархай байсан эсэхийг санахгүй байна/. Тэгэхэд Энхтөр ах энэ манай дүү нар чи яах гэж агсан тавиад байгаа юм гэж хэлээд Ганааг тэврээд хорьсон. Тэр үед би машины сүүдэр лүү очоод хэвтсэн. Машин руу алхаж байхдаа эргээд хартал Ганааг Энхтөр газарт унагаад дээр нь биеэрээ дарчихсан харагдсан. Тэгээд би машины сүүдэрт хэсэг зуур унтсан. Төд удалгүй бүгд машин руу ирж сууцгаасан. Ганаа яагаад ч юм шалдан болчихсон согтоод тасарчихсан юм шиг байхад нь Энхтөр, Заяа хоёр машины ард багажинд өргөж хийсэн. Тэгээд бүгд машиндаа суугаад хөдөлж байхад Энхтөр ах Заяа хоёр хоорондоо инээлдээд өмдөндөө бааж маалаа гээд Ганаагийн талаар шоолонгуй ярьж байсан. Тэгээд би эргээд унтчихсан байсан, нэг сэргэхэд Очир Төвийн үйлдвэрийн ойролцоох сайран дээр тогтсон усны ойролцоо очсон. Энхтөр Заяа хоёр машины арыг онгойлгоод Ганааг хөл гарнаас нь дамжилж өргөөд шалбааг дотор оруулж хэвтүүлсэн, Ганаа ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан. Энхтөр хөлөөрөө Ганаагийн бие рүү ус цацаж байсан. Усны захад нэг шил архи задлаад ууж байтал Хүрлээ Заяа хоёр муудалцаад Заяа Хүрлээг нэг цохиод нэг өшиглөсөн. Түүнээс болоод Хүрлээгийн хамарнаас цус гараад нүд нь хавдсан, Хүрлээ чи арчаагүй хүнийг сууж байхад зодлоо гэж хэлж байсан. Бид тэр хоёрыг хоёр тийш нь салгаад би Заяад чи яах гэж хүн цохиж байгаа юм гэхэд “Чи далчиганаад байгаарай пизда минь” гэхээр нь би дахиж юм дуугараагүй. Хүрлээгийн нүүр гарыг угаагаад тэндээс явах болоод Мөнх-Эрдэнэ, Хүрэлбаатар бид гурав машины арын суудалд түрүүлж суусан. Заяа, Энхтөр хоёр шалбаагны уснаас Ганааг чирч гаргаад өргөөд машины арын багажинд хийчихээд Батзаяа машинаа бариад Энхтөр хажууд нь суугаад эргэж Цагаан хад орсон. Бид гурав Сутай буудалдаа бууж үлдээд нөгөө хэд машинтайгаа хөдлөөд явсан. Хаа явсанг мэдэхгүй, бид буудалдаа унтаж байтал орой 22 цагийн үед манай компанийхан ирээд биднийг авч явах гэтэл Энхтөр Заяа хоёр машинтайгаа эргээд ирсэн, архи уулаа гэж Хосбаяр гэх ХАБ-ын ажилтан Энхтөр хоёр муудалцсан, тэгээд компанийхан Хүрэлбаатарыг нэг ажилтантай Цагаан хаданд үлдээгээд Мөнх-Эрдэнэ бид хоёрыг кемпрүү  аваачсан. Тэгээд өнөө өглөө кемп дээрээ байхад цагдаа нар ирсэн. ...Ганаатай тэр өглөө уулзахад ямар нэгэн шарх, гэмтэл түүний биед байгаагүй. Намайг унтаж байхад тэдний хооронд юу болсныг мэдэхгүй. ...Миний ухаан орж гараад нилээд согтсон байсан. Сүүлд шалбаагны тэрлүү очиход гайгүй сэргэсэн. Түүнээс өмнөх юмнуудыг сайн санахгүй байна. ...Гантулгыг агсан тавиад байхаар нь би холдоод машины дэргэд сүүдэрт унтаж байх хойгуур тэд хоорондоо яасан ийснийг би мэдэхгүй байна. Намайг унтаагүй байхад л лав Батзаяа, Ганааг архины шилээр цохиж харагдаагүй. Тэр үед Ганаа нь ална талаад булчихад хэн мэддэг юм гээд бидэн рүү давшлаад агсраад байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-62 дугаар хуудаст/,

Гэрч Б.Эрдэнэбатын өгсөн “...Батзаяатай хамт Энхтөр, нөгөө гурван залуу хамтдаа явж байсан ба Ууганаа бид хоёрын байрласан буудлын өрөөнд бүгдээрээ орж ирсэн. Тэд бүгд согтчихсон байсан. Тэд “гаръя, явъя Ганаа дээр очъё. Тэр өмд хамдандаа чацга алдчихсан чацга царайлаад хэвтэж байгаа очиж авъя” гээд Батзаяа их согтуу байдалтай яриад байсан. Тэгээд урд шөнө нь Ууганаа бид хоёрын задлаад дуусгаж уугаагүй талаас дээгүүр байсан 0.75 литрийн Ерөөл архийг аваад хамтдаа машинд нь суугаад Цагаан хадны төвөөс баруун зүгт 2 орчим км яваад замын хажуух буттай газар очсон. Тэнд Ганаа ямар нэгэн хувцасгүй чармай нүцгэн, толгойгоо баруун зүг харуулаад дээшээ хараад хэвтэж байсан. Бид машинтайгаа түүнээс 4-5 орчим метрийн зайтай очиж зогссон. Машинаас Батзаяа, Энхтөр хоёр буугаад Ганааг өргөж дамжлаад Ландны арыг онгойлгож хийсэн. Тэгээд тэндээс хөдөлж Цагаан хадны хойгуур гарч засмалаар урагшаа яваад Оюутолгойн засмал руу нийлж хойш яваад зам ангийн карьерийн зүүн хойхно тогтоол усны хажууд очсон. Ганааг угааж цэвэрлэе энд ус байдаг гэж Батзаяа тийш нь аваачсан. Тэгээд бүгд машинаас буусан. Энхтөр, Батзаяа хоёр машины араас Ганааг өргөж буулгаад тогтоол усанд хэвтүүлсэн. Толгойг нь арай өндөрлөг газарт тавиад биеийг нь усанд хийсэн. Тэр ус нь сайран дээр тогтсон бага хэмжээтэй тунгалаг ус байсан. Энхтөр жижиг салфетка барьчихсан Ганаагийн биеийг арчаад усаар угаасан. Тэнд манай буудлаас авч гарсан тал шил архийг ууцгаасан. Тэгтэл нөгөө гурван залуугийн нэг нь Батзаяатай муудаад түүнийг өдөөд чанга чанга дуугараад байсан. Тэр үед би машин дотор утсаар яриад сууж байсан. Нөгөө хоёр муудалцаад барилцаад ноцолдоод байснаа Батзаяа нөгөө муудалцсан залуугийн хамарнаас цус гаргачихсан байсан. Намайг машинаас буугаад очиход нөгөө цохиулсан залуу “чи юу юм бэ” гээд хэлээд цусаа гоожуулаад тонгойгоод сууж байхад нь Батзаяа түүний нүд рүү гараараа нэг удаа цохьчихсон. Түүний дараа нөгөө өдөөд байсан залууг хамт яваа хоёр нь хориод би Батзаяаг хориод дахин тэднийг зодолдуулаагүй. Тэр хоёр залуу нөгөөхийхөө цусыг угааж цэвэрлэж өгсөн. Тал архиа ч дууссан тул Ганааг мөн л нөгөө хоёр өргөж машины ард руу хийгээд бусад нь машиндаа сууцгаагаад Батзаяа машинаа унаад Цагаан хадны гэр буудал руу очиж нөгөө гурвыг буулгасан. Тэр гурав бараг л тасарчихсан харагдаж байсан. Батзаяа, Энхтөр  хоёр ч ер нь их согтуу байсан. Нөгөө гурвыг буулгасны дараа Баялаг Говь дэлгүүрийн урдхан талд зогсоод Энхтөр бууж яваад дэлгүүрээс /аль дэлгүүр гэдгийг мэдээгүй/ нэг шил 0.75 литрийн Ерөөл архи, нэг трусик нэг том кола ундаатай авчирсан. Тэгээд хойшоо нэвт яваад Буяа гэдэг айлд очсон. Тэднийд бид дөрвүүл ороод сууж байгаад Энхтөр, Ууганаа хоёр эргэж гараад машины ард байсан Ганааг өргөөд гэрт оруулж ирээд гэрийн баруун талаар газраар юм дэвсээд хэвтүүлсэн. Тэнд авч очсон нэг шил архиа ууцгаасан. Талд нь оруулаад Энхтөр согтоод унасан. Архиа уух хүнгүй байсан тул машинд оруулж тавьсан, өглөөнөөс хойш юм идээгүй байна гуанз орьё гэж Батзаяад би хэлээд Ууганаа бид гурав машинаар яваад Цагаан хадны гуанзанд очоод Ууганаа бид хоёр ороод хоол захиалаад байж байтал Батзаяа гаднаас машинтайгаа хөдлөөд явчихсан. Ууганаа бид хоёр хоол идчихээд Цэцээ Гүн буудалдаа эргэж очсон. Урдаас манай хоёр найз гарч ирээд дөрвүүл пиво уусан. Орой 21 цагийн үед Батзаяа над руу 8803-тай утаснаас залгаад “юу хийж байна уулзах уу” гэсэн. Би тэгэхээр нь “завгүй байна хүнтэй уулзаж байна” гэж хэлсэн. Хагас цагийн дараа “юу хийж байна хүрээд очих уу” гээд залгаад байхаар нь би завгүй байна тэгэж байгаад ярья гээд утсаа салгасан. Түүнээс хойш шөнийн 00 цагийн үед Батзаяа над руу залгаж уйлаад “Ганаагийн бие сонин болоод муудаад байна яах вэ” гэж хэлсэн. “Бид Ханбогд руу эмнэлэг рүү явж байна” гэж дараа нь ярьсан. Түүний дараа дахин залгаад “Ганаагийн бие муудаад байна, чи гэр орны хүмүүс рүү нь хэлээтэх” гэсэн. Би Ганаагийн найзынх нь утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэж байтал Батзаяа дахин залгаад “яасан гэр орныхонд нь хэлэв үү” гэж асуусан. Би Улсболдын утас холбогдохгүй байна гэхэд “өөдөөс түргэн дуудчихсан би Ханбогд руу явж байна, чи гэр орныхонд нь яаж ийгээд хэл өгмөөр байна гэж хэлсэн. Би Ганаагийн найзууд руу хэл дуулгахаар залгахад утаснууд нь холбогдохгүй байсан. Тэгтэл шөнийн 03-04 цагийн үед Батзаяа дахин залгаад “яах вэ Ганаа амьсгалахаа больчихлоо түргэн ирж амжсангүй” гэж хэлээд уйлж байгаад утсаа тасалсан. Тэгээд л дахин холбоо бариагүй.  Урд орой /шөнө/ буюу 07-р сарын 01-нд ...Гантулга ямар нэгэн гэмтэлгүй хэвийн байдалтай ууж идээд инээж хөхрөөд байж байсан. Намайг анх авахаар очихдоо Гантулга эв эрүүл байсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудаст/,

Гэрч Б.Буянбатын өгсөн “....Ганаа нь унтаж байгаа бололтой хурхираад байсан. Түүний хамраас нус гоожсон байсныг Ээгий 00-ийн цаасаар арчиж өгсөн. Төрөө, Заяа хоёр нь эндээ унтаж амарлаа гээд нөгөө хоёр нь явлаа хүргээд өгчих гээд байсан. Тэдэнтэй хамт байхад архины үнэрт миний толгой өвдөөд байхаар нь би баруун талын айлдаа ороод хэвтэж байтал унтчихсан байсан. Хэсэг унтаж байгаад орой бүрий болж байхад сэрээд гэртээ ороход Төрөө, Заяа хоёр нөгөө хоёрыгоо хүргэж өгсөн гээд гэрт байж байсан. Тэр хоёр унтаж байгаад сэрсэн бололтой байсан. Ганаа нөгөө хэвтэж байсан газраа унтаад байгаа бололтой хөдөлгөөнгүй байж байсан. Тэгээд Төрөө, Заяа бид гурав Энержи рүү Заяагийн машинд чиргүүл чирээд Гахайн хоолонд явсан. Тэндээс хоол авчраад би гахайгаа хооллоод гэрээсээ урагш 500 орчим метрт үлдсэн. Нөгөө хоёр манай гэр лүү түрүүлээд очсон. Би гахайгаа хооллож хашчихаад гэртээ алхаж очоод нөгөө хоёртой хамт Цагаан хад руу хоолны материал авахаар явсан. Дэлгүүрээс хоолны материал авах үед Төрөө толгой өвдөөд байна, маргааш мөнгийг нь өгчихье гээд надаар нэг шил 0.75 литрийн Ерөөл архи авахуулсан. Тэгээд гурвуул буцаж манай гэрт очоод намайг хоол хийх хооронд Заяа тэр хоёр архины талыг уусан. Тэр үед манайд Ганболд гэж манай танил орж ирж надтай хоол хийлцсэн. Ганболд архинаас хоёр татсан, хоол болчихоор нь би унтаж байгаа Ганааг хоол ид босоорой гэж дуудахад ямар нэг хариу өгөөгүй, тэр хурхираад дунд нь хааяа нэг сонин гүнзгий амьсгаа аваад байх шиг санагдсан. Би нөгөө хэдэд “наад хүн чинь өдрөөс хойш сэргэхгүй яагаад байгаа юм бэ? Уулаа уулаа гэхэд ингэтлээ сэргэхгүй удна гэж юу байсан юм, Энержид ажилладаг сурагтай байсан тэндхийн эмчид үзүүл” гэж хэлсэн. Заяа, Төрөө хоёр нээрээ эмчид үзүүлье яагаад босохгүй байна гэж хэлээд Ганааг манай орны одъяал дээр тавьж дамжилж машиныхаа хойд суудал дээр хэвтүүлээд эмнэлэг орно гээд явсан. Түүнээс хойш тэд эргэж ирээгүй, маргааш өглөөгүүр 06 цагийн үед над руу Заяа, Төрөө хоёр утсаар над руу яриад Ханбогдын эмнэлэгт очихоор явж байтал Ганаа замдаа өнгөрчихлөө гэж ярьсан. ....Орой хоол идүүлэхээр дуудахад баруун дух нь бондойгоод хавдчихсан харагдсан, өөр ил харагдах зүйл байгаагүй. ....Гантулгыг хүргэж ирсэн дээрх хүмүүс зодоон цохионы талаар юм яриагүй. ....гэрт хүргэгдэн ирснээс хойш Гантулгын биед гэмтэл учрахаар зүйл болоогүй. Хэрвээ тэр хүн гэмтсэн бол манайд ирэхээсээ өмнө л гэмтсэн байх гэж бодож байна. Тэгэж удаан унтчихаад дунд нь нэг ч сэргээгүй, нэг ч үг дуугараагүй болохоор би тэгэж бодож байгаа юм. ....Машин нь манай гадаа байсан учраас Ганааг манайд авчирсан байх, машинаа засаад шил энэ тэрээ сольчихоод машинаараа аймаг явна гэж Ганаа ярьж байсан. ....Би тэдэнтэй хамт уугаагүй. Зүрх өвддөг болсон тул сүүлийн үед архи согтууруулах ундаа огт хэрэглэхгүй байгаа. ....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудаст/,

Гэрч Д.Батмагнайгийн өгсөн “....Цагаан хадны Сутай буудлын ойролцоо байна гэж ярихаар нь 22 цагийн үед би яваад очиход дээрх гурван залуу архи хэрэглэсэн согтуурлын байдалтай байсан. Тэдний согтуурлыг зориулалтын багажаар шалгасан. Эхлээд Мөнхболдыг 22 цаг 19 минутанд эхний удаа шалгахад 0,231, арван минутын дараа дахин шалгахад 0,209 тэй гарч байсан. Хүрэлбаатарыг 22 цаг 19 минутанд шалгахад 0,204, арван минутын дараа 0,198-тай гарсан. Мөнх-Эрдэнийг 22 цаг 20 минутанд үлээлгэхэд 0,118, арван минутын дараа үлээлгэхэд 0,110 гэсэн үзүүлэлттэй гарсан. ....Би Энхтөрд “ингэж болохгүй уруу татаад байгаа хүмүүсийн ар гэр амьдрал хэцүүднэ” гэхэд “Амьдрал чинь хэцүү байвал би мөнгийг чинь өгчихье” гэж нөгөө хэдэд хандаж хэлсэн. Би нилээд зөөлрүүлж арга эвийг нь олоод ярилцахад сүүлдээ Хосбаяр, бид хоёртой гар барьж уучлалт гуйгаад “одоо бүгдээрээ явж ууя” гэж Энхтөр хэлсэн. Бид “тэгэж болохгүй, та нарын аюулгүй байдлыг хангах ёстой кемп рүү очих ёстой” гэж хэлэхэд “Энхтөр ”би тийшээ очихгүй маргааш эрүүл болохоороо очно гэж хэлсэн. Мөн тэр өөрийг нь үлээлгэн шалгая гэхэд зөвшөөрөөгүй, “та нар намайг Оюутолгой төсөлд харлуулахгүй шүү” гэж нилээд бүдүүлэг байдлаар хэлсэн. Тэгээд кемпрүү очьё гэхэд “өнөөдөр очихгүй ахындаа очиж унтчихаад маргааш ажилруугаа очно” “одоо хамтдаа яваад ууж идье” гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудаст/,

Гэрч Т.Золзаяагийн өгсөн “...Төрөөгөөс яагаад ажлаа хийхгүй байгааг нь асуухад төлбөр тооцоо хийгдэхгүй түр ажил зогссон гэж ярьсан. Төрөөг тэгж ирэхэд түүнтэй хамт яваа болов уу гэж би тухайн үед бодсон Очир төвд ажилладаг хоёр залуу дэлгүүрийн гадаа үүдэнд харагдаж байсан. Төрөө салхинд гарах гэж байгаа гэж ярьж байсан. Би түүнийг ажлынхантайгаа архи дарс уугаад байгаа юм уу гэж тухайн үед хэлж байсан. Тэгээд тэд явсан. Түүнээс хойш орой яг хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна. Гадаа харанхуй болсон байхад Төрөө, Буянаа гэдэг зүс таних ахын хамт хоёул дэлгүүрт орж ирээд хэрчсэн гурил, ундаа авчихаад дахиад нэг юм /архи/ өгчих гэхээр нь би маргааш ажил төрлөө хийхээ бод гээд архи өгөөгүй юм. Тэр үедээ цэнэгтэй болсон гар утсаа надаас аваад өмнө нь бичүүлж авсан зүйлсийнхээ төлбөрийг утсаараа хийсэн. Тэгэхэд нийтдээ 134300 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа Төрөө эргэж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр хуудаст/,

Гэрч Г.Мөнхцэцэгийн өгсөн “...шөнийн 02 цаг 30 минутын үед нөгөө машин дахин ирсэн. Би гараад очтол жолооч өндөр залуу надтай уулзаад эгч үүнийг танайд хонуулчихъя би оруулж унтуулчихаад явья гэж хэлсэн. Түрүүний газар хэвтэж байсан ногоон футболктой залуу машины урд суучихсан байснаа хаалгыг нь нээтэл өөрөө бууж ирээд алхаж гэрлүү ороод сул байсан орон дээр унтсан. Нөгөө жолооч залуу машинаа асааж унаад яваад өгсөн. Түүний машинд тухайн үед өөр хүн хамт явсан эсэхийг би мэдээгүй. Жолооч залуу ганцаараа бууж ирж уулзаад байсан. Тэгээд би 03 орчим цагийн үед унтсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед Ногоон футболктой залуу нь босчихсон ундаа байна уу гэж надаас асуусан. Би хэсэг байж байгаад буудлын гэрт ортол Мөнх-Эрдэнэ, Мөнхболд хоёр хоёулаа байсан. Өөр хүн байгаагүй тэр хоёр босчихсон унаа машин олдвол ажил руугаа явъя гээд сууж байсан.  Би тэднийг юун таньж мэдэхгүй хүмүүстэй архи дарс уудаг юм бэ гэж зэмлэхэд өчигдөр хүмүүстэй танилцсан гэж хэлсэн. Би 00 явчихаад эргээд иртэл ногоон футболктой залуу шар өнгийн мотоцикл унаад ирсэн байсан. Тэд одоо явцгаана гэж ярилцаж байхаар нь би дэлгүүрлүү мах авахаар 09 цагийн үед явчихаад эргээд иртэл шөнө ирээд байсан Ланд 80 машин буцаад ирчихсэн байсан. Би буудлын гэрлүү ороод хартал шөнийн жолооч өндөр залуу болон хар футболктой хар малгайтай хоёр гарандаа нилээд их шивээстэй намхан залуу хоёр нэмэгдээд ирчихсэн байсан. Би хоносон хүмүүсийг буудлын тооцоогоо хий гэж хэлсэн. Нэг хүний 5000 төгрөгөөр би буудалдаа хонуулдаг бөгөөд Мөнхболд, Мөнх-Эрдэнэ хоёр өмнө нь тооцоогоо өгсөн, ногоон футболктой залуу нь өдөр өгчихнө одоо мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Тэр үед нөгөө шивээстэй залуу гар хөлөө хөдөлгөөд хип хопоор дуу дуулаад ч байгаа юм уу шүлэг уншаад ч байгаа юм шиг хэдэн үг хэлсэн. Би эргэж гэртээ ороод мах шулаад хоол бэлтгээд байж байтал нөгөө хүмүүс машиндаа суугаад бүгд явсан. Тэгэхэд 09 цаг өнгөрөөд 10 цаг арай болоогүй байсан байх. Тэгээд дахин ирээгүй. Би өдрийн 12-оос 13 цагийн үед дэлгүүр явчихаад буцаад гэртээ иртэл нөгөө машин буцаад ирчихсэн Мөнхболд, Мөнх-Эрдэнэ, бас нэг залуутай хамт буугаад буудлын гэрлүү орсон. Мөнх-Эрдэнэ ирж надтай уулзаад “бид гурав хэсэг унтчихаад 5 цагийн үед кемпрүүгээ явья жаахан юм уучихсан ийм байдалтай ажил дээрээ очиж болохгүй байна” гэж хэлсэн. Нөгөө машин тэр гуравыг буулгачихаад яваад өгсөн. Дахин тэд ирээгүй, орой намайг дэлгүүр явчихаад ирэхэд нөгөө гурав явчихсан байсан.  Түүний дараа Мөнх-Эрдэнэ манай ойролцоо зогсож байсан, дарга нартаа баригдчихлаа гэж хэлсэн. Түүнээс хойш тэдэнтэй тааралдаагүй. ....Нүдээ цохиулсан залуу их согтсон нөгөө хоёроороо түшүүлж өргүүлээд гэрт орсон. Мөнхболдыг сайн анзаараагүй, Мөнх-Эрдэнэ гайгүй тийм ч их согтоогүй харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудаст/,

Гэрч Д.Бархасжавын өгсөн: “...2016 оны 07-р сарын 02-оос 03-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байх үөд Цагаан хаданд миний амьдардаг байрны хаалгыг хүн тогшихоор нь нээтэл зүс таних махлагдуухан залуу байсан. Тэр залуу “эмчээ найзын маань бие муудаад байна та үзээд өгөөч” гэсэн. Би ямар байдалтай хүн байгааг мэдээгүй тул тэр хүнээ оруулаад ир гэж хэлтэл нөгөө залуу бас нэг өндөр залуугийн хамт орны бүтээлэг дээр нэг залууг тавьчихсан өргөөд манай байрлуу оруулж ирсэн. Тэд нараас архи үнэртэж байсан болохоор би хөөе та нар чинь яасан хүмүүс вэ согтуу хүн аваад ирж байгаа юм биш биз дээ гэтэл “өдөр унтаад түүнээс хойш сэргэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө залууг үзэхэд орчны харьцаа байхгүй, их хэржигнэсэн амьсгалтай бөгөөд зүрхний цохилт чагнагдахгүй, амьсгал давамгайлсан, захын судсанд пульс мэдэгдэхгүй байсан. Тэр залуугийн духны баруун хэсгийг хамарсан алга дарам хэмжээний овгор хавдар байсан, дарж үзэхэд маш хатуу бөгөөд овгорын гол хэсэгт теннисны бөмбөгний хэмжээний газар хавтгайрч тэр хавтгай хэсэг дээр даавууны хээтэй юм шиг төстэй мөр гарсан юм шиг надад санагдсан.  Мөн тэр залуугийн хамарны баруун нүхнээс цус гарсныг цэвэрлэсэн юм болов уу гэмээр харагдсан. Духыг нь яасан юм гэхэд махлагдуу намхан залуу нь “ор мөргөчихсөн юм” гэж надад хэлсэн. Тэгээд эгчээ яах вэ түргэн дуудах уу гэхээр нь эгчид нь эм тариа байхгүй байна. Яаралтай түргэн дуудах хэрэгтэй гэж хэлсэн. Тэр хоёр утсаар сумын эмнэлэг рүү дуудлага өгч ярьсан. Утасны цаанаас эмнэлгийн бололтой хүн надтай ярьсан, би өвчтөний зүүн нүдний хүүхэн хараа өргөссөн, баруун нүдний хүүхэн хараа нарийссан хоёр нүдний гэрлийн урвалгүй байгааг  хэлсэн. Тэр залуугийн гарын болон хөлийн үзүүр дөнгөж хөрч эхэлсэн байхаар нь энэ хүнээ аваад яаралтай эмнэлэг яв гэж тэр залуучуудад хэлсэн. Нөгөө хоёр ч яараад нөгөө залууг машины арын суудалд оруулж хэвтүүлээд явсан, архи дарс үнэртүүлсэн болохоор тэднийг болгоомжтой яваарай гэж хэлээд би үлдсэн. ....Тэр залуу амьсгаатай байсан боловч амьсгал өөрчлөгдсөн, үхэхийн өмнөх шинж тэмдэг илэрсэн байсан. Зодоон цохионы талаар ямар нэг зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дугаар хуудаст/,

Гэрч Б.Нандинцэцэгийн өгсөн “...2016 оны 07-р сарын 03-ны шөнийн 03 цаг 56 минутанд манай эмнэлгийн сувилагч Нарантуяа миний утас руу залгасан байсан. Би утасны дууг хаачихсан байсан тул дуудлагыг сонсоогүй байсан. Удалгүй манай эмнэлгийн жолооч Д.Батбаяр гэрт ирээд алсын дуудлаганд явах болсныг хэлсэн. Тэгээд бид эмнэлэг дээр ирээд сувилагч Нарантуяаг эм тарианы хайрцагтай нь аваад бас нэг залууг машиндаа суулгаад Оюутолгойн уурхай чиглээд явж байтал Оюутолгойн наана Ланд 80 маркийн машинтай 04 цаг өнгөрч байхад тааралдсан. Тухайн машинтай хүмүүс Цагаан хаднаас дуудлага өгчихөөд өөрсдийн машинаар сум руу ирж байсан юм билээ. Тэгээд машины арын суудалд хэвтүүлсэн хүнийг үзэхэд тухайн хүний зүрх зогссон, хоёр нүдний хүүхэн хараа өргөссөн, шуу гүрээний пульс гарт тэмтрэгдэхгүй, зүрхний авиа сонсогдохгүй нас барсан байсан. Тухайн машинд нас барсан хүнээс гадна хоёр эрэгтэй хүн байсан. Тэд Цагаан хаданд байхаасаа эхэлж манай сувилагч Нарантуяатай утсаар байнга холбогдож хүний биеийн байдлын талаар хэлж байсан юм билээ. ...Талийгаачийн хөл гар хөрсөн зэрэг байдлаас харахад нас бараад 1-2 цаг болсон болов уу гэж бодсон. Намайг тэр хүнийг үзэхэд цаг шөнийн 04 цаг 35 орчим болж байсан. Тэр хоёрын арай махлаг биетэй бор залуу нь “Манай найз өдөр танихгүй хүмүүстэй архи уугаад сууж байхад нь таараад айлд аваачиж унтуулсан, өдрөөс хойш унтсан огт сэрэхгүй байсан” гэж ярьж байсан. Найзыгаа архи уугаад явж байсныг авсан чинь үхчихлээ би хэрэгтэн болчихлоо ш дээ гэж хэлж байсан. тэр хоёр залуу салганаж чичрээд нилээд сандарсан байсан тул манай сувилагч Нарантуяа тэдний даралтыг үзчихээд тайвшруулах зорилгоор тал валидол хэлэн доор нь тавьж өгсөн. Тэгээд хоёр залууг эмнэлэгийн машинд суулгаад бидэнтэй хамт очсон залуу тэдний ланд 80 машиныг унаад Ханбогд руу буцаж ирсэн. Талийгаачийн цогцсыг эмнэлгийн моргт хийгээд сумын цагдаад дуудлага өгсөн. Тухайн хүний хамар, амнаас цус гараад хатчихсан байсан. Мөн духны баруун хэсэгт овойж хавдсан, дарахад хатуу байсан. Ямар нэгэн зүйлээр цохиулсан юм уу эсхүл юм мөргөчихсөн юм болов уу гэж тухайн үед би бодсон. Хүргэж ирсэн хоёр хүнээс талийгаачийг хүнтэй муудалцаж зодолдсон асуудал байгаа юу гэж асуухад “Тийм зүйл болоогүй” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дугаар хуудаст/,

Гэрч Ц.Нарантуяагийн өгсөн “...Тэр шөнө буюу 2016 оны 07-р сарын 02-ноос 03-нд шилжих шөнө би Ханбогд сумын эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. Тухайн шөнийн 01 цаг 43 минутын үед манай дүү Сарантуяагийн нөхөр Энхтөр миний 88668184 дугаарын утас руу 88031550 гэсэн өөрийнхөө дугаараас залгаад “Манай найз өдрөөс хойш унтаад сэрэхгүй байна, бие нь жаахан хөшингөдүү болчихоод Цагаан хадны эмч дээр үзүүлээд байж байна” гэж ярьсан. Тэгээд Цагаан хадны эмчтэй намайг утсаар яриулсан. Тэр эмч “баруун нүдний хүүхэн хараа жаахан өргөссөн байна, бие нь жаахан хөшингө байна, духан дээрээ жаахан хавдартай байна, яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай байна” гэж хэлсэн. Энхтөр надтай эргэж яриад одоо бид Цагаан хаднаас сум руу гарлаа. Болохгүй бол дуудлага өгье гэж ярьсан. Би хүний биеийг нь асуухаар Энхтөрийн утас руу 02 цаг 10 болон 02 цаг 30, 03 цаг 07 минутын үед гурван удаа залгахад утас нь холбогдохгүй байсан. Түүний дараа 03 цаг 45 минутын үед Энхтөр өөрөө над руу залгаад нөгөө хүний ам хамраас нь жаахан цус гараад амьсгалахгүй байна, дуудлага өгье гэхээр нь би жолооч Батбаярыг дуудаж эмч Нандинцэцэгийг гэрээс нь авахуулан яаралтай тусламжийн эм тариагаа аваад 04 цагийн үед сумаас гарсан. Тэгэхэд манай хүргэн дүү Өсөхбаяр хамт явсан. Бид явсаар Оюутолгойн наахна явахад тэд урдаас Ланд 80 машинтай ирсэн. Тэгээд эмч Ландны арын суудалд хэвтүүлсэн хүнийг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Түүнийг сонсоод Энхтөр “үхчихэж үү” гээд бахираад уйлаад байсан, түүнтэй хамт өндөр туранхай залуу байсан. Тэр хоёул хоёулаа их сандраад айдасын байдалтай шоконд орсон байдалтай байсан. Энхтөр зүрх өвдөөд унах гээд байна гэхээр нь түүний хэлэн доор тал валидол тавьж өгсөн. Тэгээд Энхтөр нөгөө залуу хоёрыг эмнэлгийн машинд суулгаад Өсөхбаяраар Ланд 80 машиныг нь бариулаад би хажууд нь суугаад эмнэлэгт ирээд талийгаачийн цогцсыг моргт оруулчихаад цагдаа руу утасдаж мэдэгдсэн. ....Анх Энхтөр над руу утсаар ярихдаа “Нэг найзыгаа Цагаан хаданд архи уугаад байж байхаар нь айлд аваачиж унтуулсан чинь сэргэхгүй унтаад бие нь хөшингөдүү байхаар нь цагаан хадны эмчид үзүүлээд байж байна” гэж ярьсан. Түүнээс өөрөөр тийм ийм зүйлээс болж гэмтлээ энэ тэр гэж яриагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дүгээр хуудаст/,

Гэрч Ж.Борын өгсөн: “....Гантулга Цагаан хадны дэлгүүрүүдийн ойролцоо очиход энд буучихъя гээд бууж үлдсэн. Би тэндээс баруун хойш чигт хөдөө адуундаа явсан. Тэгээд тэр өдөртөө би малдаа яваад гэрийнхээ ойр зуур байгаад байсан. Батзаяа болон түүний найзууд нь манайхаар эргэж ирээгүй. Би тэр өдрийнх нь орой бүрий болж байхад Батзаяагийн 88994724 дугаар луу нь өөрийнхөө утаснаас залгаж хаа байгааг нь асуухад тоглоомын газар байна. Одоо ингээд очлоо гэж надад хэлсэн. Тэр үед Төрөөгийн эхнэр гэх эмэгтэй утасдаад тэр хэдийг надаас асуугаад байсан. Тэгээд хүү маань гэртээ буцаж ирээгүй ба маргааш нь хэрэгт төвөгт холбогдоод цагдаа дээр байгааг нь дуулаад уяж сойж байсан морьдоо тавьчихаад би Ханбогдруу ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дүгээр хуудаст/,

Гэрч Б.Хосбаярын өгсөн “....Батмагнай ирээд нөгөө гурван залууг драйгерээр үлээж шалгахад гурвуулаа согтолттой байсан. Гарсан хувийг нь баталгаажуулж тэмдэглэлд тэмдэглээд өөрсдөөр нь гарын үсэг зуруулсан. Тэгээд байж байтал ковшийн опероторч Энхтөр ирсэн. “Би наад гурвыг чинь авч явсан юм, жаахан юм уусан юм” гэж тэр хэлж байсан ба өөрөө ч нилээд согтолттой байсан. Энхтөр би эднийг авч явж хоол унд идүүлнэ гэсэн. Бид тэднийг Энхтөрд өгч явуулахгүй кемп рүү авч очно гэж хэлсэн. Хүрэлбаатарын нүд хөхөрчихсөн байсан ба Энхтөр би түүнийг цохьчихсон юм гэж хэлсэн ба яагаад тэгснийг нь асуухад би та нарт байцаалт өгөхгүй, та нарыг дагаж явах ч үгүй та нар намайг архи уусныг Оюутолгойд мэдэгдвэл та нартай тооцоо бодно гэж хэлээд бидэнтэй зүй бус харьцсан. Түүнийг үлээлгэж согтуурлыг нь шалгах гэхэд драйгер үлээхээс татгалзсан ба явж хамт архи ууя гэж хэлж байсан. Тэгж байгаад Энхтөр биднээс эвгүй харьцсандаа уучлалт гуйгаад маргаш өглөө ажилдаа бэлэн байна гэж хэлээд салаад явсан. Бид нар нөгөө гурвыгаа аваад кемпдээ очсон. Би Хүрэлбаатарыг Цагаан хадны буудалд харж хоноод байж байтал маргааш нь цагдаа нар ирээд түүнийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дугаар хуудаст/,

Гэрч Д.Ууганбаярын өгсөн “...машинаас Батзаяа, Батзаяагийн найз Төрөө хоёр буугаад талийгаачийг машины арын багажинд хийсэн. Тэгээд бид нар тэндээс хөдлөөд Цагаан хадны зүүн тийшээ байсан байхаа ус тогтсон газарт очиж зогссон. Тэгээд талийгаачийг Төрөө, Батзаяа хоёр машинаас буулгасан. Төрөө талийгаачийн гуя бөгсийг нь угаагаад байсан. Тэгээд тэр газарт 750 граммтай ерөөл нэртэй тал шил архийг хувааж ууцгаасан. Тэр архинаас Эрдэнэбат бид хоёр огт уугаагүй. Батзаяа нэг найзтайгаа маргалдаж муудалцаад зодолдоод дээр доороо ороод байхаар нь би салгаж авсан. Тэгээд тэнд удаагүй талийгаачийг машины арын багажинд хийгээд бид нар бөөндөө машиндаа суугаад талийгаачид өмд, бандаж авахаар Цагаан хадны төв рүү ороод Батзаяагийн найзууд гэх гурван залууг гэр буудалд нь хүргэж өгчихөөд Баялаг билүү одоо нэрийг нь санахгүй байна, бөөн дэлгүүрүүдийн дунд зогсоод Төрөө машинаас буугаад дэлгүүр ороод өмд бандаж аваад ирэхээр нь талийгаачид өмсгөсөн. Тэгээд талийгаачийн машин нь байгаа гэх айлд явж очоод талийгаачийг тэр айлын гэрт Төрөө бид хоёр оруулсан. Тэр айлд ороод нэг шил архи задалсан. Тэр архинаас нээх уугаагүй, дээрээс нь ганц нэг татсан, тэгсэн чинь Төрөө гэх залуу нилээд согтчихсон тэр айлд шууд унтаад өгсөн. Тэгээд Батзаяагаар Эрдлэнэбат бид хоёр Цагаан хадны төвд байх гнэр гуанзанд хүргүүлсэн. Тэгсэн чинь Батзаяа гэнэт машинтайгаа давхиад яваад өгсөн. Түүнээс хойш юу болсон талаар бол мэдэхгүй. ...Талийгаач газар хэвтчихсэн чармай шалдан хурхираад унтаж байгаа бололтой хэвтэж байсан. Тэр үелд талийгаачийг яасан юм бэ гэж нөгөө хэдээс асуухад тасраад унтаж байгаа гэж Батзаяа хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86-88 дугаар хуудаст/,

Гэрч Д.Золзаяагийн өгсөн “...өөрийн төрсөн өдрөөр багцаалдан бодоход 2016 оны 06-р сарын 29 билүү 30-ны өдөр тэр залууг гудманд явахыг харсан байх гэж бодож байна. Түүний биед гэмтэл шарх, цус нөж болсон ямар нэгэн зүйл байгаагүй, архи уучихсан согтуу байгаа нь илт мэдэгдэж байсан. Түүнээс өөрөөр өвчтэй, гэмтэлтэй байдал мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дүгээр хуудаст/,

Гэрч М.Энх-Амгалангийн өгсөн “...2016 оны 06-р сарын 30-наас 07-р сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед Цагаан хадны кемп дээр таарсан. Тухайн үед Гантулга ганцаараа явж байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ нээх их согтуу байгаагүй, ямар ч гэсэн архи үнэртэж байсан. Яриа хөөрөө энэ тэр нь зүгээр байсан. Намайг засварын шоп руу хүргээд өгөөч гэхээр нь би машинаар хүргэж өгсөн. Манай кемпээс засварын шоп хүртэл 700 метр зайтай байдаг. ...хэвийн зүгээр байсан, Бие хаагаа өвдөж байна гэж огт яриагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дугаар хуудаст/,

Гэрч Ц.Очиржавын өгсөн “...Хэдний өдөр байсанг одоо яг нарийн хэлж чадахгүй байна. Ямар ч байсан сонгууль өнгөрөөд удаагүй байсан. Тэр оройг 06-р сарын 30 байх гэж багцаагаар бодож байна. Түүний гэдэс, хэвлий орчимд өвдсөн, зовиурласан, гэмтсэн, бэртсэн байдал Гантулгад байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дугаар хуудаст/,

Задлан шинжилгээний 60 дугаар дүгнэлт, шинжээчийн 5926, 395, 5925, 4392, 5953, 5929, 5930, 36-16 дугаар дүгнэлтүүд, шинжээч С.Шүрцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-127 дугаар хуудаст/,

Мөрдөн байцаалтын шатанд Б.Батзаяагийн сэжигтнээр өгсөн “...Ганаа “чи наад архины шилээрээ миний толгой руу цохиотох” гэхээр нь би юу яриад байгаа юм гэхэд “Та нар намайг мэдэхгүй би олон өвөөтэй, яаж ч байсан зүгээр байдаг юм, наад архины шил чинь юу ч болохгүй, миний толгой дээр хагалаатах гээд байсан. Би цохихгүй гэхэд би тэгвэл малгайгаа өмсчихье гээд ардханд нь газарт тавиатай байсан хар өнгийн кейпик /өөрийнх нь малгай/ малгайгаа өөрөө өмсчихөөд цохиотох гээд байхаар нь би баруун гартаа барьсан нөгөө бага хэмжээний архитай шилээрээ толгойны орой дээр нь нэг удаа цохьсон. Тэгтэл архины шил бутраад хагарсан. Би малгайг нь аваад үзэхэд хагарсан язарсан зүйл байгаагүй, хагарсан шилэнд байсан архи түүний толгой дээр асгарсан байсан, Ганаа гараараа асгарсан архиар нүүр толгойгоо арчаад зүгээр зүгээр миний толгой яах ч үгүй байгаа биз дээ гэж хэлээд 10-20 орчим минут хоорондоо юм ярьцгааж байгаад нэг хартал Ганаа зүүн хойшоо харуулж зогсоосон машины буруу талын хойд хэсгийн сүүдэрт дэлгэсэн майхны хэсэг дээр хэвтээд унтаж байсан. Тэнд байсан хэн нь билээ өмхий үнэртлээ гэхээр нь би босоод хартал Ганаагийн өмд бөгс хэсгээрээ дотроосоо норсон харагдсан. Би өмдийг нь очоод тайлахад өмдөндөө баачихсан байсан. Өмдийг дотоожтой нь хамт тайлаад  өмдөөр нь биенийх нь баасыг жаахан арилгаж байгаад машины багажны хаалгыг нээгээд дотор нь байсан хөнжлийг дэлгэж Төрөө бид хоёр Ганааг машинд өргөж оруулаад дэлгэсэн хөнжил дээр хэвтүүлсэн. Тэгээд бусад нь машиндаа суугаад машинаа би жолоодоод Цагаан хаданд очсон. Төрөө өглөө нь юм авсан дэлгүүр лүүгээ эргэж ороод нэг шил архи, Ганаад трусик худалдан авсан. Тэгээд цааш хөдөлж устай газар очъё гэж явсаар “Очир” төвийн карьерын зүүн хойно тогтсон жаахан усны дэргэд очиж, Төрөө бид хоёр Ганааг машинаас өргөж буулгаад худалдаж авсан шинэ трусикээ өмсүүлээд тогтоол усны захад хөлийг нь ус руу дүрэгдэх байдалтайгаар сайран дээр хэвтүүлсэн. Тэгээд авсан архиа задлаад ууж байгаад дуусахын үед би Хүрлээтэй муудсан. Тэр яриандаа нөгөө Хамаа гэдэг үгээ хэлээд байсан тул би уурлаад түүний нүд рүү солгой гараараа нэг удаа цохиод нүүрлүү нь сандаал өмссөн зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Төрөө тэр хэд босож ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд Ганааг машиныхаа арын суудалд буюу нөгөө гурвын хажууд жолоочийн эсрэг талын захад суулгаад шууд Цагаан хад орсон. Цагаан хадны гэр буудалд очоод нөгөө гурвыг буулгаад Ганааг хойд суудал дээр хэвтүүлээд Буяа ахынхруу очсон. Тэднийд очиход Буяа ах гэртээ байсан, Энхтөр бид хоёр газраар ор засаад Ганааг хэвтүүлээд өөрсдөө ч зэрэгцээд унтсан. Унтаж байгаад 22-23 цагийн үед би эхэлж сэрээд дараа нь Төрөө сэрсэн. Тэгээд Төрөө Буяа ах бид гурав Цагаан хадны дэлгүүрлүү очсон. Төрөө дэлгүүрээс хүнсний юм, Буяа ах хоолны мах авсан. Буцаад Буяа ахынд очоод Буяа ах хоол хийж эхэлсэн. Тэр үед Ганаа сэрэхгүй хурхираад унтаад байсан. Буяа ах наад хүн аль өдөр ирчихээд одоо болтол архи нь гардаггүй юм уу гэсэн. Тэгээд түүнийг эмчид үзүүлэхээр Энержийн кемп рүү очиход эмч нь байхгүй байна гэж харуул хэлэхээр нь урагшаа явсаар Цагаан хаданд очиж нэг эмчид үзүүлтэл бие нь жаахан хүндэрчихсэн  байна, бушуухан Ханбогд орж суурин газрын эмнэлэг рүү явж үзүүл гэсэн. Тэгээд Ханбогдын эмнэлэг рүү Төрөө залгаад дуудлага өгөхөд урдаас тосоод ир гэхээр нь Төрөө бид хоёр машины арын суудлыг хойш нь хэвтүүлж Ганааг хэвтүүлээд сум чиглээд Оюутолгойн засмал замаар явсан. Явсаар Оюутолгойн засмал замаас салж сум руу шороон замаар 7-8 орчим км-т явж байхад урдаас эмнэлгийн машин эмчтэйгээ ирж Ганааг үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд эмчтэй ирсэн хүн бидний машиныг бариад бид хоёр эмнэлгийн машинд суугаад хамтдаа сум руу очоод моргт Ганаагийн цогцсыг хийсэн. Тэгээд эмнэлэгээс цагдаад дуудлага өгч байгаа харагдсан. Миний цохьсноос болоод гэмтээд ийм юм болсон юм болов уу гэж бодож байна. ....Энхтөр бид хоёр л дамжлаад зөөгөөд байсан. Машины хажууд хэвтсэнээс хойш Гантулга сэргээгүй. Хурхираад унтаад байсан. ....Хамгийн сүүлд Буяа ахын гэрлүү дамжилж оруулах үед Ганааг газарт нэг удаа унагасан шиг санагдаж байна...” гэсэн мэдүүлэг  /хавтаст хэргийн 174-178 дугаар хуудаст/,

Мөрдөн байцаалтын шатанд Б.Энхтөрийн сэжигтнээр өгсөн “...эхний архийг Мөнхболд аягалсан, дараагийнхийг Ганаа аягалаад явж байсан. Хоёрдохь архи дундаа орж байхад Ганаа согтуурхаж эхлэсэн. Мөнхболд, Хүрлээ, Мөөжиг гуравлуу хандаж тэдэнд томрох, агсрах байдалтай зан гаргаж эхэлсэн. Би тэгэхэд нь Ганааг уурлуулж зодоон цохион гаргуулахгүй гэж тоглоом шоглоом хийж Ганааг тайвшруулах гэж түүнийг шорон оронд явсан гэж ярихаар нь “тийм шүү наад шивээс энэ тэрийг нь харахгүй юу эвгүй гар ш дээ” гэж хэлсэн. ...Ганаа хэсэг зуур тайван байснаа дахиад согтуурхаж “та хэдийг энд алаад булчихсан байхад хэн ч мэдэхгүй шүү” гэж хэлсэн. Би “наадах чинь ингэж магадгүй гар шүү” гээд амыг нь дагуулаад хэлтэл  хажуугаас Батзаяа “та муу хоёр хэзээ нэг их шорон оронд яваад ирчихсэн юм” гэж хэлсэн. Би Батзаяад хандаж “бид хоёр чинь зүгээр л тоглож байна ш дээ, маниус чинь ууж идэж байхдаа янз бүрийн юм ярьдаггүй л биз дээ” гэж би хэлсэн. Намайг тэгэж хэлсний дараахан удалгүй Батзаяа шилтэй архи барьж аваад түүгээр Ганаа толгой орчим руу нэг удаа цохьсон, архины шил бутраад Ганаагийн баруун мөр орчимд архи асгарч бие дээр нь бутархай шил наалдсан байсныг би гараараа гөвж унагаад зүгээр үү хөгшөөн гэж асуухад Ганаа “Зүгээрээ хөгшөөн иймэрхүү юм байж л байдаг ш дээ” гэж өөрөө хэлсэн. Би Батзаяад “боль чи яагаад байгаа юм ингэнэ гэж яриагүй биз дээ” гэхэд Батзаяа Ганаагаас уучлалт гуйгаад буцаж тойрч суугаад үлдэгдэл архиа уусан. Тэгээд архиа ууж дуусаад тэндээс явахаар болсон. Зарим нь босоод явчихсан байсан. Би нилээд согтчихсон байсан, миний өөдөөс Мөнхболд хараад сууж байсан, миний зүүн гар талд 20-30 орчим см зайд Ганаа /сууж байл уу хагас хэвтэлтийн байдалтай байл уу санахгүй байна/ харагдахаар босъё явъя гээд суугаагаараа таттал би өөрөө баруун тал руугаа хазайж газар тохойлдоод буцаж босч, Ганаагийн өмдний баруун урд халаас орчмоос нь түүнийг босгох гээд таттал өмдөндөө баачихсан байсан. Тэгэхээр нь би Ганаа тасарчихсан өмдөндөө баачихсан байна гэж Заяад хэлэхэд “наадах чинь тасрахаараа баачихдаг юм ш дээ Тундас Ганаа гэдэг хочтой ш дээ” гэж Заяа хэлсэн. Тэгээд Заяатай хамжаад өмдийг дотуур өмдтэй нь тайлаад  тэрүүгээр нь биенийх нь баасыг арчиж байгаад машины арын нээлттэй байсан хаалгаар Ганааг өргөж оруулаад тэнд байсан хөнжил гудсан дээр тавьсан. Тэгэж байхад миний өмсөж байсан цэнхэр өнгийн ажлын өмд баасаар бохирдсон байсан. Би машинд дөнгөж суугаад өмд заваарчихлаа гэхэд Мөнхболд ахаа наадахаа хаяхгүй юу даа ажлын өмд дахиад олдох байлгүй гэхээр нь би тайлаад машин хөдлөөд Цагаан хад руу явах замд цонхоор гадагш хаясан. Түдүүлийг нь тастаж байгаад хувийн цоожоо салгаж авсан. Тэгээд бид явсаар Цагаан хаданд эргэж очоод нөгөө Баялаг Говь дэлгүүрээс нэг бандааж, дахиад нэг шил архи зээлж аваад бөөнөөрөө ярилцаад Ганааг угаая гээд тогтоол ус руу очсон. Тэнд очоод Ганааг Заяа, Мөнхболд нартай хамжаад машины арын хаалгыг нээж өргөж буулгаад усны дэргэд аваачиж хэвтүүлж биеийг нь усаар угааж цэвэрлэж байгаад шинэ авсан бандаажаа өмсүүлсэн. Тэгээд Сайран дээр Ганааг хэвүүлж орхичихоод машины дэргэд очоод сүүлд авсан нэг шил 0.75 литрийн Ерөөл архиа хувааж уусан. Түүнээс хойших зүйлийг би огт санахгүй байна. Тэгээд орой 21 цагийн үед Буянбат ахын гэрт унтаж байгаад сэргэсэн. Тэгээд Батзаяа, Буянбат ах бид гурав Энержигийн кемп рүү гахайн хоолонд Батзаяагийн машинаар явахдаа  Ганааг унтаж байгаа хэвээр нь үлдээгээд явсан, гахайн хоол авчирч гахайг нь тэжээчихээд 22 цагийн үед Цагаан хад руу оройн хоолны юм авахаар гурвуулаа явсан, Ганаа гэрт унтаад л үлдсэн. ...Энхтөрөө чи яагаад энэ хэдийг уруу татаж архи уулгаад байгаа юм бэ гэж Хосоо, Магнай гэх ХАБ-ын ажилтнууд над руу хандаж хэлсэн. Энэний нүд яагаад хөхөрчихсөн юм гэхээр нь би цохьсон гэж хэлээд тэдэнтэй хэрэлдэж маргалдсан, би яагаад Хүрлээгийн нүд хөхөрсөнг мэдэхгүй байсан юм. сүүлдээ би тэднээс уучлалт гуйчихаад явсан, нөгөө хэдийг компанийхан аваад үлдсэн. ...Ганаа бос хоол унд ид гэж Заяа бид хоёр хоёулаа хашхирсан. Ямар нэгэн хариу үг хэлэхгүй унтаад байхаар нь би дэргэд нь очоод таттал дух нь хавдчихсан харагдсан, би ус авчраад цээжин дээр нь шавшсан, Буянбат ах ирж харчихаад өө наад хүн чинь болохоо байчихаж та хоёр хурдан эмнэлэгт үзүүл гэхээр нь Заяа бид хоёр Ганааг өргөж машин руу оруулж хэвтүүлээд Энержи руу очтол эмч байхгүй амраад явчихсан гэхээр нь Цагаан хадруу очоод Цагаан хадны эмч гэх настай эмэгтэйд Ганааг машинаас буулгаж байрлуу оруулаад үзүүлэхэд Ханбогдоос түргэн дууд болохоо байчихсан хүн байна, болж өгвөл та хоёр түргэний өөдөөс оч, эгчид нь эм тариа юу ч алга гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Ханбогдын эмнэлэг рүү дуудлага өгчихөөд Ганааг аваад өөдөөс нь явсан. Замдаа эмнэлгийн сувилагчтай утсаар холбогдож явсаар түргэний машинтай Оюутолгойгоос зүүхэн талд Ханбогд руу явдаг шороон зам дээр үүрийн 04 цагаас 05 цагийн хооронд уулзсан. Эмч Ганаагийн биеийг үзчихээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн. ...Ганаа согтуурхаад байсан, түүнийг Батзаяа архины шилээр цохьсныг би мэдээд байгаа юм. Тэндээс явахдаа ч ухаан орж гараад зарим зүйлсээ санахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 158-161 дүгээр хуудаст/,

Мөрдөн байцаалтын шатанд Д.Мөнх-Эрдэнийн сэжигтнээр өгсөн “...Би архины шил хагартал их хүчтэй цохьсныг харсан болохоор Гантулгын дэргэд очоод “чи зүгээр үү” гэж хэлээд толгойг нь харахад хагарч язарсан гэмтэл учраагүй хуйх нь жаахан улайсан байсан. Гантулга урьдных шигээ агсарсан байдалтай “Та нар шиг банди нар ингэж чадахгүй мадахгүй” гэж надад хэлж байсан. ...Гантулга Энхтөр ахын зүүн гар талд Батзаяагийн баруун талд ертөнцийн зүгээр урагшаагаа харсан байдалтай сууж байсан. Тэгэхэд Батзаяа түүний өөдөөс хараад сууж байгаад суугаагаараа Гантулгыг архитай шилээр цохьсон. Гантулга болохоор намайг цохьчих гээд толгойгоо бөхийлгөөд тонгойгоод газар сууж байсан. ...Эмнэлэг энэ тэр гэж бид нарын хэн нь ч яриагүй, Харин Батзаяа, Энхтөр хоёр түүнийг архиндаа тасарчихаж гэртээ аваачаад сайхан амраая гэж хоорондоо ярилцаж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 187-189 дүгээр хуудаст/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд, бичгийн бусад нотлох баримтууд, хохирогчоос гаргаж өгсөн хохирлын талаар баримт /хавтаст хэргийн 181-231 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх баримтуудаас дүгнэхэд

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газраас Б.Батзаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 97 дугаар зүйлийн 97.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, Б.Энхтөрд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар, Д.Мөнх-Эрдэнэд холбогдуулан 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201616010069 тоот эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Батзаяагийн гэм буруутай үйлдэл хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь хэргийн үйл баримт /факт/, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрээрээ үгүйсгэгдэж байх ба энэ төрлийн гэмт хэрэгт хохирогчийн амь насыг бусниулсан зорилго, сэдэлтийг тогтоох нь чухал. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл байдаг. Гэхдээ хохирогчид ямар нэгэн гэмтэл учруулах агшин дахь зорилго, сэдэлт, санаа бодлын чиглэмж, хандлагыг илрүүлэх явдал юм. Үүнд; юуны өмнө амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгсэлийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх цаг үеийн болон гэмт үйлдлийн дараах гэмт этгээдийн зан үйл зэрэг объектив, субъектив шинжүүд хамаардаг. Эдгээр шинжүүд нь гэмт санааны хандлага, түүний төрлүүдийг үнэн зөв тодорхойлох, хүнийг санаатай алах гэмт хэрэг болон хохирогчийг үхэлд хүргэсэн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, түүнчлэн алахаар завдахыг бие махбодид (эрүүл мэндэд) гэм хор учруулахаас болон хүнийг болгоомжгүйгээр алах гэмт хэргүүдээс ялгаж зүйлчлэхэд чухал ач холбогдолтой.

Эрүүгийн эрх зүйн онолын дээрх тайлбарт тулгуурлан шүүгдэгч Б.Батзаяад  холбогдох хэргийн үйл баримт /факт/, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлд шүүх дүгнэлт хийвэл

Хохирогч /талийгаач/ Гантулга шүүгдэгч Б.Батзаяаг “архины шилээр цохиотох, би бөөгийн сахиустай” гэхээр нь цохисон үйлдэл хурдан хугацаанд болж өнгөрсөн гэдгийг гэрчүүд мэдүүлдэг бөгөөд хэргийн үйл баримт, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлөөс харахад шүүгдэгч Б.Батзаяагийн тэрхүү үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн субьектив шинжийг агуулаагүй бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид нийцнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Батзаяад тухайн үед хохирогчийг шилээр цохисноор түүнийг үхэлд хүргэе гэсэн санаа зорилго байгаагүй, хохирогчийн хүсэлтээр сахилгагүй сэдлээр архины шилээр цохих үйлдэл хийснээр гарах үр дагаварт хайхрамжгүй хандсан хэлбэртэй байх тул яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн гэмт хэргийн зүйчлэлийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж, бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч Б.Батзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар  ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзсан бөгөөд согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, харин хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаа гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

Шүүгдэгч Б.Батзаяагийн, хохирогч Н.Хүрэлбаатарын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл хохирогч Н.Хүрэлбаатар нь  шүүгдэгч Б.Батзаяатай сайн дураараа эвлэрсэн нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаагчийн  эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох санал /ХХ-385-р хуудас/ зэргээр тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Батзаяа, Б.Энхтөр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар буюу “ Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь:  Тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь хэргийн үйл баримт /факт/, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрээрээ үгүйсгэгдэж байх ба энэ төрлийн гэмт хэрэгт хохирогчийн биед учруулсан гэмтлийн  зорилго, сэдэлтийг тогтоох нь чухал юм. Тухайн гэмт хэргийн шинж нь бусад этгээдийн бие махбодид гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлсэн ямар нэг дүрэм журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан үйлдэл, эс үйлдлээр илэрдэг. Гэмт үр дагавар болон гэм буруутай этгээдийн үйлдлийн / эс үйлдэхүйн/ хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.  Хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг түүнийг тохиолдолоор, гэм буруугүйгээр учруулахаас ялгаж ойлгох нь чухал юм.  Шүүгдэгч Б.Батзаяа, Б.Энхтөр нарын  үйлдэлд тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, мөн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг ямар байдлаар хэрхэн үйлдсэн талаар нотлох баримт байхгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар буюу “ Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь мөн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Учир нь: Тухайн зүйл ангиар хариуцлага хүлээлгэхийн тулд хохирогчид туслах бодит боломж байсан эсэхийг тодруулах шаардлагатай байдаг. Мөн гэм буруутай этгээд амь бие нь аюултай нөхцөлд байхад туслах үүрэгтэй, өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан гэдгээ ухамсарласан боловч энэхүү туслалцаа үзүүлэхээс зайлсхийхийг хүсэж, зайлсхийсэн шууд санаатай үйлдэлтэй байхыг шаарддаг.

Тэгвэл шүүгдэгч Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарын хувьд: шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ “ талийгаачийг зүгээр үү гээд очиход зүгээр гэсэн “, шүүгдэгч Б.Энхтөр, Б.Батзаяа нар хохирогчийг согтуурсаны улмаас унтаж байгаа гэдэгт итгэлтэйгээр түүний биеийг цэвэрлэж, айлд хүргэх зэргээр байнга халамжлан авч явж байгаа үйлдлүүдээр тэднийг эрүүгийн хариуцлага хүлээхээс айгаагүй, хар амиа хичээгээгүй зэрэг байдал нь хохирогч Гантулга / талийгаач/-д тусламж үзүүлэхээс ямар нэгэн байдлаар зайлсхийгээгүй, эмнэлэгийн тусламж үзүүлэхийг хичээж байсан санаа зорилготой тэдний хийсэн үйлдэл тодорхой байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.2-рт “гэм буруугүйгээр энэ хуульд зааан хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэсэн зарчмуудыг удирдлага болгон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогч Хүрэлбаатарын хувьд хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэснийг,  харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цэвэлмаа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дэх хэсгүүдэд зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р Прокурорын газраас шүүгдэгч  Бундаг овогт Борын Батзаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.           

            2. Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсгүүдэд зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р Прокурорын газраас шүүгдэгч Б.Батзаяа, Б.Энхтөр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

                 - шүүгдэгч Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагаатгасугай.           

            3. Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газраас шүүгдэгч Б.Батзаяад  Эрүүгийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгон өөрчилсүгэй.

            4. Шүүгдэгч Бундаг овогт Борын Батзаяаг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар Бундаг овогт Борын Батзаяаг 4 / дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Батзаяад оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Батзаяагийн цагдан хоригдсон 134 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.Энхтөр 14 хоног цагдан хоригдсон, Д.Мөнх-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

            8. Б.Батзаяа, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

            9. Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цэвэлмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Ц.Гантулгын өмсч явсан гэх бор шар өнгийн тэлээтэй эрэгтэй хүний шаргал өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн даавуун малгай 1 ширхэг, хар өнгийн богино ханцуйтай футволк 1 ширхэг, хар өнгийн тэлээтэй хар саарал өнгийн жинсэн өмд 1 ширхэг, 0,75 литрийн Ерөөл гэсэн нэртэй архины нэртэй архины хүзүү орчимд хагарсан, бөглөө бүхий шилний хагархай, шилний бөглөө 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6 дахь хэсэгт зааснаар Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэрийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Батзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.БАТТУЛГА

 

    ШҮҮГЧИД                                                  Ц.УРАНГУА

 

                                                                           Г.СОЛОНГО