| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 187/2019/0317/Э |
| Дугаар | 820 |
| Огноо | 2019-08-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 820
2019 8 15 2019/ДШМ/820
Л.Үд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Отгонсүрэн,
шүүгдэгч Л.Үгийн өмгөөлөгч Ц.Амар,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболдын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Л.Үд холбогдох 1810028910239 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
...
Л.Ү нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 32-634 тоотод байрлах нүүрс зардаг цэгт, хамт архи ууж байсан хохирогч Б.Эын орлогын 620.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Л.Үгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .....Үг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Л.Үд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан Л.Үд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Л.Ү нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э нь "хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй" гэснийг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Үд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд "гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх"-ийг зохицуулсан бол мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг зохицуулсан бөгөөд тус тусдаа хуулийн өөр ойлголт юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг журамлан ял оногдуулахыг "тэнсэх" нь 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх" -ээс өөр зохицуулалт гэж ойлгогдож байгаа.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Л.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг давхар баримталж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын "ТОГТООХ" хэсгийн 2 дахь заалтад "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт гэснийг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд "гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хорих ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх"-ийг зохицуулсан бол мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг зохицуулсан бөгөөд тус тусдаа хуулийн өөр ойлголт байхад давхар баримтлаж шийдвэрлэсэн нь буруу тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.Үгийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Л.Үг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон гэм буруугийн талаар маргаагүй. Түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хууль зүйн үндэслэлтэй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд "гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хорих ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх"-ийг зохицуулсан бол мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг зохицуулсан бөгөөд тус тусдаа хуулийн өөр ойлголт байхад давхар баримтлаж шийдвэрлэсэн нь буруу юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тэнссэн тохиолдолд мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хязгаарлалт үйлчлэх эсэхэд ялгаа байгаа байх гэж бодож байна...иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад: Шүүгдэгч Л.Ү нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 32-634 тоотод байрлах нүүрс зардаг цэгт, хамт архи ууж байсан хохирогч Б.Эын орлогын 620.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Эын “...2018 оны 12 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед Л.Ү ирсэн...0.33 литрийн “Хараа” архи хувааж уусан...нүүрс зарсан мөнгөө амбаарын мөнгө өлгөдөг цүнхэндээ хийж байхыг Л.Ү нь харж байсан...02 цагийн үед 8 шуудай нүүрс хүнд өгчихөөд ороод ирэхэд Л.Ү нь байхгүй байсан ...маргааш өглөө нь ээлжээ солилцоод дараагийн хүндээ ажлаа өгөхдөө орлогоо тоолж үзэхэд яах ч аргагүй 620.000 төгрөг дутсан...” /хх 9-10/,
гэрч У.Анхбаярын “...би өглөө болгон ирж тооцоо нийлж, зарсан нүүрсний хэмжээгээр орлогын мөнгийг тоолж аваад дараагийн ээлжний хүнд ажил болон нүүрсийг тоо ширхэгээр нь хүлээлгэж өгдөг. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө ирээд Б.Этой уулзахад архи үнэртүүлсэн байдалтай байсан...би орлогынхоо мөнгийг авах гэтэл мөнгөө хулгайд алдсан, Л.Ү гэх найз нь ирж хоноод маргааш нь явахдаа орлогын мөнгө аваад явсан талаар хэлсэн...нүүрсээ тулгаж үзэхэд 620.000 төгрөгийн нүүрс зарагдсан байсан ...” /хх 36/
Л.Үгийн яллагдагчаар өгсөн “...Б.Э галын хажууд нилээн согтуу байдалтай сууж байсан бөгөөд өмсөж байсан цамцных нь халаасанд боодолтой мөнгө харагдахаар нь сэмээрхэн авчихаад шууд 1 дүгээр хороолол руу такси бариад явсан, явах замдаа мөнгийг нь тоолж үзэхэд ойролцоогоор 600.000 орчим төгрөг байсан...” /хх 62-63/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Л.Үгийн хохирогч Б.Эын орлогын 620.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Л.Үг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Л.Үд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлүүдийг давхар баримтлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх буюу харилцан өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан учраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хэргийн талаар хийгдэж байгаа дүгнэлтээс шалтгаалж эдгээр зохицуулалтын аль нэгийг нь дангаар баримтлаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Л.Үд холбогдох хэргийн хувьд тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэлийг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөхөөр шийдвэрлэв.
Иймд энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Л.Үд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Үд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. ...” гэсэн өөрчлөлт оруулсугай.
2. Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболдын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн агуулгыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий хуулбар хувь 2019-08-16 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 4/5 ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлүүдийг давхар баримтлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан байгаа бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ялыг тэнсэх буюу харилцан өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан байгаа тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хэргийн талаар хийгдэж байгаа дүгнэлтээс шалтгаалж эдгээр зохицуулалтын аль нэгийг нь баримтлах нь зүйтэй болно. Шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийн хувьд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлийг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөхөөр шийдвэрлэв. Харин үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг шүүхээс хэрхэн оногдуулах талаарх харилцааг Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ... хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.” гэж тодорхойлсон байх бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлагын хүрээн дэх албадлагын арга хэмжээг заавал оногдуулахыг шүүхэд үүрэг болгосон буюу императив шинжтэй хэм хэмжээ биш, гагцхүү шүүгч өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан оногдуулж болох, шүүхийн эрх хэмжээнд хамаарч буй зохицуулалт болно. Гэтэл Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг прокурор буруу ойлгон тайлбарлаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж эсэргүүцэлдээ буруутган дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд түүнтэй холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь: 1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. хуулбар хувь