Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1201

 

2022       08         12                                   2022/ШЦТ/1201

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга М.Баттэргэл,

   Улсын яллагч Ч.Батзориг /томилолтоор/,

   Гэрч А.Т, С.Э,

   Хохирогч Ч.Н, түүний өмгөөлөгч А.А,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт *******-д холбогдох эрүүгийн 2206 01806 2256 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Г овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Ахмадын хорооллын авто зогсоол дээр, үл ялих зүйлээр шалтаглан бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар иргэн Ч.Н-ын эрх чөлөөнд халдан довтолж, заамдалцан барьж авч түлхэн, хавирч унагаасан идэвхтэй, хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас Ч.Н-ын эрүүл мэндэд зүүн шагайн үений мултрал, зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 03 дугаар сарын 21-ний орой би Ахмадын хороолол руу такси бариад явсан. Би таксины тооцоо хийх хооронд Наранбат гэх хүн таксины жолоочийг наад ямбийгаа аваад яв гэж хэлсэн. Н гэх хүн миний хоёр гар кармаанд байх хооронд намайг барьж аваад заамдаад унагаах гэж займчсан. Тэгээд намайг унагаах гэж байгаад өөрөө унасан гэв.

Хохирогч Ч.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 03 дугаар сарын 21-ний орой би ажлаа тараад эхнэр хүүхэдтэйгээ хүүхдийнхээ гэр лүү явж байсан. Манай хүүгийн гэр лүү ороход 1 чигийн урсгалтай зам байдаг. Нэг машин хаасан байсан. Би ухраад гаръя гэхэд хойно 3 машин байсан. Тухайн машины хойд талын цонх нь онгорхой байсан. Жолооч руу залгахад 5 минутын дараа  гарч ирээд уучлалт гуйгаад явсан. Нэг залуу гарч ирээд наад хороололд чинь ямар машин тавиулахыг би мэднэ гэж хэлсэн. Би энэ залуу дээр очиход намайг заамдаад авсан. Би буцаад машиндаа суухад намайг эхнэрийнхээ ард нуугдсан банди гэх мэтээр доромжилсон. Намайг доромжлоод байхаар нь би  буугаад очиход намайг заамдахаар нь би заамдсан. Намайг заамдаад хавираад унагаасан. Тэгээд миний хөл өвдөөд би шоконд орсон. Арын машины ах бууж ирээд надад анхан шатны тусламж үзүүлсэн. Тухайн үед надад тусламж үзүүлэхгүй намайг хэл амаар доромжилж байсан. Зугтаах гээд байхаар нь миний эхнэр хувцаснаас нь барьж авахад нь энэ үнэтэй хувцас шүү гэж хэлээд хэл амаар доромжилж байсан. Тухайн үед энэ хүний согтолтын зэрэг маш өндөр байхад эргүүлийн цагдаа нар явуулсан гайхаж байна. Нэлээд архи үнэртэж байсан. Би энэ залуугаас хүн чанар харж байсан юм. Залуу байхдаа хүмүүс маргалдаж л байдаг. Би хэргийн материалд бүрдүүлж өгсөн баримт, цалин хөлсөө нэхэмжилж байна. Одоо хүртэл миний өвдөлт намдахгүй би өвчин намдаах эм ууж байна. Би шүүгдэгчээс 15.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-7 дахь тал/,

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн “...авто машинуудын дэргэд бараан хувцастай эрэгтэй хүн болон шар өнгийн хувцастай бага насны эрэгтэй хүүхэд зогсож байв. Бичлэг эхлээд 01 минут 05 секундэд дэлгэцийн баруун хэсгээс бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн гарч ирээд хөндлөн зогссон цагаан өнгийн суудлын авто машины баруун урд талын хаалгыг онгойлгоод машин дотор ороод хаалга хаагдах бөгөөд уг авто машин хөдлөөд хяналтын камер байрласан чигт яваад хяналтын камерын тусгалаас гарч байв. Хөндлөн зогсож байсан уг авто машин хөдлөөд явсны дараагаар түүний цаана бараан өнгийн хувцастай туранхайвтар биетэй эрэгтэй хүн зогсож байх бөгөөд хөндлөн зогсож байсан цагаан өнгийн суудлын авто машин руу гэрлээ тусгаж байсан хөх бараан өнгийн авто машин урагш бага зэрэг хөдлөөд зогсож байх бөгөөд энэ үед уг авто машины баруун урд талын хаалганаас бараан өнгийн хувцастай өмд, хүрэмтэй, цайвар өнгийн гуталтай эрэгтэй хүн бууж ирээд түүний өмнөөс цаана зогсож байсан бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн алхаж ирээд нэг нэгнийхээ өмсөж байсан хувцасны энгэр хэсгээс барьж авч байх бөгөөд энэ үед дэлгэцийн урд хэсгээс буюу зогсоолд байрлуулсан авто машинуудын урдуур хөх өнгийн суудлын авто машин цааш явж байгаад хоорондоо барьцалдсан уг хоёр эрэгтэйн наана /хяналтын камер байрласан хэсгийн харалдаа/ зогсож байх бөгөөд цаана нь нэг нэгнийгээ бариад зогсож байсан хоёр эрэгтэй хүн хоорондоо ноцолдож байгаа нь харагдах бөгөөд цаанаас алхаж ирсэн залуу нь машины баруун урд хаалгаар бууж ирсэн залуугийн дээр нь дарсан байдалтай уг хоёр эрэгтэй хүн газарт давхардаж унаж байв. Дээр нь дарж унасан эрэгтэй хүн нөгөө эрэгтэйгээсээ бага зэрэг өндөр нуруутай байв. Энэ үед дэлгэцийн баруун талаас буюу авто машины ар хэсгээс бараан хувцастай нэг эрэгтэй хүн алхаж ирээд газарт унасан хоёр эрэгтэй хүний дээр нь байсан эрэгтэй хүнийг татаж босгож ирээд холдуулж байх бөгөөд энэ үед хажуугаас нь бараан хувцастай хүн болон шар өнгийн хувцастай бага насны эрэгтэй хүүхэд хоёр гарч ирж байв. Газар унасан байсан эрэгтэй хүн энэ үед босохгүй хэвтсэн чигээрээ байх бөгөөд...” гэх тэмдэглэл /хх-ийн 16-18 дахь тал/,

- Хохирогч Ч.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг өнгөрч байсан байх гэж санаж байна. Би өөрийн эхнэр А.Т, хүү Б нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хорооллын 104-49 тоот, хүү Доржпаламын гэрт орох гээд машинтайгаа явж байхад 104 дүгээр байрны зам дээр нэг тээврийн хэрэгсэл зам хааж тавиад түгжрээ үүсгэсэн байсан. ...Хөгшин настай хүн гарч ирээд “Уучлаарай” гээд машинаа холдуулж байхад цаанаас үл таних залуу “наад сэгээ аваад холд” гэхээр нь би эхэндээ юм тоохгүй байж байхад хажууд ирээд дахиад “наад сэгээ холдуул, зайл, гөлөгнүүд” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би тэр залуугаас “чи яагаад ингээд байгаа юм” гээд хоорондоо маргалдсан ба тэр залуу согтуу байхаар нь “чи согтуу байна, би цагдаагийн байгууллагад хандана” гэхэд намайг заамдсан ба би заамдахаар нь цааш түлхэхэд дахиж ирээд намайг барьж авч заамдаад маргалдаад байхаар нь би зөрүүлж заамдалцаж байгаад түлхэлцэхэд би хөл алдаад тэнцвэр алдахад намайг дараад унагаасан. Тэр үед сонин чимээ гарахаар нь гайхаад харахад миний хөл эргэсэн. ...миний зүүн хөл хугарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дахь тал/,

- Гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...байрны зүүн талаас 20-25 орчим насны залуу гарч ирээд “пизда минь наад ямбийгаа аваад зайл, сүртэй гичий бэ” гээд хараалын үгээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь манай хүүхэд шиг залуу байхаар нь би “нусан таг минь” гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр наадах чинь согтуу юм биш үү гэж хэлээд тээврийн хэрэгслээсээ буугаад тухайн хүн дээр явж очоод тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад барьцалдаж аваад тэр залуу манай нөхрийг түлхээд манай нөхөр газар нөгөө залуутай унахдаа тэр залуу манай нөхрийн дээр нь уначихаад босохгүй байсан. Тэгээд би хүүхдийн хамт очоод тэр залууг би татаж босгоод “хүн байна уу” гээд орилж хашхираад уйлахад манай тээврийн хэрэгслийн ард байсан жолооч бууж ирээд нөгөө залуутай барьцалдаж авахад “тэр хүн наад хөгшин банди чи эхнэрийнхээ ард нуугдсан, одоогийн банди нар ийм байхгүй юу” гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Тэр барьцалдаж аваад газар унахад манай нөхрийн хөл хугарч байгаа нь надад сонсогдсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дэх тал/,

- Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нэгэн согтуу байдалтай залуу миний урд зогсож байсан машины жолооч залуутай маргалдаад хэрүүл хийгээд байсан. Миний урд байсан залуу эхнэр болон бага насны нэг хүүхэдтэйгээ хамт машин дотроо явж байсан бөгөөд тэр согтуу бололтой залууд хандан “чи согтуу байна, чамтай ярих юм байхгүй цагдаа дуудаад өгчихнө шүү” гэж хэлж байсан. Ингээд би тэр хоёрыг машин дотроосоо ажиглаад харж байсан бөгөөд тэр хоёр залуу маргалдаж байгаад барьцалдаад авсан бөгөөд миний урд зогсож байсан залуугийн эхнэр нь орилоод, хүүхэд нь уйлаад л эхлэхээр нь би машинаасаа буугаад явж очиход согтуу залуу нь миний урд байсан машины жолооч залууг баруун хөлөөрөө хавирах маягтай болоод, миний урд зогсож байсан машины жолооч залуу нь тэр согтуу залуугийн доор нь ороод унахад тэр согтуу залуу дээрээс нь дараад унасан. Тухайн үед түрүүлж хүнтэй маргаж, үйлдэл хийсэн залуу нь согтуу залуу байсан бөгөөд тэр хоёрыг унах үед нь би тэр согтуу залуугийн дээрээс нь татаж босгож аваад, доор нь унасан залууг босооч гэхэд тэр залуу босож чадахгүй “миний хөл хугарчихлаа” гэхээр нь хөл рүү нь хартал зүүн хөл шагай хэсгээрээ гадагшаа эргэсэн байдалтай эвгүй харагдаад, босож чадахгүй байхаар нь би тэр залууг түшиж босгоод машиных нь жолоочийн эсрэг талын суудал дээр суулгасан бөгөөд энэ хооронд түүнийг түшээд явах үед зүүн хөл нь шагай хэсгээрээ санжганаж байсан. Энэ үед тэр согтуу залуу хөлөө хугалуулсан залууг “ямар шалчигнуур юм бэ, та нар намайг мэдэх үү” гээд согтуурхаад, миний урдаас ах захгүй, хүндэтгэлгүй байдалтай харилцаж байсан. Би Ч.Наранбат, *******марбат гэх хүмүүсийг танихгүй бөгөөд иргэний үүргээ гүйцэтгээд л тэр залуусыг салгасан. Тэр хоёр залуу хоёулаа хар бараан өнгийн хувцас өмсөж явж байсан бөгөөд хөлөө хугалуулдаг залуу нь шар өнгийн гуталтай байсан. Тэр хоёр залууг газар унаад ноцолдох үед хөлөө хугалуулдаг залуугийн эхнэр болон бага насны хүүхэд нь дэргэд нь байсан. ...согтуу залуу гарч ирээд хөлөө хугалуулдаг залуутай хэрүүл маргаан өдөөд эхэлсэн бөгөөд энэ үед нөгөө машин нь зам чөлөөлөөд яваад өгсөн. Жолооч залуугийн хөлийг хугалсан согтуу залуу хүний хөл хугалсны дараагаар ямар нэгэн гэмшсэн байдалгүй, согтуурхаад, над руу болон хөлөө хугалуулсан залуу руу агсраад, ах захгүй, хүндэтгэлгүй байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4801 дугаартай: “...Дүгнэлт

1. Ч.Н-ын биед зүүн шагайн үений мултрал, зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дэх тал/,

- Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /шүүгдэгчийн хувийн байдлыг харуулсан нотлох баримт/ /хх-ийн 56-60 дахь тал/,

- Хохирлын баримт /68-87 дахь тал/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 92 дахь тал/,

- Эд мөрийн баримтаар шүүгдэгч талаас гаргаж өгсөн сидиг тоглуулж судлав. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Ахмадын хорооллын авто зогсоол дээр, үл ялих зүйлээр шалтаглан бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар иргэн Ч.Н-ын эрх чөлөөнд халдан довтолж, заамдалцан барьж авч мушгиж татан унагаасан идэвхтэй, хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас Ч.Н-ын эрүүл мэндэд зүүн шагайн үений мултрал, зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-7 дахь тал/,

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн “...энэ үед уг авто машины баруун урд талын хаалганаас бараан өнгийн хувцастай өмд, хүрэмтэй, цайвар ангийн гуталтай эрэгтэй хүн бууж ирээд түүний өмнөөс цаана зогсож байсан бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн алхаж ирээд нэг нэгнийхээ өмсөж байсан хувцасны энгэр хэсгээс барьж авч байх бөгөөд энэ үед дэлгэцийн урд хэсгээс буюу зогсоолд байрлуулсан авто машинуудын урдуур хөх өнгийн суудлын авто машин цааш явж байгаад хоорондоо барьцалдсан уг хоёр эрэгтэйн наана /хяналтын камер байрласан хэсгийн харалдаа/ зогсож байх бөгөөд цаана нь нэг нэгнийгээ бариад зогсож байсан хоёр эрэгтэй хүн хоорондоо ноцолдож байгаа нь харагдах бөгөөд цаанаас алхаж ирсэн залуу нь машины баруун урд хаалгаар бууж ирсэн залуугийн дээр нь дарсан байдалтай уг хоёр эрэгтэй хүн газарт давхардаж унаж байв. Дээр нь дарж унасан эрэгтэй хүн нөгөө эрэгтэйгээсээ бага зэрэг өндөр нуруутай байв. ......Газар унасан байсан эрэгтэй хүн энэ үед босохгүй хэвтсэн чигээрээ байх бөгөөд...” гэх тэмдэглэл /хх-ийн 16-18 дахь тал/,

- Хохирогч Ч.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг өнгөрч байсан байх гэж санаж байна...Хөгшин настай хүн гарч ирээд “Уучлаарай” гээд машинаа холдуулж байхад цаанаас үл таних залуу “наад сэгээ аваад холд” гэхээр нь би эхэндээ юм тоохгүй байж байхад хажууд ирээд дахиад “наад сэгээ холдуул, зайл, гөлөгнүүд” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би тэр залуугаас “чи яагаад ингээд байгаа юм” гээд хоорондоо маргалдсан ба тэр залуу согтуу байхаар нь “чи согтуу байна, би цагдаагийн байгууллагад хандана” гэхэд намайг заамдсан ба би заамдахаар нь цааш түлхэхэд дахиж ирээд намайг барьж авч заамдаад маргалдаад байхаар нь би зөрүүлж заамдалцаж байгаад түлхэлцэхэд би хөл алдаад тэнцвэр алдахад намайг дараад унагаасан. Тэр үед сонин чимээ гарахаар нь гайхаад харахад миний хөл эргэсэн. ...миний зүүн хөл хугарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дахь тал/,

- Хохирогч Ч.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ... Намайг доромжлоод байхаар нь би буугаад очиход намайг заамдахаар нь би заамдсан. Намайг заамдаад хавираад унагаасан. Тэгээд миний хөл өвдөөд би шоконд орсон. Арын машины ах бууж ирээд надад анхан шатны тусламж үзүүлсэн. Тухайн үед надад тусламж үзүүлэхгүй намайг хэл амаар доромжилж байсан. Зугтаах гээд байхаар нь миний эхнэр хувцаснаас нь барьж авахад нь энэ үнэтэй хувцас шүү гэж хэлээд хэл амаар доромжилж байсан. Тухайн үед энэ хүний согтолтын зэрэг маш өндөр байхад эргүүлийн цагдаа нар явуулсан гайхаж байна. Нэлээд архи үнэртэж байсан. Би энэ залуугаас хүн чанар харж байсан юм. Залуу байхдаа хүмүүс маргалдаж л байдаг. Би хэргийн материалд бүрдүүлж өгсөн баримт, цалин хөлсөө нэхэмжилж байна. Одоо хүртэл миний өвдөлт намдахгүй би өвчин намдаах эм ууж байна. Би шүүгдэгчээс 15.000.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг,

- Гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...байрны зүүн талаас 20-25 орчим насны залуу гарч ирээд “пизда минь наад ямбийгаа аваад зайл, сүртэй гичий бэ” гээд хараалын үгээр хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн манай нөхөр наадах чинь согтуу юм биш үү гэж хэлээд тээврийн хэрэгслээсээ буугаад тухайн хүн дээр явж очоод тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад барьцалдаж аваад тэр залуу манай нөхрийг түлхээд манай нөхөр газар нөгөө залуутай унахдаа тэр залуу манай нөхрийн дээр нь уначихаад босохгүй байсан. ....Тэр барьцалдаж аваад газар унахад манай нөхрийн хөл хугарч байгаа нь надад сонсогдсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дэх тал/,

- Гэрч А.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн Манайх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд Ахмадын хороололд амьдардаг. Тэр өдөр ажлаасаа тараад  хүүхдээ хичээлээс нь аваад зүрх мартахгүй гэдэг төсөлд зүрхний хавхалга цоорхой гэх оношоор эмчлүүлдэг. Тэр орой үзүүлчихээд харих гээд явж байсан. Манай хотхон руу орох чигээрээ явдаг нарийхан зам байдаг. Хотхон руу орох гэж байгаа хүн болгон тэр замаар ордог. Тэр замын 2 тийшээ салдаг уулзвар дээр машин байсан. Тэр машинд хүн байхгүй нэлээд удаан хүлээсэн. Ард 3-4 машин сигналдаж байсан. Удалгүй нэг хөл муутай ах гарч ирээд уучлаарай гэж хэлсэн. Би тухайн үед хотын соёлгүй байхдаа яадаг юм бэ? яг энэ улаан зам дээр машин тавилаа гэж би хэлсэн. Тэгээд нөгөө ах уучлаарай гэж хэлээд машинаа унаад явсан. Тэгэхэд цаанаас нэг залуу гарч ирээд наад ямбий сэгээ аваад яв гэж орилж эхэлсэн. Манай хүн гарч ирээд Амарбат гэх энэ залуутай ам зөрсөн. Амарбат дуугай болохгүй орилоод байсан. Манай нөхөр чи яагаад ингэдэг юм бэ? Хэлдэг газар нь хэлнэ шүү. Чи архи уучихсан байна цагдаа дуудна гэхэд тэр хоёр зууралдаад унасан. Би машин дотор сууж байгаа хэр нь нөхрийнхөө хөлийг хугарахыг сонссон. Тас хийх дугараад ямар ч чимээгүй байгаа нөхцөлд надад хугарч байгаа нь сонсогдсон. Би хүүхэдтэйгээ машинаасаа гараад орилоод хүмүүсээ туслаач ээ гэж орилсон. Амарбат гэх залуу дээрээс нь босохгүй байсан. Түрүүний гэрч гэх Энхтүвшин машинаасаа бууж ирээд босгож өгсөн юм. Би энэ залууг зугтчихна гээд шууд бариад авсан. Би хүүгээ дэлгүүр ажиллуулдаг Болдоо гэх залууг дуудаад ир гэхэд Амарбат гэх залуу Болдоо гэх хүнийг таньдаг болж таараад би зуурсан гараа тавьсан. Би 2 гараараа зуурсан байхад миний 2 гар луу цохиод “Коронотой авгай минь. Чи маскаа зүүгээгүй байна” гэж хэлж байсан. Тухайн үед би юм хэлээгүй. Одоогийн залуучууд ийм шүү дээ. Гөлөгнүүд. Эхнэрийнхээ ард орсон гөлөг гэх зэргээр дуугай байхгүй доромжилж байсан. Би Болдоо гэх залуугийн утсаар цагдаа, эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Тэр үед энэ залуугийн кармаанд улаан өнгийн пиво байсан. Тэгээд пивоо хаясан уу яасан бүү мэд. Манай нөхрийн хөл 360 градус эргэсэн гэх мэдүүлэг,

- Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нэгэн согтуу байдалтай залуу миний урд зогсож байсан машины жолооч залуутай маргалдаад хэрүүл хийгээд байсан. .....тэр хоёр залуу маргалдаж байгаад барьцалдаад авсан бөгөөд миний урд зогсож байсан залуугийн эхнэр нь орилоод, хүүхэд нь уйлаад л эхлэхээр нь би машинаасаа буугаад явж очиход согтуу залуу нь миний урд байсан машины жолооч залууг баруун хөлөөрөө хавирах маягтай болоод, миний урд зогсож байсан машины жолооч залуу нь тэр согтуу залуугийн доор нь ороод унахад тэр согтуу залуу дээрээс нь дараад унасан. Тухайн үед түрүүлж хүнтэй маргаж, үйлдэл хийсэн залуу нь согтуу залуу байсан бөгөөд тэр хоёрыг унах үед нь би тэр согтуу залуугийн дээрээс нь татаж босгож аваад, доор нь унасан залууг босооч гэхэд тэр залуу босож чадахгүй “миний хөл хугарчихлаа” гэхээр нь хөл рүү нь хартал зүүн хөл шагай хэсгээрээ гадагшаа эргэсэн байдалтай эвгүй харагдаад, босож чадахгүй байхаар нь би тэр залууг түшиж босгоод машиных нь жолоочийн эсрэг талын суудал дээр суулгасан бөгөөд энэ хооронд түүнийг түшээд явах үед зүүн хөл нь шагай хэсгээрээ санжганаж байсан. ...Жолооч залуугийн хөлийг хугалсан согтуу залуу хүний хөл хугалсны дараагаар ямар нэгэн гэмшсэн байдалгүй, согтуурхаад, над руу болон хөлөө хугалуулсан залуу руу агсраад, ах захгүй, хүндэтгэлгүй байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дахь тал/,

- Гэрч С.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэнТэр орой ажлаа тараад Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Ахмадын хороолол руу гэр лүүгээ орох гээд явж байхад манай хороолол руу ордог нарийн зам дээр нэг машин зогсчихсон байсан. Би хөдлөөч ээ гэж хэлээд сигналдахад урд номергүй машин хөндөлсчихөөд хөдөлж болохгүй байна гэж хохирогч гэх залуу хэлсэн. Би номергүй юм бол жолоочийг нь ирэхээс нааш хөдөлж чадахгүй юм байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа хөндлөн тавьсан машины жолооч ирээд явсан. Нийтдээ 4 машин цувраад зогсож байсан. Би хойд талын машинуудад таглачихсан байна, явах боломжгүй байна гэж тайлбарлаж хэлчихээд машиныхаа цонхийг онгойлгоод тамхи татаад байж байсан. Тэгээд байж байтал 2 залуу маргаад эхэлсэн. Юу гэж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Би машин дотроосоо ажиглаад сууж байсан. Нэг сонсогдсон зүйл нь “Чи согтуу байна. Чамайг цагдаа дуудаад өгчихнө шүү гэж хэлж байсан.” Тэгэхээр нь би согтуу хүн байгаа юм байна. Тийм учраас маргалдаад байгаа юм байна гэж бодсон. Хараад сууж байхад 2 залуу маань салж явчихаад эргэж барьцалдаад унасан. Урд талын машинд хүүхэд, эмэгтэй хүн байгааг мэдээгүй. Гэнэт эмэгтэй хүн орилоод хүүхэд уйлахаар нь би очоод А гэх залууг дээрээс нь татаж босгосон. Тухайн үед би А-ыг “Чи яаж байгаа новш вэ” гэж хэлсэн. Энэ залууг харахад хөлийнх нь шагай эргэчихсэн байсан. Би хохирогчийг өргөж босгоод машинд нь суулгахад хөл нь санжганаж байсан. Би иргэний үүргээ гүйцэтгэж байсан учраас А гэх залууг цагдаа иртэл барьж байсан. А нь ах зах байхгүй. Миний нүүр лүү ойртоод байхаар нь цаашаа бол гээд цээж рүү нь түлхсэн. А гэх хүнээс архи үнэртэж байсан. Гартаа нэг лааз пиво барьсан байсан бөгөөд түүнийгээ кармаандаа хийсэн” гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4801 дугаартай: “...Дүгнэлт

1. Ч.Н-ын биед зүүн шагайн үений мултрал, зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дэх тал/,  

Сиди дээрх бичлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжигдсэн, хэргийн бодит байдлыг тогтоосон ач холбогдолтой, эргэлзээгүй, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, бие биенээ давхар нотолсон, шүүгдэгч талаас гаргаж өгсөн гэх дүрс бичлэг мэдүүлгүүдээр мөн нотлогдсон, хохирогчид тухайн цаг хугацаанд учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байх тул шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв гэж дүгнэн шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлээ хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг ухамсарлан мэдсээр байж хүсэж хийсэн, энэ үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэх гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Улсын яллагч Ч.Батзориг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч   ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Ахмадын хорооллын авто зогсоол дээр, үл ялих зүйлээр шалтаглан бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар иргэн Ч.Н-ын эрх чөлөөнд халдан довтолж, заамдалцан барьж авч түлхэн, хавирч унагаасан идэвхтэй, хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас Ч.Н-ын эрүүл мэндэд зүүн шагайн үений мултрал, зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч *******-ын өмгөөлөгч Г.Н гаргасан дүгнэлтдээ: А-ыг идэвхтэй үйлдэл хийгээгүй, хавирсан юмгүй,  хохирогч Н өөрөө заамдсан, хөл алдсан гэдгээ ч өөрөө мэдүүлсэн. А-ын үйлдэл байхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байх тул түүнийг цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэх боловч хохирогчийн мэдүүлээд байгаа..... би барьцалдаад болиод буцаад явж байтал араас доромжлоод байсан. Би эргээд очиход барьж аваад тэгээд унагаасан гэх үйлдэл нь дүрс бичлэгт мөн.... хохирогч, шүүгдэгч нар эхлээд барьцалдаж байгаад хохирогч салаад явж байгаад эргээд очиход шүүгдэгч өөдөөс нь ирж бариад мушгих маягтай эргэх үйлдэл хийж унаж байгаа нь харагдаж байгаагаар бичигдсэн байна. Энэхүү баримтаар шүүгдэгч ******* нь идэвхтэй үйлдэл хийж хохирогчийн дээр дарж унасан болох нь нотлогдож байх тул өмгөөлөгчийн гаргаад байгаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, цагаатгаж өгнө үү гэх үндэслэл няцаагдаж байна.

Шүүх хуралдаанд хохирогч Ч.Н-ын өмгөөлөгч А.А гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь хохирогчид өвчин зовиур шаналал үүсгэсэн, гудамж талбайд танхайрсан тул хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр нэмэлт ажиллагаа хийж өгнө үү гэж мэтгэлцэх боловч шүүгдэгч *******-ын үйлдлээр хохирогчид зүүн шагайн үений мултрал, зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны хугарал гэсэн хүндэвтэр гэмтэл учирсан боловч хохирогчийг өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотны хүний дэргэд хүндэвтэр хохирол учруулж, тэднийг шаналгасан зэрэг аргаар энэхүү гэмтлийг учруулсан гэх шинж тогтоогдохгүй. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг хуульчилсан байх ба энэ зүйл хэсэгт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан.... гэх бүрэлдэхүүн шинжийг шаарддаг бөгөөд шүүгдэгч *******-ын үйлдэлд дээрх хэргийн шинж тогтоогдохгүй байгааг мөн дурдах нь зүйтэй. Иймээс хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй болно.

Шүүгдэгч *******-аас 1.749.700 төгрөг гаргуулж хохирогч О.Н-д олгуулан хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ улсын яллагчаас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хуульд зааснаар 550 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэх саналыг шүүхэд гаргав.

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санкцтай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шүүх шийдвэрлэв.

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Ч.Н-д баримтаар нэхэмжилсэн 1.749.700 төгрөгийн төлөх төлбөртэй гэж үзэв.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 16 ширхэг баримтаар  3.427.350 төгрөг болон шүүхэд цалин 9,0 сая төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 15,0 сая төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээ, гэм хорын хохирол болох нь нотлогдсон мэс засал, эм тарианы 12 баримттай нийт 1.749.700 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ.

Хохирогч нь шатахууны үнэ, “Манал оточ” эмнэлэгт эмчлүүлсэн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин гэх мэт хохирлыг нэхэмжилсэн боловч нотлох баримт дутуу байх тул цаашид иргэний журмаар баримтаа бүрэн бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж энэ хурлаар дээрх баримтуудыг хэлэлцэхгүй орхисныг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт *******-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас нийт 1.749.700 төгрөг гаргуулан хохирогч Ч.Н-долгосугай.

 

            9. Хохирогч Ч.Н нь цаашид гэм хор, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн  Иргэний хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ