Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0850/Э |
Дугаар | 2022/ШЦТ/886 |
Огноо | 2022-09-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/886
2022 09 14 2022/ШЦТ/886
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүгдэгч Р.М (өөрөө өөрийгөө өмгөөлж)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н
Улсын яллагч: Г.Т нар оролцсон эрүүгийн 2209000001412 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур, дизайнер мэргэжилтэй, “Жуманжи” ресторанд тогооч ажилтай, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Р.М
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Р.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 04 цагийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “М” зочид буудлын 2 давхрын 202 тоот өрөөнд “чи Налайхынх, баян айлын мангар бацаан” гэх зэргээр хамт ажилладаг хохирогч Ц.Т-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэг нь цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хана, хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх, зулгаралт, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн 2209000001401 дугаартай хэргээс:
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 7- 10 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10803 дугаартай дүгнэлт:
1. Ц.Төгөлдрийн биед зүүн нүдний ухархайн доод хана, хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх, зулгаралт, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....”гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 04 цагийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “М” зочид буудлын 2 давхрын 202 тоот өрөөнд “чи Налайхынх, баян айлын мангар бацаан” гэх зэргээр хамт ажилладаг хохирогч Ц.Т-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэг нь цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хана, хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх, зулгаралт, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Ц.Т-ийн “...2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 2 цагийн орчим ажил тараад хамт ажилладаг хүмүүсийн хамт 04 цагийн орчим Улаанбаатар Их дэлгүүрийн хажуугийн М нэртэй буудалд ороод байж байхад М надад хандаж “...чи Налайхынх гэсэн биз дээ манай Дарханых үргэлж Налайхынхны дээр байдаг шүү..” гэж хэлээд ямар ч шалтгаангүй миний нүүр рүү гараараа нэлээн хэдэн удаа цохиж, хөл рүү нэлээд хэдэн удаа өшиглөсөн ... зодож байхдаа би тэнсэнтэй байгаа гэхдээ чамайг зодно гээд байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.О-ын “...бид хэд 2 давхарт 202 тоот өрөө авсан ... бүгд архи. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Анх ууж эхлэхээс өмнө М Т нар хоорондоо “чи Дарханых, ,би Налайхыг...” гэх мэтээр маргалдаад байсан. .. 04 цаг 30 минутын орчим хоорондоо барьцалдаад авахаар нь би салгаад зодолдуулаагүй. Тэгээд би эвлэрчихсэн гэж бодоод унтаж байтал гэнэт чимээ гараад сэртэл Т газар хэвтчихсэн М нь “...баян айлын мангар бацаан...” гэж хэлээд дээрээс нь нүүр хэсэг рүү өшиглөж байсан. Би салгаад Т-ийг авч гадагшаа гарсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10803 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Р.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 04 цагийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “М” зочид буудлын 2 давхрын 202 тоот өрөөнд “чи Налайхынх, баян айлын мангар бацаан” гэх зэргээр хамт ажилладаг хохирогч Ц.Т-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэг нь цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хана, хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх, зулгаралт, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Тийн мэдүүлэг, Гэрч Б.О-ын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Р.М-н гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал Р.М нь хохирогч Ц.Т-ийн биед халдан цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас түүний биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүх шүүгдэгч Р.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Р.М нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Р.М-н гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Т-т хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч С.Баттогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигин овгийн Р.М-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Р.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН