Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар    2022/ШЦТ/116      

 

 

   2022           09             27                                                        2022/ШЦТ/116                                  

 

 

                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Шүүгдэгч: Б.Буянцэцэг /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Буянцэцэгт холбогдох эрүүгийн 2229001360118 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1988 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, жолооч, дуу хөгжмийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, Нисэхийн 16-2 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Болдын Буянцэцэг /РД:КЖ88111108/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Буянцэцэг нь Өмнөговь аймгийн Хайрхан багийн 5 дугаар баг Цагаан хад суурьшлын бүсэд байрлах Номгон нэртэй дэлгүүрийг худалдахаар Х.Хүүхэнбаатартай тохиролцож 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 20.000.000 төгрөгийг үеэл дүү Э.Ариунаагийн Хаан банкны эзэмшлийн 5019952136 дугаартай данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 25.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу Х.Хүүхэнбаатарыг хуурч бодит байдлыг нуун далдлах замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 25.000.000 төгрөгийн хохирол учруулан, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Буянцэцэгт холбогдох эрүүгийн 2229001360118 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Буянцэцэг мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би урьд таньдаг байсан С.Хүүхэнбаатартай ярилцаад ээжийнхээ газар дээр өөрийн хөрөнгөөр барьсан дэлгүүрээ зарахаар тохиролцсон. Тухайн үед дэлгүүр бичиг баримтгүй байсан. С.Хүүхэнбаатараас нийт 25.000.000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг ахынхаа машиныг зараад буцаагаад С.Хүүхэнбаатарт өгсөн. Хохирогч хохиролгүй болсон гэв.

 

-Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

-С.Хүүхэнбаатарын Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Хүүхэнбаатарын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 21 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд С.Хүүхэнбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ариунаагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Энх-Алдарын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батзаяагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Буянцэцэгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48, 50 дахь тал/,

 

-Гэрч Э.Ариунаагийн ХААН банк ХХК-ийн депозит дансны хуулга /хавтаст хэргийн 53-115 дахь тал/,

 

-Б.Буянцэцэгийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 135, 136, 137, 138, 139, 140, 142 дахь тал/,

 

-Шүүгдэгч Б.Буянцэцэгийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 153 дахь тал/

 

-Хохирогч С.Хүүхэнбаатарын Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 154 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

    1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Буянцэцэг нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, 5 дугаар баг Хайрхан, Цагаан хад суурьшлын бүсэд байрлах, Номгон нэртэй дэлгүүрийг худалдахаар С.Хүүхэнбаатартай тохиролцож, үеэл дүү Э.Ариунаагийн эзэмшлийн Хаан банкны 5019952136 дугаартай дансаар 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 20.000.000 төгрөг, нийт 25.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу С.Хүүхэнбаатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.   

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Хүүхэнбаатарын өгсөн ...Би 2021 оны 03 дугаар сард Буянцэцэг гэдэг эмэгтэй над руу чатаар Цагаан хадан дээр дэлгүүр хайж байгаа хүн байвал би дэлгүүрээ зарах гэж байгаа шүү чат бичсэн байсан. тэгээд би сонирхоод үнэ хэд вэ? гэж асуухад 33.000.000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн тухайн үед цагаан хаданд очиж дэлгүүрийг нь үзэх гэсэн боловч хөл хорионы улмаас цагаан хад орж чадаагүй юм. Тухайн үед Буянцэцэг надад "би Улаанбаатар хотод байгаа юм ээж хүү хоёроо хагалгаанд оруулах гэж байгаа учир яаралтай хямд зарах гэж байгаа юм гэж хэлсэн" тэгэхээр нь би “тэгвэл би Улаанбаатар хотод байдаг охиноо уулзуулъя гээд Буянцэцэгтэй өөрийн охин Анударийг уулзуулахад нөгөө цагаан хаданд байдаг дэлгүүр нь ээжийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг ээж эмнэлэгт үзүүлээд хэвтэж байгаа болохоор нэр шилжүүлж болохгүй байна. Ээжийг эмнэлгээс гараад ирэхээр шилжүүлээд өгчихнө" гэж хэлсэн ба ээжийгээ эмнэлгээс гарахад нь дэлгүүрийн нэр шилжүүлж өгнө та надад 25.000.000 төгрөг явуулчих би ээжийг эмнэлгээс гарангуут нь цагаан хаданд очоод дэлгүүрийнхээ нэрийг шилжүүлчихээд үлдэгдэл мөнгөө авъя гэж гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Буянцэцэг гэдэг эмэгтэйд мөнгө шилжүүлчихээд хүлээгээд байж байсан чинь тухайн цагаан хаданд зарна гээд байсан дэлгүүрийнх нь гэрчилгээ гараагүй байсан. Тэгээд би тухайн үед Буянцэцэгээс гэрчилгээ гараагүй байгаа дэлгүүрээ яагаад надад зарна гээд надаас мөнгө авсан юм бэ би мөнгөө буцааж авъя гэж хэлсэн чинь надад "тэгвэл мөнгийг чинь эргүүлээд өгье" та дэлгүүр авахгүй гэж байгаа бол би өөр хүнд зарчихна гэж хэлсэн. Би мөнгө буцааж авах талаар олон удаа хэлж байсан боловч одоог хүртэл өгөөгүй байгаа. Би 2022 оны 04 дүгээр сарын эхээр цагаан хаданд очиж Буянцэцэгийн надад зарна гээд байсан Номгон нэртэй хүнсний дэлгүүрт очиж үзэхэд нэг хүн худалдаад авчихсан гээд нураагаад засвар хийж байсан. Би тухайн хүнээс хэнээс худалдаж авсан талаар асуухад Буянцэцэгийн ээжтэй нь наймаа хийсэн гэж хэлсэн. Тэгээд би Буянцэцэгт чи дэлгүүрээ хүнд зарчихсан юм бол миний мөнгийг яаралтай буцааж өг гэж олон удаа хэлсэн боловч одоог хүртэл миний мөнгийг өгөөгүй байгаа юм... Буянцэцэг цагаан хаданд байдаг Номгон нэртэй хүнсний дэлгүүрээ зарна гэхээр нь Би Цогтцэций суманд гэртээ байхдаа өөрийн хаан банкны 5598054518 дугаарын данснаас Буянцэцэгийн дүү гэх Ариунаа гэдэг хүний хаан банкны 5019952136 дугаарын дансанд 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 16 цаг 18 минутад 5.000.000 төгрөг, мөн 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдөр мөн өөрийн данснаас дээрх Ариунаа Буянцэцэг мөнгийг Ариунаагийн данс руу хийлгүүлэхдээ надад би дүүгийнхээ данс гээд хүний данс руу 20.000.000 төгрөг, ингээд нийт 25.000.000 төгрөг шилжүүлсэн юм.. миний данс болохгүй байгаа гэж хэлээд шилжүүлж авч байсан... надад хэлэхдээ өөр хэдэн хүн сонирхож байгаа гэж хэлж байсан харин яг зарлаа шүү тийм хүнд зарлаа гэж хэлж байгаагүй. Би мөнгийг нь буцааж өгнө гэж л хэлээд байсан. Дэлгүүрээ өөр хүнд худалдсан гэдгийг нь би өөрөө цагаан хаданд очиж мэдсэн...Надад одоог хүртэл ямар ч мөнгө төгрөг төлөөгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Хүүхэнбаатарын дахин өгсөн ...Надад нэмж шалгуулах санал алга, миний хохирлыг Буянцэцэг бүрэн барагдуулсан төлсөн. Би өгсөн 25.000.000 төгрөгөө бүрэн авсан. Одоо надад гомдол санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ариунаагийн өгсөн “...Тухайн үед манай үеэл эгч Буянцэцэг миний энэ дансыг ашигладаг байсан. Би ямар учиртай мөнгө орж ирсэн талаар мэдэхгүй байна... Би тухайн мөнгийг ашиглаагүй. Буянцэцэг эгч миний дансыг ашигладаг байсан учир тухайн үед тухайн мөнгийг яг юунд ашигласан талаар мэдэхгүй байна. Би өөрөө хаан банкны дансаа зөвшөөрөөд ашиглуулчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  29-30 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Энх-Алдарын өгсөн “...Би уг дэлгүүрийг 2021 оны 12 дугаар сарын 21-нд худалдаж авсан. Түүнээс хойш үйл ажиллагаа явуулж эхлээгүй байж байгаад 2022 оны 03 дугаар сарын 20-ноос 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл засвар үйлчилгээ хийж хойшоо өргөтгөл хийсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн... Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Цэцгээ гэх зүс таних хүнээс "Ви чат"-ын групп дээр зарын дагуу холбогдож байгаад эхнэр буюу Даваасүрэнгийн /5022869140/ гэх данснаас Ариунаа гэх Цэцгээгийн дүү гэх хүний нэр дээрх хаан банкны данс руу дөчин таван сая төгрөг шилжүүлэн дэлгүүрээ худалдаж авсан. Тухайн үед намайг худалдаж авахад Номгон гэх нэртэй дэлгүүр байсан. Манай эхнэр бид хоёр эхлээд 2021 он 12 дугаар сарын 20-ний өдөр цэцгээ гэх хүний дүү болох Ариунаа гэх хүний Хаан банкны данс руу арван сая төгрөг хийгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хорин таван сая төгрөг мөн тухайн данс руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь хэсэг хугацааны дараа шилжүүлсэн. Тухайн мөнгийг би хэзээ шилжүүлсэн талаар сайн мэдэхгүй байна...Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Иргэний газар эзэмшлийн гэрчилгээ, Тохирлын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авчирч ирсэн. Тухайн үед баримт бичиг бүрэн бүтэн хүлээж авсан..." гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Буянцэцэгийн яллагдагчаар өгсөн "...Би энэ Хүүхэнбаатар гэх эгчийг танина. Манай аав, ээжтэй найз нөхөд байгаа юм. Энэ хүн манай аавтай хамт наймаанд явдаг байсан. Би 2001 оны 06 дугаар сарын 24, 25-ны өдөр Улаанбаатар хотод байж байхдаа "Өмнөговь аймаг Ханбогд сум Хайрхан баг Цагаан хад суурьшлын бүсэд байрлах 9x8 харьцаатай бүрэн тохижуулсан 6 нэрийн хүнсний дэлгүүрийг зарна гэсэн зарын Цагаан хадны фейсбүүк зарын групп дээр байршуулсан юм. Тэгээд миний тавьсан зарын дагуу Хүүхэнбаатар эгч над руу залгаад намайг Цагаан хаданд байдаг Номгон дэлгүүрээ зарах гэж байгаа юм уу гэхээр би зарах гэж байгаа юмаа гэж хэлсэн чинь Хүүхэнбаатар танай дэлгүүрийн худалдаж авъя хэд төгрөгөөр зарах гэж байгаа юм бэ гэхээр би 25.000 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхэд Хүүхэнбаатар эгч танай дэлгүүрийг худалдаж авъя гэж бид хоёр наймаа хийхээр болж би урьдчилгаа мөнгө 5.000.000 төгрөг өг гэж хэлсэн. Би тэгээд цагаан хаданд байрлах Номгон нэртэй дэлгүүрийн газрын гэрчилгээ гараагүй байгаа гэхэд Хүүхэнбаатар эгч за тэр үед нь болох байхаа гэж хэлсэн. Би тэгээд Хүүхэнбаатар эгчээс эхлээд 5.000.000 төгрөгийг үеэл дүү Ариунаагийн 5019952136 тоот дансаар авч дараа нь дахиад 20.000.000 төгрөгийг мөн энэ дансаар шилжүүлэн авсан юм. Тэр үед миний өөрийн Хаан банкны дансны зээлийн хүү хэтэрсэн байсан тул өөрийн дансаар авах боломжгүй байсан юм. Тэгээд цагаан хаданд байгаа дэлгүүрийн газрын гэрчилгээ нь гарахгүй бараг 1 жил болсон тэгээд Хүүхэнбаатар эгч над руу утсаар яриад "би дэлгүүрийг чинь авахаа байлаа, өгсөн мөнгөө буцаагаад авъя гэхээр би надад одоогоор бэлэн мөнгө байхгүй байна, задгай тээврийн ажил нь зогсчихсон мөнгө байхгүй хэцүү байна гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сард Цагаан хадны дэлгүүрийн газрын гэрчилгээ нь гарахаар би дэлгүүрээ Цэвэлмаа гэх хүнд 35.000.000 төгрөг зарчихсан. Би дэлгүүрээ зарахаас өмнө нь Хүүхэнбаатар эгчид би дэлгүүрээ зарлаа шүү дээ хэлж байсан. Би 35.000.000 төгрөгийг төрсөн дүү Буяндэлгэрийн Хаан банкны 5585337555 дугаарын дансаар шилжүүлж авсан юм. Би тухайн үед Хүүхэнбаатар эгчид задгай тээвэр явахгүй байна задгай тээвэр явахаар мөнгийг чинь төлж өгнөө гэж хэлж байсан. Тэгээд задгай тээвэр 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тойргоороо явж байгаа би одоо Хүүхэнбаатар эгчид 7.000.000 төгрөгийг төлсөн үлдсэн мөнгийг нь төлж барагдуулна. Бид хоёр хоорондоо тохирч байгаа..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Буянцэцэгийн яллагдагчаар дахин өгсөн “...Би Хүүхэнбаатар эгчид учруулсан хохирол болох 25.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/

 

-Э.Ариунаагийн ХААН банкны 5019952136 дугаартай дансанд 5598054516 дугаарын данснаас 2021.06.14-ний өдөр 5.000.000 төгрөг, 2021.06.21-ний өдөр 20.000.000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтас хэргийн 53-115 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Буянцэцэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

“Залилах” гэж бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байхыг хэлэх ба шүүгдэгч Б.Буянцэцэг нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, 5 дугаар баг Хайрхан, Цагаан хад суурьшлын бүсэд байрлах, Номгон нэртэй дэлгүүрийг худалдахаар С.Хүүхэнбаатартай тохиролцож, үеэл дүү Э.Ариунаагийн эзэмшлийн Хаан банкны 5019952136 дугаартай дансаар 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 20.000.000 төгрөг, нийт 25.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу С.Хүүхэнбаатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Буянцэцэгийн дээрх үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Буянцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Буянцэцэгийг “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Буянцэцэг нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор С.Хүүхэнбаатарыг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 15 дахь тал/

 

Хохирогч С.Хүүхэнбаатарт 25.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 18-19, хавтас хэргийн 53-115 дахь тал/

 

Шүүгдэгч Б.Буянцэцэг нь хохирогч С.Хүүхэнбаатарт нийт 25.000.000 төгрөгийг буцаан төлсөн, хохирогч С.Хүүхэнбаатар нь шүүгдэгч Б.Буянцэцэгээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан С.Хүүхэнбаатар би Б.Буянцэцэгт залилуулж хохирсон. Буянцэцэгээс өгсөн 25.000.000 төгрөгөө буцаан авч хохиролгүй болсон тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шуурхай шийдэж өгнө үү гэх мэдүүлэг, хүсэлтээр тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 154 дэх тал/

 

Иймд шүүгдэгч Б.Буянцэцэг нь хохирогч С.Хүүхэнбаатарт гэм хорын хохиролд нийт 25.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.Буянцэцэг нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, 5 дугаар баг Хайрхан, Цагаан хад суурьшлын бүсэд байрлах, Номгон нэртэй дэлгүүрийг худалдахаар С.Хүүхэнбаатартай тохиролцож, үеэл дүү Э.Ариунаагийн эзэмшлийн Хаан банкны 5019952136 дугаартай дансаар 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 20.000.000 төгрөг, нийт 25.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу С.Хүүхэнбаатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.      

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Буянцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Буянцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Буянцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овогт Болдын Буянцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буянцэцэгт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Буянцэцэгт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Буянцэцэг нь хохирогч С.Хүүхэнбаатарт гэм хорын хохиролд нийт 25.000.000 төгрөг төлсөн, хохирогч С.Хүүхэнбаатар нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Буянцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Буянцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН