Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар  2022/ШЦТ/80

 

 

2022          06            16                                                       2022/ШЦТ/80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга О.Анхтуг,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Энхтайван, Б.Наранбат /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүнд овогт Даваадоржийн Энхтайван, Боржигон овогт Батдоржийн Наранбат нарт холбогдох 2129002650069 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, Өнөр хороолол, 22-р байр 18 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 416 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 135 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 9 сарын хорих ялаа, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. Гүнд овогт Даваадоржийн Энхтайван, регистрийн дугаар: ЧС76092471,

Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Таван толгой төмөр зам ХХК-д инженер ажилтай, ам бүл 6, эхнэр дөрвөн хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 62б байр 5 тоот оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Батдоржийн Наранбат, регистрийн дугаар: ЧМ82042879,

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Гүнд овогт Даваадоржийн Энхтайван нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Турба тек” ХХК-ний ажилчдын амрах байранд Б.Наранбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар хутгаар түүний эрүүл мэндэд нь зүүн гуяны дотор болон урд гадаргуу дахь зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Боржигон овогт Батдоржийн Наранбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Турба тек” ХХК-ний ажилчдын амрах байранд Д.Энхтайвантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь тархины доргилт, дух, баруун шанааны зулгаралт, 2 шүд унасан, дээд уруулын салстын язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Гүнд овогт Даваадоржийн Энхтайван нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Турба тек” ХХК-ний ажилчдын амрах байранд Б.Наранбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар хутгаар түүний эрүүл мэндэд нь зүүн гуяны дотор болон урд гадаргуу дахь зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Боржигон овогт Батдоржийн Наранбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Турба тек” ХХК-ний ажилчдын амрах байранд Д.Энхтайвантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь тархины доргилт, дух, баруун шанааны зулгаралт, 2 шүд унасан, дээд уруулын салстын язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-27-р хуудас/,

Хохирогч Б.Наранбатын: “...Турба тек ХХК-ийн кемп дээр хүрч ирээд Батболд амардаг гэрт нь ороод бид хоёр ууж байтал Энхтайван гэдэг хүн орж ирээд бид хоёртой хамт уулцаад байж байтал Энхтайван архиа ууж байхдаа шорон орон яриад архиа ууж байснаа гараад яваад өгсөн. Тэгээд Батболд орон дээр гарч хэвтээд би гэрийн баруун талд сандал дээр сууж байхад Энхтайван гаднаас орж ирээд үгийн зөрөөгүй миний хамар дээр гараараа цохиод автал миний хамарнаас гарсан... би Энхтайвантай хэрүүл маргаан хийгээд байж байтал Батболд орон дээрээс босож ирээд “одоо хэрүүл маргаан хийхээ боль” гээд хэлсэн. Тэгээд бид хоёр хэрүүл маргаан хийхээ болиод үлдсэн архиа хувааж уугаад эхэлсэн юм. Тэгээд архиа ууж байхдаа дахиад бид хоёр маргалдаад бид хоёр барьцалдаж аваад гэрээс гараад гэрийн гадна талд дээр доороо ороод байж байтал Энхтайван намайг хутгалчихаар нь “өө чи намайг хутгалчихлаа” гэж хэлээд газарт сөхрөөд сууж байтал Батболд хүрч ирээд миний өмд тайлаад чангалуур тавьж даавуугаар боож өгөөд эмнэлэг цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Хохирогч Д.Энхтайваны: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Турба тек ХХК-нд тухайн өдөр ажилгүй болоод би Батболд гэдэг залуу амьдардаг гэрт яваад ортол Батболд гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд байж байтал Б.Наранбат гэдэг залуу орж ирээд Батболд бид гурав нэг шил архи хамт хувааж уугаад байж байтал Б.Наранбат “чи хаана ажилладаг юм бэ, чиний нэрийг хэн гэдэг юм бэ” гэхээр нь би нэрээ хэлтэл “чи нэрээ бүтэн хэлдээ” гээд надад хэлээд байхаар нь би хэрүүл болох юм шиг байна гэж бодоод гэрээс нь гараад ...өдрийн хоолоо идээд гараад явж байтал Б.Наранбат гэдэг залуутай дахиад тааралдаад бид хоёр үл ойлголцож маргалдаж байгаад гэрт ороод бид хоёр гэрт зодолдож байгаад гэрээс гараад зодолдож байснаа санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Гэрч Г.Батболдын: “....2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ....Наранбат бид хоёр кемп орох замдаа Цогтцэций сумын дэлгүүрээс Хар чингис нэртэй 0,75 литрийн архи нэг ширхэгийг аваад кемп ороод Наранбат бид хоёр архиа амралтын 14 дугаартай гэртээ ууж байсан чинь Үйлсийн зам ХХК-ийн оператор Энхтайван ах орж ирээд... бид гурав хамт архиа хувааж ууж дуусгачихаад байж байтал Наранбат “би танай компаний захиалагч нь байна” гэхэд Энхтайван “тэгэхээрээ яадаг юм” гээд хэрэлдээд байсан. Тэгээд би өдөр хоолны цаг болчихсон байхаар нь цайны газарт очиж хоол идчихээд эргээд иртэл гэрийн гадаа Энхтайван ах Наранбат хоёр зууралдчихсан гэрийн үүдэнд хэвтэж байхаар нь салгасан чинь Энхтайван ах гартаа улаан өнгөтэй жижиг эвхдэг хутга барьчихсан байсан. Тэгээд би Наранбатыг гэр лүүгээ дагуулж орсон чинь хөл гишгэж болохгүй байна гэхээр нь өмдийг нь тайлаад харсан чинь зүүн хөлний гуя хэсэгт нь хоёр удаа хутгаар дүрчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

Гэрч Б.Чүлтэмсүрэнгийн: “...2021 оны 10 сарын 30-ны өдөр ...оффисын үүдэнд зогсож байсан чинь кемпийн хамгийн зүүн талд байсан 14 дугаартай амрах байрны үүдэнд Батболд, Энхтайван, Наранбат нар хоорондоо зодолдоод байхаар нь би салгах гээд очиход Энхтайван, Наранбат хоёр зууралдчихсан газар хэвтэж байсан. Батболд хажуу талд нь зогсож байсан. Тэгээд юу болоод байгаа юм гэхэд Наранбат нь “энэ намайг хутгалчихлаа ш дээ” гээд зүүн хөлний өмд нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

Гэрч Б.Бямбасүрэнгийн: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ...15 цаг өнгөрч байхад манай ажлын ахлах инженер оффисын байранд орж ирээд “та цагдаа дуудаадах, нөгөө хэд чинь нэгнийгээ хутгалчихсан байна” гэхээр нь би цагдаа дуудчихаад очиход Батболд гэрийн гадаа зогсож байсан, манай ажлын Отгонхүү Наранбатын хөлийг боогоод гэрт сууж байсан... Батболд, Энхтайван, Наранбат нар их согтуу хөл дээрээ тогтож чадахгүй өнхөрч унаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

Гэрч Б.Бямбажавын: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ...Наранбат Батболдыг хүргэж өгөхөөр гараад явсан гэхээр нь Наранбат руу залгаад “наана чинь юу болсон юм бэ” гэсэн чинь “найзыг нь хутгалчихлаа ш дээ” гээд уйлаад согтуу байсан... тэгээд сумын эмнэлэг дээр ирэхэд Наранбат зүүн хөлөндөө оёдол тавиулаад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

Гэрч С.Азжаргалын: “...манай ажлын Отгонхүү кемпийн зүүн талын амралтын гэрийн урд хоёр хүн зодолдоод байна гэхээр нь би гараад харсан чинь хоёр хүн газар унаад өнхөрөлдөөд байхаар нь салгах гээд иртэл Наранбат гэдэг хүн нь “намайг хутгалчихлаа” гэхээр нь харсан чинь Энхтайван газарт хэвтчихсэн гарт жижиг улаан өнгөтэй эвхдэг хутга байсан.... тэгээд хутгалуулсан Наранбатыг “та өмдөө тайлаадах” гэсэн чинь өмдөө тайлахад нь харахад Наранбатын зүүн хөлний гуянд нь хоёр удаа хутгалуулчихсан цус гараад байсан... Наранбат, Энхтайван, Батболд гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 588 дугаартай “Б.Наранбатын биед зүүн гуяны дотор болон урд гадаргуу дахь зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 587 дугаартай “Д.Энхтайваны биед тархины доргилт, дух, баруун шанааны зулгаралт, 2 шүд унасан, дээд уруулын салстын язрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 2 шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, баруун шанааны зулгаралт, дээд уруулын салстын язрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Энхтайван, Б.Наранбат нар нь дээд боловсролтой, инженер  мэргэжилтэй, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Энхтайван, Б.Наранбат нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Энхтайван, Б.Наранбат нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Д.Энхтайван, Б.Наранбат нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Энхтайван, Б.Наранбат нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Энхтайван, Б.Наранбат нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтайванд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Наранбатад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Д.Энхтайван, Б.Наранбат нар нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар прокуророос гаргасан саналын хүрээнд буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Энхтайванд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Наранбатад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул дүгнэлтийг хүлээн авч,  эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Энхтайван, Б.Наранбат нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

            2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй,  шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гүнд овогт Даваадоржийн Энхтайван, Боржигон овогт Батдоржийн Наранбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Энхтайваныг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр, шүүгдэгч Б.Наранбатыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Д.Энхтайван, Б.Наранбат нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Энхтайван, Б.Наранбат нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТТУЛГА