| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/0433/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/464 |
| Огноо | 2022-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/464
2022 03 29 2022/ШЦТ/464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хонгорзул,
Улсын яллагч Н.Ганчимэг,
Хохирогч А.Удвалцэцэг,
Шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Иэд холбогдох 2106 04106 0708 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг шүүх 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өндөр хүчдэлийн монитор мэргэжилтэй, хувиараа мужаан хийдэг, ам бүл 5, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 91-2520 тоотод оршин сууж байгаа, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ЗШ/1969 дугаартай шийтгэврээр Зөрчлийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 15 хоногийн албадан сургалтад хамруулж, 10 хоног баривчлах шийтгэлээр шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Өгөөмөр овгийн Бын И /РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 91-2520 тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч А.Удвалцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний хоолойг багалзуурдах, газарт унагааж толгойн тус газарт гараараа цохих зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Иийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Эмэгтэй хүн яаж ч уурлаж байсан би тэвчиж ойлгох ёстойгоо ухаарсан бид 2 өөрсдийн асуудлаа ярилцаж шийдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Удвалцэцэгийн өгсөн: “Надад одоо гомдол санал байхгүй, хамтран амьдрагчийн хувьд бид хоёрыг нэг удаа уучлаач гэж гуйж байна” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх.06/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Удвалцэцэгийн өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19-20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 91-2520 тоот гэртээ байж байхад нөхөр Иэд ажлаасаа тараад ирсэн. Иэдийн төрсөн өдөр байсан. Иэд 2-3 лааз пиво уугаад чи миний төрсөн өдрийг тэмдэглэж өгсөнгүй гэж уурласан. Би ажилгүй гэртээ байна, ажилдаа орохоороо яваандаа болно ш дээ” гэж хэлсэн.
Б.И “машинаас гараад тамхи аваад ир” гэж хэлсэн. Би “чадахгүй” гэж хэлэхэд өөрөө гараад машинаасаа тамхи аваад буцаж орж ирээд “шүдэнз олоод өг” гэсэн. Би “чи өөрөө олоод ав” гэхэд 9 болон 12 настай 2 охиноо босгоод шүдэнз олоод ир гэхээр нь “чи яах гэж хүүхдүүд босгож шүдэнз хайлгаад байгаа юм” гэж хэлсэн. Иэд “чи дандаа охид өмөөрдөг” гэж хэлээд маргаан болж эхэлсэн. Маргалдаж байгаа Иэд машиндаа ороод сууж байгаад удалгүй орж ирээд “найзууд ирж байна, хоол цай бэлдээд өг” гэсэн. Тэгэхээр нь босоод бэлтгэсэн. Иэд машиндаа ороод суучихаар нь араас нь гараад “найзууд чинь ирэх болж байна уу” гэж асуухдаа машины цонхонд хацраа цохичихсон. Тэгээд Иэд рүү “чамаас боллоо” гэж хэлэхэд И “чи дандаа цагдаа дууддаг” гэж хэлээд намайг зодсон. И хоолойноос багалзуурдаад нүүр толгой руу гараараа олон удаа цохиж, газарт чирсэн. Хажуу айлын залуу болиоч гэхэд И машинаа унаад зугтаачихсан. Толгой энд тэндгүй хавдсан. Баруун нүд хөхөрч, баруун шанаа хөхөрсөн, хүзүү улайсан, гар нуруу зулгарсан. Хамт амьдраад 3 жил болж байгаа. Дундаасаа 1 нас 7 сартай хүүтэй. Би 12 болон 9 настай хоёр охинтой. Гэрлэлтийн баталгаа байхгүй.”...”,
“...машины хаалганд баруун шанаа хэсгээр мөргөсөн. Тэр үед бол гэмтэл учраагүй. Хүчтэй мөргөөгүй, тонгойх явцдаа л мөргөсөн. ...гэмтлүүдийг Иэд гараараа цохиж учруулсан. Баруун нүдний зовхи дээд доод талдаа хөхөрсөн байсан. Тэрнээс баруун шанаа хэсэгт машины цонх мөргөснөөс ямар нэгэн гэмтэл учраагүй”,
“...нөхөр И надад гэмтэл учруулсан. Толгой хацар шанаа руу цохисон. 2021 оны 10 сард И намайг зодоод 14 хоногийн баривчилгаанд яваад 2021 оны 11 сарын 11-ний өдөр гарч ирсэн байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлгүүд /хх.24, 26, 60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Иийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...тэгээд миний уур хүрээд цааш нь түлхээд хаалга аа хаасан. Тэгтэл Удвалцэцэг нөгөө талын хаалгаар ирээд хэрэлдээд байсан. ..зууралдаж байгаад түлхэж газар унагасан.”,
“... өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Бид хамт амьдраад 3 жил болж байгаа. Дундаасаа 2 настай хүүтэй.”...” гэх мэдүүлгүүд /хх.28, 55-56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Уранчимэгийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байхад эмэгтэй хүн орилоод эрэгтэй эмэгтэй хүн хоорондоо маргалдаад байсан. Тэгээд манай нөхөр Баваасан гарч хараад Иэд, Удвалцэцэг хоорондоо маргалдаад бие биетэй барьцалдаад зогсож байсан гэж хэлсэн. Баваасан юу болоод байна гэж орилоход нөхөр нь цаашаа яваад эхнэр нь гэр рүүгээ орчихлоо гэж хэлсэн. Яг цохиж зодож байхыг хараагүй гэсэн. ...тухайн өдрөө өөр ямар нэгэн чимээ гаргаагүй.” гэх мэдүүлэг /хх.62/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11349 дугаартай:
“1. А.Удвалцэцэгийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэстэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.30-31/,
Шүүгдэгч Б.Иийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.34-48, 63-78/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.50-52/,
Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх.54-56/,
Хохирогч А.Удвалцэцэгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.81/,
Шүүгдэгч Б.Иийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.82/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.84/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 91-2520 тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч А.Удвалцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний хоолойг багалзуурдах, газарт унагааж толгойн тус газарт гараараа цохих зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх.06/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Удвалцэцэгийн өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19-20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 91-2520 тоот гэртээ байж байхад нөхөр Иэд ажлаасаа тараад ирсэн. Иэдийн төрсөн өдөр байсан. Иэд 2-3 лааз пиво уугаад чи миний төрсөн өдрийг тэмдэглэж өгсөнгүй гэж уурласан. Би ажилгүй гэртээ байна, ажилдаа орохоороо яваандаа болно ш дээ” гэж хэлсэн.
Б.И “машинаас гараад тамхи аваад ир” гэж хэлсэн. Би “чадахгүй” гэж хэлэхэд өөрөө гараад машинаасаа тамхи аваад буцаж орж ирээд “шүдэнз олоод өг” гэсэн. Би “чи өөрөө олоод ав” гэхэд 9 болон 12 настай 2 охиноо босгоод шүдэнз олоод ир гэхээр нь “чи яах гэж хүүхдүүд босгож шүдэнз хайлгаад байгаа юм” гэж хэлсэн. Иэд “чи дандаа охид өмөөрдөг” гэж хэлээд маргаан болж эхэлсэн. Маргалдаж байгаа Иэд машиндаа ороод сууж байгаад удалгүй орж ирээд “найзууд ирж байна, хоол цай бэлдээд өг” гэсэн. Тэгэхээр нь босоод бэлтгэсэн. Иэд машиндаа ороод суучихаар нь араас нь гараад “найзууд чинь ирэх болж байна уу” гэж асуухдаа машины цонхонд хацраа цохичихсон. Тэгээд И рүү “чамаас боллоо” гэж хэлэхэд Иэд “чи дандаа цагдаа дууддаг” гэж хэлээд намайг зодсон. И хоолойноос багалзуурдаад нүүр толгой руу гараараа олон удаа цохиж, газарт чирсэн. Хажуу айлын залуу болиоч гэхэд И машинаа унаад зугтаачихсан. Толгой энд тэндгүй хавдсан. Баруун нүд хөхөрч, баруун шанаа хөхөрсөн, хүзүү улайсан, гар нуруу зулгарсан. Хамт амьдраад 3 жил болж байгаа. Дундаасаа 1 нас 7 сартай хүүтэй. Би 12 болон 9 настай хоёр охинтой. Гэрлэлтийн баталгаа байхгүй.”...”,
“...машины хаалганд баруун шанаа хэсгээр мөргөсөн. Тэр үед бол гэмтэл учраагүй. Хүчтэй мөргөөгүй, тонгойх явцдаа л мөргөсөн. ...гэмтлүүдийг И гараараа цохиж учруулсан. Баруун нүдний зовхи дээд доод талдаа хөхөрсөн байсан. Тэрнээс баруун шанаа хэсэгт машины цонх мөргөснөөс ямар нэгэн гэмтэл учраагүй”,
“...нөхөр И надад гэмтэл учруулсан. Толгой хацар шанаа руу цохисон. 2021 оны 10 сард Иэд намайг зодоод 14 хоногийн баривчилгаанд яваад 2021 оны 11 сарын 11-ний өдөр гарч ирсэн байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлгүүд /хх.24, 26, 60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Иийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...тэгээд миний уур хүрээд цааш нь түлхээд хаалга аа хаасан. Тэгтэл Удвалцэцэг нөгөө талын хаалгаар ирээд хэрэлдээд байсан. ..зууралдаж байгаад түлхэж газар унагасан.”,
“... өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Бид хамт амьдраад 3 жил болж байгаа. Дундаасаа 2 настай хүүтэй.”...” гэх мэдүүлгүүд /хх.28, 55-56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Уранчимэгийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байхад эмэгтэй хүн орилоод эрэгтэй эмэгтэй хүн хоорондоо маргалдаад байсан. Тэгээд манай нөхөр Баваасан гарч хараад И, Удвалцэцэг хоорондоо маргалдаад бие биетэй барьцалдаад зогсож байсан гэж хэлсэн. Баваасан юу болоод байна гэж орилоход нөхөр нь цаашаа яваад эхнэр нь гэр рүүгээ орчихлоо гэж хэлсэн. Яг цохиж зодож байхыг хараагүй гэсэн. ...тухайн өдрөө өөр ямар нэгэн чимээ гаргаагүй.” гэх мэдүүлэг /хх.62/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11349 дугаартай:
“1. А.Удвалцэцэгийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэстэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.30-31/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Иийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Б.Иийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Иийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Иийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч А.Удвалцэцэг хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй гэсэн учир шүүгдэгч Б.Иийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Иэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Б.Иийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Иэд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Б.Иэд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өгөөмөр овгийн Бын Иийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иэд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Иэд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Иэд сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Иэд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Удвалцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Иэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС