Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 98

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Улсын яллагч Д.Дэлгэрбаяр,                                 

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:

 

          Эрүүгийн 201610000135 дугаарт хэргийн шүүгдэгч:  

 

          Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Боржигон овогт Дэчиндоогийн Батбилэг /СК83030714/-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Батбилэг нь 2016 оны 4 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Ж.Алдарын 19 тооны эр хонийг Айраг сумын 2 дугаар багийн нутгаас 21-16 ХЭҮ улсын дугаартай, Киа пронтер маркийн автомашин буюу тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлж 2470000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн яллагдагч Д.Батбилэг нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ буюу 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Батбилэг шүүхийн хэлэлцүүлэгт: Мөнгө хэрэгтэй болоод 2016 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө Пронтер машинтай очиж Ж.Алдарын хонийг хулгайлсан. Ж.Алдарын хонь нь гэрийнхээ зүүн хойд талд байсан. Би прокурорын хяналтаас оргоогүй, чөлөө аваад явсан. Мөрдөн байцаагчтайгаа байнга утсаар ярьж холбоотой байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэв.

 

 

 

Хохирогч Ж.Алдарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 18-ны орой хонио гэрийхээ гадаа задгай хонуулсан юм. 4 дүгээр сарын 19-ний өглөө босоход хонь гэрийн гадаа байхгүй гэрээс зүүн хойно 1 км орчим зайд хоносон байхаар нь бүртгээд үзэхэд 19 тооны эр хонь байхгүй байсан. Хонь байсан газар дээр пронтер машины бололтой дугуйны мөр гараад баруун хойд зүгт чиглээд явсан байсан. Манай 19 тооны эр хонийг хулгай хийж Хэнтий аймгийн Дархан сумын Осгонбаяр гэдэг айлын хашаанд хашсан байхад тоолж авахад 16 хонь байсан. 3  хонийг нь зарчихсан бололтой байхгүй байсан. ...Хохирлоо хурдан барагдуулмаар байна. ...Миний хохирол 3 эр хонь, нааш цааш эрж хайхад зарцуулсан бензиний төлбөр 232.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26/,

 

           Гэрч Б.Осгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө би хөдөө гэрээ цоожлоод хонио услахаар явсан юм. Ингээд хонио хариулаад явж байхад 14 цагийн үед гэртээ иртэл манай сумын Батбилэг гэдэг залуу ганцаараа гэрт сууж байсан ба малын хашаан дотор 10 гаруй эр хонь хашчихсан байхаар нь энэ юун хонинууд юм бэ гэхэд Батбилэг “миний хонь байгаа юм зарна” гэж байсан. Машинаар энэ хонинуудыг ачиж ирсэн ба орой ачаад явна” гэсэн. Билэгээ нэг шил архи гаргаж ирээд бид хувааж уугаад би согтоод унтаад өгсөн. ...18 цагийн үед сэрэхэд гэрт эхнэр ирчихсэн “Батбилэгийн авчирсан хонь хулгайн хонь байна” гээд Дархан сумын цагдаад хэлчихсэн байсан. ...Манай эхнэр Батбилэгт юун хонь байхав дээ, хулгайн хонь байх гээд цагдаад хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 /,

 

             Гэрч Л.Амартуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шиг санаж байна хөдөө гэртээ очсон чинь манай нөхөр гэртээ унтаж байсан ба малын хашаан дотор 14 эр хонь хашаатай байсан. Манай нөхрийг малдаа явчихсан хойгуур Батбилэг 10 гаруй эр хонь манай малын хашаанд хашчихсан гэрт сууж байсан гэсэн. Тэгээд би Батбилэгт ямар хонь байх вэ дээ гэж бодоод сумынхаа цагдаад мэдэгдэж цагдаа ирж үзэж харж тоолоод намайг харж байгаарай гэж хэлээд явсан. Ингээд энэ хонинууд нь хулгайн хонь болж таараад Айраг сумаас хонины эзэн Алдар гэдэг хүн машинтай ирээд хашаанд байсан хонинуудыг үзээд манай алдсан хонь мөн байна гээд бүгдийг ачаад явсан. Сумын төвд Буянхүүд 2 хонь зарсан байсныг бас аваад явсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 /,

 

             Гэрч И.Мэндбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...би малын наймаа хийдэг ба 2016 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр шиг санаж байна. Яг өдрийг нь сайн мэдэхгүй байна манай сумын Батбилэг гэдэг залуу утсаар яриад “эгчээ та хонь авах уу, авбал Осгонбаярынд хүрээд ир” гэхээр нь би машинтай очоод хашаатай байсан 2 тооны эр хонийг 215000 төгрөгөөр худалдаж аваад хүнд 20000 төгрөг нэмж зарсан. Хундан цагаан эр хонь, хар халзан эр хонь 2-г худалдаж авсан. Би хулгайн хонь гэдгийг үнэхээр мэдээгүй. Хашаан дотор нь 10 гаруй эр хонь байсан. Намайг очиход Осгонбаяр, Батбилэг 2 байсан. Хонийг би Батбилэгээс авч мөнгийг нь Батбилэгт тоолж өгсөн, өөр хонь аваагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/,

 

            Гэрч Х.Батдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...26-16 ХЭҮ дугаартай портер машиныг би Монголд орж ирэхэд нь худалдаж аваад унаж байгаад 2016 оны 04 дүгээр сарын эхээр Бор-Өндөр сумын Д.Ууганбаяр гэдэг залууд 2500000 төгрөгөөр зарсан. Гэхдээ би ажил төрлийн шалтгаанаар нэрээ Ууганбаярын нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа юм. Ууганбаярт машинаа зараад худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, амаар тохирч зарсан. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Ууганбаярт төлбөр тооцооны асуудал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 /,

 

             Гэрч Ч.Буянхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр шиг санаж байна. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байхад Батбилэг орж ирээд 160.000 төгрөгөөр 2 эр хонь зарна гэхээр нь би худалдаж авахаар болоод Дархан сумын төвөөс хойш Осгонбаяр гэдэг айлын гадаа очиход хашаанд нь 10 гаруй эр хонь хашаатай байхаар нь шар халзан зүсмийн 2 хонийг аваад хашаандаа авчираад нэг хоносны дараа цагдаа нар ирээд 2 хонь чинь хулгайн хонь гээд аваад явсан. Би нарийн учрыг нь олоогүй хониныхоо мөнгө төгрөгийг ч өгөөгүй байсан. Батбилэг ганцаараа халамцуу байсан. Надад хэлэхдээ миний хонь байгаа юм гэсэн өөр юм яриагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,

             Гэрч Р.Гансаруулын мөрдөн байцаалтанд өгсөн: ...04 дүгээр сарын 19-ний өглөө унтаж байхад манай малыг маллаж байсан Алдар ах утсаар яриад урд шөнө манайхаас хонь алдчихлаа гэхээр нь Сайнжаргал бид 2 шууд гэрт нь яваад очсон. Ингээд бүртгээд үзэхэд Алдар ахынхаас 19 эр хонь алдагдсан байсан. Ингээд Айраг, Бор-өндөр сумдын цагдаад мэдэгдсэн. Ингээд эрж хайгаад Дархан сумын нутаг дэвсгэрээс алдсан хонийг олоход Батбилэг буюу Билэгээ хулгай хийгээд явсан байсан. ... Алдар ах хонь алга гэхээр нь явж очиж үзэхэд өөрийх нь 19 хонь алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 /,

 

              Гэрч Н.Сайнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...тэр даруй хөдөө Алдарынд очиход 19 тооны хонь алдагдсан байна гэсэн. Гэрээс нь хойш портер машины мөр гарсан байсан. ...Ингээд 20-ны өдөр билүү Хэнтий аймгийн Дархан суманд алдагдсан хонины сураг гараад байна, Билэгээ гэгч хулгай хийсэн юм шиг байна гэж сумын төлөөлөгч нь хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46 /,

 

             Гэрч Д.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 04 дүгээр сард сумынхаа Батдэлгэр гэх хүнээс 16-26 ХЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго портер маркын ачааны машиныг 2500000 төгрөгөөр худалдаж авсан. Гэхдээ нэр дээрээ шилжүүлээгүй байгаа. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны орой намайг гэртээ байхад 23 цагийн үед ...харих гэж явтал гудамжинд Батбилэг ах тааралдаад “Бор- Өндөрийн урдаас айлаас 20 хонь ачаад өгөөч хөлсөнд нь 200.000 төгрөг өгнө” гэхээр нь "миний машины аккумлятор муу” гэхэд Батбилэг ах Цогбадрах 2 машин түрж асаагаад бид 3 тэр шөнөө Бор-Өндөрөөс урагшаа явсан ба Батбилэг ах зам заагаад 30 км орчим яваад хээр 60 орчим тооны хонин дээр очоод бид 3 машинаасаа бууж Цогбадрах бид 2 хонинуудыг нь хурааж өгч Батбилэг ах ганцаараа 19 тооны хонь барьж авч миний машин дээр сул ачаад шөнөдөө буцаад Бор-Өндөр сумыг дайрч хойшоо Дархан суманд үүрээр очоод сумын төвөөс зүүн хойш нэг айлын гадаа очиход тэр айлд хүн байгаагүй тэгээд хонио буулгаж хашаанд нь оруулаад би Батбилэг ахаас “тээврийн хөлсөө авъя” гэхэд “хонио зарж байж мөнгөө өгнө” гэхээр нь Батбилэг ахын утсыг аваад Цогбадрах бид 2 Бор- Өндөр сум руу яваад Батбилэг ах тэндээ үлдсэн. ...Би хулгай хийгээгүй Батбилэг ах л хүнээс хонь авна ачаад өг 200000 төгрөг өгье гэхээр нь л явсан юм. Хулгай хийж байна гэж огт бодоогүй. Батбилэг ах хүнээс хонь авч байгаа юм гэсэн. ...60 орчим тооны хонь дотроос 19 тооны хонь ачсан. ...Биерхүү том том хонинууд байсан. ...Нийтдээ 160 км явсан. Батбилэг ах урдаас хонь ачаад Хэнтий аймгийн Дархан сум орно гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-73 /,

 

             Гэрч Б.Цогбадрахын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 04 дүгээр сарын 18-ны орой ...явж байхад гудамжинд Батбилэг гэдэг ямаа самнаж байгаад таньдаг болсон ах тааралдсан. Батбилэг ах Ууганбаяраас “машинтайгаа урдаас хонь ачаад өг 200000 төгрөг хөлсөнд нь өгье” гэхээр нь “хэний хонь юм” гэхэд “миний хонь байгаа юм” гэсэн. ...Батбилэг ах зам заагаад явсан хэр хол явсанг мэдэхгүй хээр хэдэн хонь дээр очоод бид 3 машинаас бууж Ууганбаяр бид 2 машины гэрэлд хонийг хурааж өгч Батбилэг ах хонь барьж аваад машины ачаан дээр сул тавиад байсан, хэдэн хонь ачсаныг би мэдээгүй 10 гаруй хонь ачиж дуусаад тэндээсээ хөдлөөд Бор-Өндөр сумаар дайраад Хэнтий аймгийн Дархан суман дээр өглөө 07 цагийн үед очоод сумын төвөөс хойш нэг айлын гадаа очиход айл нь эзгүй цоожтой байсан. Хонио буулгаад хашаанд нь оруулж “мөнгөө авъя” гэхэд “хонио зарж байгаад маргааш нөгөөдрөөс өгье” гэхээр нь Ууганбаяр бид 2 машинтайгаа шууд Бор-Өндөр явсан. Батбилэг ах тэр айлд ганцаараа үлдсэн. ...Ууганбаяр бид 2 хулгайн хонь байсан гэж үнэхээр мэдээгүй. Миний хонь л гээд байсан. ...Хулгай хийж байгаа гэж огт бодоогүй. ...Д.Ууганбаяр ахын цэнхэр өнгийн 26-16 ХЭҮ улсын дугаартай портер маркийн машинтай явсан. Дархан суманд айлын гадаа очоод тоолоход 19 тооны хонь байсан. Батбилэг ах яараад байна, хурдан яваад ирье гэж яаруулаад байсан. Машинд нь бензин байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-78/,

 

             Гэрч Д.Батсүмбэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Д.Батбилэг нь 2016 оны 7 сард Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаад ирсэн. ...Батбилэг нь цагдаагаас дуудахаар очлоо гэж хэлээд л гэрээс яваад архи ууж байгаад л гэртээ эргээд ирдэг байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-134/,

 

             Гэрч Ө.Ариунбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би албан томилолтоор ...Хэнтий аймгийн Дархан суманд ажилласан. ...Миний ажлын төлөвлөгөөнд Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багт оршин суух хаягтай манай тасагт хулгайн хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан гэх Дэчиндоогийн Батбилэг гэгчийг олж баривчлах ажил тусгагдсан байсан учир гэрийнх нь хаягаар 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн үед очиж баривчилж авчирсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 138/,

 

             Шүүгдэгч Д.Батбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би тэр 2-т хулгайлах гэж огт хэлээгүй ах нь хонь хүнээс авсан юм Дархан сум хүргээд өгчих 200.000 төгрөг хөлсөнд нь өгье гэж хэлээд дагуулж явсан. ...Осгонбаярт зарах хүний хонь гэж хэлсэн. Буянхүү, Мэндбаяр нарт өөрийнхөө хонийг зарж байна гэж хэлсэн. Хулгайн учиртай хонь гэдгийг хэн нь ч мэдээгүй. Харин Осгонбаярын эхнэр нь цагдаад хонь мал зараад архидаад байна гээд хэлчихсэн байсан. ...Нөгөө 2 мөнгөө нэхэхэд хонио зарж байгаад өгнө гэхэд одоо хүлээж чадахгүй гээд буцаад явсан. Би хонио зараад араас нь мөнгийг өгөхөөр болсон. Ингээд нэр бүхий 2 хүнд хонь зараад байж байтал хонины эзэн болох Алдар араас цагдаа нартай ирж намайг барьж авсан. ...Би Алдарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. ...Би хулгай хийж байгаа талаараа Ууганбаяр, Цогбадрах нарт огт хэлээгүй, хэлсэн бол явахааргүй байсан. 200000 төгрөг өгье гэхэд л зөвшөөрсөн. Хонь нь гэрийнхээ хойно зайтай байсан. Гэрийнх нь хажуугаас тууж яваагүй. ...Үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна дахиж ийм хэрэг төвөг хийхгүй би хэдийгээр гадуур дотуур тэнэдэг ч хэрэг төвөгт холбогдоод байдаггүй архи уудаг тухайн үед архины хар гайгаар ийм хэрэг үйлдчихлээ. ...би прокурорт хэрэг шилжсэний дараа сумын наадам болох гээд гэртээ харьсан. Тэгээд эргэж очоогүй, очъё гэж гэрээсээ гараад замдаа архи уучихдаг байсан сүүлдээ намайг цагдаагаас сураглаж хүмүүс яваад байгааг мэдээд очихоос айгаад байсан юм. ... намайг гэртээ унага татаад байж байхад цагдаа ирж намайг барьж авсан. Очихгүй зугтааснаа хүлээн зөвшөөрч байна. Манай ээж болон дүү нар руу ярьж намайг дуудаад байгааг мэдсэн би өөрөө ч мөрдөн байцаагчтай утсаар ярьж одоо очлоо гэж хэлж байсан. Очъё гэж бодоод явах замдаа Бор-Өндөр сум ороод л архи уучихдаг байсан. Ирэхгүй алга болвол оргосон гэдэг зүйл анги нэмэгдэнэ гэдгийг мэдэж байсан мөрдөн байцаагч, өмгөөлөгч нар хэлж байсан. Буруугаа хүлээж байна. ...2016 оны 07 сарын 27-ны өдөр мөрдөн байцаагч намайг хайж гэрт ирэхэд нь би согтуу хээр унтаж байгаад өглөө нь гэртээ ирсэн. ...Тэрнээс хойш ийш тийшээ яваагүй энд тэнд хонож өнжөөд явж байсан. ...Би архи уугаад л хэнэггүйтэж явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-83, 85-87, 145-146/,

 

            “Ашид билгүүн” ХХК-ний эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх-48, 50/,

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-6-8 /,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-103 / зэрэг болно.  

 

Шүүгдэгч Шүүгдэгч Д.Батбилэг нь 2016 оны 4 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Ж.Алдарын 19 тооны эр хонийг Айраг сумын 2 дугаар багийн нутгаас 21-16 ХЭҮ улсын дугаартай, Киа пронтер маркийн автомашин ашиглан хулгайлж 2470000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Батбилэг шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөнгө хэрэгтэй болоод 2016 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө пронтер машинтай очиж Ж.Алдарын хонийг хулгайлсан. Ж.Алдарын хонь нь гэрийнхээ зүүн хойд талд байсан... Дахин ийм алдаа гаргахгүй...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ж.Алдарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 18-ны орой хонио гэрийхээ гадаа задгай хонуулсан юм. 4 дүгээр сарын 19-ний өглөө босоход хонь гэрийн гадаа байхгүй гэрээс зүүн хойно 1 км орчим зайд хоносон байхаар нь бүртгээд үзэхэд 19 тооны эр хонь байхгүй байсан. Хонь байсан газар дээр пронтер машины бололтой дугуйны мөр гараад баруун хойд зүгт чиглээд явсан байсан. Манай 19 тооны эр хонийг хулгай хийж Хэнтий аймгийн Дархан сумын Осгонбаяр гэдэг айлын хашаанд хашсан байхад тоолж авахад 16 хонь байсан. 3  хонийг нь зарчихсан бололтой байхгүй байсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Осгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө би хөдөө гэрээ цоожлоод хонио услахаар явсан юм. Ингээд хонио хариулаад явж байхад 14 цагийн үед гэртээ иртэл манай сумын Батбилэг гэдэг залуу ганцаараа гэрт сууж байсан ба малын хашаан дотор 10 гаруй эр хонь хашчихсан байхаар энэ юун хонинууд юм бэ? гэхэд Батбилэг “миний хонь байгаа юм. Зарна” гэж байсан. Машинаар энэ хонинуудыг ачиж ирсэн, ба орой ачаад явна” гэсэн. Билэгээ нэг шил архи гаргаж ирээд бид хувааж уугаад би согтоод унтаад өгсөн. ...18 цагийн үед сэрэхэд гэрт эхнэр ирчихсэн “Батбилэгийн авчирсан хонь хулгайн хонь байна” гээд Дархан сумын цагдаад хэлчихсэн байсан. ...Манай эхнэр Батбилэгт юун хонь байхав дээ хулгайн хонь байх гээд цагдаад хэлсэн  гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Амартуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шиг санаж байна хөдөө гэртээ очсон чинь манай нөхөр гэртээ унтаж байсан ба малын хашаан дотор 14 эр хонь хашаатай байсан. Манай нөхрийг малдаа явчихсан хойгуур Батбилэг 10 гаруй эр хонь манай малын хашаанд хашчихсан гэрт сууж байсан гэсэн. Тэгээд би Батбилэгт ямар хонь байх вэ дээ гэж бодоод сумынхаа цагдаад мэдэгдэж цагдаа ирж үзэж харж тоолоод намайг харж байгаарай гэж хэлээд явсан. Ингээд энэ хохинууд нь хулгайн хонь болж таараад Айраг сумаас хонины эзэн Алдар гэдэг хүн машинтай ирээд хашаанд байсан хонинуудыг үзээд манай алдсан хонь мөн байна гээд бүгдийг ачаад явсан. Сумын төвд Буянхүүд 2 хонь зарсан байсныг бас аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч И.Мэндбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...би малын наймаа хийдэг ба 2016 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр шиг санаж байна. Яг өдрийг нь сайн мэдэхгүй байна манай сумын Батбилэг гэдэг залуу утсаар яриад “эгчээ та хонь авах уу? авбал Осгонбаярынд хүрээд ир” гэхээр нь би машинтай очоод хашаатай байсан 2 тооны эр хонийг 215000 төгрөгөөр худалдаж аваад хүнд 20000 төгрөг нэмж зарсан. Хундан цагаан эр хонь, хар халзан эр хонь 2-г худалдаж авсан. Би хулгайн хонь гэдгийг үнэхээр мэдээгүй. Хашаан дотор нь 10 гаруй эр хонь байсан. Намайг очиход Осгонбаяр, Батбилэг 2 байсан. Хонийг би Батбилэгээс авч мөнгийг нь Батбилэгт тоолж өгсөн өөр хонь аваагүй...гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Батдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...26-16 ХЭҮ дугаартай портер машиныг би Монголд орж ирэхэд нь худалдаж аваад унаж байгаад 2016 оны 04 дүгээр сарын эхээр Бор-Өндөр сумын Д.Ууганбаяр гэдэг залууд 2.500.000 төгрөгөөр зарсан. Гэхдээ би ажил төрлийн шалтгаанаар нэрээ Ууганбаярын нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа юм. Ууганбаярт машинаа зараад худалдах худалдан авах гэрээ хийгээгүй, амаар тохирч зарсан. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Ууганбаярт төлбөр тооцооны асуудал байхгүй гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Буянхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр шиг санаж байна. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байхад Батбилэг орж ирээд 160.000 төгрөгөөр 2 эр хонь зарна гэхээр нь би худалдаж авахаар болоод Дархан сумын төвөөс хойш Осгонбаяр гэдэг айлын гадаа очиход хашаанд нь 10 гаруй эр хонь хашаатай байхаар нь шар халзан зүсмийн 2 хонийг аваад хашаандаа авчираад нэг хоносны дараа цагдаа нар ирээд 2 хонь чинь хулгайн хонь гээд аваад явсан. Би нарийн учрыг нь олоогүй хониныхоо мөнгө төгрөгийг ч өгөөгүй байсан. Батбилэг ганцаараа халамцуу байсан. Надад хэлэхдээ миний хонь байгаа юм гэсэн өөр юм яриагүй гэсэн мэдүүлэг, Гэрч Р.Гансаруулын мөрдөн байцаалтанд өгсөн: ...04 дүгээр сарын 19-ний өглөө унтаж байхад манай малыг маллаж байсан Алдар ах утсаар яриад урд шөнө манайхаас хонь алдчихлаа гэхээр нь Сайнжаргал бид 2 шууд гэрт нь яваад очсон. Ингээд бүртгээд үзэхэд Алдар ахынхаас 19 эр хонь алдагдсан байсан. Ингээд Айраг, Бор-өндөр сумдын цагдаад мэдэгдсэн. Ингээд эрж хайгаад Дархан сумын нутаг дэвсгэрээс алдсан хонийг олоход Батбилэг буюу Билэгээ хулгай хийгээд явсан байсан. ... Алдар ах хонь алга гэхээр нь явж очиж үзэхэд өөрийх нь 19 хонь алдагдсан байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Сайнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...тэр даруй хөдөө Алдарынд очиход 19 тооны хонь алдагдсан байна гэсэн. Гэрээс нь хойш портер машины мөр гарсан байсан. ...Ингээд 20-ны өдөр билүү Хэнтий аймгийн Дархан суманд алдагдсан хонины сураг гараад байна, Билэгээ гэгч хулгай хийсэн юм шиг байна гэж сумын төлөөлөгч нь хэлсэн гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 04 дүгээр сард сумынхаа Батдэлгэр гэх хүнээс 16-26 ХЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго портер маркын ачааны машиныг 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэхдээ нэр дээрээ шилжүүлээгүй байгаа. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны орой намайг гэртээ байхад 23 цагийн үед ...харих гэж явтал гудамжинд Батбилэг ах тааралдаад “Бор- Өндөрийн урдаас айлаас 20 хонь ачаад өгөөч хөлсөнд нь 200.000 төгрөг өгнө” гэхээр нь "миний машины аккумлятор муу” гэхэд Батбилэг ах Цогбадрах 2 машин түрж асаагаад бид 3 тэр шөнөө Бор-Өндөрөөс урагшаа явсан ба Батбилэг ах зам заагаад 30 км орчим яваад хээр 60 орчим тооны хонин дээр очоод бид 3 машинаасаа бууж Цогбадрах бид 2 хонинуудыг нь хурааж өгч Батбилэг ах ганцаараа 19 тооны хонь барьж авч миний машин дээр сул ачаад шөнөдөө буцаад Бор-Өндөр сумыг дайрч хойшоо Дархан суманд үүрээр очоод сумын төвөөс зүүн хойш нэг айлын гадаа очиход тэр айлд хүн байгаагүй тэгээд хонио буулгаж хашаанд нь оруулаад би Батбилэг ахаас “тээврийн хөлсөө авъя” гэхэд “хонио зарж байж мөнгөө өгнө” гэхээр нь Батбилэг ахын утсыг аваад Цогбадрах бид 2 Бор- Өндөр сум руу яваад Батбилэг ах тэндээ үлдсэн. ...Би хулгай хийгээгүй Батбилэг ах л хүнээс хонь авна ачаад өг 200.000 төгрөг өгье гэхээр нь л явсан юм. Хулгай хийж байна гэж огт бодоогүй. Батбилэг ах хүнээс хонь авч байгаа юм гэсэн. ...60 орчим тооны хонь дотроос 19 тооны хонь ачсан. ...Биерхүү том том хонинууд байсан. ...Нийтдээ 160 км явсан. Батбилэг ах урдаас хонь ачаад Хэнтий аймгийн Дархан сум орно гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Цогбадрахын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 04 дүгээр сарын 18-ны орой ...явж байхад гудамжинд Батбилэг гэдэг ямаа самнаж байгаад таньдаг болсон ах тааралдсан. Батбилэг ах Ууганбаяраас “машинтайгаа урдаас хонь ачаад өг 200.000 төгрөг хөлсөнд нь өгье” гэхээр нь “хэний хонь юм” гэхэд “миний хонь байгаа юм” гэсэн. ...Батбилэг ах зам заагаад явсан хэр хол явсанг мэдэхгүй хээр хэдэн хонь дээр очоод бид 3 машинаас бууж Ууганбаяр бид 2 машины гэрэлд хонийг хурааж өгч Батбилэг ах хонь барьж аваад машины ачаан дээр сул тавиад байсан, хэдэн хонь ачсаныг би мэдээгүй 10 гаруй хонь ачиж дуусаад тэндээсээ хөдлөөд Бор-Өндөр сумаар дайраад Хэнтий аймгийн Дархан суман дээр өглөө 07 цагийн үед очоод сумын төвөөс хойш нэг айлын гадаа очиход айл нь эзгүй цоожтой байсан. Хонио буулгаад хашаанд нь оруулж “мөнгөө авъя” гэхэд “хонио зарж байгаад маргааш нөгөөдрөөс өгье” гэхээр нь Ууганбаяр бид 2 машинтайгаа шууд Бор-Өндөр явсан. Батбилэг ах тэр айлд ганцаараа үлдсэн. ...Ууганбаяр бид 2 хулгайн хонь байсан гэж үнэхээр мэдээгүй. Миний хонь л гээд байсан. ...Хулгай хийж байгаа гэж огт бодоогүй. ...Д.Ууганбаяр ахын цэнхэр өнгийн 26-16 ХЭҮ улсын дугаартай портер маркийн машинтай явсан. Дархан суманд айлын гадаа очоод тоолоход 19 тооны хонь байсан. Батбилэг ах яараад байна, хурдан яваад ирье гэж яаруулаад байсан. Машинд нь бензин байсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Д.Батбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би тэр 2-т хулгайлах гэж огт хэлээгүй ах нь хонь хүнээс авсан юм Дархан сум хүргээд өгчих 200.000 төгрөг хөлсөнд нь өгье гэж хэлээд дагуулж явсан. ...Осгонбаярт хүний хонь гэж хэлсэн. Буянхүү, Мэндбаяр нарт өөрийнхөө хонийг зарж байна гэж хэлсэн. Хулгайн учиртай хонь гэдгийг хэн нь ч мэдээгүй. Харин Осгонбаярын эхнэр нь цагдаад хонь мал зараад архидаад байна гээд хэлчихсэн байсан. ...Нөгөө 2 мөнгөө нэхэхэд хонио зарж байгаад өгнө гэхэд одоо хүлээж чадахгүй гээд буцаад явсан. Би хонио зараад араас нь мөнгийг өгөхөөр болсон. Ингээд нэр бүхий 2 хүнд хонь зараад байж байтал хонины эзэн болох Алдар араас цагдаа нартай ирж намайг барьж авсан. ...Би Алдарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. ...Би хулгай хийж байгаа талаараа Ууганбаяр, Цогбадрах нарт огт хэлээгүй, хэлсэн бол явахааргүй байсан. 200.000 төгрөг өгье гэхэд л зөвшөөрсөн. Хонь нь гэрийнхээ хойно зайтай байсан. Гэрийнх нь хажуугаас тууж яваагүй. ...Үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна дахиж ийм хэрэг төвөг хийхгүй би хэдийгээр гадуур дотуур тэнэдэг ч хэрэг төвөгт холбогдоод байдаггүй архи уудаг тухайн үед архины хар гайгаар ийм хэрэг үйлдчихлээ. ... гэсэн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Батбилэгт мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Р.Оюунцэцэг, О.Эрдэнэхүү нарын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт: “Таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах...” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Батбилэгт прокурорын хяналтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, прокурорын тогтоол гараагүй байна. Р.Оюунцэцэг, О.Эрдэнэхүү нар мөрдөн байцаалтын шатанд батлан дааж, үүргээ зөрчвөл хүлээх хариуцлагыг мэдэгдсэн боловч прокурорын байгууллагаас яллагдагчийг дуудсан баримт хэрэгт авагдаагүй, батлан даагч нар нь прокурорын байгууллагад батлан даагчийн үүргийг хүлээгээгүй, хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэхь хэсэгт зааснаар батлан даагчид хариуцлага тооцоогүй, яллагдагчийг эрэн сурвалжилсан зардлыг батлан даагч нараар төлүүлэх тухай нотлох баримт авагдаагүй байх тул шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлтэнд дурьдсанаар “...прокурорын хяналтаас оргосон” гэж үзэн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит үнэнд бүрэн нийцээгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэв.

 

Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Дэчиндоогийн Батбилэгт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Иймд шүүгдэгч Боржигон овогт Дэчиндоогийн Батбилэгийг бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Батбилэгийн эд хөрөнгийн байдал, ахуй амьдрал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Батбилэг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, түүний ар гэрийн байдал зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Батбилэгийн урьд цагдан хоригдсон 64 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Ууганбаярын эзэмшлийн, шүүгдэгч Д.Батбилэгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 26-16 ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн Киа пронтер маркийн ачааны автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, машиныг Д.Ууганбаярт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 1 000 000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбилэгээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 122 дугаарт авагдсан хохирогч Ж.Алдараас ирүүлсэн хүсэлт, хавтаст хэргийн 166 дугаарт авагдсан хохирогчийг шүүх хуралдаанд дуудсан тухай баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батбилэгийн өгсөн “...хохирлийн мөнгө 560 000 төгрөгийг ээж, дүү нараасаа авч хохирогч Ж.Алдарт өгөхөд надад гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Батбилэгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

  1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Дэчиндоогийн Батбилэгт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Дэчиндоогийн Батбилэгийг бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбилэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 5 сар  хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбилэгт оногдуулсан 2 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын  Эрүүгийн хуулийн Ерөнхий  ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбилэгийн цагдан хоригдсон 64 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Ууганбаярын эзэмшлийн, шүүгдэгч Д.Батбилэгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 26-16 ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн Киа пронтер маркын ачааны автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, машиныг  Д.Ууганбаярт буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 1 000 000  төгрөгийг Д.Батбилэгээс гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

8. Шүүгдэгч Д.Батбилэг нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбилэгт оногдуулсан 2 жил 5 сар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбилэг нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбилэг нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА