| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2022/0083/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/87 |
| Огноо | 2022-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/87
2022 06 30 2022/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга О.Анхтуг,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгч А.Ганбаатар, Х.Болдбаатар, Х.Батбаатар /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Адъяагийн Ганбаатар, Боржигин овогт Хүрэлбаатарын Болдбаатар, Боржигин овогт Хүрэлбаатарын Батбаатар нарт холбогдох 2229000000058 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчдийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, Жолооч мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо 26-А-714 тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Боржигон овогт Адъяагийн Ганбаатар, /РД:ЧЕ75021710/,
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, Бага боловсролтой, Авто гридерийн оператор мэргэжилтэй, “БигБолд” ХХК-д Авто гридерийн оператор ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо 17-556-Б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Хүрэлбаатарын Болдбаатар, Р/Д:УУ92041811/,
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, Бага боловсролтой, Авто гридерийн оператор мэргэжилтэй, Гридерийн хүч рөүд ХХК-д Авто гридерийн оператор ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо 19 дүгээр гудамж 276 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Хүрэлбаатарын Батбаатар, /РД:УХ90112035/,
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч А.Ганбаатар нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сотэ Кашмер” ХХК-ний ажилчдын байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Батбаатартай маргалдаж нүүрэн тус газар нь цохиж нэг шүд унагаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сотэ Кашмер” ХХК-ний ажилчдын байранд хоолны газар Х.Болдбаатар руу аяга шидэсний улмаас толгойн тус газар онож, духны язарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Болдбаатар нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сотэ Кашмер” ХХК-ний ажилчдын байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас А.Ганбаатартай маргалдаж толгойн тус газарт нь гараараа цохиж, тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Батбаатар нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сотэ Кашмер” ХХК-ний ажилчдын байрны гадна Б.Ууганбаатартай маргалдаж хутгаар хатгасны улмаас зүүн гуяанд зүсэгдэж, хатгагдсан шарх гэмтэл тус тус үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Болдбаатар мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв уншигдсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Батбаатар мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв уншигдсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ганбаатар мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв уншигдсан” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Шүүгдэгч А.Ганбаатар нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сотэ Кашмер” ХХК-ний ажилчдын байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Батбаатартай маргалдаж нүүрэн тус газар нь цохиж нэг шүд унагаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сотэ Кашмер” ХХК-ний ажилчдын байранд хоолны газар Х.Болдбаатар руу аяга шидэсний улмаас толгойн тус газар онож, духны язарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Болдбаатар нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сотэ Кашмер” ХХК-ний ажилчдын байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас А.Ганбаатартай маргалдаж толгойн тус газарт нь гараараа цохиж, тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Батбаатар нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сотэ Кашмер” ХХК-ний ажилчдын байрны гадна Б.Ууганбаатартай маргалдаж хутгаар хатгасны улмаас зүүн гуяанд зүсэгдэж, хатгагдсан шарх гэмтэл тус тус үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч Б.Ууганбаатарын “...Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагшаа 13 гаруй километрт байрладаг “Сотэ кашмер” ХХК-ний кемп дээрээ өдөр цайны цагаар 12 цагийн үед ирэхэд кемпийн гал тогооны гадаа хэсэг хүмүүс хоорондоо маргалдаж муудаж байхаар би юу болсон бол гээд очиход тэнд 20-30 гаруй хүмүүс байцгааж байсан. Тэгэхэд Батбаатар, Болдбаатар, Ганбаатар, индүүний оператор Доржсэмбэ нар хоорондоо маргалдаж байхаар би дундуур ороод яагаад хэрүүл маргаан хийгээд байгаа талаар асуухад Батбаатар чамаас болж хэрүүл маргаан хийгээд байгаа биз гичий минь гээд Нинжинд хэлсэн.Тэгээд Батбаатар, Болдбаатар, Доржсэмбэ тэр гурав цаашаа амрах байр луугаа явсан.Би тэгээд гал тогоо руу орох гээд байж байхад Батбаатар гартаа хутга барьчихсан, Доржсэмбэ гартаа чулуу барьчихсан Ганбаатар ах руу гүйгээд “чамайг алнаа, гэдсийг нь чинь цувуулаад өгнө” гээд явж байхаар би тэр хэд рүү очиход манай Ховоны жолооч нар тэд нарыг салгасан тэгэхээр би тэнд байсан хүмүүс рүү очоод юу болоод яагаад байгаа юм бэ гэхэд тэнд байсан хүмүүс гал тогоо руу ирцгээсэн.Тэгэхээр би Батбаатарын гарт байгаа хутгыг авах гэхэд чадаагүй тэгэхээр би хутгыг дахиад авах гээд Батбаатар дээр очиход шууд миний зүүн гуя руу нэг удаа хутгалчихсан. Би тэгэхээр Батбаатарыг “одоо наад хутгаа тавьчих, болио гэж чинь тэнд байсан хүмүүс тарцгаасан.Тэгээд би Ганбаатарыг явсны дараа өмдөө тайлсан чинь зүүн гуяны гадна талд хутгалсан байсан түүнээс цус гарч байхаар хөвөн тавьсан.Тэгээд Шинэбаярыг дагуулаад цаашаа явж Ганбаатар ахын ажиллаж байгаа карьер дээр очоод “та нар юунаас болоод хэрүүл маргаан зодоон хийгээд байгаа талаар асуухад Ганбаатар “Гал тогоонд Батбаатар,Болдбаатар нар нь Нинжинг хэл амаар доромжлоод байхаар би аяга шидсэн чинь Болдбаатарын толгой дээр оносон гэж хэлсэн.Тэгээд би шархаа цэвэрлээд сумын эмнэлэг дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39-р тал/,
Гэрч Б.Энхмаагийн “...Ганбаатар ах Болдбаатартай хэрүүл маргаан хийж байсан. Тэгэхэд би Ганбаатарыг ахыг боль гээд сандал дээр нь суулгах гэхэд Ганбаатар ах гартаа барьж байсан цайны хуванцар аяыг Болдбаатар луу шидсэн. Тэгтэл Болдбаатар ах малгайгаа авсан чинь толгойны дээд хэсгээс цус гарахаар нь би Болдбаатарыг ахыг гал тогооноос аваад гарсан тэгэхэд Ганбаатарыг ахыг мөн гал тогооноос тэнд хүмүүс аваад гарцгаасан. Би Болдбаатарыг ахыг аваад гэр лүү дагуулаад яваад явж байхад Болдбаатар ах намайг түлхчихээд Ганбаатарын ахыг очоод нэг удаа өшиглөөд авахаар би очиж салгасан тэгээд Болдбаатарыг би гадаа байгаа устай сав руу дагуулаад толгойг нь угаах гээд явж байхад гэнэт Батбаатар хутга барьчихсан гарч ирээд тэнд байсан хүмүүс рүү далгайгаад байхаар би очоод та одоо наад хутгаа боль гэхэд над руу далайхаар би очоогүй Болдбаатарыг цааш нь дагуулж яваад толгойг угаагаад боолтоор боож цусыг тогтоосон.Тэгээд би тэнд байгаа хүмүүс рүү харахад хоёр залуу Батбаатарыг барьчихсан хажууд Ууганбаатар ах өмдөө барьчихсан байсан. Тэгтэл Батбаатар дахиулах уу би чадна шүү гэж хэлэхэд Ууганбаатар ах одоо хутгаа больчихоо гэж хэлээд өмдөө тайлсан чинь зүүн талын хөлнөөс цус гарчихсан байгаа байдалтай харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 76-78-р тал/,
Гэрч Д.Нинжингийн “...Намайг гаднаас орж ирэхэд Батбаатар намайг элдвээр муулаад байхаар би юу болсон яасан юм бэ гэхэд Батбаатар намайг хэл амаар доромжилсон тэгэхээр би Болдбаатарт “чи юу гээд хэлсэн юм хов жив хөөлцөлдсөн юм уу гэхэд Болдбаатар, Батбаатар хоёр над руу үгийн зөрүүгүй өөдөөс гичий минь бүдүүн пязда, чи энд юугаа мэддэг юм гэж доромжлоод байхаар асуудал байвал өрөөнд орж уулз гэж удаа дараа хэлсэн чинь тэнд байсан хүмүүс больцгоо больцгоо гээд байсан. Тэгтэл Ганбаатар ах мөн хоёр гурван удаа одоо хэрүүлээ больцгоо хүмүүс хоолоо тайван сууж идмээр байна гэхэд Батбаатар нь Ганбаатарыг ахыг “чи юугаа мэддэг юм, чамд хамаагүй гэж хэлээд хараагаад байснаа Болдбаатар, Батбаатар хоёр босч ирсэн. Тэгтэл Ганбаатар ах босох гээд сандалнаасаа өндийж байхад Батбаатар Ганбаатарын уруул руу нэг удаа цохиж авсан чинь Ганбаатар ах барьж байсан цай уудаг хуванцар аяыг шидсэн чинь Болдбаатарын толгой дээр оносон.Тэгэхээр тэд нарыг больцгоо гээд салгаад Ганбаатар ахыг гал тогооноос аваад гадаа гарсан.Тэгэхэд Батбаатар тэнд байгаагүй гал тогооноос гараад явчихсан байсан Тэгтэл Батбаатар гэнэт л гарч ирээд гартаа хутга барьчихсан зодоон хийх гээд дайраад байхаар би Одоо хэрүүл маргаанаа боль” гэхэд Батбаатар “чамайг дүрнэ шүү” гээд хутга тулгаад байхаар чи одоо болио гэж хэлсэн. Тэгээд Ганбаатарыг ахыг машин руугаа явж араас Батбаатар явж байгаа харагдсан.Болбаатарын толгойноос цус гараад байсныг Энхмаа толгой дээр нь ус хийж байхаар би гэр лүүгээ явж боолт, хөвөн, уусмал зэргийг авчирч өгсөн. Тэгэхэд Ууганбаатар, Шинэбаяртай хамт машинаар ирээд юу болоод байна гээд Ууганбаатар хэлсэн чинь Батбаатар Ууганбаатар луу “чамайг энэ зодоонд оролцвол дүрнэ шүү гээд байсан. Тэгээд Ууганбаатар очоод юу болоод байгаа юм бэ гэхэд Батбаатар Ууганбаатарын гуяны хавьд хутгалчих шиг болсон Ууганбаатар юм хэлээгүй цаашаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 72-р тал/,
Гэрч А.Ганбаатарын “...Х.Батбаатар чамд ямар хамаатай юм уу бүдүүн пизда минь гэж хэлээд намайг зодох гээд босч ирээд миний нүүрний зүүн дээд уруул дээр цохичихсон бас дүү нь болох Х.Болдбаатар хувцасаа тайлж шидээд бас зодох гээд гүйгээд ирэхээр нь цай ууж байсан аяга ширээн дээр байхаар нь аваад шидчихсэн чинь Х.Болдбаатарын толгой дээр нь оноод аяга нь ойчихсон. Тэгээд дүү нь надруу зөрүүлээд цууны шил амтлагч шидэхэд намайг онолгүй хажуугаар гараад ойчсон. Тэгээд болох Х.Батбаатар гэрээс гүйж гараад удалгүй хутга бариад гүйж орж ирээд надруу дайрахаар нь манай ажлынхан боль гээд гэрээс гаргасан... Х.Болдбаатар миний дух руу цохичихсон..” гэсэн мэдүүлэг /хх-н 59-р тал/
Гэрч Х.Болдбаатарын “...манай ах Батбаатар Ууганаагийн зүүн гуяанд хутгалчихсан...Ууганаагийн өмд цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 61-р тал/,
Гэрч З.Доржсамбаагийн “...Ганбаатар гэдэг залуугийн нүүр толгойн тус газарт нь Х.Болдбаатар хэд хэдэн удаа цохиод авсан...Би газраас чулуу авах гээд тонгойтол Шинэбаяр гэдэг залуу миний араас тэвэрч аваад гэрээс гаргаад бид нар зодолдохоо болиод Болдбаатарын толгойн дээр нь ус хийж өгөөд байж байтал Х.Батбатаар, Б.Ууганбаатар хоёр хоолонд ордог гэрийн гадна талд хэрэлдэж маргалдаж байж байснаа Х.Батбаатар, Б.Ууганбаатар гэдэг залууг хутгалчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 63-65-р тал/,
Гэрч Д.Шинэбаярын “...Ууганаа хутгаа хаячихаа гээд Батбаатар луу ойртоод очиход Х.Батбаатар баруун гартаа байсан хутгаараа Ууганаагийн зүүн хөлний гуя хэсэгт нэг удаа дүрчихээд одоо яаамаар байна дахиад ойртоод ир л дээ гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 67-р тал/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 513 дугаартай “...Х.Батбаатарын биед нэг шүд унасан гэмтэл үүсчээ...Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварын 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 80-81-р тал/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 514 дугаартай “...Х.Болдбаатарын биед духны язарсан шарх гэмтэл үүсчээ...Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэл /хх-н 88-89-р тал/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 525 дугаартай “...Б.Ууганбаатарын биед зүүн гуянд зүсэгдэж, шарх гэмтэл үүсчээ...Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 92-93-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2940 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эрээн өнгийн өмдөнд 23 мм, саарал өнгийн дотуур өмдөнд 22мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. Уг зүсэгдэлтүүд шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /96-98-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4620 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг өмд, эвхдэг хутга зэрэгт цус илэрч байна...Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Б.Ууганбаатарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 104-105-р тал/,
Хохирогч А.Ганбаатарын “...Миний эрүүл мэндэд Х.Болдбаатар хөнгөн гэмтэл учруулсан...гараараа толгой руу хэд хэдэн удаа цохисон....” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45-р мэдүүлэг/,
Гэрч Х.Батбаатарын “...манай ах Батбаатар Ууганаагийн зүүн гуяанд хутгалчихсан...Ууганаагийн өмд цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 55-р тал/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 524 дугаартай “...А.Ганбаатарын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ... Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 84-85-р тал/,
Хохирогч Х.Болдбаатарын “...Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагшаа 13 гаруй км-т байрладаг “Сотекашмер” ХХК-ний кемп дээр байж байгаад Цогтцэций сум руу явж сэлбэг авах гэж Бэк гэдэг залуугаас “чи сум явах юм уу гэхэд би хоолны дараа явна гэж хэлэхээр би машинд нь суугаад явж байхад ажилтан Нинжин гэх эмэгтэй хамт бид нартай явсан юм. Тэгээд замдаа явж байхад Нинжин замын хажууд зогсож байгаа Хово маркийн машиныг харчихаад энэ пизданууд ингээд нарлаад зогсож байдаг байхгүй юу гээд хэлээд байсан. Тэгээд цаашаа явж байхад замд 2 авто гридерь зогсож байсан чинь Нинжин энэ муу гридрүүд ч гэсэн алраад ажлаа хийхгүй зогсож байхгүй юу гэхээр би Нинжин “наад амаа мэдэж ярилдаа та эмэгтэй хүн байж ийм үг хэлээд байж болж байгаа юм уу гэхэд Нинжин чимээгүй болчихсон тэгээд цаашаа яваад кемп дээр ирсэн. Би тэгээд кемп дээр ирээд хоолондоо орох гэж яваад төрсөн ах Батбаатартай таараад энэ Нинжин гэдэг эмэгтэй бид нарыг ажлаа хийхгүй алраад байна, захиралд нь хэлнэ гээд гал тогоонд ороод ярьж байхад гаднаас Нинжин орж ирсэн чинь Батбаатар ах Нинжинд “чи мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийг алраад гээд юу яриад байгаа юм бэ гэхэд Нинжин та нар угаасаа ажлаа удаан хийгээд өдөрт 300 метр талбай гаргаж чадахгүй байгаа биз дээ гээд Батбаатар ах тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгтэл Ховоны жолооч Ганбаатар та нар одоо больцгоо тайван хоолоо идмээр байна гэхэд хэрүүл жаахан намжаад байж байхад Батбаатар ах Нинжинтэй дахиад хоорондоо хэрэлдсэн чинь Ганбаатар ах ширээ шааж босч ирээд хоёр чацга минь ална шүү гэхээр би Ганбаатарыг “чамд бол алуулахгүй шүү” гээд өөдөөс би салаавч өгсөн чинь над руу аяга шидсэн чинь тэр аяга миний толгойны дух хэсэгт оносон тэгэхэд би жаахан манарсан тэр үед Батбаатар ах Ганбаатартай зууралдаад зодолдоод байх шиг байсан. Тэгэхэд намайг ХАБ-ын ажилтан авч гараад миний толгойноос гарч байсан цусыг угааж цэвэрлэсэн.Тэр үед гадаа хүмүүс хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан. Би тэгээд толгойгоо угаачихаад тэнд байгаа хүмүүс рүү очиход Батбаатар ах жижиг хутга барьчихсан Ууганбаатарын зүүн гуя хавьд нэг удаа хутгалчихсан. Өмд нь цоороод цус гарчихсан байсан тэгээд Батбаатар ах, Доржсамба бид гурвыг тэнд байсан хүмүүс өрөө рүү дагуулж явсан...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-н 48-49-р тал/,
Хохирогч Х.Батбаатарын “...Ганбаатар миний нүүр лүү 2-3 удаа цохиод авсан...Миний биед хамт ажиллаж байсан Ганбаатар миний нүүр лүү цохиж хөнгөн гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35-р тал/,
Яллагдагч Х.Болдбаатарын “...Би уншиж бичиж чаднаа...Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагшаа 13 гаруй км-т байралдаг "Сотекашмер" ХХК-ний кемп дээр байж байгаад Цогтцэций сум руу явж сэлбэг авах гэж Бэк гэдэг залуугаас "чи сум явах юм уу гэхэд би хоолны дараа явна гэж хэлэхээр би машинд нь суугаад явж байхад ажилтан Нинжин гэх эмэгтэй хамт бид нартай явсан юм. Тэгээд замдаа явж байхад Нинжин замын хажууд зогсож байгаа Хово маркийн машиныг харчихаад энэ пизданууд ингээд нарлаад зогсож байдаг байхгүй юу гээд хэлээд байсан. Тэгээд цаашаа явж байхад замд 2 авто гридерь зогсож байсан чинь Нинжин энэ муу гридрууд ч гэсэн алраад ажлаа хийхгүй зогсож байхгүй юу гэхээр би Нинжин "наад амаа мэдэж ярилдаа та эмэгтэй хүн байж ийм үг хэлээд байж болж байгаа юм уу гэхэд Нинжин чимээгүй болчихсон тэгээд цаашаа яваад кемп дээр ирсэн. Би тэгээд кемп дээр ирээд хоолондоо орох гэж яваад төрсөн ах Батбаатартай таараад энэ Нинжин гэдэг эмэгтэй бид нарыг ажлаа хийхгүй алраад байна, захиралд нь хэлнэ гээд гал тогоонд ороод ярьж байхад гаднаас Нинжин орж ирсэн чинь Батбаатар ах Нинжинд "чи мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийг алраад гээд юу яриад байгаа юм бэ гэхэд Нинжин та нар угаасаа ажлаа удаан хийгээд өдөрт 300 метр талбай гаргаж чадахгүй байгаа биз дээ гээд Батбаатар ах тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгтэл Ховоны жолооч Ганбаатар та нар одоо больцгоо тайван хоолоо идмээр байна гэхэд хэрүүл жаахан намжаад байж байхад Батбаатар ах Нинжинтэй дахиад хоорондоо хэрэлдсэн чинь Ганбаатар ах Батбаатар ах Ганбаатартай зууралдаад зодолдоод байх шиг байсан. Тэгэхэд намайг ХАБ-ын ажилтан авч гараад миний толгойноос гарч байсан цусыг угааж цэвэрлэсэн.Тэр үед гадаа хүмүүс хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан. Би тэгээд толгойгоо угаачихаад тэнд байгаа хүмүүс рүү очиход Батбаатар ах жижиг хутга барьчихсан Ууганбаатарын зуун гуя хавьд нэг удаа хутгалчихсан. Өмд нь цоороод цус гарчихсан байсан тэгээд Батбаатар ах. Доржсамба бид гурвыг тэнд ширээ шааж босч ирээд хоёр чацга минь ална шүү гэхээр би Ганбаатарыг "чамд бол алуулахгүй шүү" гээд өөдөөс би салаавч өгсөн чинь над руу аяга шидсэн чинь тэр аяга миний толгойны дух хэсэгт оносон тэгэхэд би жаахан манарсан тэр үед байсан хүмүүс өрөө рүү дагуулж явсан...Тэр Нинжин гэдэг эмэгтэй бид нарыг ажил хийхгүй ялраад байна гэж хэлсэн. Үүнээс болж Би Нинжинтэй маргалдсан тэгээд Батбаатар ах намайг өмөөрөөд тэгээд хэрүүл маргаан зодоон болсон...Миний биед Ганбаатар ах гэмтэл учруулсан миний толгой руу пявар аяга шидэж толгой хагалсан. Өөр гэмтэл шарх надад байхгүй... Ууганбаатарыг Батбаатар хутгаар нэг зүүн гуяанд хутгалчихсан.Би тухайн үед Ганбаатар луу дайрч толгой нүүр лүү 2-3 удаа цохиж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 118-119-р тал/,
Яллагдагч Х.Батбаатарын “...Би уншиж бичиж чадна. Би 1998 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль элсэн орж 2002 оноос хөдөө мал дээр гарсан. Би 4 дүгээр анги хүртлээ сурсан...Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед хоолондоо орох гээд ирсэн. Би Болдбаатартай кемпийн амрах байрны гадаа таарсан. Тэгээд Болдбаатарын хамт хоолны гэрлүү хамт алхсан. Тэгсэн чинь нарийн бичиг гэх жирэмсэн Нинжин гэх эмэгтэйн нь гриндерийн операторууд алраад байна гэж ярьж байна гэхээр нь хоолны гэрт орсон нь Нинжин хоолны гэрт сууж байсан. Би тэгэхээр нь Нинжинд хандан чи яагаад зүгээр ажиллаж байгаа хүмүүсийг алраад гэж ярьдаг юм бэ гэсэн чинь Нинжин надад чи яагаад наад үгээ олны нүдэн дээр хэлж байгаа юм бэ Чи ганц гриндерийн операторыг хэлээгүй бүх операторуудыг тэгэж хэлсэн байна лээ ш дээ гэж хэлээд тэгээд бид 2 жаахан маргалдсан. Тэгсэн ховоны жолооч гэх Ганбаатар болиоч пяздаа минь нар минь гээд ширээ шаагаад босоод ирсэн. Тэгэхээр нь би Ганбаатар ах таныг ч гэсэн хэлсэн байгаа биздээ гэсэн чинь Ганбаатар ах 2 чацага минь дугуй бай гэхээр нь гэнэт дургүй хүрээд чиний чацага бол биш байгаа шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь аяга аваад шидсэн чинь Болдбаатарын толгойг оночихсон. Тэгсэн чинь Болдбаатар нь доошоо тонгойгоод босч ирэхдээ толгойноос нь нил цус гарсан байсан. Би тэгэхээр нь Ганбаатартай зодолдох гээд яваад очсон чинь бид 2-ын дундуур ховоны жолооч нар орж ирээд салгасан. Намайг Ховоны жолооч нар барьж байх хооронд Ганбаатар миний нүүр лүү 2 удаа цохисон тэгээд тэнд байсан жолооч нар намайг гэрээс гарсан. Би гэрийн гадаа гарч ирсэн чинь тэд нар намайг тавихгүй надтай чаргууцалдаад байхаар нь түрүүндээ байсан хутгыг гаргаж ирээд далайсан чинь намайг тавьсан. Тэгээд байж байсан чинь Болдбаатар гарч ирсэн тэрний дараагаар Ганбаатар гарч ирээд тэгэхээр нь би Ганбаатарыг ална гээд дайрсан чинь намайг тэнд байсан жолооч нар Ганбаатар луу ойртуулахгүй байсан. Тэгээд байж байсан чинь Ууганбаатар, Шинэбаяр нар гадаа ирээд бууж ирснээ та нар юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Ганбаатаар хово руугаа явж байсан. Араас нь Болдбаатар, Ууганбаатар нар очсон. Би тэгэхээр нь Ууганаа руу чи наад зодоон руугаа орох юм бол би чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Ууганаа надруу хүрээд ирсэн. Тэгснээ чи хэзээ ийм том болчихсон юм бэ гээд намайг тэгэхээр нь би чи зүгээр зайл гэж хэлсэн. Тэгсэн чинь Ууганаа намайг толгойгоороо тулаад байсан. Тэгсэн чинь Доржсамба дундуур орж ирээд салгаад байсан чинь Ууганаа над руу улам дайраад байсан. Тэгэхээр нь айлгах санааатай хутгаа далайсан чинь Ууганаагийн гуя руу хатгачихсан юм шиг байна лээ. Ууганаа надаас холдоод зайтай зогссон байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс тараад гуянаас нь цус гарч байсан. Ууганаа гэрлүүгээ явсан Тэгээд тарцгаасан...Би Ганбаатар гэх хүнийг цохиж зодсон зүйл байхгүй...Миний нүүрлүү гараараа Ганбаатар ах 2 удаа цохисон...Болдбаатарын бие эрх чөлөөнд Ганбаатар халдаж цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 125-р тал/,
Яллагдагч А.Ганбаатарын “...Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн урагш байрлах "Соте кашмер" ХХК-ний кемп дээр 2021 оны 10 сарын эхээр цайны цаг болоод гуанзандаа орсон чинь тэнд геодизийн инженер Нинжин гэх жирэмсэн эмэгтэйг Батбаатар, Болдбаатар нар хэл амаар доромжилж гичий пяздаагаар дуудаад байсан. Одоо цайны цаг болж байна одоо больцгоо гаднаас хүмүүс орж ирж байна гэээд 2-3 удаа хэлсэн. Би Батбаатарт нар одоо болиоч нэг жирэмсэн хүүхэн барьж идлээ гэсэн чинь чамд хамаагүй пяздаа минь гэж хэлсэн. тэрнээсээ болоод маргалдаад Батбаатар миний нүүрлүү 2 удаа цохихоор нь би цохиж амжаагүй байж байтал Болдбаатар ахыгаа өмөөрөөд гүйгээд ирэхээр нь цай ууж байсан хуванцар аягыг шидсэн чинь духан дээр нь оноод тэгсэн чинь гаднаас хүмүүс орж ирээд тэгээд салгасан чинь Батбаатар гараад гүйгээд явсан. Тэгээд хоол ундаа идсэн ч юм байхгүй гуанзнааас гарсан чинь Батбаатар хутга барьчихсан ирсэн. Тэнд байсан хүмүүс салгаад тэгээд би машин руугаа явж байсан чинь Болдбаатар, нэг залуутай чулуу барьчихсан араас гүйж ирээд миний дагзны ар луу чулуутай гараараа цохих шиг болсон. Тэгээд бөөнөөрөө хүрч ирээд машиндаа суугаад карьер луу явсан... Тухайн үед ажлын цаг байсан учраас ямар нэгэн архи согтуруулах ундаа хэрэглэсэн хүн байгаагүй...Би Болдбаатарын дух хэсэгт аяга шидэхэд оносон.Тэрнээ цохиж зодсон зүйл байхгүй.Харин Батбаатарыг нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 130-р тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Ганбаатар, Х.Болдбаатар, Х.Батбаатар нар нь жолооч, авто гридерийн оператор мэргэжилтэй, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасныг дурдах нь зүйтэй.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.Ганбаатар, Х.Болдбаатар, Х.Батбаатар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Ганбаатар, Х.Болдбаатар, Х.Батбаатар нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч А.Ганбаатар, Х.Болдбаатар, Х.Батбаатар, Б.Ууганбаатар нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Ганбаатар, Х.Болдбаатар, Х.Батбаатар нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Болдбаатар, Х.Батбаатар нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял , шүүгдэгч А.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч А.Ганбаатар, Х.Болдбаатар, Х.Батбаатар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт үйлдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэм буруугийн шинжийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Адъяагийн Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Боржигон овогт Хүрэлбаатарын Батбаатар, Боржигон овогт Хүрэлбаатарын Болдбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганбаатарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батбаатар, Б.Болдбаатар нарт тус бүрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Ганбаатар, Х.Болдбаатар, Х.Хүрэлбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эрээн өмд 1 ширхэг, дотуур саарал өмд 1 ширхэг, шар өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.