Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтайваны Чингис |
Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
Дугаар | 2022/ШЦТ/484 |
Огноо | 2022-04-01 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/484
2022 04 01 2022/ШЦТ/484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Ут холбогдох 2206 00000 0720 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 1-10-461 тоотод оршин суух хаягтай,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 709 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 466 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Жалайр овгийн Цийн У. /РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ц.У нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороон, Нарантуул худалдааны төвийн дотор байрлах “Элбэг далай” бөөний төвөөр үйлчлүүлж байхдаа иргэн Ч.Ерөөлийн эзэмшлийн самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ч.Ерөөлд 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Уийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ерөөлийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төв дотор ажил дээрээ сууж байхад 12 цагийн үед 2 эмэгтэй хүн орж ирээд үсний будаг асуугаад, удалгүй тэр хоёр эмэгтэй гараад явсан. Тэгээд тэр 2 хүний өмнө орж ирсэн хүнд үйлчлээд лангуун дээр тавьсан гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд ажлын камераа шүүхэд үсний будаг асууж орж ирсэн 2 эмэгтэй хүний намхан бүдүүн нь гар утсыг аваад гарсан байсан. Тэгээд би Нарантуул захын цагдаад өргөдөл гаргаад тухайн хүнийг олж өгсөн чинь миний гар утсыг ломбардад 250,000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Тэгээд би гар утсаа нөгөө хүнээс 80,000 төгрөг аваад өөрөө үлдсэн мөнгийг төлж гар утсаа авсан. Миний гар утас самсунг А51 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Уийн яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ээжийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул зах руу гэртээ хулдаас авахаар явсан. Тэгээд өргөтгөлийн Хаан банкны хажуу талд байрлах гоо сайхны бараа зардаг газар орсон. Ээжийн авах үсний будаг байхгүй байсан бөгөөд ээж гарах гээд байхаар нь байж бай гэж хэлсэн. Тэгээд тухайн гоо сайхны дэлгүүрийн шилэн лангуун дээр гар утас байхаар нь хулгайлж аваад, захаас гарч яваад Ботаникийн эцэст байрлах нэрийг нь мэдэхгүй ломбардад гар утсыг 250,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.48-49/,
“Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.21-22/,
Шүүгдэгч Ц.Уийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.27-41, 55-61/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.43-44/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.46-47/,
Хохирогч Ч.Ерөөлийн хохирол бүрэн барагдсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.50/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.62/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.У нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороон, Нарантуул худалдааны төвийн дотор байрлах “Элбэг далай” бөөний төвөөр үйлчлүүлж байхдаа иргэн Ч.Ерөөлийн эзэмшлийн самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ч.Ерөөлд 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ерөөлийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төв дотор ажил дээрээ сууж байхад 12 цагийн үед 2 эмэгтэй хүн орж ирээд үсний будаг асуугаад, удалгүй тэр хоёр эмэгтэй гараад явсан. Тэгээд тэр 2 хүний өмнө орж ирсэн хүнд үйлчлээд лангуун дээр тавьсан гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд ажлын камераа шүүхэд үсний будаг асууж орж ирсэн 2 эмэгтэй хүний намхан бүдүүн нь гар утсыг аваад гарсан байсан. Тэгээд би Нарантуул захын цагдаад өргөдөл гаргаад тухайн хүнийг олж өгсөн чинь миний гар утсыг ломбардад 250,000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Тэгээд би гар утсаа нөгөө хүнээс 80,000 төгрөг аваад өөрөө үлдсэн мөнгийг төлж гар утсаа авсан. Миний гар утас самсунг А51 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Уийн яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ээжийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул зах руу гэртээ хулдаас авахаар явсан. Тэгээд өргөтгөлийн Хаан банкны хажуу талд байрлах гоо сайхны бараа зардаг газар орсон. Ээжийн авах үсний будаг байхгүй байсан бөгөөд ээж гарах гээд байхаар нь байж бай гэж хэлсэн. Тэгээд тухайн гоо сайхны дэлгүүрийн шилэн лангуун дээр гар утас байхаар нь хулгайлж аваад, захаас гарч яваад Ботаникийн эцэст байрлах нэрийг нь мэдэхгүй ломбардад гар утсыг 250,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.48-49/,
“Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.21-22/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Уийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Ц.Уийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Уийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ц.Уийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Ц.Уийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.У нь хохирогчид хохирол нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Ц.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ц.Уийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хорих ял 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв.
Ц.Ут эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Ут хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жалайр овгийн Цийн Уийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ут хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг тус тус баримтлан, шүүгдэгч Ц.Ут хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Ут сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Ерөөл нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС