Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 01590

 

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2018/01590

Хөвсгөл аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.П-д холбогдох 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2018/01451/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Л.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Э Л.Птай 1996 онд танилцаж улмаар тухайн ондоо гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдарч байх хугацаанд бидний дундаас том охин П.А нь 1998 оны 04 дүгээр сарын 1.-ны өдөр төрсөн, дунд хүү П.М нь 2002 оны 02 дугаар сарын 0.-ны өдөр, бага хүү П.Ц  2004 оны 03 дугаар сарын 2.-ны өдөр тус тус төрсөн. Бид 9 жил нэг гэрт амьдрах явцад байнга Л.П нь байнгын архи ууж, хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхүйц зүй бус үг хэлээр доромжилж цаашид хамт амьдрах нөхцөл боломжгүй болсон. Ингээд 2006 оноос хойш миний бие 3 хүүхдээ өөрөө гардан тэжээж өсгөж ирсэн ирсэн ба бид тусдаа амьдраад 12 жил болж байна. Л.П нь хоёр жилийн өмнө өөр хүнтэй гэр бүл болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Том охин маань 18 насанд хүрсэн, оюутан болсон ба бага хүү П.М, П.Ц нарыгаа өөрийн асрамжинд авч хуульд заасны дагуу эцэг Л.Паас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. 

Хариуцагч Л.П шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.Этай 1997 онд гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Нэг гэрт 9 жил амьдрах хугацаанд гэр бүлийн маргаанаас болж архи дарс уудаг байсан минь үнэн. Энэ үед хэл амаар байж суух аргагүй болтол доромжилсон зүйл байхгүй. Аль аль талаасаа адилхан л маргадаг байсан. Бид 2006 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа минь үнэн. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү П.М, П.Ц нарыгаа ээжийнх нь хүсэлтээр асрамжинд нь өгч хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Л.Пт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид нь 1997 онд гэр бүл болж, 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь №115/0036.. дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний дундаас 1998 оны 04 дүгээр сарын 1.-ны өдөр охин П.А, 2002 оны 02 дугаар сарын 0.-ны өдөр хүү П.М төрсөн болох нь 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №13 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүү П.Ц төрсөн болох нь 2004 оны 04 дүгээр сарын 2.-ны өдрийн №2. дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.  

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан тайлбар болон Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл, зохигч нь 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа зэрэг байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2002 оны 02 дугаар сарын 0.-ны өдөр төрсөн хүү П.М, 2004 оны 03 дугаар сарын 2.-ний өдөр төрсөн хүү П.Ц нарыг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн санал зэргийг харгалзан эх Т.Эын асрамжид үлдээж, эцэг Л.Паас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.  

  Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдлаа.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү П.М, П.Ц нарыг эх Т.Эын асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Т.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.268 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Паас эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2002 оны 02 дугаар сарын 0.-ны өдөр төрсөн хүү П.М 16 настай, 2004 оны 03 дугаар сарын 2.-ний өдөр төрсөн хүү П.Ц 14 настай байх тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийг хариуцагч Л.П сар болгон хүүхэд тус бүрт төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү П.М, П.Ц нарт сар бүр төлөх тэтгэлэг 456.500 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 4.382.400 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 85.068 төгрөг, нийт 155.268 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Л.П, Т.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 02 дугаар сарын 0.-ны өдөр төрсөн хүү П.М, 2004 оны 03 дугаар сарын 2.-ний өдөр төрсөн хүү П.Ц нарыг эх Т.Эын асрамжинд үлдээсүгэй.   

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2002 оны 02 дугаар сарын 0.-ны өдөр төрсөн хүү П.М, 2004 оны 03 дугаар сарын 2.-ний өдөр төрсөн хүү П.Ц нарыг 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Паас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг Л.Пт, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Т.Эт тус тус даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.268 /нэг зуун тавин таван мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Паас 155.268 /нэг зуун тавин таван мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Эт олгосугай. 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН