Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89  

 

 

     2022 оны   06 сарын  30 өдөр                                             у 2022/ШЦТ/89                                      

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Анхтуг,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Батсүх /цахимаар/,

Шүүгдэгч: Б.Шагж, Д.Пүрэв /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Батпүрэвт холбогдох эрүүгийн 2229000240036 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Баян-Овоо сум 3 дугаар баг Хар овоо гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хээхий овогт Батаагийн Шагж, /РД:КБ76032710/,

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 30-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 1  Өмнөговь аймгийн Баян-Овоо сум Налих 3 дугаар баг  Улаан дэл гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Анчин овогт Дэлэгийн Пүрэв, /РД: КЮ76123076/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Пүрэв нь Б.Шагжтай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Хар заг багийн нутаг, Говийн бага Дархан газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1 тооны Хулан Адууг зөвшөөрөлгүйгээр ИЖ-17 загварын дробинка буугаар буудаж  хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Шагж нь Д.Пүрэвтэй бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Хар заг багийн нутаг, Говийн бага Дархан газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1 тооны Хулан Адууг зөвшөөрөлгүйгээр ИЖ-17 загварын дробинка буугаар буудаж  хууль бусаар ан агнах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Шагж мэдүүлэхдээ: “… Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөвөөр бичигдсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Пүрэв мэдүүлэхдээ: “… Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөвөөр бичигдсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Улсын яллагч Т.Солонго шүүгдэгч нарын гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Анчин овогт Дэлэгийн Пүрэв нь Хээхий овогт Батаагийн Шагжтай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Хар заг багийн нутаг, Говийн бага Дархан газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1 тооны Хулан Адууг зөвшөөрөлгүйгээр ИЖ-17 загварын дробинка буугаар буудаж  хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Хээхий овогт Батаагийн Шагж нь Анчин овогт Дэлэгийн Пүрэв бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Хар заг багийн нутаг, Говийн бага Дархан газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1 тооны Хулан Адууг зөвшөөрөлгүйгээр ИЖ-17 загварын дробинка буугаар буудаж  хууль бусаар ан агнах гэмт хэрэгт холбогдсон. Энэ нь  хэргийн  газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хохирогч Ч.Батсүхийн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Ч.Батсүхийн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Ч.Батсүхийн 2022.04.26-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг, Гэрч Б.Шагж, Д.Пүрэв нарын мэдүүлэг, Гэрч Б.Батсайхан мэдүүлэг, Гэрч Б.Батсайханы 2022.04.26-ны өдрийн дахин өгсөн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1001011 дугаартай тайлан, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 664 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай Өмнөговь аймгийн Мал Эмнэлгийн лаборатори шинжилгээний дүнгийн хуудас, Гэрч У.Далайбаярын мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч О.Мөнгөншагайн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Шагж, Д.Пүрэв нарыг гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэв.  

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Шагж, Д.Пүрэв нарт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохиросон байна гэж дүгнэв.

 

 1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 15-20-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, , /хх-ийн 22-29-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 32-33-р хуудас/,

Хохирогч Ч.Батсүхийн “...Хулан Адуу нь 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 7 дугаартай тогтоолоор ховор амьтны жагсаалтад ордог. Экологийн эдийн засгийн үнэлгээ нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 23 дугаартай тогтоолоор эр Хулан 9.700.000 төгрөг, эм Хулан 11.000.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 2 нугалж төлбөрийг барагдуулна гэсэн заалт байдаг...Ховор амьтны жагсаалтанд орсон тул агнах зөвшөөрөл өгдөггүй. Байгаль орчны яамнаас шинжилгээ дээж авах зорилгоор түр барих зэрэг зөвшөөрө олгогддог...Хуульд заасны дагуу Байгаль орчинд учирсан хохиролыг төлүүлнэ...”гэсэн мэдүүлэг хх-ийн 62-63-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Батсүхийн “...Дархан цаазат газрын  хамгаалалтын бүс нутагт өргөрөгийн 42.60.9773, уртрагийн 105.979911 цэг нь ордог. Уг уртрага өргөрөгт Дархан цаазат газрын А хэсэгт ордог...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Д.Пүрэв, Б.Шагж нар нь нөхөн төлбөр болох 19.400.000 төгрөгийг хамгаалалтын төрийн сангийн дансанд тушаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Батсүхийн 2022.04.26-ны өдөр дахин өгсөн “...Уг данс нь Төрийн сан банкны сангийн яамны шилн данс байгаа юм.Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дээрх дансанд байгаль орчинд учруулсан хохиролын нөхөн төлбөрийг төлүүлсэн юм.Өмнө нь үйлдэгдэж байсан хэргийн байгаль орчинд учирсан хохиролыг дээрх дансанд мөн төлүүлж байсан...Энэ данснаас гарах зарлагыг юунд зарцуулах ашигдахыг Сангийн сайдын шийдвэрээр зарцуулалт хийдэг.Би зарцуулалт хийх эрх байхгүй...Би Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтын бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх даргын итгэмжлэл олгосноор уг хэрэгт оролцож байгаа юм.Энэ хэрэг нь Говийн бага дархан цаазат газрын “А” хэсэгт гарсан тул манай байгууллага иргэний нэхэмжлэгчээр оролцох ёстой...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 244-р хуудас/,

Гэрч Б.Шагжийн “..Би Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 3-р багийн Хар-Овоо гэх газар мал маллаж амьдардаг. Би 2022 оны 01 сарын 25-ны өдөр 13 цагийн үед Пүрэв манайд ирсэн тэгээд Пүрэв бид хоёр манай хүргэн Мөнхбаярын улаан өнгийн хагас ачааны Жийп машинтай адуу хайхаар явсан. Тэгээд 17 цаг 40 минутын үед манай сумын Хар Заг багийн нутаг Толийн Булагийн баруун талд явж байтал хоёр Хулан адуу урдуур гарсан нэг Хулан нь давхиад яваад өгсөн нөгөө Хулан нь жоохон хазганасан маягтай удаан давхиж байсан тухайн үед би төрсөн ах Батсайханы Дробин бууг нэг сумтай авч явж байсан тэгээд тэр хазганасан Хуланг нугас хүзүүнд нь машин дотроос буудаж агнасан. Тэгээд буудаж унагаасан газраа Хулангаа төхөөрч 4 хэсэг болгож янзлаад ачаад гэртээ ирсэн. Пүрэв намайг гэрт буулгачихаад Хулангийн махаа тэр чигт нь аваад гэрлүүгээ явсан. Тэгээд би Пүрэвт явах үед нь Хулангийнхаа уушгийг борцлоорой хагасыг нь би авч өвчтэй хүнд өгнө шүү гэж хэлээд явуулсан...Тиймээ Дархан цаазат газар гэж бодож байна. Сэгэн дээрээ буцаж очиход замын хажууд Говийн бага дархан цаазат газар гэсэн хаяг байсан... Пүрэв бид 2 хоёулахнаа байсан... Нас бие гүйцсэн Хулан байсан шүдийг нь харахад шүд нь эмтэрчихсэн хөгшин адууны шүд шиг харагдсан. Хүйсний хувьд эр Хулан байсан...Толгой, арьс мах шөл бүгдийг нь Пүрэв ачаад явсан..Хийж байгаагүй анх удаа л хийсэн Хулангийн уушиг биед сайн гэхээр нь хүнд өгөх санаатай л агнасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/,

Гэрч Д.Пүрэвийн  “...Би Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 3-р багийн Улаан дэл гэх газар мал маллаж амьдардаг. Би 2022 оны 01 сарын 25-ны өдөр 13 цагийн үед Шагжийнд өөрийн бага оврын ачааны Жийп болох mazda маркын 0563 ӨМҮ Улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй малаа асуухаар ганцаараа очсон тэгтэл Шагж надтай хань болоод манай адуунд явалцаад өгөөч гэсэн тэгээд Шагжийн гадаа байсан улаан өнгийн мазда маркийн машинтай урагшаа буюу Хар Заг багийн Толийн булаг гэх газрын баруун талд явж байтал урдуур 2 Хулан адуу явсан нэг нь ядруухан ард нь явж байсан тэр Хуланг Шагж машин дотроосоо Дробинк буугаар нэг удаа хүзүү хэсэгт нь буудаж унагаасан. Тухайн үед би машин жолоодоод явж байсан. Буудаж унаагаасан газраа Хулангаа 4 мөч болгож төхөөрч янзлаад машиндаа бүгдийг нь ачаад Шагжийг гэрт нь хүргэж өгөөд чигээрээ гэртээ харьсан...Би машин 20 орчим миллийн хурдтай явж байхад урдуур хөндлөн гарсан тэгээд явж байхад машин дотроос Шагж буудаж унагасан. Араас нь хөөж буудаагүй...Шагж бид 2 л байсан...борцолж жижиглээд өөрийнхөө мазда маркийн 0563 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр хадгалж, хатаасан... Хүний биед сайн, Корона вирусын үед мах нь уушгинд сайн гэхээр нь хүнсэндээ хэрэглэж байсан. Би ганцаараа хэрэглэсэн, үлдсэн махаа хотод уушгины өвчтэй 80 настай ах руу явуулах гэж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/,

Гэрч Б.Батсайханы “...Танина. Шагж манай төрсөн дүү Пүрэв манай үеэл дүү... Надад нэг бүртгэлгүй Дробинк маркийн галт зэвсэг байдаг. 10 гаруй жилийн өмнө Эрдэнэ-Зандан гэдэг манай цэргийн он жав надад бэлэглэсэн юм одоо Эрдэнэ-Зандан найз маань нас бараад 5 жил болж байгаа...Манай төрсөн дүү Шагжид байгаа 2021 оны сүүлээр  2022 оны эхээр билүү Шагж манайд ирээд гэрийн гадуур чоно /нохой/ эргэлдээд байна гээд буугаа өгчих гэсэн тэгээд би нэг сумтай буугаа Шагжид өгөөд явуулсан надад нэг л сум байсан...Саяхан л Хулан адуу агнасан юм шиг байна...Би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/,

Гэрч Б.Батсайханы 2022.04.26-ны өдрийн дахин өгсөн “...Би энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Би дүүгээсээ уг бууг нэхэмжлэхгүй...Надад ямар нэгэн татгалзах зүйл гомдол санал алга байна...” гэсэн мэдүүлэг /2хх-н 3-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1001011 дугаартай тайлан /хх-ийн 119-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 664 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ...Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 16x70 мм-ийн калибртай, онгоц мод 005484 дугаартай, гол төмөр 005484 дугаартай, замаг 005484 дугаартай хуучнаар ЗХУ-н ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ИЖ-17 загварын дробинка буу байна. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь ОХУ-ын сумны үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 16x70 мм-ийн калибрын сумны буудлаганд хэрэглэгдсэн хонгио байна...Шинжилгээнд ирсэн галт зэвсэг нь буудлага үйлдэнэ...Шинжилгээнд ирүүлсэн хонгионы малгай хэсэгт үүссэн цохигчийн мөр нь онгоц мод 005484 дугаартай, гол төмөр 005484 дугаартай, замаг 005484 дугаартай галт зэвсгээс загвар болгон авсан хонгионы малгайн хэсэгт үүссэн цохигчийн мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна...Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудагдсан байна...Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр амьд объектыг устгах боломжтой...Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн буудлага үйлдэгдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй...Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь галт зэвсгийн шинжилгээний лабораторид биетээр болон цахимаар хадгалагдаж байгаа эзэнгүй хэргийн газраас илрүүлж хураан авсан хонгионд үүссэн цохигчийн мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 104-106-р хуудас/,

2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай Өмнөговь аймгийн Мал Эмнэлэгийн лаборатори шинжилгээний дүнгийн хуудас  “...Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг өвчүү, 1 ширхэг уушиг, 1 ширхэг хавирга шинжилгээнд тэнцэнэ...Хулангийн мах мөн болно...хэдэн настайг тодорхойлох боломжгүй...нас болон хүйсийн тодорхойлох боломжгүй..” гэсэн дүгнэлт /хх-ийн 100-р хуудас/,

Гэрч У.Далайбаярын “...Би оныг нт санахгүй байна олон жилийн өмнө 16 сая төгрөг орчим авч байсан. Уг машиныг нэр дээрээ шилжүүлж аваад уналгүй Шагж гэх хүргэн ахдаа өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл минйи нэр дээр байдаг боловч би унаж хэрэглэдэггүй миний мэдэж байгаагаар манай хүргэн ах болох Шагж унадаг байсан одо унаж байгаа эсэхийг мэдэхгүй ээ. Би хүргэн ах болон эгчтэйгээ  уулзаагүй удаж байна. Шагж анх худалдаж авах үедээ иргэний үнэмлэх билүү жолооны үнэмлэх байхгүй болоод миний нэр дээ авсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 87-88-р хуудас/,

Яллагдагч Б.Шагжийн “...Би Пүрэвийн хамт 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг Толийн булгийн баруун талд адуугаа хайгаад явж байсан чинь 2 Хулан хажуугаар давхисан. Нэг давхиад явсан нөгөөх нь муухан цогоод явж байсан.
Тэгэхээр нь энэ өвчтэй юм байна. Уушги мах коронод сайн гээд би хүзүү рүү нь буудсан чинь унаад өгсөн тэгэхээр нь тэр газарт нь янзалж 4 мөч болгоод тэгээд машиндаа ачиж аваад гэрлүүгээ явсан.Тэгээд гэрлүүгээ очоод маргааш нь Пүрэвийн гэрт бүх махаа хүргэж өгсөн...Би улаан өнгийн мазда маркийн бикав загварын 79-17 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 138-139-р хуудас/,

Яллагдагч Д.Пүрэвийн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн үед Шагжийнд өөрийн машинтай очсон.Тэгсэн чинь Шагж надтай хань болоод адуунд яваад өг гэхээр нь за тэгье гээд Шагжийн машинаар явсан. Тэгээд Хар заг багийн Толийн булаг гэх газрын баруун талд явж байтал урдуур 2 Хулан адуу явсан нэг нь ядруухан ард явж байсан тэр Хуланг Шагж машин дотроос Дробинк буугаар нэг удаа хүзүү хэсэгт буудаж унагасан.Тухайн үе би машин жолоодоод явж байсан.Хуланг буудаж унагасан газраа 4 мөч болгож төхөөрч янзлаад машиндаа бүгдийг нь ачсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 136-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч О.Мөнгөнгайгийн “...Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас томилогдсон хүн маөрдөн шалгах ажиллагаанд оролцох боломжтой.Төрийн сангийн 100111013001 тоот данс нь байгаль орчин аялал жуучлалын яамны данс мөн бол хохирол төлбөрийг төлж болно...” гэсэн мэдүүлэг /хх-н 242-р хуудас/,

Гэрч А.Оргилсайханы “...Уг тогтоол нь 02 дугаар сарын 08-ны өдрийн тогтоол бөгөөд 02 тоог нь техникийн алдаа гаргаж 1 тоог бичсэн байна...” гэсэн мэдүүлэг /2хх-н 1-р хуудас/,

Гэрч Н.Батдэлгэрийн “...Би 2017 оны 05 дугаар сарын 10-наас эхлэн Говийн бага Дархан цаазат гакрын захиргаанд ажиллаж байна...Нэмэлт орлого буюу нөхөн төлбөрийн орлого, нэвтрэх басалбарын орлого, рүү торгуулийн орлогыг сангийн сайдын  тушаалаар нэмэлт санхүүжилтийн данс болох 100111013401 тоот төрийн дансаар дамжуулан  зарцуулах эрх үүсдэг.Одоо энэ Хулангийн нөхөн төлбөрийн орлого болох 19.400.000 төгрөг нь хагас жилээр сангийн сайдын тушаалаар  зарцуулах эрх үүсдэг.Өнөөдрийн байдлаар байгууллагын орлогын дансанд 19.400.000 төгрөгийн үлдэгдэлтэй хэвээр байна...” гэсэн мэдүүлэг /2хх-н 5-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04/256 дугаартай   “...Монгол Улсад худалдаалдгүй үнийн судалгаа хийгдэх боломжгүй хэт дээр үеийн буу учир үнэлгээ тогтоох боломжгүй...” гэсэн албан бичиг  /2хх-н 8-р хуудас/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Шагж, Д.Пүрэв нар нь Говийн бага Дархан цаазат газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1 тооны Хулан Адууг зөвшөөрөлгүйгээр ИЖ-17 загварын дробинка буугаар буудаж  хууль бусаар ан агнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Шагж, П.Пүрэв нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Говийн бага дархан газар буюу Улсын тусгай хамгаалттай газар нутагт 1 тооны Хулан адууг зөвшөөрөлгүйгээр буудаж хууль бусаар ан агнасан гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 19400000 төгрөгийг төлсөн болох нь гэрч Н.Батдэлгэрийн “…Нэмэлт орлого буюу нөхөн төлбөрийн орлого, нэвтрэх тасалбарын орлого, торгуулийн орлогыг сангийн сайдын тушаалаар баталсан нэмэлт санхүүжилтийн данс болох 10011013401 тоот төрийн дансаар дамжуулан зарцуулах эрх үүсдэг. Энэ хулангийн нөхөн төлбөрийн орлого 19.400.000 төгрөг нь байгууллагын орлогын дансанд үлдэгдэлтэй хэвээр байгаа” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Ч.Батсүхийн “…Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй,  Б.Шагж, Д.Пүрэв нар нь нөхөн төлбөр болох 19.400.000 төгрөгийг хамгаалалтйн төрийн сангийн дансанд тушаасан” гэх мэдүүлэг/ хх-ийн 67-68-р хуудас/ зэрэг баримтаар шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан  хохиролоо төлсөн тул  төлөх төлбөргүй гэж үзэв.     

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч Б.Шагж, Д.Пүрэв нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Говийн бага Дархан цаазат газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1 тооны хулан адууг зөвшөөрөлгүйгээр ИЖ-17 загварын дробинка буугаар буудаж  хууль бусаар ан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй  байна.

Улсын яллагчаас хариуцлагчийн талаар гаргасан дүгнэлтдээ:“… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шагж, Д.Пүрэв нарт тус бүрт  5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хулангийн борцолсон мах болон ИЖ-17 загварын дробинка бууг устгах саналтай байна”  гэв.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 47.4 килограмм мах нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн эд мөрийн агуулахад хадгалагдаж байгаа тул зохих журмын дагуу устгаж баримтыг ирүүлэхийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Цагдаагийн тасагт даалгах зүйтэй гэж үзэв.

Мөн эд мөрийн баримтаар хураагдсан ИЖ-17 загварын дробинко буу 1 ширхэг,  1 ширхэг сумны хонгио зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Шагж, Д.Пүрэв нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Шагж, Д.Пүрэв нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Анчин овогт Дэлэгийн Пүрэв, Хээхий овогт Батаагийн Шагж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Шагж, Д.Пүрэв нарт тус бүр 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр  торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Шагж, Д.Пүрэв нарт тус бүр оногдуулсан 5,400  нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Шагж, Д.Пүрэв нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Шагж, Д.Пүрэв нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 19.400.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 47.4 килограмм махыг зохих журмын дагуу устгаж баримтыг ирүүлэхийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Цагдаагийн тасагт,   ИЖ-17 загварын дробинка буу  1 ширхэг, 1 ширхэг сумны хонгио зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Шагж, Д.Пүрэв нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТТУЛГА