Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1214

 

2022        08         16                                   2022/ШЦТ/1214

 

   

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч *******,

өсвөр насны шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Э.Ц, Б овогт ******* нарт холбогдох эрүүгийн 2206 00000 2194 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн,

З овогт Э.Ц

 

Монгол улсын иргэн,

Б овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч Б овогт ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт, насанд хүрээгүй А.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар өсвөр насны З овогт Э.Ц-тэй бүлэглэн, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхи, дух, хацар, доод эрүүнд цус хуралт, дух, дагзанд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, хацар, доод эрүү, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар "бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 

- Өсвөр насны шүүгдэгч З овогт Э.Ц нь согтуурсан үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт, насанд хүрээгүй А.М-тэй “сургуулийн орчинд, хүүхдүүдэд намайг янхан гэх зэргээр мууллаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Б овогт *******-тай бүлэглэн, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхи, дух, хацар, доод эрүүнд цус хуралт, дух, дагзанд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, хацар, доод эрүү, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар "бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. 

Өсвөр насны шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч А.М-н: “...Би 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 14:30 цагт хичээлээ тараад ангийн хүүхдүүд болох*******, ******* нарын хамт найз болох н.О-н Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 2-н автобусны буудал дээр байх дугуй засвар дээр очоод******* бид хоёр хонхны баярынхаа мөнгөнөөс илүү гаргаад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун талд байх хүнсний дэлгүүрээс ******* бид хоёр 34.600 төгрөгөөр Esso нэртэй пиво аваад дугуй засвар дээр очоод*******, *******, О бид дөрөв хүний 3 шил пиво ууцгаасан. Орой 17 цагийн үед бид 4 Улиастай гол орохоор болж замдаа өмнө авсан дэлгүүрээсээ “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн пиво аваад гол дээр очоод ууж дуусгаад найз залуу болох н.Л-г дуудаад Шархадны автобусны буудал дээр очоод гэр лүүгээ харихаар болсон. Тэгээд би хэсэг хугацаанд согтоод юу болж байгааг мэдэхгүй байхад найз******* миний нүүр лүү 2, 3 удаа алгадаад дараа нь үснээс зулгааж, намайг газарт унагаасан. Тэгээд би хэсэг ухаан алдаад сэрэхэд******* ахиад миний үснээс зулгааж байгаад, битгий жүжиглээд бай гэж хэлээд дээш татсан. Тэгсэн Намуунзул намайг*******-тэй муудалцлаа гээд миний үснээс зулгааж байгаад дээр гарч суугаад нүүр лүү 2, 3 удаа алгадаад цохисон. Тэр хоёр хоёулаа намайг цохиж зодсон....******* гэнэт цуг явж байснаа өөрийг нь муулсан гээд намайг цохиж, үснээс зулгааж газарт унагасан, харин *******,*******-г өмөөрч намайг цохиж зодсон... Би*******, ******* нарт зодуулаад ухаан алдаад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ухаан орсон...гэх мэдүүлэг /хх-н 15-16 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Б.Х-н: “...Отгонбаатар гэх залуу Лут бид хоёрт хандаж “найзуудыгаа аваад яв” гэж хэлэхэд манай сургуулийн 12б ангийн сурагч Ц, Н нар ирж М рүү дайраад байсан тул Л М хоёрыг явж бай гэж хэлсэн, тэгээд хойноос нь алхаж очиход Шархадны тойргийн баруун хойд талд байдаг нарийн гудамжинд М-ийг Н газарт унагааж дээр нь суусан байдалтай Ц хажууд нь М-тэй зууралдсан байдалтай байсан тул би очоод Н, Ц нарыг салгах гэж оролдсон боловч салахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-н 21 дүгээр хуудас/,

- Гэрч Ц.Л-н: “....Шархадны эцэс дээр очиход Н, М нар маргалдаад байсан....автомашины хажуу талд Ц, М-н дээр нь гараад суучихсан нүүр орчимд гараараа цохиж байсан бөгөөд Н, М-н нүүр орчимд хөлөөрөе 1 удаа өшиглөсөн, тухайн үед би 20 орчим метрийн зайтай байсан тул тодорхой харсан, тэгээд би гүйж очоод Ц-г болиоч гэж хэлээд цамцнаас нь татах үед М-ийн үснээс нь зулгаасан байдалтай тавихгүй байсан...тухайн үед М газар дээш хараад хөдөлгөөнгүй, ухаангүй хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-н 24- 25 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн:

1. А.М-ийн биед баруун нүдний дээд зовхи, дух, хацар, доод эрүүнд цус хуралт, дух, дагзанд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, хацар, доод эрүү, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх 7845 дугаартай дүгнэлт /хх-н 33-34 дүгээр хуудас/,

- Өсвөр насны яллагдагч*******-ийн: “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг/хх-н 71 дүгээр хуудас/,

- Яллагдагч *******-ын: “...би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 72 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б овогт ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт, насанд хүрээгүй А.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар өсвөр насны З овогт Э.Ц-тэй бүлэглэн, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхи, дух, хацар, доод эрүүнд цус хуралт, дух, дагзанд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, хацар, доод эрүү, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар "бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 

- Өсвөр насны шүүгдэгч З овогт Э.Ц нь согтуурсан үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт, насанд хүрээгүй А.М-тэй “сургуулийн орчинд, хүүхдүүдэд намайг янхан гэх зэргээр мууллаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Б овогт *******-тай бүлэглэн, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхи, дух, хацар, доод эрүүнд цус хуралт, дух, дагзанд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, хацар, доод эрүү, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар "бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг нь:

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн:

1. А.М-ийн биед баруун нүдний дээд зовхи, дух, хацар, доод эрүүнд цус хуралт, дух, дагзанд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, хацар, доод эрүү, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх 7845 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Улсын яллагч шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар "бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар нь хохирогч А.М-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Б., өсвөр насны шүүгдэгч******* нар нь хохирогч А.М-ийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар нь хохирогч А.М-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нарын үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасныг хохирогч, прокурор хүлээн зөвшөөрч байх тул шүүх шүүхийн хэлэлцүүлгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, өсвөр насны шүүгдэгч*******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ял оногдуулах саналтай байна гэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. 

 

Улсын яллагч: *******, өсвөр насны шүүгдэгч******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, өсвөр насны шүүгдэгч*******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ял оногдуулах саналыг гаргасан.

 

Өсвөр насны шүүгдэгч*******-ийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон. Иймд Улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгнө үү гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, өсвөр насны шүүгдэгч*******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоох үүрэг хүлээлгэсэн  албадлагын арга хэмжээ оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч  нь хохиролд баримтаар 137.650 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад *******,******* нараас хохирогчид учруулсан төлбөрт 270.000 төгрөгийг төлсөн нь шүүхэд өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримт болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр  тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирол нөхөн төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Э.Ц, шүүгдэгч Б овогт ******* нарыг бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1.3, 8.7.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоох үүрэг хүлээлгэсэн  албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Өсвөр насны шүүгдэгч*******-д оногдуулсан хязгаарлалт тогтоох үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ