| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1347/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1388 |
| Огноо | 2022-09-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1388
2022 09 27 2022/ШЦТ/1388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч М.Оюунбат,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эод холбогдох 1906 04938 2071 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1961 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 28-12 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1977 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.6-д зааснаар 5 жил хорих ял оногдуулж 1 жил 6 сар тэнссэн,
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1977 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.6-д зааснаар 6 жил хорих ял,
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1978 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 42 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.6-д зааснаар 6 жил 1 сар 29 хоног хорих ял,
Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.6-д зааснаар 3 жилийн хорих ял,
Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 212 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ял,
Дорнод аймгийн шүүхийн 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,
Дорнод аймгийн Сум дундын 1998 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 8 сар хорих ял,
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэгдэж байсан,
Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, Ч овогт Дын Э /РД: /.
Хэргийн товч агуулга:
Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр байрлуулсан, иргэн О.Ганзоригийн эзэмшлийн 15-69 УНА улсын дугаартай, Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы шилийг хагалж, улмаар тээврийн хэрэгсэл дотор байсан байсан “Хайпер данк-2013” дугаартай 6 ширхэг шинэ пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эын өгсөн: “Миний бие 1961 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймагт төрсөн. Одоо төрсөн нутагтаа байгаа. Нутагтаа ажил хийж байхад 09 дүгээр сарын 02-нд энд авчирсан. Би 06 дугаар сард айлд ажил хийж байхад Дорнод аймгийн цагдаагаас утасдсан. Адьяатөмөр байна гэж хэлсэн. Би 3 жил гарангын өмнөх хэргээ битгий хэл 30 хоногийн өмнөх асуудлаа санахгүй байна. Би айл айлаар ажил хийгээд явж байгаа хүн гэж хэлсэн. 07 дугаар сарын 20-ны өдөр аймгийн төвөөр орж ирсэн. Тэгээд байж байсан чинь дахиад над руу утсаар ярьсан. Би энэ хэргийг хийгээгүй. Би 62 настай хүн. Яллах дүгнэлтээр өр төлбөрийг төлж барагдуулсан гэж байна лээ. Прокурор маань тосож уулзсан. Надад айх зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.38/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.040-43/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ганзоригийн өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Нарантуул зах дээр 08 цагийн үед ирсэн... ингээд орой 19 цагийн үед ажлаа тараад машин дээрээ очтол арын цонх хагархай байдалтай байсан. Миний машины баруун ард талын хаалганы жижиг цонх хагарсан. Мөн “хайперданк” гэх нэртэй 40-43 размерын 6 ширхэг пүүз алдагдсан... хулгайлагдсан эд зүйлийнхээ хохирол мөн машиныхаа эвдрэлийг янзлуулж тус хулгай хийсэн залууд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх.47-48/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээч Г.Ганхүлэгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02/457 дугаартай:
“1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4 гэж дугаарласан гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд MN000610007975 дугаарт бүртгэгдсэн Дын Эын баруун гарын ядам хурууны хээтэй тохирч байна...” гэх дүгнэлт /хх.52-55/,
“Дамно” ХХК-н 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ1-19-492 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.59-60/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.67/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.85/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.93-94/,
Урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.112-129, шинээр гаргасан 22 хуудас баримт/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Үйл баримтын дүгнэлт:
Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр байрлуулсан, иргэн О.Ганзоригийн эзэмшлийн 15-69 УНА улсын дугаартай, Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы шилийг хагалж, улмаар тээврийн хэрэгсэл дотор байсан байсан “Хайпер данк-2013” загварын 6 ширхэг шинэ пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.38/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.040-43/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ганзоригийн өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Нарантуул зах дээр ... 19 цагийн үед ажлаа тараад машин дээрээ очтол арын цонх хагархай байдалтай байсан. Миний машины баруун ард талын хаалганы жижиг цонх хагарсан. Мөн “хайперданк” гэх нэртэй 40-43 размерын 6 ширхэг пүүз алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.47-48/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээч Г.Ганхүлэгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02/457 дугаартай:
“1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4 гэж дугаарласан гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд MN000610007975 дугаарт бүртгэгдсэн Дын Эын баруун гарын ядам хурууны хээтэй тохирч байна...” гэх дүгнэлт /хх.52-55/,
“Дамно” ХХК-н 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ1-19-492 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.59-60/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эын өгсөн: “Би энэ гэмт хэргийг үйлдээгүй...” гэх агуулгатай мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.
Д.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрх зүйн дүгнэлт:
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тусгажээ.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Д.Э нь хохирогч О.Ганзоригийн нийт 840.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.
Д.Э нь хохирогч О.Ганзоригийн “Хайпер данк-2013” загварын 6 ширхэг шинэ пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Эод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Д.Э нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн зэрэг хүндрүүлэх шинжүүд тогтоогдоогүй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Д.Эоос гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын 840.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ганзоригт олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.
Д.Э гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Д.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Д.Эод эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Э нь хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг хүссэн боловч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос огт нөхөн төлөөгүй, урьд нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж 12 удаа шүүхээр ял шийтгэгдэж байсан атал дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн, хэрэг зөрчил үйлдэхгүй байх ухамсар бүрэн гүйцэд төлөвшиж нийгэмшээгүй шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд түүний дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Д.Эыг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс цагдан хорьсон 22 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Дын Эыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эод 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Эод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Эыг цагдан хорьсон 22 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Эоос 840.000 төгрөг гаргуулж хохирогч О.Ганзоригт олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР