Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1401

 

 

 

 

 

 

2022         09          30                                        2022/ШЦТ/1401

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч О.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Зд холбогдох 2206 00000 2487 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1998 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын машинист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, 115-02 тоотод оршин суух, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Он З /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

О.З нь цахим хэрэгсэл ашиглаж 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Аликтрон” гэсэн фейсбүүк хуудсанд “паб жи” нэртэй тоглоомын хөгжүүлсэн хаяг зарна гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны 38 тоотод оршин суух иргэн Г.Буянжаргалыг зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, 5301307106 дугаартай дансаар 1.650.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Згийн өгсөн: “... Анхнаасаа өгөх гэж байсан, залилах бодол байгаагүй. Би өөрөө бас хохирогч болсон байж байгаад тэрийгээ олох гэж байгаад мөрийтэй тоглоод алдсан, тэрийгээ хүлээн зөвшөөрч байна. Бас Буянжаргалаас өөр мөнгө өгөх ёстой хүмүүс байсан, тэд нарт мөнгө төгрөг өгчхөөд Буянжаргал нь цагдаад өгөөд шүүхэд шилжсэн учраас мөнгийг өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Буянжаргалын өгсөн: “...би 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Аликтрон гэсэн фейсбүүк пейж хуудсан дээр паб жи аккаунт зарна гэсэн байхаар нь Кове гэсэн фейсбүүк хаягтай З гэх залуутай холбогдож тухайн зарах гэж байсан аккаунтыг сонирхон худалдаж авахаар болсон, үнэ нь хэд вэ гэтэл 3.250.000 төгрөг гэж хэлсэн. Би үзсэн чинь тэр аккаунт надад таалагдсан, улмаар би 5301307106 Хаан банкны З гэх залуугийн данс руу 1.650.000 төгрөг шилжүүлж хийсэн. Тэгээд одоо надад аккаунтаа ч өгөхгүй, мөнгийг маань буцааж өгөхгүй байна. Утасны дугаараар нь холбогдохоор би аккаунт мөнгийг чинь буцааж өгнө гээд л байгаа...” гэх мэдүүлэг /хх.8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Згийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 03 дугаар сараас эхлэн “Аликтрон” гэх нэртэй фэйсбүүк пэйж хуудсанд ажиллаж байсан. Тэгтэл 2022 оны 05 дугаар сард тус пэйж хуудсаар үл таних хүн холбогдоод аккаунт, пэйж хуудсыг нь бусадтай солилцоход нь тусалж ажилласан. Тэр өдрөөс хойш 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр надтай дахин өмнө холбогдож байсан буюу одоогийн энэ хэргийн хохирогч болох Буянжаргал нь холбогдоод өөрийн аккаунт хаяг дээрээ зөрүү мөнгө нэмж өгөөд өөрийнхөө аккаунтыг сайжруулах талаар надтай ярилцаж тохиролцсон. Улмаар Буянжаргал нь өөрийнхөө аккаунт дээр 1.650.000 төгрөг нэмж надад өгөөд би хариуд нь өөр аккаунт олж өгөхөөр болсон, тэгээд би Буянжаргалаас түүнийг аккаунт болон надад өгсөн 1.650.000 төгрөгийг буцаан өгөөгүй...”,

“... Би 2022 оны 03 дугаар сараас эхлэн “Аликтрон” гэх нэртэй фейсбүүк пэйж хуудсанд ажиллаж байсан. Тэгтэл 2022 оны 05 дугаар сард тус пэйж хуудсаар үл таних хүн холбогдоод аккаунт, пэйж хуудас бусадтай солилцох үйлчилгээ авсан. Тэгээд би тухайн үед аккаунт, пэйж хуудсыг нь бусадтай солилцоход нь тусалж ажилласан. Тэр өдрөөс хойш 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр надтай дахин өмнө холбогдож байсан буюу одоогийн энэ хэргийн хохирогч болох Буянжаргал нь холбогдоод өөрийн аккаунт хаяг дээрээ зөрүү мөнгө нэмж өгөөд өөрийнхөө аккаунтыг сайжруулах талаар надтай ярилцаж тохиролцсон. Улмаар Буянжаргал нь өөрийнхөө аккаунт дээр 1.650.000 төгрөг нэмж надад өгөөд би хариуд нь өөр аккаунт олж өгөхөөр болсон. Тэгээд би Буянжаргалаас түүнийг аккаунт болон надад өгсөн 1.650.000 төгрөгийг буцаан өгөөгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг барагдуулахаа илэрхийлж байна...” гэх мэдүүлгүүд /хх.12-13, 23/,

Хохирогч Г.Буянжаргалын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.14/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.15/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.16/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.19-20/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.22/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

О.З нь цахим хэрэгсэл ашиглаж 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Аликтрон” гэсэн фейсбүүк хуудсанд “паб жи” нэртэй тоглоомын хөгжүүлсэн хаяг зарна гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны 38 тоотод оршин суух иргэн Г.Буянжаргалыг зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, Хаан банкны 5301307106 дугаартай дансаар 1.650.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Буянжаргалын өгсөн: “... би 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Аликтрон гэсэн фейсбүүк пейж хуудсан дээр паб жи аккаунт зарна гэсэн байхаар нь Кове гэсэн. фейсбүүк хаягтай З гэх залуутай холбогдож тухайн зарах гэж байсан аккаунтыг сонирхон худалдаж авахаар болсон, үнэ нь хэд вэ гэтэл 3.250.000 төгрөг гэж хэлсэн. Би үзсэн чинь тэр аккаунт надад таалагдсан, улмаар би 5301307106 Хаан банкны З гэх залуугийн данс руу 1.650.000 төгрөг шилжүүлж хийсэн. Тэгээд одоо надад аккаунтаа ч өгөхгүй мөнгийг маань буцааж өгөхгүй байна. Утасны дугаараар нь холбогдохоор би аккаунт мөнгийг чинь буцааж өгнө гээд л байгаа...” гэх мэдүүлэг /хх.8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч О.Згийн яллагдагчаар өгсөн: “..

“... 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр надтай дахин өмнө холбогдож байсан буюу одоогийн энэ хэргийн хохирогч болох Буянжаргал нь холбогдоод өөрийн аккаунт хаяг дээрээ зөрүү мөнгө нэмж өгөөд өөрийнхөө аккаунтыг сайжруулах талаар надтай ярилцаж тохиролцсон. Улмаар Буянжаргал нь өөрийнхөө аккаунт дээр 1.650.000 төгрөг нэмж надад өгөөд би хариуд нь өөр аккаунт олж өгөхөөр болсон. Тэгээд би Буянжаргалаас түүнийг аккаунт болон надад өгсөн 1.650.000 төгрөгийг буцаан өгөөгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.23/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Згийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

О.Згийн үйлдсэн дээрх   гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.  

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Зг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч О.Згоос 1.650.000 төгрөгийг гаргуулж  хохирогч Г.Буянжаргалд олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

О.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.Згийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Зд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

О.Зд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.  

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч З овогт Оны Зг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориуд бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Зд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Зд сануулсугай.         

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.З нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч О.Згоос 1.650.000 төгрөг гаргуулж  хохирогч Г.Буянжаргалд олгосугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР