Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1906

 

 

 

 

 

 

     2018 оны 10 сарын 02 өдөр

         Дугаар 182/ШШ2018/01906

              Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К ХХК -ийн нэхэмжлэлтэй, 

  Хариуцагч: С ХХК -д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 976.384.535,70 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Алтанхундага, Ч.Нямсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С ХХК нь тус банктай 2013.06.13-ны өдрийн 321 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 332.500.000 төгрөгийг 96 сарын хугацаатай, сарын 0.67%-ийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу эрэн төлөх нөхцөлтэйгээр,           2015.09.23-ны өдрийн 43 тоот зээл болон барьцааны гэрээг байгуулан 600.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатай сарын 0.58%-ийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгээр тус тус авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож доорх хөрөнгүүдийг барьцаалсан.

          Үүнд: 321 тоот зээлийн барьцаанд:

          1.Улсын бүртгэлийн Ү-2202003795 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, МУИС-20 дугаар байрны 17 тоот хаягт орших 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,

          2.Улсын бүртгэлийн Ү-2202012055 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 30 тоот хаягт орших 91.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 30 тоот зогсоол,

          3.Улсын бүртгэлийн Ү-2204036576 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, нарны зам 99/б байрны 904 тоот хаягт орших 74.65 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

          4.Улсын бүртгэлийн Ү-2202018945 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул 9 дүгээр гудамжны 22 тоот хаягт орших, 161.28 м.кв талбайтай хувийн сууц,

          5.Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших, 18639319366684 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,

          43 тоот зээлийн гэрээний барьцаанд:

          1.Улсын бүртгэлийн Ү-2202023450 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/ 1 хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших 228.69 м.кв талбайтай хувийн сууц,

          2.Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13344/ Хилчид гудамжны 33 дугаар байрны 76 тоот хаягт орших 514.92 м.кв талбайтай 5 өрөө орон сууц барьцаалсан болно.

   Зээлдэгч С ХХК нь 321 тоот зээлд үндсэн зээлийн төлбөрт 93.810.613,57 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 71.888.962,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.205.345,03 төгрөг, нийтдээ 166.904.920,84 төгрөг төлсөн. 43 тоот зээлд үндсэн зээлийн төлбөрт 40.945,21 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 71.756.854,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 119.364,41 төгрөг, нийтдээ 71.917.164,38 төгрөг, нийтдээ 238.822.085,22 төгрөг төлсөн байна. С ХХК-ийн 321 тоот зээлийн гэрээний хугацаа 2021.06.13-ны өөр, 43 тоот зээлийн гэрээний хугацаа 2025.09.23-ны өдөр дуусах боловч, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, ямар нэгэн төлөлт хийхгүй, зээл хэсэгчлэн эргэн төлөх графикийг зөрчиж тухайн зээлийн эргэн төлөлт нь хугацаа хэтэрч чанаргүйдсэн байх тул Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон зээлийн гэрээний 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн зээлийн хугацаанаас өмнө цуцалж, зээлийн хүүг 321 тоот зээлийн гэрээний 3.2, 43 тоот зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу хувьсах буюу банкны энгийн хүүгээр тооцсон. Иймд хариуцагч С ХХК нь 321 дүгээр зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэлд үндсэн зээл 238.689.386,43 төгрөг, зээлийн хүү 2016.06.21-ний өдрөөс 2018.05.24-ний өдрийг хүртэл 50.537.554,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.107.510,82 төгрөг, нийт 299.334.451,35 төгрөг, 43 дугаар зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэлд үндсэн зээл 599.959.054,79 төгрөг, зээлийн хүү 2017.10.21-ний өдрөөс 2018.05.24-ний өдрийг хүртэл 64.242.524,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.848.504,93 төгрөг, нийт 677.050.084,35 төгрөг төлөх үүрэгтэй байх тул хоёр зээлийн гэрээний нийт үүрэгт 976.384.535,70 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

  Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К ХХК нь СХХК-д холбогдуулан 2013 оны 06 сарын 12-ны өдрийн 321 тоот болон 2015 оны 09 сарын 23-ны өдрийн 43 тоот зээлийн гэрээнүүдийг 2018.05.24-ний өдрөөр цуцалж, гэрээний үүрэг болох 976.384.535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. СХХК нь К ХХК-тай2013 оны 06 сарын 12-ны өдөр 321 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 332.500.000 төгрөг, 2015 оны 09 сарын 23-ны өдөр 43 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 600.000.000 төгрөг тус тус зээлж авсан билээ. Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1.СХХК нь Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны жижиг дунд үйлдвэрийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЯОУХАБ буюу ЖАЙКА/-аас дээрх зээлүүдийг авсан бөгөөд зээлийг олгогч буюу шаардах эрхтэй этгээд нь Монгол Улсын Засгийн газар буюу ХХААЯ-ны ЖДҮГазар, ЖАЙКА төсөл хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл К ХХК засгийн газрын төслийн зээлийн мөнгийг зөвхөн дамжуулсан ба зээлийн санхүүжилтийг олгоогүй, төслийн санхүүжүүлэгч биш тул гэрээний үүрэг шаардах эрхгүй хэмээн үзэж байна.

2.Нэхэмжлэлийн шаардлагын дүн нь бодит байдлаас хэтэрхий их буюу үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн байна. 2013.06.12-ны өдрийн 321 тоот зээлийн гэрээний үүрэгт СХХК нь үндсэн зээлд- 91.909.990 төгрөг, зээлийн хүүнд- 74.230.241 төгрөг, нийт- 166.140.230 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн 2018.05.24-ний өдрийн байдлаар 240.590.010 төгрөгийн үндсэн зээлийн 35.948.933 төгрөгийн хуримтлагдсан хүүний, бүгд 276.538.943 төгрөгийн өртэй байна.

3.2015.09.23-ны өдрийн 43 тооот зээлийн гэрээний үүрэгт СХХК нь үндсэн зээлд– 40.945 төгрөг, зээлийн хүүнд- 72.525.219 төгрөг, нийт- 72.566.164 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн 2018.05.24-ний өдрийн байдлаар 599.959.055 төгрөгийн үндсэн зээлийн 38.337.714 төгрөгийн хуримтлагдсан хүүний, бүгд 638.296.769 төгрөгийн өртэй байна.

4.Дээрх 2 зээлийн нийт үлдэгдэл нь үндсэн зээл- 840.549.065 төгрөг, хуримтлагдсан хүү- 74.286.647 төгрөг, бүгд- 914.835.712 төгрөгийн төлөгдөөгүй зээл хүүний үлдэгдэлтэй байхад К ХХК нь 61.548.823 төгрөг илүү нэхэмжилсэн байна.

 

5.Дээрх 2 зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаагүй, зээлдэгч нь тодорхой хэмжээнд мэдэгдэхүйц дүнгээр төлөлт хийсээр байхад нэг талын санаачилгаар гэрээнүүдийг цуцалж буй тул К ХХК нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй хэмээн үзэж байна.

 

6.К ХХК нь нэмэгдүүлсэн хүүг хуримтлагдсан хүүний 20%-27%-иар байхаар гэрээнд тусгасан нь хууль зөрчсөн байна. /2015.09.23-ны өдрийн 43 тоот зээлийн гэрээний 2.4, 5.1.1 дэх заалтууд/  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” хэмээн хуульчилсан байна.

7.Монгол банк нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-ийг үндэслэн 2013.12.13-ны өдрийн А-236 тушаалын хавсралтаар “Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг баталсан байна. Уг журмын 1-р хавсралтын “Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлал” бүлгийн 4-р хэсэгт нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлалыг мөн журамласан байна. Монгол банкнаас гаргасан журмын дагуу 2013.06.12-ны өдрийн 321 тоот зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүг бодоход дараах байдлаар гарч байна. Үүнд:

  • Эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлийн дүн- 240.600.000 төгрөг
  • Зарласан хүүгийн хэмжээ жилээр- 8,0%
  • Нэмэгдүүлсэн хүүгийн хувь- 20%
  • Хугацаа хэтрүүлсэн хоног- 48 хоног /2018.04.06-2018.05.24 хүртэл 48 хоног/

Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ = 240.600.000 * 8,0% * 20% * (48 хоног/365) = 506.249 төгрөг болж байна. Гэтэл К ХХК нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шууд хуримтлагдсан хүүний 20%-иар тооцож 10.107.510 төгрөг нэхэмжилсэн нь эрх бүхий байгууллагаас гаргасан журмыг зөрчсөн хууль бус үйлдэл болсон төдийгүй  9.601.261 төгрөг илүү нэхэмжилсэн байна. 2015.09.23-ны өдрийн 43 тоот зээлийн гэрээний 3.7 дахь заалтад “Зээлийн гэрээний 2.5, 2.6-д заасан зориулалтаар олгосон зээлийн эргэн төлөлт тасрах, хугацаа хэтрэх тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн өр түүнд бодогдох зээлийн хүүг банкны хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасны дагуу зах зээл дээрх энгийн нөхцөл рүү хөрвүүлнэ” хэмээн заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь төслийн зээлийн хүү, хугацаа, хэмжээг төсөл санхүүжүүлэгч байгууллагаас тогтоосон бөгөөд дамжуулан гэрээ байгуулсан К ХХК нь нэг талын санаачилгаар хүүг өөрчлөх эрхгүй юм. Түүнчлэн гэрээний 5.1.1 дэх заалтад “...хугацаа хэтэрсэн тохиолдолд .... үндсэн хүүгийн 27 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах хэмээн оруулсан байх тул хариуцлагын заалтыг давхардуулсан байна гэжээ.

  Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч К ХХК ХХК нь хариуцагч С ХХК-нд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 976.384.535,70 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч тал гэрээний үүргийг биелүүлээгүй, зээл хэсэгчлэн эргэн төлөх графикийг зөрчиж тухайн зээлийн эргэн төлөлт нь хугацаа хэтэрч чанаргүйдсэн байх тул гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн төлбөрийг шаардаж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн тайлбартаа хоёр зээлийн нийт үлдэгдэл нь 914.835.712 төгрөг байхад К ХХК нь 61.548.823 төгрөг илүү нэхэмжилсэн, зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаагүй, зээлдэгч нь тодорхой хэмжээнд төлөлт хийсээр байхад нэг талын санаачилгаар гэрээнүүдийг цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, нэмэгдүүлсэн хүүг хуримтлагдсан хүүний 20%-27%-иар байхаар гэрээнд тусгасан нь хууль зөрчсөн байна гэж маргажээ.

 

Хариуцагч С ХХК нь Хүнс, Хөдөө аж ахуйн яамны жижиг дунд үйлдвэрийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-гийн төслийн шугамаар өөрийн байгууллагын Ган цутгуурын төслийг санхүүжүүлэх зорилгоор К ХХК ХХК-иас зээл хүссэн байх бөгөөд уг хүсэлтийг нэхэмжлэгч К ХХК ХХК хүлээн авч, Жижиг дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслүүдэд урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр олгох зориулалтаар тэдний хооронд 2013 оны 06 сарын 13-ны өдрийн 321 тоот, 2015 оны 09 сарын 23-ны өдрийн 43 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулагджээ.

 

Хариуцагч С ХХК нь 2013.06.13-ны өдрийн 321 тоот зээлийн гэрээгээр нэхэмжлэгч К ХХК ХХК-иас 332.500.000 төгрөгийг 96 сарын хугацаатай, сарын 0.67%-ийн хүүтэйгээр зээлж, барьцааны гэрээгээр:

1.Улсын бүртгэлийн Ү-2202003795 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, МУИС-20 дугаар байрны 17 тоот хаягт орших 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,

          2.Улсын бүртгэлийн Ү-2202012055 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 30 тоот хаягт орших 91.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 30 тоот зогсоол,

          3.Улсын бүртгэлийн Ү-2204036576 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, нарны зам 99/б байрны 904 тоот хаягт орших 74.65 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

          4.Улсын бүртгэлийн Ү-2202018945 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул 9 дүгээр гудамжны 22 тоот хаягт орших, 161.28 м.кв талбайтай хувийн сууц,

          5.Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших, 18639319366684 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан.

 

          2015.09.23-ны өдрийн 43 тоот зээл 600.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 0.58%-ийн хүүтэйгээр зээлж, барьцааны гэрээгээр:

          1.Улсын бүртгэлийн Ү-2202023450 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/ 1 хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших 228.69 м.кв талбайтай хувийн сууц,

          2.Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13344/ Хилчид гудамжны 33 дугаар байрны 76 тоот хаягт орших 514.92 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч С ХХК нь бусдын өмчлөлийн буюу Н.Буян-Арвижих, Б.Болормаа, Б.Сарангоо, Ц.Энхийн-Есөнбаатар нарын эд хөрөнгийг барьцаалахдаа уг этгээдүүдээс хуульд заасны дагуу тухайн эд хөрөнгүүдийг тэдний нэрийн өмнөөс барьцаанд тавих, гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангах гэх мэт эрх олгосон итгэмжлэлүүдийг үндэслэл болгожээ. 

 

Дээрх үйл баримтууд нь зохигчдын тайлбар, аж ахуй нэгжийн зээлийн өргөдөл, зээл хүсэгчийн анкет, зээл хүссэн өргөдөл, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2013.06.13-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, Ү-2202003795 улсын бүртгэлийн дугаартай, 0067083 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.Буян-Арвижих, Б.Болормаа, Б.Сарангоо нараас Д.Ганзоригт олгосон итгэмжлэл, Ү-2202012055 улсын бүртгэлийн дугаартай, 000006915 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Болормаагаас Д.Ганзоригт олгосон итгэмжлэл, Ү-2204036576 улсын бүртгэлийн дугаартай, 000155470 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-2202018945 улсын бүртгэлийн дугаартай, 000225105 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000432756 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, 2015.09.23-ны өдрийн 43 тоот зээл болон барьцааны гэрээ, зээлийн хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, 11-531700 дугаартай барьцаалбар, 11-531461 дугаартай барьцаалбар, Ү-2202023450 улсын бүртгэлийн дугаартай, 000415022 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-2204064492 улсын бүртгэлийн дугаартай, 000421038 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц.Есөнбаатараас Х.Соёл-Эрдэнэд олгосон итгэмжлэл зэрэг баримтуудаар тогтоогдов.

 

        Зохигчдын хооронд байгуулагдсан дурдсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд болжээ.

 

Нэхэмжлэгч К ХХК ХХК нь 2013.06.13-ны өдрийн 321 тоот зээлийн гэрээний дагуу 2013.06.14-ний өдөр 232,500,000 төгрөг, 2013.06.27-ны өдөр 100,000,000 төгрөг, нийт 332,500,000 төгрөгийг хариуцагч С ХХК-нд шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч С ХХК нь үндсэн зээлд 93,810,613 төгрөг, хүүд 71,888,962 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,205,345 төгрөг, нийт 166,904,920 төгрөг төлсөн байна.

 

Нэхэмжлэгч К ХХК ХХК нь 2015.09.23-ны өдрийн 43 тоот зээл гэрээний дагуу 2015.09.29-ний өдөр 300,000,000 төгрөг, 2015.10.08-ны өдөр 300,000,000 төгрөг, нийт 600,000,000 төгрөгийг хариуцагч С ХХК-нд шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч С ХХК нь үндсэн зээлд 40,945 төгрөг, хүүд 71,756,854 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 119,364 төгрөг, нийт 71,917,164 төгрөг төлсөн болох нь зохигчдын хэн алины гарган өгсөн зээлийн дансны хуулгуудаар нотлогдсон.

Өөрөөр хэлбэл хариуцагч С ХХК нь дээрх хоёр гэрээний үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус зааснаар зохих ёсоор биелүүлээгүй байх бөгөөд зээлийн график зөрчигдсөн, зээлийн төлбөрөө төлөхийг нэхэмжлэгч К ХХК ХХК-иас удаа дараа шаардаж байсан, төлбөр барагдуулах талаар удаа дараа уулзалдсан, хамгийн сүүлд 2018.05.20-нд захирал Х.Соёл-Эрдэнэтэй уулзалдаж гэрээ цуцлах талаар ярилцсан, тэрээр 2018.05.24-ний өдөр нэхэмжлэгч К ХХК ХХК нь гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нь зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасантай нийцэж байх тул хариуцагч С ХХК-ийн гаргасан “тодорхой хэмжээний төлөлт хийсээр байхад нэг талын санаачилгаар гэрээ цуцлах ёсгүй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”,

 

452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”,

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”,

 

26 дугаар зүйлд “…олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй”,

 

30 дугаар зүйлийн 1-д “зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ”,

 

2013.06.13-ны өдрийн 321 тоот зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “зээлдэгчийн үүрэг”, 4.2.1-д “үндсэн зээл болон гэрээний 3.2 дахь заалтад заасан зургаан сар тутам шинэчлэгдсэн хүүний төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх”, 4.2.6-д “зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 3.6 дахь заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлөх, мөн төлбөр тооцоогоо банкин дахь харилцах дансаар дамжуулан гүйцэтгэх”,

 

5 дугаар зүйлийн 5.1-д “банкны эрх”, 5.1.1-д “гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаа хэтэрсэн тохиолдолд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг үндэслэн үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах”, 5.1.3-д “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь болон зохих ёсоор биелүүлээгүй эсхүл гэрээний 8.3 дахь заалтад заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх арга хэмжээ авах, 5.1.4-д “банк нь зээлдэгчийн санхүүгийн чадавхи муудсан зээлийг эргүүлэн төлөх чадамжгүй гэж үзвэл зээлийг гэрээний ерөнхий хугацаанаас өмнө буцаан төлөхийг шаардах”,

 

2015.09.23-ны өдрийн 43 тоот зээлийн гэрээний 4.2-т “зээлдэгчийн үүрэг”, 4.2.1-д “үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр, бусад төрлийн харилцах дансны гүйлгээ, дотоод, гадаадын төлбөр тооцоогоо Капитал банкин дахь 2000025197 тоот харилцах дансаар гүйцэтгэх”, 4.2.5-д “зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 3.1.5 дахь заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 27%-тай тэнцэх хэмээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлэх дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх, мөн төлбөр тооцоогоо банкин дахь харилцах дансаараа дамжуулан гүйцэтгэх”,

 

5 дугаар зүйлийн 5.1-д “банкны эрх”, 5.1.1-д “гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаа хэтэрсэн тохиолдолд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг үндэслэн үндсэн хүүгийн 27%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй”, 5.1.3-т “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь болон зохих ёсоор биелүүлээгүй эсхүл гэрээний 8.3 дахь заалтад заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх арга хэмжээ авах, бусдад тухайн шаардах эрхийг шилжүүлэх”, 5.1.4-д “банк нь зээлдэгчийн санхүүгийн чадавхи муудсан зээлийг эргүүлэн төлөх чадамжгүй гэж үзвэл зээлийг гэрээний ерөнхий хугацаанаас өмнө буцаан төлөхийг шаардах”,

 

321 тоот болон 43 тоот барьцааны гэрээнүүдийн 4.1-д банкны эрх, 4.1.5-д “Барьцаалуулагч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний 8.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө Банк дангаар цуцалсан тохиолдолд энэхүү гэрээний 2.1-д дурдсан барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 453.2-т заасны дагуу захиран зарцуулах, барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулах замаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлүүлэх, өөрт учирсан хохирлоо гаргуулан авах” гэж тус тус заажээ.

 

Иймд нэхэмжлэгч К ХХК ХХК-нд зээлийн гэрээнүүдийн 8 дугаар зүйлийн 8.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрх үүсч, зээлийн төлбөрийг болон барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйл, зээлийн гэрээнүүдийн 5.1.1, 5.1.3, 5.1.4, барьцааны гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар үүссэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл зээлийн санхүүжилт нь Хөдөө аж ахуйн яамны жижиг дунд үйлдвэрийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хийгдэж байх боловч зээлийн гэрээний харилцаа нь К ХХК ХХК болон С ХХК-ийн хооронд үүсэж, зохигчид бие биенийхээ өмнө гэрээгээр үүрэг хүлээсэн, гэрээний дагуу К ХХК ХХК нь шаардах эрхтэй тул хариуцагч С ХХК-ийн гаргасан “нэхэмжлэгч К ХХК ХХК нь Хөдөө аж ахуйн яамны жижиг дунд үйлдвэрийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын өмнөөс зээлийн төлбөрийг шаардах эрхгүй” гэх тайлбар няцаагдав.

Харин хариуцагч С ХХК нь зээлийн гэрээний 8.3-т зааснаар графикт хугацаанд төлбөр төлөх үүргийг 312 тоот зээлийн гэрээний хувьд 2016.06.21-ний өдрөөс хойш, 43 тоот зээлийн гэрээний хувьд 2017.10.21-ний өдрөөс хойш биелүүлээгүй, зээлийн гэрээний график зөрчигдөж, төлөлт багассан байх тул зээлийн төлбөрийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 30 дугаар зүйл, зээлийн гэрээнүүдийн 4.2.1, 4.2.6-д зааснаар төлж, барьцааны гэрээнүүдийн 4.1.5-д зааснаар барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч К ХХК ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 976,384,535 төгрөгийн шаардлагаа гэрээ цуцалсан 2018.05.24-ний өдрийн байдлаар 321 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 238,689,386 төгрөг, зээлийн хүү 2016.06.21-ний өдрөөс 2018.05.24-ний өдрийг хүртэл 50,537,554 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,107,510 төгрөг, нийт 299,334,451 төгрөг,

43 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 599,959,054 төгрөг, зээлийн хүү 2017.10.21-ний өдрөөс 2018.05.24-ний өдрийг хүртэл 64,242,524 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,848,504 төгрөг, нийт 677,050,084 төгрөг гэж задлан, 321 тоот зээлийн гэрээний 3.2, 43 тоот зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу хүүг хувьсах буюу банкны энгийн хүүгээр тооцсон гэж тайлбарласан.

 

Шүүх дээрх тооцооллыг хууль болон гэрээнд заасны дагуу нягталж үзвэл:

1. 321 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагч С ХХК нь үндсэн зээл: 238,689,386 төгрөг.

зээлийн хүү: 2016.06.21-ний өдрөөс 2018.05.24-ний өдрийг хүртэл 23 сар, 3 хоног. 238,686,386 төг * 1 сарын хүү 0.67% = 1,599,219 төг * 23 сар = 36,782,037 төг.

1,599,219 төг / 30 хон = 53,307 төг * 3 хон = 159,921 төг.

36,782,037 төг + 159,921 төг = 36,941,958 төгрөг.

Нэмэгдүүлсэн хүү: 36,941,958 * 20% = 7,388,392 төг.

Нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 283,019,736 /238,689,386 төг + 36,941,958 төг + 7,388,392 төг/ төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

2. 43 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагч С ХХК нь үндсэн зээл: 599,959,054 төгрөг.

зээлийн хүү: 2017.10.21-ний өдрөөс 2018.05.24-нийг хүртэл 7 сар, 3 хоног. 599,959,054 төг * 1 сарын хүү 0,58% = 3,479,763 төг * 7 сар = 24,358,341 төг.

3,479,763 төг / 30 хон = 115,992 төг * 3 хон = 347,976 төг.

24,358,341 төг + 347,976 төг = 24,706,317 төгрөг.

Нийт зээл, хүүд 624,665,371 /599,959,054 төг + 24,706,317 төг/ төгрөг төлөх үүрэгтэй.

 

Харин уг гэрээний дагуу хариуцагч С ХХК-нд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсээгүй байна гэж шүүх дүгнэлээ. Учир нь 43 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан нэмэгдүүлсэн хүү 27% байх зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т заасан нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх гэсэн зохицуулалттай нийцэхгүй байх бөгөөд зохигчид нэмэгдүүлсэн хүүний талаар тохиролцоогүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч С ХХК нь дээрх хоёр гэрээний үүрэгт нийтдээ 907,685,107 /283,019,736 төг + 624,665,371 төгрөг төлөх үүрэгтэй байх тул уг 907,685,107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 68,699,428 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгч К ХХК ХХК нь зээлийн тооцооллыг буруу хийсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан 321 тоот, 43 тоот зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 1 сарын хүүний хэмжээ 0,67%, 0,58% гэж тодорхой тусгагдсан байхад хүүг 321 тоот зээлийн гэрээний 3.2, 43 тоот зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу хувьсах буюу банкны энгийн хүүгээр тооцох хууль зүйн үндэслэлгүй, гэрээний зорилгод нийцэхгүй болно.

 

Хариуцагч С ХХК нь зээлийн гэрээнүүдийн дагуу 907,685,107 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох дээр дурдсан хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Баяраа нь шүүх хуралдааны товыг 2018.09.18-ны өдөр мэдэж, хурлын товд гарын үсэг зурсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, тэрээр хэргийн материал танилцсан боловч хэргийн материал танилцсан баримтанд гарын үсгээ зураагүй, шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С ХХК-иас 907,685,107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 68,699,428 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С ХХК нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч К ХХК ХХК-ийн барьцаанд байгаа:

1.Улсын бүртгэлийн Ү-2202003795 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, МУИС-20 дугаар байрны 17 тоот хаягт орших 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,

          2.Улсын бүртгэлийн Ү-2202012055 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 30 тоот хаягт орших 91.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 30 тоот зогсоол,

          3.Улсын бүртгэлийн Ү-2204036576 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, нарны зам 99/б байрны 904 тоот хаягт орших 74.65 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

          4.Улсын бүртгэлийн Ү-2202018945 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул 9 дүгээр гудамжны 22 тоот хаягт орших, 161.28 м.кв талбайтай хувийн сууц,

          5.Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших, 18639319366684 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,

          6.Улсын бүртгэлийн Ү-2202023450 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй /15032/ 1 хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших 228.69 м.кв талбайтай хувийн сууц,

          7.Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13344/ Хилчид гудамжны 33 дугаар байрны 76 тоот хаягт орших 514.92 м.кв талбайтай 5 өрөө орон сууц зэрэг эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч К ХХК ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 5,110,073 /5,039,873 + 70,200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 4,696,376 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК ХХК-нд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Т.ЭНХТУЯА