| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2018/2031/И |
| Дугаар | 1908 |
| Огноо | 2018-10-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 1908
| 2018 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 182/ШШ2018/01908 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, сургалтын төлбөрт 15.680.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2007 онд Б-тэйтанилцаж үерхэн явсаар 2012.09.27-ны өдөр гэрлэлтээ батлуулан хамт амьдрах болсон. 2012.10.04-ний өдөр хүү Б.Энхбадралт төрсөн. Хүүгээ төрөхөөс өмнө болон төрснөөс хойшхи үеэс эхлэн ханьдаа болон хүүдээ тавих анхаарал халамж, үүрэг хариуцлага гэж байхгүй болсон. Улмаар зан ааш нь эвдрэн хэрүүлтэй, хардах, зэрлэг хэрцгийн хандах, зоддог зэргээс болж сэтгэл санааны хувьд маш их дарамталж тайван бус байлгаж, тус тусдаа аав ээжийндээ амьдардаг, гэртээ тогтдоггүй, хөнгөн хүүхэмсэг янз бүрийн охидтой асуудалтай зэргээр олон зүйл гаргаж зовоодог байсан. Ар гэрийнхэн, эцэг эх нь ч хэлдэггүй анхаарал сул, маш ихээр өмөөрдөг байсан. Ийнхүү энэ байдал нь үргэлжилсээр 2015.04.03-ны өдөр Япон улсад 3 жилийн гэрээгээр ажиллахаар явсан. Мөн явсан цагаас ямар нэгэн холбоогүй, хүүхэддээ ч халамж, тусламж байгаагүй. Энэ бүх хугацаанд хүүгээ төрсөн цагаас хойш би асран халамжилж, цэцэрлэгт авч явж хүмүүжүүлэн одоо сургуульд орох гэж байна. Нөхөр Б 2018 оны 5 сард Японооос ирсэн байсан. Ирсэн тухай нь хүн хүний ам дамжиж сонсож мэдсэн. Дээрх байдлын улмаас болж сэтгэл хөндийрөн нэгэнт цаашид гэр бүл болж амьдрах аргагүй болсон тул гэрлэлтийг цуцлан, хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох болон хүү Б.Энхбадралтын цэцэрлэгийн төлбөр 15.680.000 төгрөгийг Б-ээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2007 оноос эхлэн Этай танилцан хамт амьдарч улмаар 2012 онд гэр бүлээ батлуулсан болно. Энэхүү хугацаанд Эийн гэр бүлийн зүгээс байнга бидний гэр бүлийн амьдралд оролцож хэрүүл маргаан эхлэх үндэс болсон. Цаашдын амьдрал болон гэр бүлээ салгахгүйн тулд би аргагүйн эрхэнд Япон улс явж ажил хийхээр болж энэ хугацаанд үл ойлголцол, хэрүүл маргаан намжих байх гэж бодсон. Гэвч энэ хугацаанд намайг Япон явсаны дараагаар Э нь ажлын газрын залуутайгаа уулзаж учирдаг гэдгийг монгол ирээд мэдсэн. Улмаар өөрөө эхэлж гэрлэлтээ цуцлуулж тусдаа амьдаръя гэсэн хүнтэй миний бие цаашид цугтаа байх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан гэрлэлтээ цуцлуулах болон тэтгэлэг тогтоолгох шаардлагын хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие өөрийн хүү Б.Энхбадралтад өнөөдрийг хүртэл тусалж дэмжиж зохих бололцооны хэмжээнд мөнгө төгрөг өгч эцэг байх үүргээ биелүүлж байнга уулзаж харж хандах асрах хамгаалах үүргээ биелүүлэх болно. Харин хүүхдийн цэцэрлэгийн төлбөр болох 15.680.000 төгрөгөөс ирсэн баримтуудаар тогтоогдож байгаа 1.398.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэх хэсгийг зөвшөөрөх боломжгүй. Учир нь БЯпон улсад байх хугацаандаа энэхүү цэцэрлэгийн төлбөрийн мөнгө болон бусад хэрэгцээний мөнгийг байнга Эийн Хаан банкны дансаар шилжүүлж байсан болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э нь хариуцагч Б-д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, цэцэрлэгийн төлбөр 15.680.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас сэтгэл хөндийрөн Б-тэйцаашид хамтран амьдрах боломжгүй болсон, тусдаа амьдарч байгаа, хүүдээ болон надад анхаарал халамж тавьдаггүй гэж, хариуцагч уг тайлбарын талаар маргаагүй бөгөөд гэрлэлтээ цуцлуулах, хүүхэддээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн болно.
1.Э, Бнар нь 2007 онд гэр бүл болсноо 2012.09.27-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн байх ба, тэднийг хамтран амьдрах хугацаанд 2012.10.04-ний өдөр хүү Б.Энхбадралт төрсөн болох нь зохигчдын гаргасан тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, түүнийг эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдов.
Зохигчид гэр бүл болсноор Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргийг хэн алиныхаа өмнө хүлээх бөгөөд, уг үүргээ тэд хангалттай сайн биелүүлж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл зохигчид хоёр талын эцэг, эхтэйгээ хамт амьдарч байсан байх бөгөөд эцэг, эхийн оролцоо тэдний амьдралд их байсны улмаас зан харилцааны хувьд таарамжгүй болсон, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байх боловч түүнээс хойш удалгүй буюу 2012 оны сүүлээр тусдаа амьдарсан, эргэн нийлж амьдрах боломжгүй, хариуцагч Бгэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлах хууль зүйн үндэслэлтэй байна.
Зохигчдыг тусдаа амьдарснаас хойш хүү Б.Энхбадралт эх Эийн асрамжид үлдсэн байх бөгөөд зохигчид хүү Б.Энхбадралтыг эх Эийн асрамжид үлдээх тухайд болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”,
38.1-д “эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байх тул хариуцагч Бнь хуулийн дээрх заалтын дагуу хүү Б.Энхбадралтыг тэжээн тэтгэх үүрэгтэй.
2.Нэхэмжлэгч Э нь хүү Б.Энхбадралтыг Гоё ертөнц цэцэрлэгт хүмүүжиж байгаа гэж сургалтын төлбөрт 2013 оноос 2018.09.01-ний өдрийг хүртэл 15.680.000 төгрөгийг өөрөөс гарсан зардал, хариуцагч Бхариуцах ёстой гэж үзэн нэхэмжилж, Гоё ертөнц цэцэрлэгийн тодорхойлолт, ангийн журнал буюу ирцийн бүртгэл, гэрээ, зарлагын баримтуудыг үндэслэв.
Харин хариуцагч өөрийн ХААН банкны дансны хуулгуудыг үндэслэн Япон улсад байхдаа нэхэмжлэгч Эт зохих хэмжээний хэрэглээний мөнгийг шилжүүлж байсан гэж тайлбарлан, нэхэмжилсэн дүнгээс 1,398,000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг төлөхгүй гэж мэтгэлцсэн.
Хүү Б.Энхбадралт нь Гоё ертөнц цэцэрлэгт 2013 оноос хойш суралцаж байх боловч түүний цэцэрлэгийн төлбөрт 15,680,000 төгрөг төлсөн болох нь Гоё ертөнц цэцэрлэгээс ирсэн баримтуудаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотолж чадсангүй.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл хүү Б.Энхбадралт нь сургуулийн өмнөх боловсролыг төрөөс үнэ, төлбөргүй авч, суралцах боломжтой байхад түүнийг төлбөртэй цэцэрлэгт сургаж байгаа нь түүний эхийн сонголт байх бөгөөд энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан зайлшгүй зардалд тооцогдохгүй болно.
Харин хариуцагч Бнь Гоё ертөнц цэцэрлэгээс ирсэн баримтуудаар тогтоогдсон 1,398,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул уг 1,398,000 төгрөгийг хариуцагч Б-ээсгаргуулж нэхэмжлэгч Эт олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,282,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг дурдаж байна.
Нэхэмжлэгч Э нь гэрлэлт цуцлуулах тухай шаардлагадаа 70,200 төгрөг, сургалтын төлбөр 15.680.000 төгрөг гаргуулах шаардлагадаа 236.350 төгрөг, нийт 306.550 төгрөг төлөх бөгөөд, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний илүү төлсөн 33.148 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Эт олгох нь зүйтэй.
Үндэсний статистикийн хорооны даргын 2018.02.01-ны өдрийн А/13 тоот тушаалаар 2018 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 198,600 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1‑д зааснаар Э, Бнарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Зохигчид хүү Б.Энхбадралтыг эх Эийн асрамжид үлдээх болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Б.Энхбадралтыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б-ээртэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Б-ээс1.398.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эт олгож, нэхэмжлэлээс үлдэх 14.282.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1‑т зааснаар нэхэмжлэгч Эийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 339,698 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 33.148 төгрөгийг буцааж, хариуцагч Б-ээснийт 140,666 төгрөгийг гаргуулж, үүнээс 107,518 төгрөгийг нэхэмжлэгч Эт тус тус олгож, 33,148 төгрөгийг улсын төсөвт оруулсугай.
6.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэхийг Э, Бнарт мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА