Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1226/Э

 

2022 08 18                                        2022/ШЦТ/1226 -

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж, нарийн бичгийн дарга М.Баттэргэл улсын яллагч Ц.Б /томилолтоор/, шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ЛГ холбогдох эрүүгийн  дугаартай 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -ний өдөр ,настай, эрэгтэй, яс үндэс халх, , ам бүл, эхнэр, хүүхдүүдийн хамт  ЛГ. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Г нь гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: Хэргийн үйл баримтын талаар Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Б: “ ХХК нь  ХХК-иас 2019 оны 3, 4, 7, 10 дугаар саруудад 5 удаагийн 1.506.575.500 төгрөгийн, 2020 оны 12 дугаар сард 5 удаагийн 400.000.000 төгрөгийн, нийт 10 удаагийн шивэлтээр буюу үйлдлээр 1.906.575.500 төгрөгийн худалдан авалт хийснээр 10 ширхэг НӨАТ-ын падааныг татварт тайлагнан, нэмэгдсэн өртгийн албан татварын төсөвт төлөх хэмжээг 173.325045 төгрөгөөр бууруулсан байх бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, татварын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин бодит биш худалдан авалтыг ХХК-иас худалдан авалт хийсэн мэтээр тайлагнаж, анхан шатны баримтгүй ажил, гүйлгээг санхүүгийн тайланд тусгаж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг зориуд худалд тодорхойлсон байна. Ийм учраас  ХХК-ийн удирдах албан тушаалтан нь улсад 173.325.045 төгрөгийн хохирол учруулж, мөн хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байна. Тийм учраас татварын байгууллагаас тухайн хохирлыг гэм буруутай этгээдээр улсад эргэн төлүүлэхээр шаардлага тавьж байна. Шинжээчийн дүгнэлтттэй танилцсан байгаа, шинжээчийн дүгнэлтээр гаргасан дүн нь манай татварын байгууллагаас шалгаж гаргасан, танилцуулгад тусгасан дүнтэй таарч байгаа бөгөөд  ХХК-ий тухайд 2019-2020 оны хугацаанд нийт төсөвт төлөх 173.325.045 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөөс зайлсхийсэн байна.”. /2 хавтаст хэргийн 14-15 дахь тал/ гэх мэдүүлэг,  ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий шинжээч нарын 2022 оны 07 сарын 28-ны өдрийн Ш-2022/18 тоот дүгнэлтээр “...Дээрх худалдан авалтаар тайлагнасан 1.906.575.500 төгрөгийн төлбөрийн баримтуудтай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2022071903 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна. “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1. Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-д заасан бараа ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заасны дагуу “” ХХК-ийн тайлагнасан “  ХХК-ийн төлбөрийн баримтаар 2019 оны 3,4,7,10 саруудад 136.961.409.09 төгрөг, 2020 оны 12 дугаар сард 36.363.636.36, нийт 173.325.045.45 төгрөгөөр төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулж тайлагнасан байна. /1хавтаст хэргийн 237-243 дахь тал/,  ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /2-хавтаст хэргийн 6-7 тал/  ХХК-ийн 2015-2020 онд бүртгэгдсэн зөрчлийн мэдээлэл 1хх-ийн 158 тал/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2хавтаст хэргийн 18 дугаар хуудас), Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас), Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч Л.Г нь ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа 2019-2020 онд ХХК-иас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 1.906575.500 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг ХХК-иас авсан мэтээр хий бичилт бүхий 10 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг худалдан авалтаар зориуд худал тодорхойлж харьяа татварын байгууллагад тайлагнан, улсын төсөвт төлөгдөх 2019 оны 3, 4, 7, 10 дугаар сард 136.961.409.09 төгрөг, 2020 оны 12 дугаар сард 36.363.636.36 төгрөг, нийт 173.325.045.45 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийж хохирол учруулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна. Гэм буруугийн талаар: Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Л.Г нь уг дүгнэлттэй маргаагүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг хуульчилсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч  ХХК-ийн захирал Л.Г нь учруулсан хохирол болох 173.325.045.45 төгрөгийг Татварын газрын татварын цахим санд НӨАТ-ын буцаалт хэлбэрээр хийсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн хариуцлагын талаар: Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Л.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Л.Г нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. Шүүх шүүгдэгч Л.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч Л.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Г нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд төлөөгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ц.МӨНХТУЛГА