Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/­­­­74           

 

 

 

  

 

 

 

2022 оны   05 сарын 30 өдөр                                  Дугаар 2022/ШЦТ/­­­­74                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Анхтуг,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Шүүгдэгч: Н.Давааням /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Үржин овогт Норовын Даваанямд холбогдох 2229000000051 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Оюутолгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч Говь гурван сайхан ХХК-д туслах ажилтай, Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Ханбогд сум Гавилууд 2 дугаар баг Хөөврийн 421 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Үржин овогт Норовын Давааням /РД:ДЙ80071316/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Н.Давааням нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Гавилууд 2 дугаар баг Хөөврийн 421 тоотод байрлах гэртээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр М.Мөнхбаяртай маргалдаж нүүрэн тус газарт нь заазуураар зүсэж, зүүн хацар, шанаа, чихэнд шарх, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Давааням нь мэдүүлэхдээ: “04 сарын 01 өдөр гэртээ орсон бага зэргийн согтолттой байсан. Тэгэхэд эхнэр дандаа өөр хүүхэнтэй ууж явдаг дандаа ууж иддэг гэхээр нь хацар тус газар нь заазуураар зүсчихсэн. Тухайн үед 2 охиндоо хар шөл хийх гээд заазуураа барьчихсан сууж байсан юм.” гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 12-20-р  хуудаст/,

Хохирогч М.Мөнхбаярын “...Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө 07 цаг 30 минутад ажилдаа яваад өдөр 11 цагийн орчимд гэртээ ирсэн. Намайг ирэхэд манай нөхөр гэртээ байж байсан тухайн үед архи уучихсан их согтсон зүйл бол байгаагүй бага зэргийн согтолттой байсан.Тэгээд би гэртээ ороод банштай цай хийж уучхаад унтах гээд хэвтсэн чинь манай нөхөр Давааням утасныхаа дууг чанга тавьчхаад юм үзээд байхаар нь би ганц өдөр амарч байхад жоохон унтмаар байна, унтуулахгүй утасны дуу чанга тавиад байх юм гэж хэлсэн чинь чи унтаж байгаач гэхээр нь чимээнд чинь унтаж чадахгүй байна надад надад машины түлхүүр өгөөдөх гэж хэлээд хэвтэж байхад хөл рүү нь өшиглөсөн чинь уурлаад босоод ирэхээр нь би хувцасны шүүгээ рүү түлхсэн чинь шүүгээ налаад унаж босож ирээд яаж байгаа пизда вэ гэж хэлээд хоолны шүүгээнээс заазуур гартаа авч бариад миний нүүрний хэсэг рүү цохичих шиг болсон тэгсэн чинь миний хацарнаас цус гараад би гараараа дараад байж байсан чинь Давааням нүүрний алчуур авч өгөөд энүүгээр дарж бай эмнэлэг явъя гээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудаст/,

2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч М.Мөнхбаярын дахин өгсөн “...үгүй ээ урьд өмнө нь намайг цохиж зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудаст/,

Гэрч Н.Даваанямын “...манай эхнэр Мөнхбаяр өөдөөс архи уулаа гээд загнаад намайг яв зайл гэж хөөгөөд байхаар нь гэрийнхээ зүүн талд байх амбаартаа орж хэвтэж байсан чинь унтчихсан байсан.Тэгээд босоод гэрлүүгээ орсон чинь өөдөөс хувцас гаргаж шидээд яв зайл гэж хөөгөөд сэрээ авч шидээд байхаар нь гэрийн зүүн талын шүүгээн дотор байсан заазуурыг аваад гартаа барьж байгаад эхнэр Мөнхбаярын зүүн талын хацар хэсэг рүү цохичихсон чинь зүсэж шарх үүсгээд цус гоожоод байсан тэгэхээр нь би өөрийн машинтайгаа эмнэлэгт хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудаст/,

Гэрч Б.Амарсанаагийн “...Би тухайн өдөр Ханбогд сум дахь Сум дундын эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдрийн 13-14 цагийн орчимд төмөр дээр унаад хацраа зүсээд цус алдаад байна гэж хэлээд нэг эмэгтэй орж ирсэн.Тухайн үед анх хүлээн авч үзлэг хийхэд зүүн талын хацар шанаа, чих хэсэгт зүсэгдсэн шархтай, чих нь бүрэн зүсэгдсэн байдалтай, шархнаас их хэмжээний цус урсаж гоожно, үйлчлүүлэгчийн царай цонхигор, ухаантай орчиндоо харьцаатай, амин үзүүлэлтүүд хэвийн байсан.Үзлэг хийсний дараагаар шархыг цэвэрлэж шарханд анхдагч цэгцлэлт хийж оёдол тавьсан. Миний бодож байгаагаар тухайн шарх нь 18-20 см орчим байсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудаст/,

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5331 дугаартай “...1. М.Мөнхбаярын биед зүүн хацар, шанаа, чихэнд шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудаст/,

Яллагдагч Н.Даваанямын “...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд гэрээсээ гарч хамт ажилладаг 4 найзтайгаа уулзаж 2 шил 0,75 литрийн савалгаатай архи ууж дуусгаад манай найзууд зарим нь Улаанбаатар хот руу, зарим нь аймгийн төв рүү салаад явцгаасан. Тэд нарыг явуулчихаад би 11 цагийн орчимд гэртээ очиход манай гэрт эхнэр Мөнхбаяр манай бага охин нар байж байсан. Би гэртээ ороод охинтойгоо утасаар юм үзээд сууж байхад манай эхнэр Мөнхбаяр утасныхаа дууг багасгаач би унтмаар байна гээд байсан тухайн үед нь охинтойгоо юм үзэж байсан учраас багасгаж амжаагүй байхад эхнэр босож ирээд машины түлхүүр өг хаана байна гээд над руу уурлаад миний хөл рүү 2 удаа зөөлөн өшиглөж байсан. Тухайн үед машиных нь түлхүүрийг гэрийн зүүн урд дотор тал байх тавиур дээр тавьчихсан байсан бөгөөд тавиур дээр түлхүүр байгаа гэж хэлэхэд хайж байгаад олдохгүй байна гээд загнаад байсан. Тэгж байснаа намайг хэвтэж байхад дахиад машины түлхүүр хаана хийсэн юм бэ? Гэж асуугаад дахиад миний хөл рүү 2 удаа зөөлөн өшиглөхөөр нь би босоод очсон чинь намайг гараараа түлхэхэд би хувцасны шүүгээ налж унаад гэнэт уур хүрээд босож очоод гэрийн зүүн урд талд байх хоолны шүүгээний шургуул дотор байсан заазуурыг аваад Мөнхбаярын зүүн талын хацар хэсэгт нь зүсчихсэн. Тэгсэн чинь тэр дороо цус гараад тогтохгүй байхаар нь би аваад эмнэлэгт хүргэж өгсөн...Би М.Мөнхбаяртай 2011 онд анх гэр бүл болж бид 2 дундаасаа 2 хүүхэд гаргасан. Бид 2-т гэрлэлтийн баталгаа байхгүй хамт амьдраад 11 жил болж байна...Намайг гэрт орж ирээд охиныхоо хамтаар юм үзээд сууж байхад утасныхаа дууг сулла, гэж загнаад суллахгүй байсан чинь надаас машины түлхүүр нэхээд байсан. Би урьд өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө айж сандарсан байсан учраас зарим зүйлсийг буруу зөв ярьсан байж магадгүй...гэр бүлийн хүрээнд үл ойлголцох түх зуурын маргаан бол байдаг гэхдээ ингэж зодож цохиж байсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудаст/,

            Шүүгдэгч Н.Даваанямын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 58-60, 63-65-р хуудаст/,

Н.Даваанямын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 56-р хуудаст/,

Н.Даваанямын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 50-55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Даваанямыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 Шүүгдэгч Н.Давааням нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Гавилууд 2 дугаар баг Хөөврийн 421 тоотод байрлах гэртээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр М.Мөнхбаяртай маргалдаж нүүрэн тус газарт нь заазуураар зүсэж, зүүн хацар, шанаа, чихэнд шарх, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Давааням нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Даваанямын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Мөнхбаярын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Давааням нь хохирогч М.Мөнхбаярын нүүрэн тус газарт нь заазуураар зүсэж, зүүн хацар, шанаа, чихэнд шарх, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Давааням нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Давааням хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Даваанямын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Мөнхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5331 дугаартай “1. М.Мөнхбаяр-н биед зүүн хацар, шанаа, чихэнд шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудаст/

Хохирогч М.Мөнхбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ “... М.Мөнхбаяр миний бие 2022 оны 04 сарын 1-ний өдөр өөрийн нөхөр болох Н.Даваанямд зодуулж гэмтсэн тул эрүүгийн 2229000000051 дугаартай хэрэгт хохирогчоор оролцож байна. цаашид Даваанямаас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэсэн байх тул шүүгдэгч Н.Даваанямыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  /хх-н 70 дугаар хуудас/

Хохирогч М.Мөнхбаяр нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч Н.Давааням нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Н.Даваанямд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Давааням урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 56 дугаар хуудас/,

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Даваанямын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Даваанямд 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Давааням нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.    

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Давааням нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Даваанямын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бариул хэсгийг хар өнгийн лентээр ороосон бариул хэсэг 12 см-ын урттай, ажлын хэсэг 15 см урттай, ажлын хэсгээр 8 см-ийн өндөртэй, ажлын хэсгийн урд дээд буланд жижиг нүхтэй, ир хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Үржин овогт Норовын Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Даваанямыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Давааням нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Шүүгдэгч Н.Давааням нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бариул хэсгийг хар өнгийн лентээр ороосон бариул хэсэг 12 см-ын урттай, ажлын хэсэг 15 см урттай, ажлын хэсгээр 8 см-ийн өндөртэй, ажлын хэсгийн урд дээд буланд жижиг нүхтэй, ир хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Давааням нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Даваанямын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ