Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
Хэргийн индекс | 108/2022/0164/Э |
Дугаар | 2022/ШЦТ/178 |
Огноо | 2022-09-19 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч Г.*******,
хохирогчийн өмгөөлөгч О.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны *******-ны өдөр аймаг, суманд төрсөн, , 31 настай, боловсролтой, Олон улсын худалдааны менежмент мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ,,, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй.
******* овогт *******ын ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны шөнө аймгийн аас нутаг дэвсгэр лүү явах замдаа улсын дугаартай альфард маркийн автомашин дотор болон 8 дугаар хороо 10 шар байрны орчимд иргэн Г.*******тай хардалтын улмаас маргалдаж түүний биед халдаж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, нүүрэн тус газарт гар утас шидэж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний дотор хэсэг, уруулын дотор салстад шарх, хоёр нүдний дотор булан, доод зовхи, баруун мөр, бугалга, хөл, зүүн дал, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хохирол нэхэмжилсэн зүйлийг Б.******* бүрэн төлж барагдуулсан. Одоо гомдол саналгүй, эвлэрсэн” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн өмгөөлөгч О.******* шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, хохирогчийг өмгөөлөгч О.******* хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас оролцов.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны шөнө аймгийн аас нутаг дэвсгэр лүү явах замдаа улсын дугаартай альфард маркийн автомашин дотор болон 8 дугаар хороо 10 шар байрны орчимд иргэн Г.*******тай хардалтын улмаас маргалдаж түүний биед халдаж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, нүүрэн тус газарт гар утас шидэж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний дотор хэсэг, уруулын дотор салстад шарх, хоёр нүдний дотор булан, доод зовхи, баруун мөр, бугалга, хөл, зүүн дал, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хохирогч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргээс 15 цагийн үед аймгийн Архуст сум орох гээд 2 өөр машинтай манай машинд , , , бид нар явж байгаад аймгийн ан дээр манай нөгөө машинтай хүмүүс цагдаад шалгуулаад бид нар машинтайгаа нэг гудамжинд ороод хүлээж байтал альфард маркийн цагаан өнгийн машинтай 4 танихгүй бууж ирээд намайг машины зүүн талын урд суудал дээр сууж байхад цонх хагалах шахаж нү байхаар нь би хаалгаа онгойлготол хэн нь мэдэхгүй үснээс зулгаагаад машинаас буулгаад арай гэж үсдсэн гарыг нь тавиултал юу болж байгаа юм бэ гэтэл ******* гэх нүүр лүү цохиод байсан. Тэгтэл ын эхнэр болж таараад намайг тай хардаад байсан. Тэгээд би ямар ч холбоогүй гэдгээ хэлээд тэр хүмүүс ойлгохгүй над руу дайраад машиндаа чирч суулгаад Налайх зүг явж хөдлөөд урд хоёр хүн нь суугаад ын цаад талд ******* гэх суугаад замдаа намайг үс нүүр лүү гараараа цохиод дарж байгаад хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд Гордок дээр нэг г буулгаад гэх орж ирэхэд ******* гэх намайг гийн нөхөртэй явалддаг гэж тайлбарлаад би арай гэж ойлгуулаад харин гэх миний үгийг сонсоод ойлгоод байсан. г буулгаад цаашаа т нэг орон сууцны ойролцоо очоод ын ээж гэх гарч ирээд ******* гэх н нөхөртэй явалдсан гэж хашхичаад ээж нь бас над руу дайраад байсан. Тэгээд ээж нь тай хамт буугаад ******* урд суудал руу суугаад эргэж хараад шууд миний нүүр лүү миний утсыг ши би бултах гээд амжихгүй миний зүүн талын хөмсөгний дээр оноод тухайн үед цус их гараад ******* ан дээр үлдсэн тэй яриад энэ хүүхнээ ав энд хаялаа шүү гээд та нар авч явсан юм бол хүргэж ир, үлдээгээд ямар нэг юм болвол өөрсдөө хариуцлагаа хүлээгээрэй гэхэд ******* намайг Цонжин болдог дээр хүргээд цаанаас ирж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
- Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз *******гийн нөхөр анд 2 приус 2 тэй хамт байна гэхээр нь архи уудаг, зодож нүддэг болохоор найзтайгаа хамт альфард машинтай ан дээр орой 22 цагийн үед ирсэн. Цагдаагийн хашаанд нь приус машин байхаар нь очоод үзтэл сахал самбаатай миний зүс таньдаг хүн байхаар нь та нартай хамт байсан приус хаана байна гэтэл хэлэхгүй байхаар нь арай гэж гуйж байгаад хаана байгааг нь мэ очтол миний таньдаг гэх байхаар нь би буулгаад ******* уурлаад ыг буулгаж ирээд зодоод шүдэндээ аппараттай г энэ залуутай явалддаг юм байна гээд бахираад хэд хэд түлхээд нөгөө нь хээв нэг зогсоод байж байхад машинаас баахан ах нар гарч ирээд та нарыг ална гээд байхаар нь бид нар айгаад би ыг чирч машинд суулгаад ******* шүдний аппараттай хүнээс юм асууж асуудлыг шийднэ гээд машинд суулгаад бид нар Налайх руу хөдлөөд намайг манай найзууд Городокт гэрийн харалдаа буулгаад цааш явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
- Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз *******гийн нөхөр анд 2 приус 2 тэй хамт байна гэхээр нь архи уудаг зодож нүддэг болохоор нь найзтайгаа хамт альфард машин би жолоодоод анд орой 22 цагийн үед ирээд цагдаагийн хашаанд нь приус машин байхаар нь очоод манай найзын таньдаг хүн байхаар нь хамт явж байсан улаан приус хаана байгааг нь арай гэж асууж шалгааж байгаад хэлүүлээд гудамжинд зогсож байсан улаан приус дээр очоод ******* нөхөр ыг буулгаад араас нь ******* гэх г буулгаад ярилцах гээд машиндаа суулгах гэтэл цаанаас нь 4 залуу бууж ирээд ******* гэх г явуулахгүй гээд булаацалдсан. Тэгээд ******* нь өөрөө ярилцъя гээд машинд суугаад бид нар Налайх руу хөдлөөд ийн эхнэр ******* гэх г харъя гээд уулзаад тэр г чи ийм хүүхэн байсан юм уу гээд цаашаа яваад ын ээжийн гэрийн гадна очоод ээж нь гарч ирээд зөрөөд машинаас буугаад ээж нь *******г загнаж байгаад буугаад ******* бид 2 үл *******гийн утсыг асаагаад тэй яриад Цонжин болдогийн хөшөөн дээр уулзаад ******* гэх г буулгасан...” мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
- Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би машин барьж байсан учир хойно сууж байсан хүмүүс рүү тэр болгон байн байн хараад байж чадаагүй машинаа жолоодоод явж байсан. Замд явж байхад хойно ******* *******г элдвээр хараагаад орилоод яваад байсан. ...Анх альфард маркийн машин руу ******* гэх г суулгах гээд хэрүүл маргаан болж байхад ******* *******гийн нүүр лүү гараараа нэг удаа алгадахыг харсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),
- Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...ын эхнэр ******* өөрийнхөө найзуудын хамт бид нарын байсан газрыг олж ирээд нөхрөө *******тай хардаж уурлаад тэнд бөөн хэрүүл маргаан болж байгаад ******* нөхрөө *******тай хамт дагуулаад Налайх руу явсан. Тэгээд шөнө хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна ******* над руу залгаж энэ г чинь яах юм бэ гэхээр нь та нар авч явсан юм чинь буцааж авчир гэж хэлээд Цонжин болдог хөшөөний тэндээс *******г *******, түүний найз нараас хүлээн авсан. Тухайн үед *******гийн зүүн хөмсөгний хэсэг бололтой бага зэрэг шалбарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
- Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Намайг тухайн үед хамт байсан ******* гэх тэй хардаж уурлаад над руу дайраад байхаар нь би түрүүлээд машин руу ороод суучихсан, тэгтэл удаагүй *******г бас машин руу оруулж суулгаад ******* бас миний нөгөө талд суугаад Налайх руу явсан. Замдаа би *******д чи буруугаар ойлгоод байна, надтай ямар ч холбоогүй гээд тайлбарлаад байхад миний үгийг хүлээж авахгүй над руу болон ******* руу уурлаж дайраад байсан. Замдаа хамт явж байсан гэх найзыг Гордокт байх гэрт нь буулгаад Налайх руу явсан. Тэгээд шөнө 00 цагийн үед Налайхад орж ирээд хамт явж байсан гэх найзыг 8 дугаар хороо Нисэхийн байранд байх гэрт нь буулгасан. Тухайн үед би эхнэртээ надтай биш найз тэй холбоотой хүн гэхэд тэгвэл ийн чинь эхнэртэй очиж уулзана гээд 8 дугаар хороо Замчинд байх найз ийнд очоод түүний эхнэртэй уулзаад *******г харуулаад таних уу үгүй юу гэж асуучхаад тэндээсээ манай ээжийнх болох 8 дугаар хороо 10 шарын 52 дугаар байрны гадаа очоод манай ээж Хишигжаргалыг дуудаж *******тай уулзуулсан. Тухайн үед манай ээж *******д хэдэн үг хэлж загначхаад намайг дагуулаад гэр лүүгээ орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
- Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Замд *******, *******г өөрийнх нь асуусан асуултад хариулахгүй дуугүй суугаад байна гэх шалтгаанаар түүн рүү уурлаад “чи одоо дуугараач, үг хэлээч, хариулаач” гээд түүн рүү чанга орилж хашхирч бие рүү нь гараараа нэг нударч цохисноос өөрөөр бол түүний биед халдаж зодсон зүйлгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Г.*******гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Мөн шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь хохирогч Г.*******г нөхөртэйгөө хардсаны улмаас биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******гийн биед хөнгөн хохирол учирсан ба баримтаар эмчилгээний зардалд 290.000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 600.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “Б.******* миний хохирол, нэхэмжилсэн 890.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Одоо гомдол саналгүй, эвлэрсэн” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учирсан хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлт,
хохирогчийн өмгөөлөгч О.******* “Хохирогч гомдол саналгүй, баримтаар нэхэмжилсэн 890.000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан, шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн тул шүүгдэгч Б.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хардалтын улмаас хүний биед халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 890.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй/, хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг нөхөн төлсөн байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ