Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 547

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 31 өдөр                                 Дугаар 139/ШШ2018/00547                                   Дундговь аймаг

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1981 оны 4 сарын 11-ний өдөр олгосон 0131 дугаартай Дын Сувдаа гэх эзэмшигчийн овог нэрийн бичилттэй, 1992 оны 1 сарын 01-ний өдөр олгосон Д С гэх эзэмшигчийн овог нэрийн бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр Чы овогт Дын С /ЗГ64092906/-г мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Чы овогт Дын С /ЗГ64092906/-г 1980 оны 7 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 28-ныг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                   Г.Б