Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 548

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 31 өдөр                                 Дугаар 139/ШШ2018/00548                                  Дундговь аймаг

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д овогт С  Б /ЗК /-г 1974 оны 07 сарын 30-наас 1979 оны 06 сарын 20-ныг хүртэл, 1982 оны 8 сарын 20-ноос 1994 оны 06 сарын 13-ныг  хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчинаар, 1994 оны 06 сарын 13-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Мандах ББХК-нд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дахь хэсэгт зааснаар Д овогт Сийн Бг Монгол улсын Батлан хамгаалахын төв Архивын 2011 оны 7 сарын 20-ны өдрийн 4341 дугаартай архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бгоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                   Г.Б