Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/­­­­74            

 

 

 

 

 

 

 

 

2022 оны   05 сарын 30 өдөр                                  Дугаар 2022/ШЦТ/­­­­74                                              

 

                                                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Анхтуг,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Т.Орхонсэлэнгэ /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/,

Шүүгдэгч: Э.Энхбат /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хотгойд овогт Толягийн Орхонсэлэнгэ, Боржигон овогт Эрдэнэчимэгийн Энхбат нарт холбогдох 2229000000052 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян 4 дүгээр баг, Баянхөөвөр 13-15 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хотгойд овогт Толягийн Орхонсэлэнгэ /РД:НШ85112668/.

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, вагон засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар баг, Ямаан хүрэн хороолол 4-18 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Эрдэнэчимэгийн Энхбат /РД:МЬ88062907/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 21-ний шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд Э.Энхбаттай “Ө.Удрахыг өмөөрлөө” гэх хуувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар үснээс нь зулгаан бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл хөнгөн хохирол санаатай учруулсан,

  Шүүгдэгч Э.Энхбат нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 21-ний шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд Т.Орхонсэлэнгэтэй “Ө.Удрахтай маргалдлаа” гэх хуувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар үснээс нь зулгаан бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ нь мэдүүлэхдээ: “Найз Энхбат, Төрхүү бид 3 хамтарч Говь караокед пиво уугаад дараа нь Саруул төвд ороод гэрлүүгээ харих замдаа 12 цагийн үед хоорондоо зодолдсон. Хууль бус зүйл хийснээ мэдэж байгаа. Хийсэн хэрэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхбат нь мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Цогтцэций сумаас орой 17 цагийн үед ирж найз болох Орхонсэлэнгэ нартай ирж 19 цагт Говь караоке орж сууцгаагаад. 20 цагийн үед гарч ирээд Саруул төвийн доод давхарт суугаад гарч ирээд харих замдаа хоорондоо маргалдсан байгаа. Тэр үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хууль бус бие биенийгээ хохироосон байгаа” гэв.

Хохирогч Э.Энхбатын: “...Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ...17 цагийн үед Ханбогд сумын төвд ганцаараа ирсэн... Пүрэвхүү, Орхонсэлэнгэ, бид гурав хамтдаа караокед очиж үйлчлүүлсэн. Орой 22 цаг өнгөрч байхад караокеноос гарсан бөгөөд тэндээсээ гараад Саруул төвийн бааранд орсон. Говь караокеноос гарахдаа караоке ажиллуулж байсан Ундрах, Шинээ /бүтэн нэрийг мэдэхгүй байна/ нартай хамт гарсан. Саруул төвийн бааранд ороод бид нар согтууруулах ундаа захиалж бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн ба шөнө 00 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Баарнаас гараад Пүрэвхүүгийн гэрт нь Орхонсэлэнгэ, Шинээ, Ундрах бид нар бүгд очсон. Пүрэвхүүгийн гэрт нь орохоос өмнө машины ард суудал дээр ...Ундрах, Орхонсэлэнгэ нар хоорондоо гэнэт нэгнийхээ үснээс зуурч үсэдсэн. Тэгээд би автомашинаас буугаад арын суудал дээр суугаад Орхонсэлэнгэ, Ундрах нарыг салгах гэтэл Орхонсэлэнгэ нь миний үснээс гараараа зуураад үсдээд толгойтой үснээс гараа авахгүй байсан, нүүр хэсэгт гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/

Хохирогч Т.Орхонсэлэнгийн: “...2022 оны 03 дугаар сарын 21-нээс 03 дугаар сарын 22-нд шилжих шөнө Э.Энхбат, Ундрах, Пүрэвхүү, миний бие дөрвүүлээ Ханбогд сумын төвд байх Саруул үйлчилгээний төвийн доор байрлах бааранд орж 0,7 литрийн савлагаатай Эдэн архи нэгийг, хүний нэг нэг лаазтай пиво уучхаад тэндээсээ гараад Пүрэвхүүгийн гэрийн гадаа очоод машиндаа сууж байхад Ундрах бид 2 үл ойлголцоод муудах гээд барьцалдаад авсан чинь Э.Энхбат голоор салгах гэж орж ирээд би Э.Энхбаттай муудалцаж бид 2 хоорондоо бие биенийхээ үснээс зулгааж зодолдсон... Намайг Ундрахтай барьцалдаад авахаар Ундрахыг өмөөрч муудсан юм шиг байсан. Ундрах бид 2-ыг маргалдаад хоорондоо барьцалдчихсан байхад Э.Энхбат голоор ороод ирэхээр нь би Энхбатыг чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд үснээс нь татчихсан юм шиг байсан тэгсэн чинь Э.Энхбат зөрүүлээд миний үснээс зулгаагаад тэгээд бид 2 хоорондоо зодолдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/

Гэрч Ө.Ундрахын: “...Намайг тухайн өдөр Говь зочид буудлын доод талд байдаг караокендоо ажиллаж байхад Орхонсэлэнгэ, Энхбат, Пүрэвхүү 3 орж ирээд хэсэг сууж байгаад 22 цаг өнгөрч байхад Саруул төв рүү очно гээд гараад явцгаасан. Би ажлаа дуусгаад орой 23 цагийн орчимд тэр 3-ын араас очоод Саруул төвийн доор байх бааранд бид 4 сууж байгаад 1 шил архи хувааж уучхаад тэндээсээ гарч Пүрэвхүүгийн гэрт очоод Орхонсэлэнгэ бид 2 юм ярьж сууж байгаад хоорондоо үл ойлголцоод маргалдаад хоорондоо барьцалдаад авсан. Тэгээд салах гэж байтал Энхбат голоор орж ирээд Орхонсэлэнгэ, Энхбат 2 хоорондоо барьцалдаж аваад үсдэлцээд байх шиг байсан... Ямар ч байсан намайг харахад 2-лаа хоёр биенийхээ үснээс зулгаачихсан зууралдаад байж байсан... Орхонсэлэнгийн нүүр хэсэгт маажсан шарх үүссэн үснээс нь зулгаагаад үс нь халцарчихсан байсан. Энхбат мөн адил үс нь орой хэсэгтээ халцарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/

Гэрч А.Пүрэвхүүгийн: “...Э.Энхбат машинаас буугаад Ундрахыг буулгаж ирээд урд суулгаад өөрөө Орхонсэлэнгийн хажууд суусан чинь Орхонсэлэнгэ Энхбатын үснээс зулгаасан Э.Энхбат зөрүүлээд Т.Орхонсэлэнгийн үснээс зулгааж хоорондоо зодолдоод эхэлсэн... Тэр 2 бие биенийхээ үснээс зулгаагаад байхаар нь би голоор нь орж салгасан... Машинд суугаад явж байхад Ундрах, Т.Орхонсэлэнгэ хоорондоо муудаад эхлэхэд Э.Энхбат голоор нь орж салгасан чинь Орхонсэлэнгэ Энхбаттай муудаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/

Гэрч Н.Эрдэнэтуяагийн: “....Саруул төвөөс гараад машиндаа суугаад Пүрэвхүү машинаа бариад урд талд нь Энхбат суугаад арын суудалд Орхонсэлэнгэ, Ундрах бид 3 явж байхад Ундрах, Орхонсэлэнгэ 2 хоорондоо хэрэлдэж маргалдаад барьцалдаад авах шиг болсон тэгсэн чинь Пүрэвхүү машинаа зогсоогоод Энхбат бууж ирээд Ундрахыг урд талын суудал дээр суулгаад өөрөө арын суудалд суугаад хөдөлсөн чинь Т.Орхонсэлэнгэ Энхбат 2 бас хоорондоо хэрэлдээд байх шиг байснаа гэнэт 2 биенийхээ үснээс зулгаачихсан байж байсан... хоёр биенийхээ үснээс зулгаачихсан тавихгүй байсан бөгөөд Пүрэвхүү бид 2 арай гэж салгаад Энхбатыг урд талын суудалд суулгаад Ундрахыг арын суудалд суулгаад Пүрэвхүүгийн гэрлүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 172 дугаартай “1. Э.Энхбатын биед тархины доргилт, үс халцарсан, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, 2 гарын бугуй орчмын цус хуралт, дух, зүүн чих, хацрын зулгаралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаартай “1. Т.Орхонсэлэнгийн биед тархины доргилт, үс халцарсан, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн завжны зулгаралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/

Яллагдагч Э.Энхбатын: “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж болсон асуудлын талаар бүрэн гүйцэт сайн санахгүй байгаа. Тухайн Т.Орхонсэлэнгэтэй маргалдаж үснээсээ зулгаалцсан байх гэж бодож байна. Ямар ч байсан би арын суудалд суухад Т.Орхонсэлэнгэ миний үснээс зулгаагаад дарахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан юм... Би тухайн үед айж сандарсан байсан учраас Т.Орхонсэлэнгийн биед гэмтэл учруулаагүй байдлаар мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-р хуудас/

Яллагдагч Т.Орхонсэлэнгийн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн орой ...Саруул төвд бөөнөөрөө сууж байгаад нөгөө архиа ууж дуусгаад баар хаах үеэр буюу 00 цагийн орчимд Саруул төвөөс гарч Пүрэвхүүгийн гэрт очихоор машинтай хөдөлцгөөсөн... би Энхбаттай маргалдаж үснээс зулгаасан байсан. Би тухайн үед болсон асуудлын талаар бүрэн гүйцэт сайн санахгүй байна. Ямар ч байсан Э.Энхбаттай муудалцаж үсдэлцээд байж байснаа бол санаж байна. ...намайг эхлээд үснээс зулгаасан чинь зөрүүлээд миний үснээс зулгаагаад тэгээд хоорондоо зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/

Шүүгдэгч Т.Орхонсэлэнгийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 69-77, 88-90, 99-100,  -р хуудаст/,

Т.Орхонсэлэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 106-р хуудаст/,

Т.Орхонсэлэнгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 108-114-р хуудас/

Шүүгдэгч Э.Энхбатын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 80-85, 93-95, 102-104-р хуудаст/,

Э.Энхбатын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 105-р хуудаст/,

Э.Энхбатын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 116-136-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ, Э.Энхбат нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

 Шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 21-ний шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд Э.Энхбаттай “А.Удрахыг өмөөрлөө” гэх хуувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар үснээс нь зулгаан бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Э.Энхбатын: “...Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ...17 цагийн үед Ханбогд сумын төвд ганцаараа ирсэн... Пүрэвхүү, Орхонсэлэнгэ, бид гурав хамтдаа караокед очиж үйлчлүүлсэн. Орой 22 цаг өнгөрч байхад караокеноос гарсан бөгөөд тэндээсээ гараад Саруул төвийн бааранд орсон. Говь караокеноос гарахдаа караоке ажиллуулж байсан Ундрах, Шинээ /бүтэн нэрийг мэдэхгүй байна/ нартай хамт гарсан. Саруул төвийн бааранд ороод бид нар согтууруулах ундаа захиалж бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн ба шөнө 00 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Баарнаас гараад Пүрэвхүүгийн гэрт нь Орхонсэлэнгэ, Шинээ, Ундрах бид нар бүгд очсон. Пүрэвхүүгийн гэрт нь орохоос өмнө машины ард суудал дээр ...Ундрах, Орхонсэлэнгэ нар хоорондоо гэнэт нэгнийхээ үснээс зуурч үсэдсэн. Тэгээд би автомашинаас буугаад арын суудал дээр суугаад Орхонсэлэнгэ, Ундрах нарыг салгах гэтэл Орхонсэлэнгэ нь миний үснээс гараараа зуураад үсдээд толгойтой үснээс гараа авахгүй байсан, нүүр хэсэгт гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/

Гэрч Ө.Ундрахын: “...Намайг тухайн өдөр Говь зочид буудлын доод талд байдаг караокендоо ажиллаж байхад Орхонсэлэнгэ, Энхбат, Пүрэвхүү 3 орж ирээд хэсэг сууж байгаад 22 цаг өнгөрч байхад Саруул төв рүү очно гээд гараад явцгаасан. Би ажлаа дуусгаад орой 23 цагийн орчимд тэр 3-ын араас очоод Саруул төвийн доор байх бааранд бид 4 сууж байгаад 1 шил архи хувааж уучхаад тэндээсээ гарч Пүрэвхүүгийн гэрт очоод Орхонсэлэнгэ бид 2 юм ярьж сууж байгаад хоорондоо үл ойлголцоод маргалдаад хоорондоо барьцалдаад авсан. Тэгээд салах гэж байтал Энхбат голоор орж ирээд Орхонсэлэнгэ, Энхбат 2 хоорондоо барьцалдаж аваад үсдэлцээд байх шиг байсан... Ямар ч байсан намайг харахад 2-лаа хоёр биенийхээ үснээс зулгаачихсан зууралдаад байж байсан... Орхонсэлэнгийн нүүр хэсэгт маажсан шарх үүссэн үснээс нь зулгаагаад үс нь халцарчихсан байсан. Энхбат мөн адил үс нь орой хэсэгтээ халцарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/

Гэрч А.Пүрэвхүүгийн: “...Э.Энхбат машинаас буугаад Ундрахыг буулгаж ирээд урд суулгаад өөрөө Орхонсэлэнгийн хажууд суусан чинь Орхонсэлэнгэ Энхбатын үснээс зулгаасан Э.Энхбат зөрүүлээд Т.Орхонсэлэнгийн үснээс зулгааж хоорондоо зодолдоод эхэлсэн... Тэр 2 бие биенийхээ үснээс зулгаагаад байхаар нь би голоор нь орж салгасан... Машинд суугаад явж байхад Ундрах, Т.Орхонсэлэнгэ хоорондоо муудаад эхлэхэд Э.Энхбат голоор нь орж салгасан чинь Орхонсэлэнгэ Энхбаттай муудаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/

Гэрч Н.Эрдэнэтуяагийн: “....Саруул төвөөс гараад машиндаа суугаад Пүрэвхүү машинаа бариад урд талд нь Энхбат суугаад арын суудалд Орхонсэлэнгэ, Ундрах бид 3 явж байхад Ундрах, Орхонсэлэнгэ 2 хоорондоо хэрэлдэж маргалдаад барьцалдаад авах шиг болсон тэгсэн чинь Пүрэвхүү машинаа зогсоогоод Энхбат бууж ирээд Ундрахыг урд талын суудал дээр суулгаад өөрөө арын суудалд суугаад хөдөлсөн чинь Т.Орхонсэлэнгэ Энхбат 2 бас хоорондоо хэрэлдээд байх шиг байснаа гэнэт 2 биенийхээ үснээс зулгаачихсан байж байсан... хоёр биенийхээ үснээс зулгаачихсан тавихгүй байсан бөгөөд Пүрэвхүү бид 2 арай гэж салгаад Энхбатыг урд талын суудалд суулгаад Ундрахыг арын суудалд суулгаад Пүрэвхүүгийн гэрлүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 172 дугаартай “1. Э.Энхбатын биед тархины доргилт, үс халцарсан, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, 2 гарын бугуй орчмын цус хуралт, дух, зүүн чих, хацрын зулгаралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52-р хуудас/

Яллагдагч Э.Энхбатын: “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж болсон асуудлын талаар бүрэн гүйцэт сайн санахгүй байгаа. Тухайн Т.Орхонсэлэнгэтэй маргалдаж үснээсээ зулгаалцсан байх гэж бодож байна. Ямар ч байсан би арын суудалд суухад Т.Орхонсэлэнгэ миний үснээс зулгаагаад дарахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан юм... Би тухайн үед айж сандарсан байсан учраас Т.Орхонсэлэнгийн биед гэмтэл учруулаагүй байдлаар мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/

  Шүүгдэгч Э.Энхбат нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 21-ний шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд Э.Энхбаттай “А.Удрахтай маргалдлаа” гэх хуувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар үснээс нь зулгаан бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Т.Орхонсэлэнгийн: “...2022 оны 03 дугаар сарын 21-нээс 03 дугаар сарын 22-нд шилжих шөнө Э.Энхбат, Ундрах, Пүрэвхүү, миний бие дөрвүүлээ Ханбогд сумын төвд байх Саруул үйлчилгээний төвийн доор байрлах бааранд орж 0,7 литрийн савлагаатай Эдэн архи нэгийг, хүний нэг нэг лаазтай пиво уучхаад тэндээсээ гараад Пүрэвхүүгийн гэрийн гадаа очоод машиндаа сууж байхад Ундрах бид 2 үл ойлголцоод муудах гээд барьцалдаад авсан чинь Э.Энхбат голоор салгах гэж орж ирээд би Э.Энхбаттай муудалцаж бид 2 хоорондоо бие биенийхээ үснээс зулгааж зодолдсон... Намайг Ундрахтай барьцалдаад авахаар Ундрахыг өмөөрч муудсан юм шиг байсан. Ундрах бид 2-ыг маргалдаад хоорондоо барьцалдчихсан байхад Э.Энхбат голоор ороод ирэхээр нь би Энхбатыг чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд үснээс нь татчихсан юм шиг байсан тэгсэн чинь Э.Энхбат зөрүүлээд миний үснээс зулгаагаад тэгээд бид 2 хоорондоо зодолдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/

Гэрч Ө.Ундрахын: “...Намайг тухайн өдөр Говь зочид буудлын доод талд байдаг караокендоо ажиллаж байхад Орхонсэлэнгэ, Энхбат, Пүрэвхүү 3 орж ирээд хэсэг сууж байгаад 22 цаг өнгөрч байхад Саруул төв рүү очно гээд гараад явцгаасан. Би ажлаа дуусгаад орой 23 цагийн орчимд тэр 3-ын араас очоод Саруул төвийн доор байх бааранд бид 4 сууж байгаад 1 шил архи хувааж уучхаад тэндээсээ гарч Пүрэвхүүгийн гэрт очоод Орхонсэлэнгэ бид 2 юм ярьж сууж байгаад хоорондоо үл ойлголцоод маргалдаад хоорондоо барьцалдаад авсан. Тэгээд салах гэж байтал Энхбат голоор орж ирээд Орхонсэлэнгэ, Энхбат 2 хоорондоо барьцалдаж аваад үсдэлцээд байх шиг байсан... Ямар ч байсан намайг харахад 2-лаа хоёр биенийхээ үснээс зулгаачихсан зууралдаад байж байсан... Орхонсэлэнгийн нүүр хэсэгт маажсан шарх үүссэн үснээс нь зулгаагаад үс нь халцарчихсан байсан. Энхбат мөн адил үс нь орой хэсэгтээ халцарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/

Гэрч А.Пүрэвхүүгийн: “...Э.Энхбат машинаас буугаад Ундрахыг буулгаж ирээд урд суулгаад өөрөө Орхонсэлэнгийн хажууд суусан чинь Орхонсэлэнгэ Энхбатын үснээс зулгаасан Э.Энхбат зөрүүлээд Т.Орхонсэлэнгийн үснээс зулгааж хоорондоо зодолдоод эхэлсэн... Тэр 2 бие биенийхээ үснээс зулгаагаад байхаар нь би голоор нь орж салгасан... Машинд суугаад явж байхад Ундрах, Т.Орхонсэлэнгэ хоорондоо муудаад эхлэхэд Э.Энхбат голоор нь орж салгасан чинь Орхонсэлэнгэ Энхбаттай муудаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/

Гэрч Н.Эрдэнэтуяагийн: “....Саруул төвөөс гараад машиндаа суугаад Пүрэвхүү машинаа бариад урд талд нь Энхбат суугаад арын суудалд Орхонсэлэнгэ, Ундрах бид 3 явж байхад Ундрах, Орхонсэлэнгэ 2 хоорондоо хэрэлдэж маргалдаад барьцалдаад авах шиг болсон тэгсэн чинь Пүрэвхүү машинаа зогсоогоод Энхбат бууж ирээд Ундрахыг урд талын суудал дээр суулгаад өөрөө арын суудалд суугаад хөдөлсөн чинь Т.Орхонсэлэнгэ Энхбат 2 бас хоорондоо хэрэлдээд байх шиг байснаа гэнэт 2 биенийхээ үснээс зулгаачихсан байж байсан... хоёр биенийхээ үснээс зулгаачихсан тавихгүй байсан бөгөөд Пүрэвхүү бид 2 арай гэж салгаад Энхбатыг урд талын суудалд суулгаад Ундрахыг арын суудалд суулгаад Пүрэвхүүгийн гэрлүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаартай “1. Т.Орхонсэлэнгийн биед тархины доргилт, үс халцарсан, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн завжны зулгаралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/

Яллагдагч Т.Орхонсэлэнгийн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн орой ...Саруул төвд бөөнөөрөө сууж байгаад нөгөө архиа ууж дуусгаад баар хаах үеэр буюу 00 цагийн орчимд Саруул төвөөс гарч Пүрэвхүүгийн гэрт очихоор машинтай хөдөлцгөөсөн... би Энхбаттай маргалдаж үснээс зулгаасан байсан. Би тухайн үед болсон асуудлын талаар бүрэн гүйцэт сайн санахгүй байна. Ямар ч байсан Э.Энхбаттай муудалцаж үсдэлцээд байж байснаа бол санаж байна. ...намайг эхлээд үснээс зулгаасан чинь зөрүүлээд миний үснээс зулгаагаад тэгээд хоорондоо зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Т.Орхонсэлэнгийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.Энхбатын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, мөн хохирогч Э.Энхбатын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.Орхонсэлэнгийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Т.Орхонсэлэнгийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Э.Энхбатыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ болон Э.Энхбат нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ болон Э.Энхбат нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ болон Э.Энхбат нарын  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Энхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 172 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1.Э.Энхбатын биед тархины доргилт, үс халцарсан, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, 2 гарын бугуй орчмын цус хуралт, дух, зүүн чих, хацрын зулгаралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52-р хуудас/,

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Орхонсэлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаартай “Эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Т.Орхонсэлэнгийн биед тархины доргилт, үс халцарсан, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн завжны зулгаралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/

Хохирогч Т.Орхонсэлэнгэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ “...Толя овогтой Орхонсэлэнгэ миний бие 2022 оны 03 дугаар сарын 22-ны шөнө Э.Энхбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Э.Энхбатын биед гэмтэл учруулсан. 2229000000052 дугаартай хэрэгт холбогдох шалгагдаж байгаа бөгөөд Э.Энхбаттай эвлэрч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирлыг барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байх тул шүүгдэгч Т.Орхонсэлэнгийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  /хх-н 144 дүгээр хуудас/

Хохирогч Э.Энхбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ “...Эрдэнэчимэг овогтой Энхбат миний бие 2022 оны 03 дугаар сарын 22-ны шөнө Т.Орхонсэлэнгэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Т.Орхонсэлэнгийн биед гэмтэл учруулсан 22290000000052 дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд Т.Орхонсэлэнгэтэй эвлэрч, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байх тул шүүгдэгч Э.Энхбатыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-ийн 145 дугаар хуудас/

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ болон Э.Энхбат нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ болон Э.Энхбат нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ болон Э.Энхбат нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 105, 106 дугаар хуудас/,

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ болон Э.Энхбат нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Орхонсэлэнгэд 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял, Э.Энхбатад 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ болон Э.Энхбат нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ, Э.Энхбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ, Э.Энхбат нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.   

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ болон Э.Энхбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хотгойд овогт Толягийн Орхонсэлэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

- Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчимэгийн Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Орхонсэлэнгийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбатыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ, Э.Энхбат нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ, Э.Энхбат нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ, Э.Энхбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ, Э.Энхбат нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Орхонсэлэнгэ, Э.Энхбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ