Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 554

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 03 өдөр                                      Дугаар 139/ШШ2018/00554                                                      Дундговь аймаг

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд  хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 1................ тоотод оршин суух, РД:ЗН94030201 регистрийн дугаартай, Х овогт Дын Яын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Баян сумын .......................... тоотод оршин суух, РД:НВ93122118 регистрийн дугаартай, Б овогт Оы Б-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 сарын 11-ний өдөр 139/2018/00338/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Я, хариуцагч О.Б, нарийн бичгийн дарга Б.Д  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Я шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Я миний бие нь 2014 онд танилцаж хамтран амьдрах хугацаанд бидний дундаас хүү Я.Б  төрсөн юм. Бид 2016 оны 9 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан. Түүнээс хойш тусдаа амьдарч байгаа. О.Б нь 2016 оны 7 сарын 14-ний өдөр энхийг сахиулах ажиллагаанд явж 2017 оны 7 сарын 04-нд Монголд ирж 9 сарын 05-нд уулзаад амьдрахгүй гэдгээ ярилцсан. О.Бтэй гэрлэлтийн баталгаа байхгүй. Хүү Я.Б нь 2015 оны 10 сарын 14-ний өдөр төрсөн. Я.Б хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна   гэжээ.

Хариуцагч О.Б шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 онд Ятай танилцаж хамтран амьдарч байсан бөгөөд хүү Баточир төрснийг Я өөрөөрөө овоглосон. Улмаар цэргийн үүргийн дагуу 2019 оны 09 сард энхийг сахиулах ажиллагаанд оролцон үүрэг гүйцэтгэсэн. Уг үүргийн хугацаа дуусан ирэхэд Я нь тусдаа амьдрах болсон. Түүний нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авах хүртэл нэхэмжлэлд дурьдсан асуудлаар уулзаж ярилцаж байгаагүй. Шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан учраас хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна  гэв.

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Д.Я нь О.Бөд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Я, хариуцагч О.Б нар нь хамтран амьдарч тэдний дундаас 2015 онд хүү Я.Б төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүү Я.Б  ЗН   регистртэй №4840000014 дугаартай төрсний   гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2018 оны 06 сарын 28-ны өдрийн 6467 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /ХХ-21-22/

 

Иймд шүүх хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Хуульд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг О.Бөөс сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Я.Б  тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29.900 /хорин есөн мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, 29.900 /хорин есөн мянга есөн зуу/ төгрөгийг хариуцагч О.Бөөс гаргуулж нэхэмжлэгч Д.Яд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Яын Б /ЗН /-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол  18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б овогт Оы .Бөөс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын тавин хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. ИХШХШТХ-н 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29.900 /хорин есөн мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, 29.900 /хорин есөн мянга есөн зуу/ төгрөгийг хариуцагч О.Бөөс гаргуулж нэхэмжлэгч Д.Яд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.Б