| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00471/И |
| Дугаар | 556 |
| Огноо | 2018-08-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 556
2018 оны 08 сарын 07 өдөр Дугаар 139/ШШ2018/0556 Дундговь аймаг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тайж овогт Бжавын Ц /РД:/, Дэлгэрэх овогт Бгийн Ш /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Тайж овогт Цгийн Б /, Тайж овогт Цгийн Д /З/, Тайж овогт Цгийн Б /ЗА15270411/ нарыг 11 нас хүртэл хүүхэд тус бүрт тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл хүүхэд тус бүрт тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг Тайж овогт Бжавын Цгээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. ИХШХШТХ-н 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 160.000 /нэг зуун жаран мянга / төгрөг төлснөөс улсын орлогод 135.722 төгрөгийг улсын орлогод үлдээж, 24.278 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, 135.722 төгрөг /зуун гучин таван мянга долоон зуун хорин хоёр/ төгрөгийг хариуцагч Б.Цгээс гаргуулж нэхэмжлэгч Б.Шт олгосугай.
4. Зохигчид дундын өмч, хүүхдийн асрамжын талаар маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах И.Түвшинжаргалд даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б