Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0249/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Болормаа,

Хохирогч Н.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ............ овогт ........................ ....................... холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг ............ оны .......... дугаар сарын .............-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ....................................... /РД:............................/,  ............ оны ............. дугаар сарын ............-ний өдөр ............. төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........., ............ хамт ........ аймгийн .......... сумын .......... дугаар багийн ............ гэх  газарт оршин суух хаягтай, урьд:

........ аймаг дахь сум дундын шүүхийн ..... оны ....... дугаар сарын .....-ны өдрийн ...... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

.......... аймаг дахь Сум дундын шүүхийн .......... оны .......... дугаар сарын ..........-ны өдрийн ............. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

.............. шүүхийн ............ оны ........... дүгээр сарын ..............-ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

............. шүүхийн ........... оны ........... дугаар сарын ...........-ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял,

............... аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............. оны ............ дугаар сарын ..............-ны өдрийн ............ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай.

........... аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ................... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............ оны ......... дугаар сарын .........-ны өдөр ......... цагийн орчимд ............ аймаг, ............ сумын ........... баг ........ байрны ........... дугаар орцонд ............... эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, ноцолдон дух, хүзүү хоолойны зүүн өмнө, баруун өвдгөнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, Samsung galaxy S9 маркийн гар утсыг нь дээрэмдэн авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ................. өгсөн: Би тухайн өдөр ............... гэх залуутай 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Энэ залуу хамт архи ууж байхдаа гадаадын хараалын үгээр намайг доромжилсон. Тэгээд би “чи хүнийг ингэж доромжилж болохгүй” гэж хэлэх гээд араас нь орц руу хамт орж маргалдаж, ноцолдох үед хохирогч залуугийн гар утас нь газар унасан. Тухайн үед хохирогч залуу над руу орилоод байсан болохоор сандарсандаа гар утсыг нь өгч амжаагүй гараад явсан. Би хохирогч залуугаас уучлалт гуйж байна гэх мэдүүлэг,

Хохирогч ............... өгсөн: Би ........... оны ........... дугаар сарын ..........-ны өдөр найзынхаа гэрт нь очиж 1 шил архи хувааж уусан. Тэгээд найзынхаа эхнэрээр гэрийнхээ гадаа хүргүүлсэн. Машинаас нь буугаад доод талын дэлгүүрээс 1 шил архи аваад байрныхаа хажууд талд ................. тааралдаад хувааж уусан. Дараа нь баруун гартаа гар утсаа бариад орц руугаа ороод шатаар өгсөж байтал араас энэ хүн татсан. Би эргэж хараад та яаж байна вэ? гэхэд яадаг юм, гар утсаа өг гэж хэлсэн. Тэгээд надтай гар утас булаацалдаад ноцолдож байх үед манай хадам ээж гарч ирсэн байсан. Тэгээд энэ хүн миний гар утсыг аваад гарч зугтсан байдаг. Би энэ хүнийг доромжилсон зүйл байхгүй бөгөөд гадаад хэл мэдэхгүй. ............ нь надад хохирол болох 280.000 төгрөгийг 2 хувааж төлсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

 

...........оны .......... дугаар сарын ............-ны өдрийн "хэрэг болсон гэх газар нь ........... аймгийн ......... сумын өргөө баг ......... дугаар байрны ............ дугаар орц байв. Орцны хаалгаар ороход 1-р давхрын шат хүртэл урт коридортой байв. 1-р давхраас 2-р давхрын хооронд өгсөх шатны тавцан бүхий хэсэгт шалан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. 1-р давхрын шатны дээрээс 2, 3 шатыг хамарсан байрлалтай саарал өнгийн хүрэм байх ба ердийн нүдээр харахад ил урагдал цоорол үгүй байв гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-6/

 

......... оны .......... дугаар сарын ...........-ны өдрийн саарал өнгийн күртикийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9/

 

........... оны ......... дугаар сарын ..........-ний өдрийн шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-19/

 

Гэрч ............. өгсөн: ......... оны .......... дугаар сарын .........-ны өдөр ......... цагийн үед намайг ажил дээр байхад манай ээж над руу залгаад “нөхрийг чинь хүн дээрэмдээд утсыг нь аваад явсан байна. Толгойноос нь цус гараад байна” гэхээр нь би ..........-р байрны .......... дугаар орцны үүдэнд ирэхэд манай ээж хүлээгээд байж байсан. 1 давхрын шатан дээр цус гоожсон байсан. Ингээд би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 27/

 

Гэрч ............ өсгөн: .......... оны ........... дугаар сарын .........-ны өдөр хүргэн .............. очиж усанд орохоор орцоор нь ортол 2 давхарт 2 хүн ноцолдож байсан. Тэгэхээр нь “та нар яагаад энд ноцолдоод байгаа юм бэ” гээд чанга орилтол гэнэт “ээжээ энэ хүн миний утсыг авчихаад өгөхгүй байна” гэхээр нь хартал манай хүргэн .......... байсан. Тэгтэл манай хүргэнтэй ноцолдож байсан танихгүй хүн шалан дээр завилаад суусан байхаар нь ”чи хүүхдийн утсыг өг” гэсэн чинь “надад байхгүй, сая гараад явсан залуу аваад явчихлаа” гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 29/

 

Гэрч .............. өгсөн: Миний дүү ............ нь дээрээ 1 ах 6 дүүтэй. Зан байдлын хувьд төлөв даруу, нийтэч, архи уудаг, тамхи татдаг. Одоогоор ээжийн хамт ......... аймгийн .......... суманд амьдарч байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 24/

 

............. ХХК-ийн ........ оны .......... дугаар сарын ...........-ний өдрийн "Самсунг галакси эс9 маркийн гар утас 280,000 төгрөгийн үнэтэй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/

......... аймгийн шүүхийн шинжилгээний албаны .......... оны ........... дугаар сарын .........-ны өдрийн ......... дугаартай "............. биед дух, хүзүү хоолойны зүүн өмнө, баруун өвдгөнд зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрхи зулгаралт, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт, цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44/,

....... оны ....... дугаар сарын ..........-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45-46/

......... аймгийн шүүхийн шинжилгээний албаны ........ оны ........ дугаар сарын .......-ны өдрийн ........... дугаартай "шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн хүрэмний зүүн суганы ар оёдол дагуу 25 мм, уг гэмтлээс доош 4 см зайд 5 мм, уг гэмтлээс доош оёдол дагуу 3.5 см зайд 20 мм хэмжээтэй гэмтэл, хүрэмний ар хэсэгт зүүн суганы оёдолоос баруун тийш 8 см зайд 5x5 мм хэмжээтэй ханзралт үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь татах чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Харин шинжилгээнд ирүүлсэн хүрэмний баруун ингэр хэсэгт 4x4 хэмжээтэй гэмтэл нь утасны зах ирмэг харлаж, хатуурч утаснууд бөөрөнхийлөгдсөн түлэгдэлт үүссэн байна." гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл  зураг /хх-ийн 52-58/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ............ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......... оны ........ дугаар сарын .......-ны өдрийн ........... цагийн орчимд ........... аймгийн ............. сумын .......... багийн ......... дугаар байрны ........ дугаар орцонд .............. эд зүйлийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, ноцолдон хүзүү хоолой болон баруун өвдгөнд зулгаралт, цус хуралт үүсгэж, “Samsung Galaxy S-9” маркийн гар утсыг нь дээрэмдэн авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ............. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ............... нь .......... оны .......... дугаар сарын .........-ны өдөр ....... цагийн орчим хохирогч ............... хамт архи уусан ба хохирогч гэртээ орохоор ......... аймаг, ................сумын ........... баг ........... байрны .............. дугаар орц руу орох үед араас нь дагаж орон ................ руу довтолж түүний биед хүзүү хоолойн зүүн өмнө, баруун өвдгөнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулж, улмаар 280,000 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy S9 маркийн гар утсыг нь авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг дээрэмдэх гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч .............. үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ................ 280,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 280.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, .......... банкны шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ............... нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогоолын хуулбарууд зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг.

Шүүгдэгч .............. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн хэдий ч хамт архи уусан хүнийхээ гар утсыг авах зорилгоор орц руу нь дагаж орон хүч хэрэглэн довтолж хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон өмнө нь удаа дараа дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан боловч засарч хүмүүжилгүй дахин дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжгүй нь гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ........... 3 /гурван/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн 1 ширхэг куртикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч .............. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............. овогт ................. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............. 3 /гурван/  жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар .................. оногдуулсан 3 /гурван/  жил,  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн куртик 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ................. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ................. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР