Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 579

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 17  өдөр                                            Дугаар 139/ШШ2018/00579                                               Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би Х.Ө, Д.Г, С.Г, Х.Д, Х.Д нарын нэхэмжлэлтэй Ж ХХК-нд холбогдох 139/2018/00289/И индекстэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгч Х.Д, Х.Д   нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Ө, Х.Д, Х.Д, С.Г, П.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний хэсэг ажилчид Ж ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2017 оны 7 сарын 1-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүйгээр хэвийн гүйцэтгэж ирсэн билээ. Гэтэл биднийг ажиллуулж байсан Ж ХХК нь өмнөх хувьцаа эзэмшигчтэй хийсэн маргаантай асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэх шалтгаанаар 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн сул зогсолт зарлаж улмаар Хөдөлмөрийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг үндэслэн Ж ХХК-ны гүйцэтгэх захиралын 2017 оны 07 сарын 01-ний өдрийн 17/53 тоот тушаалын дагуу бид сул зогсолтын олговороо авч эхэлсэн ба уурхайн үйл ажиллагаа эргэн сэргэхгүйгээр өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай байна.

Гэтэл шүүхийн маргаантай асуудлаас шалтгаалж биднийг ажиллуулж байсан компаны өмчлөгч өөрчлөгдсөн болохыг хожим мэдсэн ба ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа цаг хугацаандаа төлөхийг шаардахаар шинээр томилогдсон гэх компаны гүйцэтгэх захиралтай уулзахаар удаа дараа хандсан боловч бидэнд олдохгүй, ямар нэгэн хариу өгөхгүй, элдэв үгээр хууран бидний эрх ашгийг хохироосоор өнөөг хүрлээ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дахь хэсэгт“ Ажилтаны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохиролыг нөхөн төлүүлэх тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргана ” гэж заасны дагуу өнөөг хүртэл төлөгдөөгүй байгаа цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэхээр аргагүй эрхэнд ийнхүү шүүхэд хандахад хүрээд байна.

Ажил олгогчоос бидэнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй ба бид одоо ч энэ компаны үндсэн ажилтан хэвээр байгаа болно. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “ Ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтаны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно”, 40.4 дахь хэсэгт “ Аж ахуйн нэгж байгууллагын харъяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй ”  гэж  тус тус заасан байх ба ажилчид бидний ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй байхад өнөөг хүртэл бидэнд олгогдох учиртай сул зогсолтын олговор, түүнээс суутган тооцох нийгмийн даатгалын шимтгэл тасарч төлөгдөлгүйгээр бидний эрх ашиг зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэгч Х.Ө, Д.Г, С.Г, Х.Д, Х.Д бид дараах шаардлагыг гаргаж байна.

  1. Нэхэмжлэгч X. Ө нь Ж ХХК-ны Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн эмч, эрүүл ахуйч эмчээр ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 01-ны өдрийн 150902 тоот гүйцэтгэх захиралын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код, цалингийн фондын 12-07 кодоор буюу 900.000 / есөн зуун мянган I төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх 8 сарын олговор болох 4320.000 / дөрвөн сая гурван зуун хорин мянган / төгрөгийг гаргуулан үүнээс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын холбогдох хувь хэмжээг суутган дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах
  2. Нэхэмжлэгч Д. Г нь Ж ХХК-ны Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн Эксковаторын операторын албан тушаалд үндсэн ажилтанаар ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 01-ны өдрийн 150902 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код, цалингийн фондын 19-02 кодоор буюу 801.000 / найман зуун нэг мянган /төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх 8 сарын олговор болох 3.844800 / гурван сая найман зуун дөчин дөрвөн мянга найман зуун / төгрөгийг гаргуулан үүнээс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын холбогдох хувь хэмжээг суутган дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах
  3. Нэхэмжлэгч С. Г нь Ж ХХК-ны Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн Уурхайн эксковаторын операторчины албан тушаалд үндсэн ажилтанаар ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 01 -ны өдрийн 150902 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код, цалингийн фондын 19-02 кодоор буюу 801.000 / найман зуун нэг мянган / төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх 8 сарын олговор болох 3.844800 / гурван сая найман зуун дөчин дөрвөн мянга найман зуун / төгрөгийг гаргуулан үүнээс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын холбогдох хувь хэмжээг суутган дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах

Нэхэмжлэгч X. Д нь Ж ХХК-ны Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн хүнд машин механизмын жолоочоор ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 01-ны өдрийн 150902 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ. код, цалингийн фондын 19-02 кодоор буюу 801.000 / найман зуун нэг мянган /төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх 8 сарын олговор болох 3.844800 / гурван сая найман зуун дөчин дөрвөн мянга найман зуун / төгрөгийг гаргуулан үүнээс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын холбогдох хувь хэмжээг суутган дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах

5. Нэхэмжлэгч X. Д нь Ж ХХК-ны Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн Уурхайн машин мехаинзмын засварчинаар ажилладаг бөгөөд 2015 оны 09 сарын 01-ний өдрийн 150902 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Үндсэн цалингийн сүлжээ, код, цалингийн фондын 20-07 кодоор буюу 550.000 / таван зуун тавин мянган /төгрөгөөр цалинждаг байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх 8 сарын олговор болох 2.640,000 / хоёр сая зургаан зуун дөчин мянган /төгрөгийг гаргуулан үүнээс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын холбогдох хувь хэмжээг суутган дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Дээр дурдсан нэр бүхий 5 нэхэмжлэгчийн сул зогсолтын 8 сарын хугацааны нийт олговор нь эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл тооцох хувь хэмжээг хасахгүйгээр / 18.494.400 / арван найман сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун I төгрөг болж байгаа бөгөөд мөнгөн дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн болно   гэжээ.

Нэхэмжлэгч Х.Ө, Х.Д, Х.Д, С.Г, П.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: .......Нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл 3 сар гаруй хугацаа болж байгаа, мөн Жи Пи-Эф ХХК-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 07 сарын 01-ний өдрийн 17/53 тоот тушаалаар зарласан сул зогсолт үргэлжилж. ажилчид бидний эрх өнөөдрийг хүртэл .зөрчигдсөөр байх тул 2018 оны 4-6 сарын сул зогсолтын олговорыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна Үүнд:

Нэхэмжлэгч Х.Өгийн 2018 оны 4. 5. 6 сарын сул зогсолтын олговор үндсэн цалингийн 60 хувиар бодож / үндсэн цалин 900.000 төгрөг/ 1 620.000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх,

Нэхэмжлэгч ДГийн 2018 оны 4 5, 6 сарын сул зогсолтын олговор ундсэн цалингийн 60 хувиар бодож / үндсэн цалин 801000 төгрөг/ 1.441.800 төгрөг. нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх,

Нэхэмжлэгч С.Гын 2018 оны 4, 5. 6 сарын сул зогсолтын олговор үндсэн цалингийн 60 хувиар бодож / үндсэн цалин 801000 төгрөг/ 1.441,800 төгрөг. нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх,

Нэхэмжлэгч X Дгийн 2018 оны 4, 5,6 сарын сул зогсолтын олговор үндсэн цалингийн 60 хувиар бодож / үндсэн цалин 801000 төгрөг/ 1 441 800 төгрөг нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх,

Нэхэмжлэгч Р Дгийн 2018 оны 4, 5, 6 сарын сул зогсолтын олговор үндсэн цалингийн 60 хувиар бодож / үндсэн цалин 550000 төгрөг/ 990,000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх,

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4. 56 дугаар сарын 56.1. 56 2-т зааснаар дээрх 5 нэхэмжлэгчийн 2018 оны 04, 05 06 сарын сул зогсолтын олговор 6.935 400 төрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т зааснаар “Ажилтны цалин хөлс нь тогтоосон хугацаанд олгоогүй. саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног дутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж ажилтанд олгоно" гэж заасан тул зогсолтын олговорт дараах байдлаар алданги гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна Үүнд:

Ж ХХК-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 07 сарын 01-ний өдрийн 17/53 тоот тушаалаар "Сул зогсолт” зарлаж, ажилтнуудад үндсэн цалингийн 60 хувиар сул зогсолтын үеийн олговор  олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 07 сард ажилтнуудад сул зогсолтын олговрыг олгосон. Бид компаниас сул зогсолтын олговрыг олгох байх гэж хүлээсээр өдийг хүрсэн Сул зогсолтын опговрыг сар бүр олгохоор шийдвэрлэснээс хойш олгоогүй тул хоногийн 0.3 хувиар тооцож алданги гаргуулна гэж хуульчилсан тул сарын /22 хоног*0.3=6.6 хувь алданги/ 6.6 хувиар тооцож  нийт 11 сарын хугацаанд сул зогсолтын олговрыг олгоогүй байна гэж үзэж дараах байдлаар алданги гаргуулахаар нэхэмжилж байна Үүнд:

Нэхэмжлэгч X Өгийн 2017 оны 08 сараас 2018 оны 06 сарыг дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 540.000 төгрөгийн 6,6 хувийн алданги 35.640 төгрөг. Үүнийг 11 сараар бодоход 11*35.640 төгрөг 392040 төгрөгийн алданги,

Нэхэмжлэгч Д.Гийн 2017 оны 08 сараас 2018 оны 06 сарын дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 480600 төгрөгийн 6.6 хувийн алданги 31719 төгрөг үүнииг 11 сараар бодоход 11*31719 төгрөг 348909 төгрөгийн алданги.

Нэхэмжлэгч С.Гын 2017 оны 08 сараас 2018 оны 06 сарын дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 480600 төгрөгийн 6.6 хувийн алданги 31719 төгрөг үүнийг 11 сараар бодоход 11*31719 төгрөг 348909 төгрөгийн алданги,

Нэхэмжлэгч Х.Дгийн 2017 оны 08 сараас 2018 оны 06 сарын дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 480600 төгрөгийн 6,6 хувийн алданги 31719 төгрөг. үүнийг 11 сараар бодоход 11*31719 төгрөг, 348909 төгрөгийн алданги

Нэхэмжлэгч Х.Дгийн 2017 оны 08 сараас 2018 оны 06 сарын дуустал хугацааны сул зогсолтын олговор сарын 330000 төгрөгийн 6,6 хувийн алданги 21780 төгрөг. үүнийг 11 сараар бодоход 11*21780 төгрөг нийт 239580 төгрөгийн алданги нийт алдангид 1.678.347 төгрөг, 2018 оны 04, 05. 06 сарын сул зогсолтын олговор 6.935400 төгрөг нийт 8.613.747 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч Ж ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн Х.Ө, Д.Г, С.Г, Х.Д, Х.Д нараас “Ж” ХХК-д холбогдуулан 8 сарын сул зогсолтын нийт олговорт 18.494.400 /арван найман сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга :трвөн зуун/ төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нехөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжпэл гаргасан нэр бүхий хүмүүс “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17/53 тоот тушаалын дагуу сул зогсолтын үеийн олговор авч эхэлсэн гэж дурджээ. Гэтэл нэхэмжпэлийн шаардлагадаа нийт 8 сарын сул зогсолтын үеийн олговор гаргуулахаар шаарджээ. Үүнээс үзэхэд нэхэмжпэгч нар яг хэзээнээс сул зогсолтын үеийн олговороо авч чадахгүй байгаа нь тодорхойгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гээээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй" гэж заасан. Нэхэмжлэгч нар сул зогсолтын үеийн олговор олгох тухай Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал гарснаас хойш 8 сар гаруй хугацааны дараа нэхэмжлэл гаргасан байна. Энэ хугацаанд эрхээ зөрчигдсөнийг мэдсээр байж хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандахгүй байсан нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Үүнээс гадна сул зогсолтын үеийн олговор гаргуулах тухай маргаан шийдвэрлэх харьяаллыг зөрчсөн гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал" шүүх нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалздаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд тус хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг заасан. Шүүх хянан шийдвэрлэх маргаанд сул зогсолтын үеийн олговор гаргуулах тухай маргаан байхгүй тул нэхэмжлэгч нар уг маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэхээр байсан байна.  Иймд иргэн Х.Ө, Д.Г, С.Г, Х.Д, Х.Д нараас “Ж” ХХК-д холбогдуулан 8 сарын сул зогсолтын үеийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хэдэн ажилчид “Ж” ХХК / Компани /-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ 2018 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл ямар ч алдаа дутагдалгүй гүйцэтгэж ирсэн. Уурхайн үйл ажиллагаа хуулийн байгууллагын шийдвэрээс болж 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс зогсож, Компани бүх ажилчдадаа сул зогсолт зарлаж, сул зогсолтын нөхөн олговрыг үндсэн цалингийн 60 хувиар тооцож олгохоор болсон. 2017 оны 07 сард нөхөн олговор өгөөд түүнээс хойш Компанийн эзэмшигч солигдож сул зогсолтын үеийн нөхөн олговор олгогдоогүй.  2017 оны 07 сараас хойш Компанийг шинэ эзэмшигч авсан гэдэг утгаараа шинээр авсан даргатай нь Компанийн 20 гаруй ажилтан удаа дараа уурхай дээр очиж уулзах гэсэн боловч уулзах боломж олгоогүй. С.Оюунбат захиралтай холбогдсон боловч бид нарт тодорхой хариу хэлээгүй. Тиймээс “Ж” ХХК-наас  сул зогсолтын нөхөн олговрыг гаргуулах хүсэлттэй байна. Түрүү тэр уурхай дээр С.Оюунбат байгаагүй гэж хэлж байна. Бид нар өөрийн биеэр очиж С.Оюунбаттай уулзсан. С.Оюунбат өөрөө байсан. Бид нартай бол албан ёсоор уулзах боломжгүй би та нарын талаар мэдэхгүй гэсэн тайлбар тавьсан. Тухай үед С.Оюунбат  би тамга тэмдэг л авсан байгаа гэж хэлж байсан. Мөн та нар манай ажилчин мөн ч юм биш ч юм уу гэх юм ярьсан. Манай компанид хөдөлмөрийн маргаан таслах  комисс тэр үед байгаагүй, хотод компани дээр очиж, Жин Жиэн Мин хуучин даргатай уулзсан. Бидний тамга тэмдэг нөгөө тал руу шилжсэн нөгөө компаниас л нөхөн олговроо нэхэмжил гэсэн. С.Оюунбаттай утсаар нь холбогдож тайлбар авах гэсэн боловч бид нарт тайлбар өгөөгүй  гэжээ.

Нэхэмжлэгч нарын  өмгөөлөгч Ж.Ч: ....  “Ж” ХХК нь 2017 оны 07 сарын 01-ний өдөр  Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ажилчдаас шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас сул зогсолт зарласан байгаа. Хуучин компанийн сул зогсолт зарласан тушаал нь тамга тэмдэггүй байгаа. Гэхдээ 07 сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого нь  үндсэн цалин болох 801,000 төгрөгийн 60 хувь байх ёстой. Зарим хүмүүсийн олговор илүү олгогдсон. Дгийн хувьд 330,000 төгрөг, Д 480,000 төгрөг таарч байгаа, үндсэн цалингийн 60 хувиар тооцож нэхэмжлэлээ гаргасан байгаа. ...  Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар боломжтой бол хөдөлмөрийн маргаан таслах комисст хандана гэж байдаг. Тухайн үед Компани дээр хөдөлмөрийн маргаан таслах комисс байгаагүй гэдгийг Ө ч нотолдог бусад улсын ярианаас нотлогдож байгаа. Хариуцагчийн зүгээс одоо маргаан таслах комисс ч байхгүй гэдгээ тайлбарлаад байгаа. Хариуцагч тал хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаг эсэх талаараа нотлох баримт гаргаж ирээгүй байна. Оюунбат захиралтай уулзахаар очиход 2 хүн нь уулзсан байдаг. Боломжтой бол гэж байгаа бид боломжгүй учраас шүүхэд хандаж энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. .... Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан нотлох баримт дээр болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн мөнгөн дүн нөхөн олговрын хэмжээ тохирч байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно  гэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дугаар зүйлийн 141.4-т зааснаар ажилтны цалин хөлсийг хугацаанд олгоогүй бол хоног тутам 0,3 хувь алданги тооцох ёстой. 2017 оны 08 сараас хойш олговроо аваагүй гэдэг нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс нотлогдож байгаа. 2017 оны 08 сараас 2018 оны 06 сар дуустал 11 сарын хугацаа байгаа. Сул зогсолтын хувьд компанийн ажилчдаас шалтгаалаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар өөрөө ажилд шилжүүлэх боломжгүй  болохоор сул зогсолт зарласан байгаа. Үндсэн цалингийн 60 хувиар гэж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа. Ө бол 11 сар ажилгүй байсан 5,440,000 төгрөг, Гийн хувьд 5,286,000, Г 5,286,000 төгрөг, Д 5,286,000 төгрөг, Д бол 3,630,000 төгрөг байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дугаар зүйлийн 141.1-т зааснаар алданги нэхэмжлэх боломжтой гээд Өгийн хувьд 392,040 төгрөг, С.Г, Д.Г, Х.Д ижил цалинтай байсан тул 348,909 төгрөг, Х.Д 239,580 төгрөгийг  нэхэмжлэх боломжтой гэсэн тул нэхэмжлэл байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч нарын  өмгөөлөгч Д.Д: .... Хариуцагч бол нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбартаа бол хоёр зүйл хэлж байна. Нэгдүгээрт тухайн компани хариуцагч бол тодорхойгүй байгаа гэж байна. Компанийн эзэмшигч тодорхойгүй тул хариуцагч тодорхойгүй байна гэж тайлбарлаж байна. Нэхэмжилж байгаа нь л таван ажилчин  байгаа болохоос үүний цаана маш олон ажилчдын эрх ашиг байгаа зүгээр ажлаа хийж байгаад л сул зогсолт зарласан. Түрүү хэллээ 7 сард ажил хийчхээд нөхөн олговор авсан гэж Компанийг хохирох гээд байна  гэж гэтэл 100 гаруй ажилчдын төлөө энэ компани юу хийсэн бэ. .... Хариуцагч талаас сул зогсолт зарласан тушаалтай маргадаггүй. 2017 оны 07 сараас сул зогсолт зарласан, өнөөдөр 2018 оны 08 сар гараад явж байна. Энэ хугацаанд сул зогсолтын олговор ч өгдөггүй ажлаас нь чөлөөлдөггүй ийм байж болохгүй. Үнэхээр одоо болдоггүй юм бол тушаал гаргаад ажлаас нь чөлөөлчих хэрэгтэй шүү дээ. Өөр ажилд шилжүүлдэггүй, нөхөн олговрыг нь өгдөггүй, ажлаас нь чөлөөлдөггүй ийм байж болохгүй. Өнөөдөр нөхөн олговроо авах гээд л ингээд явж байна. Зүгээр ажлаа хийж байсан хүмүүсийг ажилгүй болгочхоод ийм зүйл ярьж болохгүй. Бид Компанийг хариуцагчаар татсан, хуулийн этгээдийг хариуцагчаар татсан Ж ХХК одоо байж л байгаа. Татан буугдаагүй, өөрчлөгдөөгүй. Энд бол захирал нь хэн байх нь ач холбогдолгүй байх. Хариуцагчийн зүгээс гаргаж өгөөд байгаа удаан хугацааны шүүх цагдаагийн байгууллагат хандсан энэ маргаантай асуудал бол өнөөдрийн энэ маргаанд бол хамаагүй. Компанийн эзэмшил Оюунбатад байна уу, Жин Жиэн Минд байна уу хэнд байх нь хамаагүй. Компани бол энэ асуудлыг хариуцах үүрэг хүлээчихсэн. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дээр өмгөөлөгч Ч тайлбарлачихлаа. Энийг одоо яагаад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохгүй байна гэж яриад байгаа юм. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тал нь бол хариуцагч өөрөө. Бид бол юу гэж үзээд байна гэхээр тухай үед энэ хүнийг ажиллаж байхад Ө хүний нөөцөөр нь ч ажиллаж байсан. Тэр үед хөдөлмөрийн маргаан таслах комисс байгаагүй. Тэгээд Оюунбат захиралтай уулзахаар очиход ийм хариултыг хэлж байсан гэсэн. Нэгэнт компани өөрсдөө хүлээж авах боломж, хоёрт тухайн компани дээр хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй байсан учраас асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан. Үнэхээрийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагатай гэвэл хариуцагч өөрөө үүнийгээ нотлох ёстой. Гэтэл үүнийгээ хариуцагч нотолсон зүйл алга.  ...Урьдчилан шийдвэрлэх  ажиллагаа хийгээгүй байна гэж байна. Тэгвэл яагаад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийж боломжтой байсан тухайгаа өөрөө нотлохгүй байгаа юм. Бид нарыг асуулт асуухаар өөрөө үүнийгээ нотол гээд байх юм. Энэ дээр бол ялт ч үгүй журам зөрчөөд харьяалал зөрчөөд шүүх дээр ирсэн асуудал бол байхгүй. Компани эзэмшил, захирлуудын маргаан бол энэ хэрэгт онц чухал биш юм. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажилчдын нэрсийн жагсаалтад Гурвансайхан Ж  ХХК  гэсэн боловч ажилчдын нэрсийн жагсаалт бол “Ж” ХХК-д ажиллаж байсан ажилчдын нэрстэй таарч байгаа. Энэ дээр бол маргаад байх ямар ч шаардлага байхгүй. Нэр томьёоны хувьд ингэж гарч ирсэн байгаа нь энэ бол нэхэмжлэлийг бүхэлд нь үгүйсгэх асуудал биш.  Хариуцагч нэхэмжлэгч нар 7 сард ажилласан байж нөхөн олговор авсан гэж худлаа ярьж байна гэж байна. Урьд олгосон мөнгө дүн дээр маргаагүй, өмнө ийм дүнгээр цалин олгогдсон дээр бол маргаангүй. Харин түүнээс хойш олгогдоогүй нөхөн олговрын асуудлаар шүүхэд хандсан нөхөн олговроо үндсэн цалингаар нэхэмжилж байгаа. Нийгмийн даатгалын дэвтэр дээр ингэж мөнгөн дүнгээрээ зөрөөтэй бичигдсэн учраас бид үндсэн цалингаараа нэхэмжлэл тооцож гаргасан. Үүн  дээр  маргах зүйл байхгүй. Үндсэн цалин дээр хариуцагч тал маргахгүй байгаа. Сул зогсолт зарласан тушаал дээр маргахгүй гэдэг хэр нь нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн бичилтийг харахаараа 07 сард сул зогсолт зарласан ч юм үгүй ч юм уу гэж ийм зөрүүтэй байдлаар тайлбарлаж байна. Үүнийг бол ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл бол хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байгаа. ......

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ө нарын 5 иргэнээс “Ж” ХХК холбогдуулж сул зогсолтын үеийн нөхөн олговор гаргуулах нэхэмжлэл гаргасан байдаг. “Ж” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Энэ нэхэмжлэлтэй холбоотой маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа заавал хийх шаардлагатай байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн  126 дугаар зүйл 126.3-т зааснаар шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан маргаанд сул зогсолтын үеийн нөхөн олговрын маргаан ордоггүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах ёстой байдаг. Гэтэл энэ хүмүүс Компани дээр ирж хөдөлмөрийн маргаан таслах комиссоор энэ асуудлаа шийдүүлэх талаар санал тавьж ирээгүй. Энэ маргаан бол хөдөлмөрийн эрх зүйн онол болох талуудын зөвшилцлийн зарчим дээр суурилж явагддаг асуудал байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан шийдвэрлэгдэж хоёр талаас нэг ширээнд сууж байгаад шийдвэрлэх асуудал байгаа. 2017 оны 05 сард манай үйлчлүүлэгч Компанийн эзэмшигчийн эрхийг буцааж авсан. Гэвч одоогоор Компани эзэмшлийн асуудлаас болоод уурхай үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байгаа. Тиймээс энэ хүмүүсийг уурхай дээр очиж Оюунбаттай уулзах гэсэн боловч уулзуулаагүй гэдэг бол худлаа. Уурхай дээр хэн ч байхгүй байгаа тиймээс Оюунбат захирал тодорхой хариулт хэлээгүй ч гэдэг бол худлаа. Яагаад гэвэл 2015 онд  энэ компанийг хууль бус замаар манай үйлчлүүлэгчээс авсан 2017 оны 07 сард Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр иргэний хэрэг үүсгээд уурхайн үйл ажиллагааг бүрэн хаасан. Тэгэхээр  Оюунбат уурхай дээр байхгүй байх нь ойлгомжтой. Оюунбаттай удаа дараа холбогдсон гэж байна гэтэл Оюунбаттай холбогдохоор бичгээр болон ямар нэг байдлаар огт хандаагүй. Энэ үүсээд байгаа маргаан, шүүхийн асуудлыг хэдэн тооны ажилчид өмнөх компани гүйцэтгэх захирлын шийдвэрийг бариад явж байгаа гэдгээс нь мэдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх зарчмын дагуу талууд тайлбар гаргаж байгаа бол түүнийгээ нотлох шаардлагатай буюу Оюунбат гэдэг хүн сул зогсолтын үеийн нөхөн олговор олгохгүй гэсэн шийдвэр гаргасан талаар нотлох шаардлагатай.

Хоёр. Хэргийн хариуцагчийн хувьд маргаантай. О  гэдэг хүн Компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгэлтэй боловч, Компанийн хувьцаа эзэмшигч хэн бэ гэдэг нь одоог хүртэл маргаантай байгаа. Үүнтэй холбоотой Эрүүгийн цагдаагийн газраас  хэрэг үүсгээд шалгаж байгаа гэсэн албан тоот ирүүлсэн. Хурлын явцыг харахад ч гэсэн ийм тодорхойгүй байдал үүсээд байна. Бид нар хариуцагч байж, биднээс нотлох баримт гаргуулдаггүй. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүртэл  хотод байдаг компаниас нь тушаалыг нь аваад ирсэн гэж байна. Хотод компани байгаа бол миний төлөөлөөд байгаа хүн юу болж байна. Тэр хотод байгаа компани миний төлөөлөөд байгаа компанийн архив юм уу, яагаад одоо болтол бичиг баримтыг гаргаж өгөөд байгаа вэ гэдэг асуудал үүсгээд байна. Хууль бусаар Компани эзэмшиж байсан эдгээр хүмүүсийн санаатай болоод санаандгүй явуулгаар шүүхийн маргаан болгоод яваад байгаа нь харагдаад байгаа юм. Ө гэдэг хүн Компани хүний нөөцөөр ажиллаж байсан энэ талаар өөрөө сайн мэднэ. Энэ маргааны хариуцагч болох  “Ж” ХХК-ний  эцсийн хувьцаа эзэмшигч нь тодорхойгүй байгаа. Бид нар хариуцагч болж байгаа хэр нь миний төлөөлөөд байгаа хүн компани эзэмшигч мөн үү нөгөө өмнө нь байсан хүн энэ компани эзэмшигч үү гэдэг нь одоогоор шийдэгдээгүй байна. Энэ хэсэг бүлэг нэхэмжлэл гаргаад байгаа хүмүүс Компанийн өмнөх эзэмшигчийн өдөөн хатгалтаар санаатайгаар шүүхийн маргаан болгоод яваад байгаа болов уу гэж бодож байна. Манай компани 5 хүний нөхөн олговрыг асуудлыг шийдээд явах боломжтой юу гэвэл боломжтой. Албан хүсэлтээ тавиад явбал өөр хэрэг. Өмгөөлөгч нар нь оролцоод компанид хандаад явбал энэ маргаан шүүхэд ирэхгүй, магадгүй бид шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө шийдээд явах боломжтой байсан байх. Хариуцагчийн хууль зүйн статус тодорхойгүй байгаа энэ үед хэргийн хариуцагчаар “Ж” ХХК-ний холбогдуулах боломжгүй юм.

Гуравт. Хэдэн ажилтан хэн хэн сул зогсолтод хамрагдаж байгаа нь тодорхойгүй байна. Сул зогсолт зарласан захирлын тушаалд хавсралт байдаггүй. Хэн хэн ямар ажилчдыг сул зогсолтод хамруулж байгаа нь тодорхойгүй байдаг. Сүүлд ирүүлсэн сул зогсолтын тушаалын 3 нүүр хавсралт дунд энэ хүмүүсийн нэр байгаа боловч, тушаалын хавсралтад  он, сар, тамга, тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтад тавьдаг шаардлага, зарчмыг хангахгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тов тодорхой заасан зүйл бол нотлох баримтыг үнэлэх гэсэн  ойлголт байдаг.  Энэ хавсралт албан бичиг хөтлөлтийн үндсэн стандартыг хангаагүй. Хэний хэзээ тушаалын хавсралт болох талаар байхгүй, тамга тэмдэг дарагдаагүй байна. Хэнд ямар бичиг баримтын үндсэн дээр олговор олгох нь тодорхойгүй. Сая гаргаж өгсөн “Ж” ХХК-ний ажилчдын нэртэй адил бүхий нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажилчдын нэрсийн жагсаалт гэсэн баримт дээр “Гурвансайхан  Ж” ХХК гэсэн тодорхойлолт байгаа. Манай компани Монгол Улсын хууль этгээд бүртгэлийн газарт бүртгүүлэхдээ “Ж” ХХК  гэж бүртгүүлсэн байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажилчдын нэрсийн жагсаалт гэсэн баримт дээр байгаа Гурвансайхан  “Ж” ХХК  нь бидний яриад байгаа “Ж” ХХК хоёр нэг компани мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох шаардлагатай. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нотлох баримтууд бол нэхэмжлэлийн шаардлагаа нотлоход хангалтгүй байна. Тиймээс шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Х.Ө бол түрүү ярихдаа уурхай дээр очсон Оюунбаттай уулзаж чадаагүй  гэж би ойлгосон. Гэтэл одоо бол Оюунбат байсан тамга тэмдэг л авсан гэж ярьж байсан гэж байна. Оюунбат бол ийм л тайлбар л өгнө. Угаасаа бид тамга тэмдэг л авсан өөр авсан зүйл байхгүй. Албан ёсны баримтаа өгөөч ээ ямар хүмүүс сул зогсолтод хамрагдаад байгаа харъя үзье гэж бид өмнөх эзэмшигчээс нь асуусан боловч  бидэнд баримт гаргаж ирүүлээгүй. Манай компани албан ёсны  баримт дээр суурилсан төлбөр тооцоо хийж байгаа. Утсаар ярьсан л гэж байна. Би тэр тухай бол би мэдэхгүй байна. Оюунбаттай энэ талаар тухайлж би яриагүй. Одоогоор албан ёсоор  энэ нөхөн олговрын асуудлаар өгсөн өргөдөл, гомдол, санал  байхгүй байна. Тэрийг тодруулж хэлье.  Бид бол энэ маргаан дээр дараах байр суурийг баримталж оролцож байна. Хариуцагчийн статус хууль зүйн хувьд маргаантай байна. Хариуцагчийн статус эрүүгийн журмаар шийдвэрлэх хүртэл хүлээж ёстой байх. Нэхэмжлэгчид энэ асуудлаар урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлаагүй байна. Компани Оюунбат гэдэг шинэ захиралтай болсон. Компани шинэ эзэмшигчтэй болсныг Ө тэргүүтэй ажилчид  мэдэж байгаа юм байна. Мэдсэн төдийгүй очиж уулзсан байна. Хуучин компанид хөдөлмөрийн маргаан таслах комисс байгаагүй учраас одоо ч гэсэн хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэж бодоод хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй юм байна. Энэ асуудлаар эдгээр хүмүүс хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах ёстой, хандсаны дараа бол компанид хөдөлмөрийн маргаан таслах комисс байгаа юу байхгүй юу  гэдэг нь тодорхойлогдох байх. Ийм хууль зүйн дэглэм үйлчилж байгаа. Магадгүй үүнийг харгалзахгүй хэргийг шийдвэрлэх нь нэхэмжлэгч тал давах юм уу, хяналтын шатнаас буцаагдах илүү их цаг хугацаа алдах асуудал ч үүсэх магадлалтай. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Сул зогсолт зарласан тушаалаа бол эх хувиар нь хоёр удаа гаргаад ирдэг юм байна. Гэтэл хавсралтыг нь авчрахаараа тэр нь тамга тэмдэг байхгүй, ядаж хэдний өдрийн хэдэн тоот тушаалын хавсралт талаар байхгүй. Энэ нь эх хувь юм уу хуулбар хувь юм уу тодорхойгүй байна. .... Өнөөг хүртэл эдгээр хүмүүс нь сул зогссон эсэх нь маргаантай байна. Сул зогсолтыг нь батлах ганцхан баримт нь 2017 оны 07 сард олгосон олговор. Гэтэл олговрыг  харахад нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа мөнгөн дүнтэй таарахгүй байна. Тушаал дээр нь үндсэн цалингийн 60 хувиар нөхөн олговор олгоно гэж байгаа энэ хүмүүс үндсэн цалингаа тодорхойлчихсон тэр дээр нь хариуцагч тал маргаагүй. Гэтэл 7 сард олгосон олговрын мөнгөн дүн нь бүгд зөрөөтэй задгай гараад байгаа. 7 сард эдгээр хүмүүс ажил хийчхээд. Дараа нь нэг тушаал гаргаж ирээд нэр хаяггүй тушаалын хавсралт гэх нотлох баримтын шаардлага хангаагүй баримт  гаргаж ирээд нөхөн олговор авна гээд Компанийг хохирох гэж байгаа  юм биш  биз гэдэг дээр шүүх анхаарах хэрэгтэй. Энэ хууль зүйн шаардлага хангаагүй баримтаар компани нөхөн олговор олгоод тэгээд цаашлаад шүүх энэ баримтаар нь хэргийг шийдэх нь боломжгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хүлээж авахгүй гэхээс илүүтэйгээр энэ нэхэмжлэлийг хуульд заасны дагуу зохих журам горим дүрмийн дагуу явж, нотлох баримт бүрдүүлсний дараа шүүх энэ маргааны хянан хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Ө, Д.Г, С.Г, Х.Д, Х.Д нар нь  сул зогсолтын олговор нийт 25429800 төгрөг, хугацаандаа олгогдоогүй олговрын алданги 1678347 төгрөг, нийт 27108147 төгрөг гаргуулах, олгогдох олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын холбогдох хувь хэмжээг суутган нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч “Ж” ХХК нь ИХШХШТХ-н 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг зөрчсөн /Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах шаардлагатай/, хариуцагчын хувьд маргаантай  тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Х.Ө, Д.Г, С.Г, Х.Д, Х.Д нар нь хариуцагч Ж ХХК-н ажилтнууд мөн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна. /ХХ-6-8, 11-12, 14-16, 19-21, 23-25-рт/

Хариуцагч “Ж” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 01 нээс эхлэн сул зогсолт зарласан болох нь, сул зогсолтын хугацаанд ажилтнуудад үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /ХХ-5-рт/

Нэхэмжлэгч нар нь 2017 оны 08 дугаар сараас эхлэн сул зогсолтын олговроо аваагүй болох нь нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна. /ХХ-9-10, 13, 17-18, 22, 26-27/

Хариуцагч тал нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дүгээр зүйлийн 126.1-д зааснаар  Хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэх шаардлагатай гэж маргаж байгаа боловч хариуцагч Ж ХХК-д Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй болох нь нэхэмжлэгч Х.Ө, хариуцагчын төлөөлөгч Ү.А нарын  шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул ИХШХШТХ-н 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Хариуцагч  тал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан “маргааны талаар гомдол гаргах хугацаа”  өнгөрсөн гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нарын эрх нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх  өдрийг хүртэл зөрчигдсөөр байгаа тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж шүүх үзсэн болно.

Хариуцагч тал хариуцагчийн хууль зүйн статус тодорхойгүй байгаа үед хэргийн хариуцагчаар “Ж” ХХК-ыг холбогдуулах боломжгүй  гэж маргаж байна. Нэхэмжлэгч нар нь  нэхэмжлэлээ  “Ж” ХХК-д холбогдуулан гаргасан,  хариуцагч “Ж” ХХК-ийн иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчын төлөөлөгчийн гаргасан тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Хариуцагч тал ямар ажилчдыг сул зогсолтонд хамруулж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч нар сул зогссон эсэх нь маргаантай  тайлбарлаж байна.  Нэхэмжлэгч нарыг  “Ж” ХХК-ын ажилтнууд мөн эсэх талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01 нээс сул зогсолтыг зарлаж ажилтнуудад үндсэн цалингийн 60 хувиар сул зогсолтын олговор олгохоор шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нарт 2017 оны 07 дугаар сард сул зогсолтын олговрыг тооцон олгосон, “Ж” ХХК-нь олговроос болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг суутган  төвлөрүүлсэн болох хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд  /ХХ-137-138-рт/,  хариуцагч тал нь маргаж байгаа үндэслэлээ нотлох баримтыг  тус шүүхэд ирүүлээгүй байна. 

Иймд шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж  шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Өд 2017 оны 07 дугаар сард 714422 төгрөгний олговор олгосон байх бөгөөд дээрхи олговрыг үндсэн цалингийн 60 хувь гэж үзвэл үндсэн цалин 1190703 /714422/60*100=1190703/ байх боловч нэхэмжилсэн дүнгийн хэмжээгээр 2017 оны 8 сараас 2018 оны 6 сарыг дуусталх хугацааны олговор 5940000 /900000*60%=540000 , 540000*11 сар=5940000/, Д.Гт 2017 оны 7 дугаар сард 993405 төгрөгний олговор олгосныг үндсэн цалингийн 60 хувь гэж үзвэл үндсэн цалин 1655675 төгрөг /993405/60*100=1655675/  байх боловч нэхэмжилсэн дүнгийн хэмжээгээр 2017 оны 8 сараас 2018 оны 6 сарыг дуусталх хугацааны олговор 5276600 /801000*60%=480600, 480600*11 сар= 5286600/ төгрөг, С.Гад 2017 оны 07 дугаар сард 693405 төгрөгний олговор олгосныг үндсэн цалингийн 60 хувь гэж үзвэл үндсэн цалин 1155675  төгрөг /693405/60*100=1155675/  байх боловч нэхэмжилсэн дүнгийн хэмжээгээр 2017 оны 8 сараас 2018 оны 6 сарыг дуусталх хугацааны олговор 5276600 /801000*60%=480600, 480600*11 сар= 5286600/ төгрөг, Х.Дд 2017 оны 07 сард 480600 төгрөгийн олговор олгосныг үндсэн цалингийн 60 хувиар тооцоход сарын 801000 төгрөг байгаа нь нэхэмжлэлийн дүнтэй тохирч байх тул 2017 оны 8 сараас 2018 оны 6 сарыг дуусталх хугацааны олговор 5286600 /801000*60%=480600, 480600*11сар=5286600/  төгрөг, Х.Дд 2017 оны 07 сард 330000 төгрөгийн олговор олгосныг үндсэн цалингийн 60 хувиар тооцоход үндсэн цалин 550000 төгрөг байгаа нь нэхэмжлэлийн дүнтэй тохирч байх тул 2017 оны 8 сараас 2018 оны 6 сарыг дуусталх хугацааны олговор 3630000 төгрөгийн   тус тус хариуцагч “Ж” ХХК-с гаргуулж  нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дугаар зүйлийн 141.4-д зааснаар хариуцагч

“Ж” ХХК-с 392040 /03%*22 хоног=6,6%, нэг сарын олговор 540000*6,6%=35640  төгрөг, 35640*11 сар= 392040/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч X Өд,  тус бүр 348909 /03%*22 хоног=6,6%, нэг сарын олговор 480600*6,6%=31719  төгрөг, 31719*11 сар= 348909/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г, С.Г, Х.Д нарт, 239580 /03%*22 хоног=6,6%, нэг сарын олговор 330000*6,6%=21780  төгрөг, 21780*11 сар= 239580/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Дд олгохоор шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нарт олгох олговор, алдангиас хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Ж” ХХК-д даалгах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч нарын УТХ-д төлсөн 403195 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч талаас 403195 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118    дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 141.3-д зааснаар хариуцагч Ж ХХК-иас 5635509 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Гад, 5635509 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Дд, 5635509 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Гт, 6332040 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Өд, 3869580 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Дд тус тус олгосугай.

2. Нэхэмжлэгч нарт олгох олговор, алдангиас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж , эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ж ХХК-д даалгасугай.

3. ИХШХШТХ-н 57 дугаар зүйлийн 57.1, УТХ-н тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын УТХ-д төлсөн 403195 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ж ХХК-иас 403195 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Өд  80639 төгрөг, нэхэмжлэгч Д.Гт 80639 төгрөг, нэхэмжлэгч С.Гад 80639 төгрөг, нэхэмжлэгч Х.Дд 80639 төгрөг, нэхэмжлэгч Х.Дд 80639 төгрөг тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.Б