Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар  2022/ШЦТ/­­­­99              

 

 

 

 

 

 

 

2022 оны   08 сарын 01 өдөр                                  Дугаар   2022/ШЦТ/­­­­99                                              

 

                                                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Шүүгдэгч: Х.Нямдорж, /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/

Хохирогч: Х.Оюунтөгөлдөр /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ажаа аравынхан  овогт Хүрэлийн Нямдоржид холбогдох 2229000000085 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дундговь аймаг, Хулд сум, 2 дугаар баг, Цагаан чулуу гэх оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,

/Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013.04.01 №41 шийтгэх тогтоолоор шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.04-ний өдрийн 564 дугаар шийтгэх тогтоолоор 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.28-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэж ял шийтгүүлсэн/ Ажаа аравынхан овгийн Хүрэлийн Нямдорж /РД:ЗП96122912/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Х.Нямдорж нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цэций-Уулын 13 тоотод байрлах У.Ууганбаярын гэрийн гадаа Х.Оюунтөгөлдөртэй үл ялих зүйлээр маргалдаж хамар луу нь мөргөсний улмаас тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Нямдорж нь мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Оюунтөгөлдөрийн өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын гэр хороололд байдаг Уурхайчны 400 тоотод байрлах найз Очиржавын гэрт нь ганцаараа байж байхад манай найз Ууганбаяр, Нямка гэдэг ахтайгаа ирсэн тэгэхэд тэр хоёр 2 литрийн том савтай Сэнгүр нэртэй пивыг авчирсан. Тэгээд авчирсан пивыг бид гурав хувааж уусан уугаад дуусгасан тэгээд бид гурав гэрээс гарч дэлгүүр ороод Ууганбаяр дахиад 2 литр савтай том Сэнгүр нэртэй 3 ширхэг пиво авчхаад Цогтцэций сумаас баруун тийшээ зайтай гарч зогсоод авсан 3 ширхэг том пивыг бид гурвуулаа хувааж ууцгаасан. Тэр үед би Ууганбаярын ах Нямкатай жаахан маргалдсан бид хоёр хоорондоо үл ойлголцож зодолдох гээд байсан. Тэгээд авсан 3 ширхэг пивыг ууж дуусгачхаад бид гурав сум руу явж Ууганбаярын гэрийн гадаа нь очоод би машинаас буугаад Очиржавын гэр лүү очоод унтах гээд хэвтэж байхад Ууганбаярын ах Нямка ганцаараа орж ирээд “одоо хоёулаа учир зүгээ ольё эр хүмүүс байна даа, би 3 ширхэг том пиво авсан, Ууганбаярын гэрт нь очиж хамт ууя” гэхээр би Нямкаг дагаж яваад Ууганбаярын гэрт очсон. Гэрт нь Ууганбаярын эхнэр, Нямкагийн эхнэр хүүхдүүд мөн манай эхнэр Бадамгарав нар хамт байсан. Тэгээд Ууганаа, Нямка бид гурав том савтай пивыг хувааж уугаад байж байхад Ууганбаяр, Нямка хоёр намайг өдөөд байхаар би нагац ах Мандахнаран руу утсаар залгаад “Та намайг ирээд авах боломж байна уу” гэхэд “юу болсон юм бэ” гэхээр би “хүмүүстэй би маргалдаад байна” гэж хэлсэн. Тэгэхэд Нямка намайг “чи буруу газар буруу юм яриад байна” гэж хэлээд босож ирээд “чи намайг бух Нямка гэж мэдэх үү, хоёулаа гэрээс гарья” гэж хэлээд бид хоёр хашаанаас гарсан. Тэр үед бид хоёрыг ардаас Ууганбаяр гарч ирээд “та хоёр яагаад маргалдаад байгаа юм бэ” гэхэд Нямка шууд миний хамар луу 4-5 удаа хүчтэй мөргөхөд миний хамраас цус гарсан. Би өөдөөс цохиж чадаагүй Ууганаа намайг боль гээд намайг бариад авсан. Тэр үед Мандахнаран ах цагдаа аваад ирсэн. Тэгээд цагдаа нар Ууганбаяр, Нямка хоёрыг аваад явсан. Би сумын эмнэлэг рүү ээжтэй хамт очиж үзүүлэхэд эмч яаралтай аймаг руу ав гэж хэлээд 13 А маягт бичиж өгсөн. Хамар нь хугарсан байна гэж хэлсэн. Би тэгээд шууд аймаг явж БОЭ Төвийн хүлээн авах дээр очиж үзүүлэхэд эмч намайг үзэж хамрын цус, нүдний хөмсөгний цусыг цэвэрлэн маргааш ирж үзүүлээ гэж хэлсэн. Тэгээд өглөө нь аймгийн эмчид үзүүлэхэд миний хамар хугарсан, хөмсөг дээд цөмөрсөн, толгой доргисон байна гэж хэлсэн. Би тэгээд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Цогтцэций сумын Сум дундын эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Хэвтэж байх хугацаандаа аймаг явж хамраа тэгшлүүлсэн...Бид гурав пиво ууж байгаад согтоцгоосон. Тэр үед Нямка намайг ах гэж дуудаа битгий чи гэж хэлээд бай гэж хэлсэн.үүнээс болж Нямкатай би маргалдсан юм...Миний биед тэр Ууганбаярын ах нь болох Нямка учруулсан.Миний хамар мурийсан, зүүн талын хөмсөг язарсан, үүдэн шүд бага зэрэг хөдөлгөөн орсон зэрэг гэмтэл үүсэн..Тухайн үед Ууганбаяр, манай эхнэр хамт байсан. Нямка намайг толгойгоороо мөргөөд байсан. гараараа цохиж зодсон зүйл байхгүй. Би тэр Нямкаг цохиж зодсон зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Мандахнарангийн өгсөн: “...Намайг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Цогтцэций сумын төв дээр ирээд алдсан нохойгоо сумын төвөөр хайгаад явж байхад манай эгчийн хүүхэд Оюунтөгөлдөр над руу утсаар залгаад “намайг хүн зодох гээд байна ирээд авчихаа” гэж хэлэхээр би сумын цагдаа аваад очиж байхад Оюунтөгөлдөр дахиж залгаад “би зодуулчихлаа, Титэм авто угаалгын хавьд байна гэж хэлсэн. би тэгээд цагдаа аваад очиход хашааны гадаа хашаа налаад суучихсан нүүр ам нь хавдаад цус болчихсон байдалтай байсан хажууд Оюунтөгөлдөрийн эхнэр ирчихсэн байсан. би тэгээд зодсон хүмүүс нь хаана байгаа юм бэ гэхэд Оюунтөгөлдөр тэнд байгаа гэхэд би нар тэр айлын хашаа руу ороход нэг хүн цаашаа хашаа давах гэж байхад би цагдаа нартай очиж тэр зодсон гэх хүнийг барьж аваад тэгээд цагдаа нар тэр 2 хүнийг аваад явсан. Би тэгээд Оюунтөгөлдөрийг сумын эмнэлэг дээр хүргэж өгөөд эмчид үзүүлэхэд хамар нь мурийсан байж болзошгүй яаралтай аймаг явж үзүүлээ гэж хэлээд 13 А маягт хийж өгсөн...Тэр хоёр хүний нэг нь мөргөсөн гэсэн. Оюунтөгөлдөр тэр гурав нэлээн согтуу байсан...Хэрүүл маргаан Цогтцэций сумын гэр хороололд байдаг Титэм авто угаалгын зүүн талын хашааны гадаа нь 18 цагийн үед болсон байсан...Тэр туранхай залуу Ууганаатай найз гэсэн Тэр зодсон гэх залуу өндөр махлагдуу биетэй залуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-р хуудас/

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Нямдоржийн өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн эмнэлэг дээр хүүхдээ үзүүлээд явж байхад манай баз хүргэн Оюунтөгөлдөрийнд очъё дуудаад байна гэж хэлсэн.Тэгэхэд Ууганбаярт Оюунтөгөлдөр ирэх болж байна уу, замаараа 2 том ширхэг пиво аваад ирээ, мөнгийг шилжүүлчих гэж хэлж байсан тэгээд бид хоёр замаар дэлгүүр ороод 2 ширхэг 2.5 л том Сэнгүр пивыг худалдаж аваад Оюунтөгөлдөрийн байгаа Уурхайчин 400 тоотод байрлах Очиржавын гэрт нь очиход Оюунтөгөлдөр, нэг хүүхэнтэй хамт байсан тэгээд тэр 2 ширхэг том савтай пивыг ууж дууссан. Тэгтэл хамт пиво уусан хүүхэн дахиад 2.5 л том савтай 2 ширхэг Сэнгүр пивыг авчирсан.Тэгээд Ууганбаярын машинтай 4-үүлээ сумаас зүүн тал руу гарч машиндаа авсан 2 ширхэг том пивыг уучхаад буцаад сум руу ороод замаараа эмэгтэйг буулгачхаад тэгээд Ууганбаярын гэр лүү Оюунтөгөлдөр Ууганбаяр бид гурав очиход тэнд Оюунтөгөлдөрийн эхнэр байсан тэгэхэд Оюунтөгөлдөр эхнэртэйгээ маргалдаад гэрээс гараад явсан. Тэгэхэд Оюунтөгөлдөрийн эхнэр нь хамт яваад олоод ирье гэхэд би өөрийнхөө эхнэрийг дагуулаад Оюунтөгөлдөрийн эхнэртэй хамт хайж яваад Очиржавын гэрт нь очиход тэнд Оюунтөгөлдөр ганцаараа байхаар очиж аваад буцаад Ууганбаярын гэрт нь очсон. Тэгээд машинд байсан 2.5 л савтай том пивыг уугаад сууж байхад Оюунтөгөлдөр намайг эхнэрээ толгой дээрээ гаргасан, даварчихсан юмнууд гээд агсам тавиад байхаар би “дуугүй бай” гэж хэлсэн чинь чимээгүй сууж байгаад хашаанаас гараад явахаар эхнэр нь алга болчихвий, түрүүн амиа хорлоно гээд байсан гэж хэлэхээр би хашаанаас гараад очиход хашааны өмнө үүдэнд сууж байхаар нь би “орохгүй юу” гэхэд Оюунтөгөлдөр “би согтоод байна” гээд надаас хэрүүл өдөөд байхаар би зүүн хацар луу нэг удаа алгадаад авсан чинь босож ирээд миний нүүр лүү цохиод авахаар би Оюун-Эрдэний хамар луу нэг удаа мөргөсөн чинь өөдөөс дайраад “цэцийд намайг барах хүн байхгүй” гээд байхаар би дахиад 2 удаа хамар луу мөргөөд цааш нь түлхээд газар унагасан.Тэгэхэд эхнэр хашаанаас гарч ирээд “болиоч” гэж хэлсэн чинь араас нь манай эхнэр гарч ирээд “болиоч яагаад хүн зодоод байгаа юм бэ” гэж хэлээд намайг хашаа руу аваад орсон. Тэгээд удаагүй цагдаа дуудчихлаа гэж хэлэхээр би Ууганбаярын гэрт нь ороод өмдөө сольж өмсчхөөд гэрээс гараад иртэл хашааны гадаа нь Оюунтөгөлдөрийн ээж нь ирчихсэн байхаар би хойд талын байшин руу ороод урд цонхоор гараад очиход намайг цагдаа нар ирээд авсан. Тэр үед Оюунтөгөлдөрийн ээж нь намайг цохих гээд байхаар би гараараа хаасан.Тэгээд Ууганбаяр, бид хоёрыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх рүү авч явж эрүүлжүүлсэн...Бид гурав пиво уусан халамцуу байсан.болсон үйл явдлаа бүдэг бадаг санаж байна.::Бид нар бүгдээрээ архи уусан согтуу байсан. Оюунтөгөлдөр нэлээн согтсон надад агсам тавиад байсан тэгээд бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн...Хэл амаар доромжлоод байхаар нь би хэд хэдэн удаа хамар луу мөргөсөн...Би хамар луу мөргөж гэмтэл учруулсан тухайн үед хамраас нь цус гараад байсан...Эхлээд бид хоёр хашааны гадаа маргалдаж би хэд хэдэн удаа хамар луу нь мөргөсөн. Тэгээд маргаан дуусаж байхад Оюунтөгөлдөрийн эхнэр түүний араас манай эхнэр Ууганбаярын эхнэртэй хашаанаас гарч ирээд намайг хашаа руу авч орсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26-р хуудас/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Ууганбаярын өгсөн:“...Намайг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өглөө 11- 12 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байдаг шүдний эмнэлэг дээр эхнэр Ургамал, баз Нямдорж, түүний эхнэрийн хамт явж байхад найз Оюунтөгөлдөр над руу утсаар залгаад “намайг хүрээд ирээ авчих” гэхээр би эхнэр хүүхдүүдтэйгээ эмнэлэг дээр явж байна, ажлаа амжуулчхаад очъё” гэхэд Оюунтөгөлдөр “эхнэр ирэх гээд байна, энд нэг эмэгтэй хамт байна намайг ирэхдээ 2 ширхэг том пиво аваад ирээ” гэхээр би тийм бол би очоод авъя гэж хэлээд эхнэр хүүхдээ эмнэлэг тэр шүдний эмнэлэг дээр үлдээчхээд Нямдоржийг аваад замаараа дэлгүүр орж 2 ширхэг 2.5 л савтай том пиво аваад Уурхайчин 400 тоотод байрлах Очиржавын гэрт нь очиход Оюунтөгөлдөр, нэг хүүхэнтэй хамт байсан тэгээд тэр 2 ширхэг том савтай пивыг бид дөрвүүлээ хувааж ууж дууссан. Тэгтэл хамт пиво уусан хүүхэн дахиад 2.5 л том савтай 2 ширхэг Сэнгүр пивыг авчрахаар хэдүүлээ тал руу гарцгаая гэж хэлээд бид нар миний машинтай сумаас зүүн тал руу гарч машиндаа худалдаж авсан 2 ширхэг том пивыг уусан. Тэр үед Нямдорж, Оюунтөгөлдөр хоёр жаахан муудах гээд байсан яг юунаас болж байгааг би анзаараагүй тэгээд пивоо ууж дуусгачхаад буцаад сум руу ороод замаараа эмэгтэйг буулгачхаад би тэр хоёрыг аваад гэр лүүгээ очиход манай гэрт Оюунтөгөлдөрийн эхнэр байсан би тэгээд гэр лүү орцгооё гэхэд Оюунтөгөлдөр манай гэрт ороогүй хашааны гадаа үлдсэн. Тэгээд гэрт намайг хэвтэж байхад Оюунтөгөлдөрийн эхнэр манай эхнэрийг хамт явж араас очиж аваад ирье, наадах чинь өмнө нь амиа хорлоно гээд байсан гэж хэлээд тэр хэдийг гэрээс дагуулаад гарсан. Би яваагүй гэртээ үлдсэн. Тэгээд удаагүй манай эхнэр, Нямдорж, түүний эхнэр, Оюунтөгөлдөрийн эхнэр нар гэрт орж ирээд Нямдорж Оюунтөгөлдөрийг оруулж ирнэ гээд гэрээс ганцаараа гарсан. Тэгээд хашааны гадаа хүмүүс муудаад байна гэхээр би гэрээс гараад хашааны гадаа очтол хашаан гадаа Оюунтөгөлдөр түүний эхнэр хоёр хамт тэр үед тэр үед надтай Нямдорж, түүний эхнэр 2 зөрөөд хашаа руу орж байсан. Тэр үед хашааны гадаа зогсож байсан Оюунтөгөлдөрийн хамраас цус гарсан түүнийгээ арчаад хацар цус болчихсон байсан. би тэгээд юу болсон талаар асуухад надад юм хэлээгүй утсаар яриад “би барахгүй юм байна би шаалгуулчихлаа” гэж яриад байсан тэгээд удаагүй Оюунтөгөлдөрийн ах, ээж хоёр ирээд араас нь цагдаагийн хүмүүс машинтай ирээд Нямдорж бид хоёрыг аваад явсан. Сумын цагдаа дээр авчраад бид хоёрыг аймаг руу авч явж эрүүлжүүлсэн...Бид нар бүгдээрээ архи уусан согтуу байсан.Надтай бол Оюунтөгөлдөр бол хэрүүл маргаан хийгээгүй. Нямдоржтой л муудсан байх юунаас болж хэрэлдэж маргалдсан талаар мэдэхгүй байна... Нямдорж хамар луу мөргөж гэмтэл учруулсан байх. энэ хоёроос өөр хүн хоорондоо маргалдсан хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29-р хуудас/

                 Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 311 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Х.Оюунтөгөлдөрийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 32-33-р хуудас/

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Х.Нямдоржийн өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн эмнэлэг дээр хүүхдээ үзүүлээд явж байхад манай баз хүргэн Ууганбаяр хоёулаа Оюунтөгөлдөрийнд очъё дуудаад байна гэж хэлсэн.Тэгэхэд Ууганбаярт Оюунтөгөлдөр ирэх болж байна уу, замаараа 2 том ширхэг пиво аваад ирээ, мөнгийг шилжүүлчих гэж хэлж байсан тэгээд бид хоёр замаар дэлгүүр ороод 2 ширхэг 2.5 л том Сэнгүр пивыг худалдаж аваад Оюунтөгөлдөрийн байгаа уурхайчин 400 тоотод байрлах Очиржавын гэрт нь очиход Оюунтөгөлдөр, нэг хүүхэнтэй хамт байсан тэгээд тэр 2 ширхэг том савтай пивыг ууж дууссан. Тэгтэл хамт пиво уусан хүүхэн дахиад 2.5 л том савтай 2 ширхэг Сэнгүр пивыг авчирсан.Тэгээд Ууганбаярын машинтай 4-үүлээ сумаас зүүн тал руу гарч машиндаа авсан 2 ширхэг том пивыг уучхаад Оюунтөгөлдөр согтчихсон би Ууганааг ахаа гэдэг болохоор таныг ахаа гэж хэлж байгаа шүү гээд хэрүүл хийх гээд байсан тэгээд бид нар буцаад сум руу ороод замаараа эмэгтэйг буулгачхаад тэгээд Ууганбаярын гэр лүү Оюунтөгөлдөр Ууганбаяр бид гурав очиход тэнд Оюунтөгөлдөрийн эхнэр байсан тэгэхэд Оюунтөгөлдөр эхнэртэйгээ маргалдаад гэрээс гараад явсан. Тэгэхэд Оюунтөгөлдөрийн эхнэр нь хамт яваад олоод ирье гэхэд би өөрийнхөө эхнэрийг дагуулаад Оюунтөгөлдөрийн эхнэртэй хамт хайж яваад Очиржавын гэрт нь очиход тэнд Оюунтөгөлдөр ганцаараа байхаар очиж аваад буцаад Ууганбаярын гэрт нь очсон. Тэгээд машинд байсан 2.5 л савтай том пивыг уугаад сууж байхад Оюунтөгөлдөр намайг эхнэрээ толгой дээрээ гаргасан, даварчихсан юмнууд гээд агсам тавиад байхаар би "дугуй бай" гэж хэлсэн чинь чимээгүй сууж байгаад хашаанаас гараад явахаар эхнэр нь алга болчихвий, түрүүн амиа хорлоно гээд байсан гэж хэлэхээр би хашаанаас гараад очиход хашааны өмнө үүдэнд сууж байхаар нь би очоод "орохгүй юу" гэхэд Оюунтөгөлдөр "би согтоод байна" гээд надаас хэрүүл өдөөд байхаар би зүүн хацар луу нэг удаа алгадаад авсан чинь босож ирээд миний нүүр лүү цохиод авахаар би Оюун-Эрдэнийн хамар луу нэг удаа мөргөсөн чинь өөдөөс дайраад "цэцийд намайг барах хүн байхгүй" гээд байхаар би заамдаж аваад дахиад 2 удаа хамар луу мөргөөд цааш нь түлхээд газар унагасан. Тэгэхэд эхнэр хашаанаас гарч ирээд болиоч гэж хэлсэн чинь араас нь манай эхнэр гарч ирээд болиоч яагаад хүн зодоод байгаа юм бэ" гэж хэлээд намайг хашаа руу аваад орсон. Тэгээд удаагүй цагдаа дуудчихлаа гэж хэлэхээр би Ууганбаярын гэрт нь ороод өмдөө сольж өмсчхөөд гэрээс гараад иртэл хашааны гадаа нь Оюунтөгөлдөрийн ээж нь ирчихсэн байхаар би хойд талын байшин руу ороод урд цонхоор гараад очиход намайг цагдаа нар ирээд авсан. Тэр үед Оюунтөгөлдөрийн ээж нь намайг цохих гээд байхаар би гараараа хаасан. Тэгээд Ууганбаяр, бид хоёрыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх руу авч явж эрүүлжүүлсэн тэгээд маргааш нь замын унаагаар Цогтцэций сум руу ирсэн...Хэл амаар доромжлоод байхаар нь би хэд хэдэн удаа хамар луу мөргөсөн...Би хамар луу мөргөж гэмтэл учруулсан тухайн үед хамраас нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Нямдоржид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

           Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Х.Нямдорж нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цэций-Уулын 13 тоотод байрлах У.Ууганбаярын гэрийн гадаа Х.Оюунтөгөлдөртэй үл ялих зүйлээр маргалдаж хамар луу нь мөргөсний улмаас тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Нямдорж нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Нямдоржийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Оюунтөгөлдөрийн эрүүл мэндэд учирсан тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Х.Нямдорж нь хохирогч Х.Оюунтөгөлдөрийг үл ялих зүйлээр маргалдаж хамар луу нь мөргөсний улмаас тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Нямдорж нь гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүхээс шүүгдэгч Х.Нямдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Оюунтөгөлдөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 311 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Х.Оюунтөгөлдөрийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-н 32-33 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Оюунтөгөлдөрөөс эмчилгээний төлбөрт шүүгдэгч Х.Нямдоржоос 2,000,000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч энэ талаар маргаагүй, хохирогчийн эмчилгээний төлбөрт 2,000,000 /хоёр сая/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нямдоржоос 2,000,000 /хоёр сая/-н төгрөгийг гаргуулж хохирогч Х.Оюунтөгөлдөрт олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Нямдорж нь хохирогч Х.Оюунтөгөлдөрт 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн төлбөртэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Х.Нямдорж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Нямдоржийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Х.Нямдоржийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нямдоржийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Нямдорж нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Нямдоржийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.     

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нямдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ажаа аравынхан овогт Хүрэлийн Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нямдоржийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х.Нямдорж нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нямдоржоос 2,000,000 /хоёр сая/-н төгрөгийг гаргуулж хохирогч Х.Оюунтөгөлдөрт олгосугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 2,000,000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгч Х.Нямдоржийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нямдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ