Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 88

 

Багануур д Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Т.Эрдэнэтунгалаг ,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 119 тоотод оршин суух, Б овогт Д-ийн О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны 18 тоотод байрлах АДД-ХХК-д холбогдох орон сууц захиалгаар барих гэрээний урьдчилгаа төлбөр 14.560.000 төгрөг, нотариатын зардал 54.200 төгрөг нийт 14.614.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан .

            ؿ : Нэхэ Д.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-, хариуцагч АДД-ХХК-ийн захирал Д.Д-, гэрч М.Н-, ш Л.О- .

 

Д.О- эл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О- миний бие 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр АДД-ХХК-ийн Наран хороололд баригдаж байсан 5 давхар 60 айлын орон сууцны зориулалттай барилгаас 2 өрөө орон сууцыг захиалж гэрээ байгуулсан. Орон сууцны тухайн үеийн ханш 50.199.000 төгрөг болсон бөгөөд урьдчилгаа төлбөрийг 30 хувь байхаар тооцож 15.060.000 төгрөгийг гэрээ хийсэн өдрөө Хаан банкны 5007723186 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээний дагуу орон сууц 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орох байсан боловч өнөөдрийг хүртэл баригдаагүй байгаа тул урьдчилгаа төлбөрөө буцаан авах санал тавьсныг зөвшөөрсөн. Гэтэл 500.000 төгрөгийг буцаан өгч үлдэгдэл 14.560.000 төгрөгийг өгөөгүй. Иймд үлдэгдэл 14.560.000 төгрөг, нотариатын зардал 54.200 төгрөг нийт 14.614.200 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэ Д.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагчтай ярилцсан эвлэрэх боломжтой гэв.

Хариуцагч АДД-ХХК-ийн захирал Д.Д- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

:

Д.О- АДД-ХХК-д холбогдох орон сууц захиалгаар барих гэрээний урьдчилгаа төлбөр 14.560.000 төгрөг, нотариатын зардал 54.200 төгрөг нийт 14.614.200 төгрөг тухай .

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Б овогт Д-ийн О-ийн нэхэмжлэлтэй, АДД-ХХК-д холбогдох орон сууц захиалгаар барих гэрээний урьдчилгаа төлбөр 14.560.000 төгрөг, нотариатын зардал 54.200 төгрөг нийт 14.614.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. 57 57.1, лсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 7.1.1 дэх хэс㿿д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.221 төгрөгийг улсын орлогод , АДД-ХХК-иас 231.221 , Д.О-д .

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ