Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/­­­­101             

 

 

 

 

 

 

 

2022 оны   08 сарын 15 өдөр                                  Дугаар   2022/ШЦТ/­­­­101                                              

 

                                                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Шүүгдэгч: Ц.Бямбажав, /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайчин  овогт Цэцэгсүрэнгийн Бямбажавт холбогдох 2229001350084 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй /улсын бүртгэлд Өмнөговь аймгийн Ханбогд сум Баян 4 дүгээр баг Төгөлийн 423 тоотод оршин суух хаягтай/ урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, Дайчин овогт Цэцэгсүрэнгийн Бямбажав, РД:/КЮ75101811/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийг нэмж нэгтгэн 1 жил 5 сарын хорих ял, Сум дундын 15-р шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар онгодуулсан хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож биечлэн эдэлсэн.

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 281 дүгээр 261,1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 5 сарын хугацаагаар тогтоож, хорих ялаас Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялаас 5 сар 24 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 12 дүгээр сарын 11-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 сар хорих ял оногдуулсан.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил хорих ял оногдуулсан,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Яллагдагч Ц.Бямбажав нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон 1 дүгээр баг Хутагтын 3-328 тоот хашаанаас улаан өнгөтэй Даюун маркийн, мотоцикл буюу авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн,

Мөн яллагдагч Ц.Бямбажав нь 2022 оны 02 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум Баян 4 дүгээр баг Дөрөлж 2-205 тоотоос Х.Цэцэг-Өлзийг гэртээ хаалгаа түгжээгүй унтаж байхад нь гэр рүү нь орж Ноён Сэврэй хийцийн мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:      

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бямбажав нь мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Маамын өгсөн: “...Хохирогч Д.Маамын “...Би 2022 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн орчимд өөрийн ажлаас буугаад Ханбогд суманд байдаг гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай нөхөр Батбуян намайг тосож ирээд “Манай мотоцикл байхгүй байна. Хүн унаад яваад өгсөн байна” гэхээр нь би “Хэн унаж явсан юм” гэж асуухад “Намайг орой гэртээ ганцаараа байж байтал манайд гаднаас нэг хүн орж ирээд хоол байна уу? өлсөөд байна гээд тогоонд байсан хоолонд будаа нэмж хийж идсэн. Намайг түр унтах хооронд мотоцикл аваад явсан байна” гэсэн. Тэгээд би нөхрөөсөө хэн гэдэг хүн байсан талаар асуухад “Манай том хүүгийн хашаанд граж барьж байсан Кава гэдэг хүн байсан” гэж хэлсэн... Гэртээ байж байтал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс гээд 2 хүн ирээд манай мотоциклыг унаад явж байгаа хүний зургийг үзүүлээд “Энэ танай мотоцикл мөн үү” гээд зургийг харахад манай мотоцикл мөн байсан...Би өөрийн алдсан мотоциклоо буцааж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38-р хуудас/

2022.05.16-ны өдрийн дахин өгсөн “...Би алдсан зүйлээ олсон болохоор гомдол санал алга байна...Надад нэмж шалгуулах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-р хуудас/

                 Хохирогч Х.Цэцэг-Өлзийгийн “...Би 2022 оны 02 дугаар сард гэртээ ганцаараа унтаж байхад гэрийн хаалга дуугарах шиг болоход нь би сэрсэн тэгээд унтаад өгсөн. Өглөө босоод хоолоо идэх гэхэд Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяга - алга болсон байсан...Ширээн дээр ил байсан...Ноён Сэврэй хийцийн шинэ цагийн 18,5 лан орсон 2018 онд 2.200.000 төгрөгөөр хийлгэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх- н 46-47-р хуудас/

2022.06.17-ны өдрийн дахин өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл нэмж шалгуулах зүйл байхгүй...Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх- н 50-р хуудас/

Гэрч И.Батбуянгийн “...Би тухайн үед гэртээ ганцаараа кино үзээд байж байсан чинь гаднаас Кава гэх хүн орж ирсэн. Тэгээд намайг юу хийж байна ах гэхээр нь гайхаад харсан чинь дүү нь айлын хашаа барьж байгаад ирлээ гэсэн тэгээд надаас Жижгээ ахаа та надад хоол байна уу өгөөч гэхээр нь би сая жаахан хоол байснаа идчихлээ гэж хэлсэн тэгээд би чи яах вэ хашаа хороо барьж байгаа юм бол өөртөө тааруулаад жаахан хоол хийгээд идчихээ гээд борц, будаа 2 гаргаж өгсөн. Би зурагтаар кино үзээд байж байсан унтчихсан байна. Тэгээд сэрээд харсан чинь гэрт хүн байхгүй байхаар нь хоолоо идчихээд явчихсан юм байна даа гэж бодоод цаг харсан чинь 22 цаг болж байсан. Би тэгэхээр нь гарч бие засах гээд гарсан чинь үүдэнд байсан мотоцикл алга байсан. Би тэгэхээр нь ийш тийшээ явчхаад ирэх байлгүй гэж бодоод байж байсан чинь ирэхгүй байсан. Тэгээд шөнө эхнэр ажлаасаа тараад хүүхэд хүргэж ирсэн би өмнөөс нь тоссон тэгээд Кава гэх хүүхдийн гараашийг барьсан залуу мотоцикл аваад явчихлаа гэж хэлсэн. Манай хаалгаар хүүхдүүд орж гардаг учраас онгорхой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 53- 54-р хуудас/

    • Л.Батцэнгэлийн “...2022 оны 02 дугаар сард Дава хочтой Бямбажав гуай манай дэлгүүрт орж ирсэн. Тэгэхэд нь би өрөө нэхсэн учир нь бага багаар бараа зээлж авсаар байгаад 171,000 төгрөгийн өртэй болсон байсан өрөө төл гэж нэхэхэд. Яг одоогоор барилгын ажил олдохгүй, өрөө өгөх боломж муутай байна барилгын ажил эхлэх юм бол өрийг тань өгнө гэж хэлээд өврөөсөө Ноён Сэврэй хийсэн их гарын мөнгөн аяга гарч ирээд манай хамаатны аяга байгаа юм чи зарж үрж үгүй хийж болохгүй шүү. Намайг өрөө өгтөл түр хадгалж байгаарай гэж надад үлдээсэн...Энэ хулгайн эд зүйл биш биз гэхэд би чамд яагаад ч худлаа хэлэхгүй юм. Наадах чинь манай хамаатны байгаа юм хадгалж байгаарай өрөө төлөөд аягаа авна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 57-р хуудас/

                 Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны ТХҮ- 922/3771 дугаартай дүгнэлт /хх-н 73-р хуудас/

                 Өмнөговь аймгийн Ханбогд сум дундын малын эрүүл мэндийн төвийн лабораторийн шинжилгээний хуудас 22-26 дугаартай дүгнэлт /хх-н 83-85-р хуудас/

                 Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ- 921/3864 дугаартай дүгнэлт /хх-93-95-р хуудас/

                 Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ- 922/3918 дугаартай дүгнэлт /хх-101 -103-р хуудас/

                 Яллагдагч Ц.Бямбажавын “...Би уншиж бичиж чадна. Би Өмнөговь аймгийн 2 дугаар 10-н жилийн сургуулийн 8 дугаар анги төгссөн. Улаанбаатар хотод 1994 онд Барилгын өрлөг угсралтын анги төгссөн. 2017 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Модон эдлэл мужаан мэргэжлээр төгссөн. Би Базарын буудалд 80.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа Би эндээс гарахаараа ажил хийж байгаад өрийг нь төлөөд авна. Тэнд иргэний үнэмлэх барилгын мэргэжлийн үнэмлэх, мужааны гэрчилгээ байгаа...Би 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед Батбуянгийн гэрт нь очоод Жижгээ ах хоол байна уу гэсэн чинь намайг чи өөрөө хоол хийгээд ид гээд би борцтой будаа шөл хийж идээд 19 цагийн үед гэрээс нь гарсан юм. Тэгээд гадуур явж байгаад 21 цагийн орчимд буцаад Батбуянгийн гэрт нь очсон чинь гадаа нь мотоцикл байсан харсан чинь түлхүүр нь зоолттой байсан. Тэгээд өмнөх гэр нь түгжээгүй онгорхой байхаар хаалгыг нь татаад орсон чинь цагаан ууттай 5 кг орчим борц байсан тэрийг нь аваад тэднийхээс хойш яваад блокон хашаан дээр тавиад орхиод буцаж очоод мотоциклийг нь хашаанаас нь түрж гаргаад тэгээд гадаа нь гараад асаагаад Петровис шатахуун түгээх станцаас 20.000 төгрөг байснаас 8.000 төгрөгөөр нь масло аваад 12.000 төгрөгт бензин аваад колонкийн арын шороон замаар Оюутолгой руу явсан, Оюутолгойн ар дээр айлд очиж хоноод тэгээд маргааш нь үүрээр 05 цагийн үед Цогтцэций сум руу явсан. Би Цогтцэций суманд 11 цагийн үед очсон. Би охин Нандинцэцэгийн гэрт нь очсон чинь гэр нь цоожтой охин Даланзадгад сум руу явсан байсан. Тэгээд Цогтцэций суманд очоод найзындаа очоод хоносон. Би урд өдөр нь найзынх руугаа явахдаа явган алхаад явсан охины гэрийн ард талд нь мотоциклоо үлдээсэн байснаа очиж авахаар очсон чинь Цогтцэций сумын цагдаад баригдсан. Тэгээд намайг шүүхийн шийдвэрийн хүмүүс ирээд авсан...” гэсэн мэдүүлэг/хх-н 130-131-р хуудас/

Яллагдагч Ц.Бямбажавын “...Би 2022 оны 02 дугаар сарын эхээр Цагаан сарын дараагаар барилга барьж байсан айлдаа очсон чинь гэрт нь хүн байхгүй болохоор нь Цэцэг-Өлзийгийн гэрт нь орсон чинь Цэцэг-Өлзий том өрөөндөө унтаж байсан. Би гэрт нь орж ус уучхаад гал тогооны өрөөнийх нь ширээн дээр байсан мөнгөн аяга байсан. Тэгэхээр нь тэрийг нь авч өвөрлөөд гэрээс нь гарсан. Тэгээд Эрдэнэ-од дэлгүүрт орсон чинь Батцэнгэл байсан. Тэгээд надаас өрөө нэхсэн. Тухайн би мөнгөгүй байсан учраас Батцэнгэлд би одоогоор мөнгөгүй байна. Барилгын ажил эхлэхээр өрөө төлнө гэж хэлээд мөнгөн аягаа өгсөн. Би Батцэнгэлд би мөнгөтэй болоод эргүүлээд аягаа авна шүү битгий зараад үрчхээрэй гэж хэлээд өгсөн. Тэгээд яваад өгсөн...Хохирогч Х.Батцэнгэл мөнгөн аягаа эргүүлэн бүрэн бүтэн авсан...” /хх-н 133-134-р хуудас/  зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Бямбажавт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

           Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Х.Нямдорж нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цэций-Уулын 13 тоотод байрлах У.Ууганбаярын гэрийн гадаа Х.Оюунтөгөлдөртэй үл ялих зүйлээр маргалдаж хамар луу нь мөргөсний улмаас тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Нямдорж нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Нямдоржийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Оюунтөгөлдөрийн эрүүл мэндэд учирсан тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Х.Нямдорж нь хохирогч Х.Оюунтөгөлдөрийг үл ялих зүйлээр маргалдаж хамар луу нь мөргөсний улмаас тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Нямдорж нь гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүхээс шүүгдэгч Х.Нямдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Оюунтөгөлдөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 311 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Х.Оюунтөгөлдөрийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-н 32-33 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Оюунтөгөлдөрөөс эмчилгээний төлбөрт шүүгдэгч Х.Нямдоржоос 2,000,000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч энэ талаар маргаагүй, хохирогчийн эмчилгээний төлбөрт 2,000,000 /хоёр сая/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нямдоржоос 2,000,000 /хоёр сая/-н төгрөгийг гаргуулж хохирогч Х.Оюунтөгөлдөрт олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Нямдорж нь хохирогч Х.Оюунтөгөлдөрт 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн төлбөртэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Х.Нямдорж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Нямдоржийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Х.Нямдоржийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нямдоржийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Нямдорж нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Нямдоржийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.     

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нямдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ажаа аравынхан овогт Хүрэлийн Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нямдоржийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х.Нямдорж нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нямдоржоос 2,000,000 /хоёр сая/-н төгрөгийг гаргуулж хохирогч Х.Оюунтөгөлдөрт олгосугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 2,000,000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгч Х.Нямдоржийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нямдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ