Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 123/ШШ2021/0016

 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Прокурор гомдлоосоо татгалзаж,

                                      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг, гомдол гаргагч Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.Х нарыг оролцуулан Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.Хийн дүгнэлтээр гаргасан гомдолтой Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Бхолбогдох “Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Б-ий 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0000002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.Х нь урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Бий 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0000002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтээр гаргасан гомдлоосоо татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.Хээс Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Бхолбогдуулан  Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Бий 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0000002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу прокурор дүгнэлтээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул прокурор дүгнэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.Х нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд прокурор нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.Х Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч БТөв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Бхолбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0000002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахшаардлага бүхий гомдлоосоо бүхэлд нь татгалзсаныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

3.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ