| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2018/00178/И |
| Дугаар | 103/ШШ2018/00193 |
| Огноо | 2018-07-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2018/00193
2018 7 9 10*******/ШШ2018/0019*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 6 дугаар хороонд байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах, ******* ******* *******-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 12.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 6.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн ******* ******* ХХК-ийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* ******* ******* нь ******* ******* ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тоот гэрээ байгуулсан. ******* ******* ******* нь гэрээний 5.******* дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй үлдэгдэл төлбөр 12.000.000 төгрөгийг төлж барагдуулахгүй байгаа тул үндсэн төлбөр дээр тус гэрээний 7.2 дахь хэсэгт заасан алданги 6.000.000 төгрөгийг нэмж нийт 18.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Гэрээний дагуу 2016 оны ******* дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл ******* ******* *******-д нийт 47.*******51.720 төгрөгийн шатахууныг нийлүүлсэн боловч хариуцагч компани нь төлбөрийн хугацааг байнга хэтрүүлж, увуулж цувуулж төлсөөр байгаад 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар *******5.*******47.909 төгрөгийг төлсөн, үлдэх 12.000.000 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Энэ үлдсэн төлбөрийг ******* ******* *******-иас төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Хариуцагч байгууллага нь үндсэн төлбөр 12.000.000 төгрөгийг төлнө, алданги 6.000.000 төгрөгийг төлөхгүй гэж байгаа. ******* ******* ХХК нь ******* ******* *******-ийн хооронд байгуулсан гэрээний 7.2 дахь хэсэгт заасан байгаа. Иймд хариуцагч компаниас газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 12.000.000 төгрөг, алданги 6.000.000 төгрөг нийт 18.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ******* *******-ийн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллага маш олон байгууллагад өртэй учраас нэхэмжлэгч байгууллагад үндсэн төлбөр болох 12.000.000 төгрөгийг төлнө. Алданги 6.000.000 төгрөгийг төлбөрийн чадваргүй байгаа тул төлөх боломжгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 12.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 6.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* ******* ******* нь үлдэгдэл 12.000.000 төгрөгийг төлнө, санхүүгийн хүндрэлтэй байгаа учир алданги төлөх боломжгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Зохигчдын хооронд 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч нь өөрийн газрын тосны бүтээгдэхүүнийг /цаашид бараа гэх / худалдан авагчид гэрээнд заасан хугацаа, нөхцлийн дагуу нийлүүлэх, Худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны төлбөр тооцоог төлөх үүргийг хүлээж, ******* ******* ******* нь шатахууны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр талууд тохирчээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* *******-д 2016 оны ******* дугаар сард 2.085.570 төгрөгийн, 4 дүгээр сард *******.057.780 төгрөгийн, 5 дугаар сард 10.128.440 төгрөгийн, 6 дугаар сард 6.04*******.860+600.000 төгрөгийн, 7 дугаар сард 4.964.450 төгрөгийн, 8 дугаар сард 10.258.590+425.920 төгрөгийн, 9 дүгээр сард 9.542.060+118.000 төгрөгийн, 10 дугаар сард 127.050 төгрөгийн нийт 47.*******51.720 төгрөгийн шатахуун авч, *******5.*******47.909 төгрөгийг төлж, үлдэгдэл 12.000.000 төгрөгийн талаар маргаагүй юм.
Нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагчаас шатахууны үнийг, хугацаа хэтрүүлсэний алдангийн хамт Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.4, 2*******2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Иймд нэхэмжлэлийн шаардлаг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд нь нотлох баримтыг гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангасан, үнэн зөв, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262 дугаар зүйлийн 262.1, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.4, 2*******2.6 дахь хэсэгт зааснаар ******* ******* *******-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 12.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 6.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 247.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ