Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/628

 

 

 

   2019          02        15                                                                            

 

 

 

2022          06             13                                2022/ШЦТ/628

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Хэргийн индекс: 185/2022/0594/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Билгүүн,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Эт холбогдох 2209005670745 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс Халх, боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дуудлагын жолооч хийдэг гэх, ам бүл 4, Хойд эцэг, эх дүүгийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б. Э, /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Х” паласын хашаан дотор иргэн А.Т тэй автомашин дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ “rap утсаа түр өгч байгаа ч хүнтэй утсаар яриадахъя” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний “айпоне-8 плас" маркийн гар утсыг өөртөө шилжүүлэн авсны улмаас хохирогч А.Т д 515.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:  

Хохирогч А.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр Э, С, М нартай хамт архи ууж байгаад Э нь миний гар утсыг аваад яваад өгсөн. Манай эхнэрийн ажил  Х зочид буудлын хойд талд байх Р акедемид ажилладаг байсан, намайг Х зочид буудпын хашаанд байсныг мэдээд орж ирсэн. Тэгэхэд Э нь миний гар утсыг аваад явчихсан, С, М хоёр байсан. Би эхнэр С, Мийн хамт Хүнсний 4 дэлгүүрийн орчим байх ломбардад аваачаад тавьчихсан байж магадгүй гээд тэр хавиар очиж хайхад байхгүй байсан, удалгүй С гэх хүн рүү Э нь залгаад Т байгаа юм уу гэж асуугаад байсан. Тэгэхээр нь би Ст намайг байхгүй байна гээд хэлчих гээд 100 айлын урд талд Хаан банкны ярьж байгаад ирсэн, би С. Мийн хамт хүлээгээд байж байсан. Э нь ирчихээд Сансарын түнелийн тэнд байх ломбардад 100,000 төгрөгөөр тавьчихлаа гэж хэлээд надад 100,000 төгрөгийг өгсөн. Бид дөрөв Эын найзын гэрт очиж архи уухаар болоод би авсан 100,000 төгрөгөөсөө архи аваад дууссан. Эын найзынд архи ууж хоноод нөгөөдөр нь Б бааранд ирж архи уусан, тэгэхэд Э явчихсан байсан..., ...нэрийг нь хэлээгүй сансрын түнелийн доор байх ломбарданд тавьсан гэж хэлсэн..., ...би архи ууцан байсан тийм учраас аваагүй...,... утсаа олоод авчуул надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

Хохирогч А.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гадуур халтууранд явж байтал 17-д байдаг М гэх залуу залгаад хаагуур байгаа юм, ганц хоёр пиво уух уу гээд би 17-н дугуй засвараас очиж Мийн авахад Э, түүний хоёр найз гээд дөрвүүлээ суусан. Тэгээд 100 айлын Х паласын хашаанд очиж машин дотроо 1 шил архи авч хувааж уусан. Тэгсэн надаас Э гар утсаа түр өгч байгаа ч хүнтэй утсаар яриадахъя гээд машинаас буусан. Машиныхаа толинд хартал ард зогсож байсан. Тамхи асаачихаад хартал Э алга болсон байсан. Тэгэхээр нь С аа гэж дуудаад байсан залуугийн утаснаас өөрийнхөө утас руу залгахад дуудаад авахгүй байснаа, сүүлд бүүр холбогдохгүй болсон..., ...Удалгүй эхнэр гараад ирэхээр нь утсаар нь ахиад залгатал холбогдох боломжгүй байсан. Ийм учраас цагдаад би хандаж байна..., ...Ай фоне 8 плас маркийн 64гб багтаамжтай. Улаан өнгөтэй. 2018 оны 05 дугаар сард Ай фоне центрээс 2,400,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 800.000 төгрөгөөр үнэлнэ. Имей дугаар нь 0 гэж байсан..., ... Өмнө нь надаас зөндөө гар утас авч залилан авч алга болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 31-33 тал /,

Дамно ХХК-ны шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Т ийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн СБ2-22-299 дугаартай үнэлгээний тайлан /хх- ийн 35-36 тал/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 47- 48 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Сүхбаатар дүүргийн  дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 42 тал/,
  • Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 43 тал/,
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44 тал/,
  • Урьд нь шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 тал/
  • Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46 тал/
  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа: тоот /хх-ийн 45 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагчийн зүгээс “Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Х” паласын хашаан дотор иргэн А.Ттэй автомашин дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ “rap утсаа түр өгч байгаа ч хүнтэй утсаар яриадахъя” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний “айпоне-8 плас" маркийн гар утсыг өөртөө шилжүүлэн авсны улмаас хохирогч А.Тд 515.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

           

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Э нь А.Тд “rap утсаа түр өгч байгаа ч хүнтэй утсаар яриадахъя” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

 

 

 

Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч Б.Э нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.Эын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт үйлдлийн улмаас хохирогч А.Тд 515.000  төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд иргэдийн залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Тд 515.000 төгрөгийн  хохирол учирчээ.

Шүүгдэгч Б.Э нь хохирогч А.Тд 515.000 төгрөгийн  хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, учруулсан хохирлоо бүрэн авсан талаарх хүсэлт хавтаст хэргийн 54 талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Б.Эд ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгийг оногдуулъя гэснийг, “шүүгдэгчээс хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1.1, 1.2-т заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг нь өрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас  хохирогч А.Тд 515.000 төгрөгийн хохирол учруулсан байдал, хувийн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баримт, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ