| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2018/00218/И |
| Дугаар | 103/ШШ2018/00222 |
| Огноо | 2018-08-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2018/00222
| 2018 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 103/ШШ2018/00222 | хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1986 онд ******* хотод төрсөн, ******* настай, эмэгтэй, ******* ******* боловсролтой, ******* ******* ******* мэргэжилтэй, ******* , ажилтай, ам бүл , нөхөр хүүхдүүдийн хамт дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19 онд хотод төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт дугаар гудамжны тоотод оршин суух, овогт эд /РД: СЗ0921/ холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: овогтой миний бие 2009 онд танилцан улмаар 2010.0.03-ны өдөр хүү , 2011.10.19-ний өдөр охин нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цааш хамтран амьдрах боломжгүй болж 2018 оны 03 сараас тус тусдаа амьдрах болсон үеэс хүү, охин хоёр маань миний асрамжинд хүмүүжиж байгаа. Хүү ыг төрөхөд нь байгаагүй учраас би өөрийн нэрээр овоглосон. Иймд хүү ын эцгээр тогтоож, 2 хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү. Би 2009 онд дагавар хүүхэдтэй суусан, гэрлэлтээ батлуулах гэхээр эдний ээж аав зөвшөөрдөггүй, урд нь жирэмсэн байхдаа бид хоёр салж байсан, хүүхэд гарахаар хаяад явдаг, жил болгон гэнэт гэнэт хаяад явдаг, би байгууллагын байранд 3 хүүхдийнхээ хамт амьдардаг, байр хоолны мөнгийг бүгдийг би төлдөг, хүүхдүүддээ халамж анхаарал тавьдаггүй, 3 сараас хойш хүүхдүүддээ юу ч өгөөгүй, сургууль цэцэрлэг орох гээд мөнгөний хэрэгцээ их байна, гэр оронд ирээд байнга дарамталдаг, манай ээжийг хүртэл дарамталдаг, хүүхдээ нэг нэгээр нь авна гэж байгаа боловч би өгөхгүй, хүүхдүүдээ харж ханддаггүй, хайр халамжгүй байж авна гэж юу байх вэ, энэ хүнтэй эвлэрэхгүй, хүүхдүүд аав дээрээ очихгүй гэсэн энэ хүн одоо Амгалан өртөө рүү шилжих гэж байгаа, өөрийн гэсэн орон байргүй хүн хотод очоод 2 хүүхдээ хаана байлгах гэж байгаа юм бэ. 2018 оны 3 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, тэрнээс хойш хүүхдүүдтэйгээ нэг ч удаа уулзаагүй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: тэй 2009 онд танилцан, 2018.03 сар хүртэл хамт амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд хүү 2009.0.17, хүү О. 2010.0.03, охин Б. 2011.10.19-нд тус тус төрсөн. Бид хоёр зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Учир нь нь удаа дараа миний нэрийг барьж таньж мэдэх хүмүүсээс мөнгө зээлж, өрхийн санхүүгээс гадна өр төлбөр нэмэгдэх болсон. Хүмүүсээс авсан зээл төлбөрийг миний бие өөрийн цалингийн зээлээр төлдөг байсан. Хүү О. нь 2010.0.03-нд Сэлэнгэ аймгийн төрөх тасагт мэндэлсэн. Энэ үед бид хоёр нэг гэрт хамт амьдраагүй би өөр газар ажил хийж байсан бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас хүү О.ыг ээж нь өөрөөрөө овоглосон юм. О.ыг өөрийн хүү болохыг хүлээн зөвшөөрч байгаа. Би уул нь эвлэрэх хүсэлтэй байгаа боловч энэ хүн эвлэрэхгүй гээд байгаа, хүүхдүүдээ нэг нэгээр нь авмаар байна, надад дарамтлаад байдаг асуудал байхгүй, ээжид нь охиндоо хэлээд өгөөч эргэж хамт амьдармаар байна гэж хүртэл хэлж байсан, хүүхдүүд над дээр ирээд надад эрхэлж эрхэлж та хоёр эвлэрчих л дээ гээд гуйж гуйж явсан, манай хүний зан араншин их хэцүү, ийм хүнд хүүхдүүдээ өгмөөргүй байна, 2 хүүхдээ би авмаар байна, маш их өр хийдэг, би цалингийн зээл 20.000.000 төгрөгийн өртэй, энэ хүний өр ширийг дарсаар байгаад ийм байдалтай болсон, өнөөдөр орох орон байхгүй, унах унаа байхгүй, өмсөх хувцас ч тааруу л явж байна. миний хүүхэд мөн тухайн үед яагаад ээжээрээ овоглох болсныг мэдэхгүй, тухайн үед хэрүүл маргаантай байсан нь үнэн, ээжтэйгээ яваад л хүүхдийнхээ гэрчилгээг авахдаа өөрийнхөө нэрээр овоглосон байсан гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь хариуцагч Б. холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас эцэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг төлөх шаардлагыг 2 хүүхдээ өөрийн асрамжид авна гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2009 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2010 оны 0 сарын 03-ны өдөр хүү ыг, 2011 оны 10 сарын 19-нд охин нарыг төрүүлсэн, хүүхдүүд одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа, нэхэмжлэгч , хариуцагч нар зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2018 оны 03 сараас тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Г-207, Г-40 тоот хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, дугаар сургуулийн тодорхойлолт, өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Хүү ыг төрмөгц гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүйн улмаас хүүхдээ эх ээр овоглож төрсний гэрчилгээ авсан байх бөгөөд хариуцагч нь өөрийн хүүхэд биш гэдэгт маргаагүй, өөрийн хүүхэд гэдгээ хүлээн зөвшөөрч байх тул эцгээр нь тогтоох үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү , охин нар төрснөөр үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг ээс тэтгэлэг гаргуулж охин Б., О. нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 0 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0. хувиар алданги төлөх болохыг хариуцагч Б. анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 191.0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн .04 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагчаас 136.496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь хэсэгт зааснаар 2010 оны 0 дугаар сарын 03-ны өдөр төрсөн овогт ын эцэг овогт мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2010 оны 0 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б., 2011 оны 10 сарын 19-ний өдөр төрсөн охин Б. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 0 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр, тус тус тэтгэлгийг тогтоон эцэг овогт ээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 63 дугаар зүйлийн 63.1., 8 дугаар зүйлийн 8,1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191.0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 136.496 төгрөгийг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн .04 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгч д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоногөнгөрснөөс хойш14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ