Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/602

 

  

 

 

 

 

 

2022         06             07                                   2022/ШЦТ/602

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2022/0424/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Булганчимэг,

Шүүгдэгч Я.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.А холбогдох эрүүгийн “2109013560442” дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй. Я.А /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Я.А нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Б " охин Б.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээр Улаанбаатар хотод үлдээж өгнө” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байх үед нь 5.000.000 төгрөгийг П.Б ын эзэмшлийн “Г” банкны тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 онд найз Н той охин А хотод ажилд оруулмаар байна гэхэд “Манай ангийн А гэх эмэгтэй чадна, танил тал ихтэй, чамд тусалж чадах хүн энэ" гэж хэлээд надад дугаарыг нь өгөхөөр нь би А тай утсаар ярихад "Н надад хэлсэн, чи итгэх юм бол би бүтээгээд өгч чадна, танай. хүүхдүүдтэй уулзмаар байна, ямар ажил сонирхоод байгааг мэдмээр байна” гэж байсан бөгөөд дараа нь А ”Би хүн дайлж цайлах үед надад 5,000,000 төгрөг шаардлагатай байна” гэхээр нь би хамт явах уу гэхэд “Чи шаардлагагүй” гэж байсан тул Г банкны  П.Б гэх нөхрийнх нь дансанд шилжүүлж байсан, гүйлгээний утга дээр юу гэж бичих талаар асуух үед охины нэрээ бичээд явуул гэсэн тул А аас гэж шилжүүлж байсан, үүний дараа миний охиныг хотод ажилд оруулж өгөөгүй, хотод ажилд оруулах чиглэлээр ямар нэгэн юм хийгээгүй тул Цагдаагийн байгууллагад 2021 оны намар гомдол гаргах үед А над руу залгаад"Чи өргөдлөө яаралтай буцааж ав, иргэнээр гомдлоо гарга, ингэж болохгүй шүү яагаад цагдаад өгч байгаа юм, би сард 500,000 төгрөг өгье” гэж байгаад алга болсон ба 2022 оны 01 дүгээр сард А гэнэт залгаж орж ирээд “Над руу уурлаж, чи миний нэр төрд халдаж байна, яах гэж цагдаад гомдол гаргасан юм, албан даргын чинь өрөөнд уулзах болно, чи сайнаа үзэхгүй” гэж орилж чарлаад байсан тул утасны дугаарын би блок хийсэн. Надад А мессеж бичихдээ “Би чамаас зээлж авсан мөнгө” гэх утгатай мессеж бичээд байгаа юм, би яах гэж А д мөнгө зээлэх билээ би А г танихгүй байж мөнгө зээлэхгүй шүү дээ. Мөн миний утас руу машин залгаж намайг дарамталж заналхийлж байна “Чамайг холбогдогч болгоод хориулна. Яг одоо өргөдлөө буцааж авах юм бол чи хожно шүү, Өргөдлөө авахгүй бол сайнаа үзэхгүй шүү, үр хүүхдүүд чинь сайн явахыг харна” гээд байсан тул би айсан. Одоо хүртэл А д залилуулсан 5,000,000 төгрөгөөс буцааж авсан мөнгө байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар тал/

 Хохирогч Б.Б ээс дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би 2019 оны Я.А гэх хүнтэй холбогдсон. 2019 оноос хойш нэг ч удаа мөнгө төлөөгүй. Тухайн үед ямар ажилд оруулах юм бэ гэж асуусан. Улаанбаатар хотод ажилд оруулмаар байна гэж хэлсэн. Би хотод үлдээнэ гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Манай охин А одоо хүртэл ажилд ороогүй гэртээ байгаа. А надаас танай хүүхдийг Улаанбаатар хотод ажилд оруулж өгнө гэж хэлээд манай нөхрийн дансруу 5,000,000 төгрөг шилжүүлчих би одоо томилгоо хийх гэж байна гэж хэлсэн. Ингээд би түүний нөхрийн дансруу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Зээлийн гэрээ байгуулаагүй. Би түүнд мөнгө зээлээгүй. Тэр А надаас танай хүүхдийг хотод ажилд оруулж өгнө гэж хэлээд мөнгө авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 124 дүгээр тал/

Гэрч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай Дарханы техниккумын төгсөлт болох үед манай ангийн уулзалт болсон, энэ үед ангийн охин Б минь сургууль төгсөх гээд байна. Хотод ажилд оруулмаар байна. Шүүхийн шийдвэр таних хүн байна уу гэж асуух үед нь би “Хүнээс асууж өгье” гэж хэлсэн. Энэ явдлаас хойш Б д А ийн дугаар өгсөн. Энэ 2-ыг би тухайн үед уулзсан эсийг мэдэхгүй, утсаар ярьж байсан байх. Ямар ч байсан хүүхдээ хотод ажилд оруулна гэж Б нь А д мөнгө өгсөн гэж байсан. Яг хэдэн төгрөг өгсөн талаар тодорхой мэдэхгүй. Энэ 2 хоорондоо ярилцаад мөнгө төгрөг өгч авалцсан. Дараа Б над руу байнга ярьж А г хотод ажилд оруулж өгөөгүй талаар ярьдаг. А надтай утсаар ярих үед “Бүтэж байх үед нь ажлаасаа гарсан” гэж байсан. Нас бие хүрсэн хүмүүсийн хооронд ямар асуудал болоод байгаа мэдэхгүй байна. Бг Атай танилцуулаад, А болон Б нараас мөнгө төгрөг авсан асуудал огт байхгүй. Уул нь хүнд л тус болох танилцуулсан юм. ...Ад Бгийн хэлснийг хэлэх үед “надад таньдаг хүн байгаа тэр хүнээ надтай яриулчих” гэж байсан...А нь сэргэлэн, сэтгэлтэй болохоор таньдаг хүн байгаа гэж бодоод л анх уг асуудлын талаар Агаас асуусан юм, өөр асуудал байхгүй, тус л болох гэсэн юм, Ад Шүүхийн шийдвэрт яг таньдаг хүн байдаг талаар би мэдэхгүй. ...Миний бодлоор хүүхдийг нь л хотод ажилд оруулж өгнө гэж хэлээд мөнгө авсан байх....Ямар ч байсан хүүхэд нь хотод томилогдоогүй, Дархан-Уул аймагт томилогдсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар тал/

Ч.Бын эзэмшлийн Голомт банкны 0 тоот дансны хуулга /хх-ийн 74-79 дугаар тал/

 П.Бын эзэмшлийн “Голомт” банкны 0 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 91 дүгээр тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 23- ны өдрийн 05/619 дугаартай танай байгууллагаас ирсэн албан бичигтэй танилцлаа. Я.А нь Шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаагүй....” гэх албан бичиг /хх-ийн 125 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 тал/
  • Шүүгдэгч Я.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47 тал/

Шүүгдэгч Я.Агийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 47 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагчийн зүгээс “Шүүгдэгч Я.А нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Бд" охин Б.Аг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээр Улаанбаатар хотод үлдээж өгнө” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байх үед нь 5.000.000 төгрөгийг П.Бын эзэмшлийн “Г” банкны 0тоот дансаар шилжүүлэн авч залилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

           

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Я.А нь иргэн Б.Бг охин Б.Аг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээр Улаанбаатар хотод үлдээж өгнө” гэж итгүүлэн Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Я.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч Я.А нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Я.Агийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Бд 5.000.000  төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Я.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд иргэдийн залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Я.А нь хохирогч 5.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг  хохиролд төлж барагдуулсан талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба хохирогч нь Я.Ад гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Я.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Я.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Я.Ад ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгийг оногдуулъя гэснийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1.1, 1.2-т заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг нь өрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Я.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас  хохирогч Б.Бд 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан байдал, хувийн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А нь оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Я.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Аг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Я.Аг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Я.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЗЖАРГАЛ