| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2018/00264/И |
| Дугаар | 103/ШШ2018/00271 |
| Огноо | 2018-10-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2018/00271
2018 10 11 103/ШШ2018/00271
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 13 дугаар хороо, ******* хороолол, 9 дүгээр байрны 209 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* задгайн 42 тоотод оршин суух, ******* овогт холбогдох гэрээний үүргийн биелэлт 1.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төлөөлүүлэгч Ж.Түвшинжаргал нь 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тай самар бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулан мөн оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 5750424735 тоот дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн боловч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй одоо хүртэл самраа нийлүүлээгүй 600.000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо үлдсэн 900.000 төгрөгт гэрээний 9.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсоны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги тооцож нийт 1.350.000 төгрөгийг аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Мөнхжаргалаас 1.350.000 төгрөг нэхэмжилсэн боловч бид харилцан тохиролцож нэхэмжлэгч 600.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 750.000 төгрөгийг хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 250.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 250.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 250.000 төгрөгөөр хувааж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулгын ХААН банкны тоот дансанд шилжүүлэхээр тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Түвшинжаргал нь хариуцагч Д. холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 1.350.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад, шүүхийн шийдвэр гарахаас өмнө зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, 2 тал гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдлвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 22.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* Түвшинжаргалын нэхэмжлэлтэй, ******* овогт холбогдох гэрээний үүргийн биелэлт 1.350.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 600.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь үлдэх 750.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 250.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 250.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 250.000 төгрөгөөр тус тус хувааж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулгын ХААН банкны тоот дансанд шилжүүлэхээр тохиролцон зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 22.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Түвшинжаргалд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ